Эр хүн гэр бүл болсны дараа хайртай хүнээ нэгэнт өөрийнх болгочихсон гээд, эсвэл удаан хугацааны турш нэгэн хэвийн байдлаар бэлгийн харьцаанд орвол амрагаасаа уйдаж эхэлдэг. Эр хүн хүсэхгүй байна гэж үгүй, тэр үргэлж хүсэж байдаг.
Ихэнх эрчүүд энэ үед нэг бол араар тавьж эхэлдэг, эсвэл зүгээр юу ч хийдэггүй. Иймээс эмэгтэйчүүд бид санаачлагыг гартаа авах хэрэгтэй. Заримдаа “хурдан” секс хий, та өөрөө гэнэт санаачилж түүнийг өдөж, загас наадуул.
Эр хүн болгон амьдралдаа ядаж ганц удаа эм хүнд /урт хөлтэй, том хөхтэй зэрэг/ “хүчиндүүлэхийг” мөрөөддөг. Хамгийн гол нь түүнд сэхээрэх зав бүү өг. “Хурдан” секс боломжгүй үе бий, жишээлбэл
- Та хоёр үнэхээр дотно биш, та түүний занг сайн мэдэхгүй бол ийм алхам бүү хий, тэр харин ч таныг завхай гэж үзэж магадгүй.
- Та хоёрын бэлгийн харьцаа романтик сайхан биш харин дандаа энд тэнд яаруу сандруу секс хийж байсан бол энэ арга үр дүн өгөхгүй.
- Таны амраг төрөлхийн догшин, ширүүн бол хурдан секс секс биш харин хүчирхийлэл болж хувирна.
- Таны сэрэл хангалттай хөдлөөгүй бол хэрэггүй.
- Хэрэв та бие давхар бол төрөх хүүхдэд осолтой. Yнэндээ бол гэнэтийн сексийг гэр орны дассан байдлаас өөр нөхцөлд хийвэл илүү гүн сэтгэгдэл төрүүлнэ.
- Рок-поп концерт дээр хөгжим хэмнэлтэй чанга дуугарч, бөөн хүмүүс шахцалдаж, бас дээр нь дуучид бүжигчид дэндүү тачаангуй хувцасласан байдаг нь их нөлөөлдөг.
- Нийтийн тээврийн хэрэгсэл. Та амрагтайгаа хамт явж байхдаа зүгээр л түүний өмдний урд халаасанд гараа хий, тэгээд цааш нь түүний яахыг хүлээ.
- Онгоц. Ер бусын секс хийх тохиромжтой газар. Мэдээж та нарыг жорлонгоос гарахад анзаарсан хүмүүс үг шидэлнэ. Эсвэл та онгоцны үйлчлэгчээс даарч байна гэж ноосон хөнжил гуй. Та нар ингэж байгаа эхний хүн биш, сүүлчийнх ч бас биш.
- Галт тэрэг. Та хоёр өрөөний бүх тасалбарыг бүү худалдаж ав, харин ч цуг явж байгаа хүмүүс тамхи татах гэж, жорлонд гарах хойгуур амжуулбал дур хүсэл улам ч оволзоно.
Yүнээс гадна кино танхим, цахилгаан шат, албан газрын хувцасны өлгүүрийн өрөө зэрэг олон сонирхолтой газрыг олж болно. Ер нь та нар хүний санаанд ормооргүй газар, албан контор, сургууль зэрэг газрыг сонгох тусам эр хүн туршиж үзэхийг улам их хүснэ. Залуу эр иймэрхүү өдөөн хатгалгад амархан автаж, дороо бэлэн болдог, харин таны амраг нас ахисан бол түүний дурыг хөдөлгөхийн тулд илүү нарийн арга хэрэглэ. Жишээлбэл найз нөхдийндөө зочлохоор явж байснаа такси дотор “Яанаа, би дотоожоо өмсөхөө мартчихаж” гэж уулга алд. Эрт орой хэзээ нэгэн цагт амраг чинь үнэн эсэхийг мэдэхээр банзал доогуур чинь гараа шургуулах болно. Өөр эмэгтэй нөхрийг чинь булааж авахаас өмнө та өөрөө ямар нэг юм хийж, түүнийг “бэлгийн унтаа” байдлаас гаргах хэрэгтэй. Одоо байгаагаас муудна гэж лав үгүй. Гэнэтийн хурдан секс олон давуу талтай.
- Дур тачаалыг хоромхон зуур хөдөлгөдөг
- Эр хүнд тийм их хэрэгтэй, гэнэтийн болон шинэлэг мэдрэмж төрүүлдэг
- Стрессийг тайлж, сэтгэл санааны саад бэрхшээлээ давахад тусалдаг
- Элдэв янзын байрлал сэтгэмж хэрэггүй, нөхцөл байдал өөрөө бүхнийг удирддаг
- Амрагтайгаа улам дотносож, сайхан мэдрэмж өгнө
- Бэлгийн нэгэн хэвийн амьдралыг зугаатай тоглоом болгож хувиргана
- Таныг гүйцэд таньж мэдээгүй юм байна гэсэн сэтгэгдэл эр хүнд төрнө.
4 Comments
ер нь уншуул уншилна л биз. уншаад хулээж авнуу байнуу хэнд хамааатайн хэрэгтэй нэгэн бас байгаа шд. юмыг олон талаас нь хараад зэрэг бичээд байвал хэт бөөрөнхий л юм болно доо
үгүй ээ яахвээ энийг зөвхөн эмэгтэй хүнд л зориулж бичсэн бшд. эмэгтэй нь уйдаагүй байхад л эр нь уйддаг шд. эр нь уйдаагүй бхад эм нь уйдсан тохиолдолд сүртэй зөвлөгөө өгөөд байх шаардлагагүй ээ өөрөө л шинэ бүхнийг эрэлхийл. сэтгэхүйн цар хүрээгээрээ л шийднэ гэж боджийнэ. тэхдээ 1 2 нэмж хэлэх байвал нийтлээрэй
Агуулга санаа нь ядмаг, найруулга нь дульмаг авч ч болохгүй хаяж ч болохгүй иймэрхүү юм нийтлэхээ блимоор юм.
Эр хүн эр хүн л гэхийн, эмэгтэй хүн хүн биш робот юмуу хаашаа юм. Адилхан хүснэ, нэг хэвийн сексээс ялгаагүй л уйдна. Тэгээд юм л бол эр нь уйдаад эмийгээ араар нь тавьдаг гэх, алдаж оносон амьдралын алдааг эм нь өөрөөсөө хайх хэрэгтэй гээд цаад утгаараа хэлээд байгааму хаашаа юм. Эсрэгээрээ амьдрал бас байж л байна шд. Эрчүүд ч гэсэн эхнэрээ алдахгүйн тулд уйдаахгүй байх хэрэгтэй л биз дээ. Тэгээл дандаа эмэгтэй нь бүх зүйл дээр санаачлагыг гартаа авч байх ёстой юм шиг, нэг талыг хэт баримталсан тэнэг тэнэг юм нийтлэхээ болимоор юм.