Эрэгтэй, эмэгтэй нууц амрагуудын ялгаа

sb10058469o-001.jpgЭрэгтэй хүн полиграм шинжтэй бол эмэгтэй хүн монограм шинжтэй байдаг. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг хоёр өөр ертөнц тул аливаа асуудалд, ялангуяа итгэл эвдэн байж, холбоо тогтоосон гэр бүлээс гадуурх харьцаанд нэг адил хандаж хэрхэвч болохгүй. Нууц амраг гэхээр л ижил санаа бодолтой, ижилхэн хүмүүс байдаг мэт ойлголт түгээмэл. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүйсийнхэн бүх талаараа эрс тэс ялгаатай байдгийг доорх жишээнээс харж болно.

Хөгшин үү, залуу юу?

Эрэгтэй хүнд залуу эмэгтэйчүүд илүү таалагддаг бол эмэгтэйчүүдэд ийм хандлага бараг үгүй. Эрчүүд яагаад өөрөөсөө дүү, бүр олон дахин дүү охид, бүсгүйчүүдийг сонирхоод байдгийн учир нь тэдний эр хүйсэнд байдаг аж. Эр хүйстнүүд бүгд өөрсдийгөө хэзээ ч хөгширч байна, хэн нэгэнд гологдох вий гэж айдаггүй. Тэд харин ч нас ахих тусам улам мэдлэг боловсролтой, амьдралын арга туршлагатай, мөнгө санхүү нь хараат бус, эрх мэдэлтэй, хүчирхэг болдог учраас ийм омог бардам, айж эмээлгүй амьдардаг. Бүхнийг захирч, эзэгнэж байх тэдний далд хүсэл нь нас ахих тусам ил болдгийн нэг жишээ энэ юм. Амьдралын туршлагаар олж авсан сексийн мэдлэгээ залуу, сайхан бүсгүйд үзүүлж, тэдэнд таашаал өгч, сексдээ сайн, мундаг гэдгээ мэдрэх хүсэл ч тэдэнд нуугдаж буй. Харин эмэгтэйчүүд учраа мэдэхгүй жаахан банди нарыг бус үеийнхээ юм уу, нас тогтсон залуусыг сонирхдог. Эмэгтэй хүн хэн нэгэнд эрхэлж, тэдний хайр халамжинд байхыг хүсдэг. Тиймээс амьдрал мэдэх, аливаад ухаалаг хандах, хамгийн гол нь ноён нуруутай сайхан эрийг сэтгэлдээ мөрөөдөж явдаг. Тиймээс хэр барагтай өөрөөсөө дүү банди нартай орооцолдохгүй. Хайр халамж байгаа цагт эмэгтэй хүн уяран хайлж, дасан дурладаг.

Бие үү, сэтгэл үү?

Нууц амрагийн явдлыг эрэгтэй хүн их төлөв физиологийн хувьд ойлгож хүлээж авдаг бол эмэгтэй хүн сэтгэл санааны хувьд ойлгож, тусган авдаг. Сайхны өмнө харц буруугүй гэдэг үгээр эрчүүд өөрсдийнхөө хүүхэмсэг занг хаацайлдаг. Эрчүүд өөрсдөө эхэлж эмэгтэй хүнийг өдөж, гэр бүлээс гадуурх харилцаанд татан оруулчихаад эцэст нь ямар ч шаналангүй бие сэтгэлээ татан авдаг нь тэдний гайхалтай авьяас. Тэд нууц амрагийн явдлыг зүгээр л бие физиологийн хэрэгцээ мэт үздэг. Тиймээс тэд дурлаж догдолж, араас нь гүйж, аргандаа оруулчихаад нэг их удалгүй тэр эмэгтэйгээсээ уйдаж, орхин оддог нь гэм биш зан. Тэдний түр зуурын сэтгэл хөдлөл, зугаа цэнгэл л нууц амрагтай болох хүслийг өдөөдөг. Эрчүүд нууц амрагийнхаа өмнө үүрэг, хариуцлага хүлээж чаддаггүй хэрнээ өөрт нь бухнийг зориулахыг шаарддаг. Эмэгтэй хүнийг өөрт нь бие, сэтгэлээ зориулаад бүхнийг орхин өөрийг нь сонгох тэр цагт харин эрчүүд эргэж буцдаг. Тэдэнд амлалт, хайр дурлалаа сонгох зориг зүрх байдаггүй. Тэгвэл эмэгтэй хүн нууц амрагийн асуудалд зүрх сэтгэлээсээ ханддаг. Хэдий тэд эхэндээ айж, дургүйлхдэг ч амьдралын олон тойрогт эрэгтэй хүний энхрийлэл, хайр халамжийн өмнө өвдөг нугалдаг. Нэгэнт л эр нөхрөө хууран байж өөр хүний өвөрт орсон л бол тэд энэ харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Эмэгтэйчүүд нэгэнт л сонголтоо хийж нууц амрагийн тойрогт орсон л бол энэ харилцааныхаа төлөө бүх эрсдлийг хүлээхэд бэлэн байдаг. Тэдний хувьд нууц амраг гэдэг нууцаар учраад орхиод явах жирийн харилцаа биш аж. Тиймээс хүний эхнэрийг нууц амрагаа болгохоор шийдсэн бол түүний өмнө хүлээх үүрэг хариуцлагаа өндөр ухамсарлах нь эрчүүдийн үүрэг юм.

Мартах уу, санах уу?

Эрэгтэй хүн тохиолдлын хавьтлыг эхнэрээ араар нь тавьж байна гэж боддоггүй байхад эмэгтэй хүн нэгэнт өөр амрагтай болсон бол бие төдийгүй сэтгэл зүрхээ өгсөн байдаг. Хүний амьдралд тохиолдлын харьцаа бишгүй л байдаг. Үүнд бас л эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөрөөр ханддаг байх юм. Эрчүүд санамсаргүй үед тохиолдлоор хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орчихоод эхнэрээ хуурсан гэж хэзээ ч боддоггүй байна. Учир нь тэд зүгээр л эрэгчин зангаараа гэнэтийн учралд орсон гэж өөрсдийгөө өмөөрдөг аж. Эрчүүд үүнийгээ бодож, зовж шанална гэж үгүй. Харин ч бяцхан жаргал амсчихаад додигор алхах вий. Эмэгтэй хүний хувьд нөхрөөсөө өөр хүнд өврөө нээнэ гэдэг сэтгэлээ нээсэнтэй ялгаагүй байдаг. Тэд аливаа учрал, холбоо сүлбээг зөвхөн сэтгэлийн торгон мэдрэмжээрээ хүлээж авдаг учраас бие махбодиос илүү сэтгэл санаа нь хямардаг. Ер нь эмэгтэй хүн өөрийн хүссэн, хайрладаг хүндээ л өврөө нээдэг болохоор гэнэтийн учралд ч сэтгэл зүрхээ зориулж шаналах нь элбэг. Тиймээс хайр дурлал, ор хөнжлийн асуудалд эрчүүд илүү мэдрэмжтэй, ухаалаг хандаж чадвал олон эмэгтэйчүүдэд зовлон шаналал биш, аз жаргал бэлэглэх болно. Амьдрал баялаг, аугаа хайр хэнийг ч ялгалгүй үргэлж аз жаргал авчирдаг юм шүү.

Хүмүүсийн амьдрал

20 Comments

  1. azarga says:

    Бүх юм эрчүүдээс болдог гэвэл түүн шиг худлаа юм бхгүй. Эм хүн нөгөө талаас нь оролцож байж л нууц амрагийн явдал үүснэ биз дээ. Тэгээд л муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг эрчүүд л буруутай болдог хачин шүү. Эмэгтэй хүнд буруу байдаггүй болох нээ дээ аан, тийм л сүрхий юм бол өдсөн эр хүнд нүүр өгөхгүй байхад л болоо биз дээ

  2. er hun says:

    noiton hamuu shig huuhnuud ch mun ch hetsuu dee. zugeer sexdeed ungurch boldoggui yum baihdaa l gej bodogddog shuu. hair mair gd buun yadargaa.

  3. зочин says:

    Би нууц амраг байж үзсэн. Дээрх бичсэн бүгд үнэн, эрчүүд өөрт нь бүхнээ зориулахыг шаарддаг хэрнээ өөрсдөө ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн биш байдаг. Дээрээс нь эхнэрээ хуурч өөр эмэгтэйтэй унтчихаад тэрнийгээ юу ч болоогүй юм шиг боддог нь гэм биш зан, харин эмэгтэй хүмүүс эсрэгээрээ сэтгэл зүрхээ нээчихсэн юм шиг шаналдаг. Зөв бичсэн байна, нийтлэл таалагдлаа. Энийг уншаад цөөхөн ч болов эрчүүд муухай зангаа засаасай гэж хүсэж байна.

  4. yadgiim says:

    сайн уу би ч гэсэн ийм юмтай учираад удаж бгаа анxандаа ч зугээр л уйдаад уулздаг блаа дараа ни дасаад одоо бол xайртай болчиxоод бна даа. би ч гэсэн нөxөртэй xууxэдтэй тэр бас авгай xууxэдтэй,гэxдээ надад xэлэлгүйгээр надтай танилцаxдаа 2 даxи xууxэд ни төрсөн би тэрийг ни суулд мэдсэн боловч яж ч чадаагуй, заримдаа таг алга болчиxно би ч шарандаа таг xулээгээд л бна тэгж тэгж тэсэрнэ тэгэxээр тэр намайг яж ийж бгаад л аргалчиxна,гэxдээ би тэрнээс мөнгө төгрөг авдаггуй ээ зугээр л бид 2 уулзаxаараа xоол иднэ гоэ зугаална мэдээж нөгөө юмаа xийнэ тэр иx гоэ энxрийлдэг юм би тэрэнд ни л болсон бx гэxдээ би буруу юм xийж бгаагаа уулзаx болгондоо мэдэрдэг ч бас салж чаддаггуй одоо xэдий удаан тэрэнтэй ийм бдлаар яваxийг өөрөө ч мэдэxгүй л бна тэр л миний зовлон болоод бна нээрээ эмэгтэй xун дасаж дурладаг юм бна лээ саля гэж өчнөөн бодож xичээгээд унэxээр чадаxгуй юмаа яаx вэ.яж салаx вэ.тэр энэ явдалийг авгай ни мэдэx вий гэxээс уxтэлээ айдаг xарин би уур xурэxээрээ нөxөртөө өөр залуутай явна гэж айлгадаг тэгэxээр унэxээр эр эм 2н нууц амрагийн тал дээр өөр өөрөөр xанддаг ни xарагдаж бна л даа.амидарл гэдэг унэxээр сонин шуу би ийм явдалийг узэн яддаг блаа тэгэxэд одоо өөрөө ийм болчиxоод ийм юм бичээд сууж бдаг гутармаар юм

  5. zaluu ub says:

    hahaha nadad bas tsag zav mongo zoriuldag bsan genee ter zaluu chin odoo chamaas oor mongo zoriuldaggui nuuts amragtai bolson bailgui de nohorgui hagsarsan huuhnuud gaduur zondoo bna shde zovhon sex l hiih gej er hunte uulzdag huuhnuud

  6. sarnai says:

    hi
    ene niitlel yag vnen ym shig sanagdaj bnaa. Nadad neg zaluu taalagdaad tegeed sonirholiin jurmaar bi taniltssan ym tegeed haaya uulzdag bolson yma. Ehendee ch ter yaridag msj bichdeg l blaa svvliin ved bvr tag boldog bolson. Xamgiin svvld minii durgvi hvreed namaig martaarai geed helchihsen ternees hoish 2 sar boloh gej bn hel chimeegvi. Bi ch gesen martah estoi yu. ter ehnertei hvvhedtei bi ch mun adil. Gehdee ter seksdee vnen sain saihan taashaal ugdug ym bas nadad sain handdag bsn. Bi neg heseg ih sain bsn taniltsaad 2 jil bolj bn ter hugatsaand olon uulzaagvi l de. hamgiin svvld uulzahad ter ajiltai geed yaraad bsn udur bsn bi tawiagvi ym tegeed minii uur hvrsen bi ymar zuwhun seksddeg hvvhen ni ym u gej bodood. ter yaraad bsn namaig halamjlaagvi bolohoor ni gomdson. Odoo bi adilhan martah estoi yu. Ug ni mash saihan taashaal ugdug nadad bas tsag zaw mungu zoriuldag bsn. zuwluurui.

  7. Milany says:

    Humuus odoo niitlel unshij soyoltoi unelelt dugnelt ogdog bolson bn,,bas oort tohioldson zuilee uneneer ni bichij adil problem toi humus biy biyde sanalaa huvaaltsaj bgad bayrtai bn..tanai site update hiij ih goe bolson bn…bayrlaa

  8. maani uul says:

    ene uneheer unen sanagdlaa.bid 2 baga bhdaa biy biy de sain bsnaa oilgoltsoj chadalgui tus tusfa ger bultei bolson hoinoo uchiraad. neg udaa ter bolzoj uulzchihaad unseltseed l daraa uulzii geed salsan.odoo ter zugataad bhii, ehneree huurahiig husehgui bgaa ym bol uu. erchuud helj yrisanaa yman chinee sanadagui bololtoi. getel bid ugend n itgej setgelee ogchihood shanalj suudag orovdoltei ym da.

  9. bi says:

    ene harin amidrald oirhon bichsen bn, unshigch bid uursduu dugnelt hiih bolhoos bichsen bvriig n zuv buruu geh albagui shvv de, nadad bas neg sonin yavdal tohioldood bh shig bnaa, bi nuhurtei getel neg tanil zaluu maani nadad durlaad bga yum gesn, tegd yan zbvriin yum yariad namaig bvr uyaraah shahaj bn, bi nuhurtee hairtai l da gehdee nuhurt maan bhgui zan chanaruud ter hvnd bgaad bh yum , namaig nuhruus min iluugeer oilgoj setgeleesee handdag, bas het nuuts amrag bolii ged bdaggui, gevch bi ter hvniig bodood bh yum , bi uuriiguu zereg durladag teneg hvn yum gej bodson chin amidrald bdg l asuudal yum bn, er n erchuud ter dundaa nuhur bolson hvmvvs amidral deeree ih sonin sonin zan gargaj ehneree haihrahaa bagasdag yum shig bn, erchuudiin ter l zang bi vzen yadah yum daa.

  10. unshigch says:

    erchuuded nuh l baival boloo yum bishuu
    Tenegteed l naashaa harj ineesen em subtei bolgond harts shidej tedend olzlogdom
    n ashuiglagdaj ger bulee dord uzej yavdag sh dee tegj baigaad argaa barahaar segserch gesen chi mine siimhii ch gesen ger mine geed l hun avahiin argaggui belgiin zamiin ovchgtei yum irdeg biz dee

  11. Nuuts amrag bysgyi says:

    Ene yostoi ynen helsen bn.Deer n nemj helehed er hyn hezee ch nuuts amragtaa hairtai durtai gechiheed shiidmeg baij chaddaggyi..Ali alintai n bhiig hysdeg.Ger byldee ezen n nuuts amragtaa nohor shig n l bhiig ermelzdeg shyy dee.Yum ih sonin shyy!

  12. nemj helehed says:

    Ta nar oorsdoo 2 talaas ni bodoj vzeh ni deer bh.Gehdee nuuts amrag bh gedeg chin ih hetsvv.Bi bol emegtei. Negen saihan zaluugiin nuuts hair ni. Bi ch tvvndee mash ih hairtai.Deer bichsen ni yg vnen bn.Bid hoyr uulzahaaraa l untaj hewtene gej bhgvi.Neg negendee setgeliin dem ogno. Biy biyndee hvleetstei handana. Gehdee medehgvi ymdaa.Hair gej aguu shvv. Za za medehgvi ee.Yu ch bichchihew dee.

  13. hehe says:

    hehehe, polygram monogram baih daa yaahav dee, hehehehe

  14. ilchlegch says:

    meedkuumdaa zaluusaa. medeej hereg er hunii dotor emeeltei hazaartai mori bagtaj bhad emegteichuudiin dotor ezenteigeen bagtdag gedeg baikhaa. ali ali ni l nuuts amrag gegchiig songoson l bol uureg hariutslaga bugdiig ni l huleeh chadvartaibaikh heregtei baikh tiim biz dee

  15. amidralaa gej says:

    bi nohroosoo oor huntei untsan. getel odoo ter hundee hairtai bolchood bn. manai hohroos iluu sain uzdeg.bid 2 haaya uulzdag bolson.neg negendee mash ih temuuldeg bolchood bhiimaa.nohor ene tuhai medeegui bgaa.getel ter hun geed bgaa n manai nohriin bagiin naiz n.bid 2 baij bhad nohor irheer chamaig huleej bn geh meteer argalchdag.nohroosoo salah bodoltoi bgaa.

  16. Сексээ гэж… says:

    Ээ дээ хүүхнүүд хэцүү шүү. нэг зууралдах юм бол салж өгнө гэж байхгүй хайртай дуртай гээд … аягүй бол шууд эхнэр дээр чинь туугаад хүрч мэднэ.

  17. bymb says:

    emegtei hun tegheer neg udaa aldahaas iluu, tegeel huursan bol uur hund setgel zurhee uguud bur tatagdasan gesen ug uu?

  18. Java says:

    Харин тийм байна.

  19. ada says:

    shaal t1 sanagdchihlaa bna. Naadah chin erchuudiig mulj emegteichuudiig omoorch bichsen niitlel bna shdee. 1 taliig bish 2 talaas n harj bichmeer yum. Enuunii bichiseneer bol erchuud shig muu hun algaaa

  20. Спец... says:

    эрэгтэй хүн болгон адилгүй, хэт туйлширсан нийтлэл болсон гэж болох юм. эмэгтэй хүн болгоныг дээрх бичсэнтэй адил байхыг хараагүй, тийм ч байдаг гэж бодохгүй байна. бидний генид эдгээр шинж чанарууд тодорхой хэмжээгээр хадгалагдаж байгаа ч тэр болгон илэрч гараад байхгүй байх тохиолдол олонтой. эдгээрт их олон зүйлс нөлөөлнө. өссөн орчин, нийгэм, эрдэм мэдлэг, боловсрол,.. г.м.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.