Бүсгүй таны мөрөөдлийн эр хүн ямар байх ёстой вэ?

Бүсгүй та хэзээ нэгэн цагт өөрийн мөрөөдлийн “Хан хүү”-гийнхээ царай төрх, өндөр нам, зан авир ямар байх тухай төсөөлөн бодож байсан уу? Ямар яриа хөөрөөтэй, ямар бодолтой … гээд түүний зан чанар гадаад төрхийнх нь талаар ямар нэг дүр төрхийг ой ухаандаа буулгаж байв уу?

Мэдээж үргэлж “Үнсгэлжин”-гийн үлгэрт гардаг шиг зүйл тохиолдохгүй нь мэдээж. Учир нь амьдрал дандаа үлгэр мэт байдаггүй.

Эхэндээ эмэгтэй хүн хайртай залуугаа өөрт хэрэгтэйгээр нь бус харин хамгийн хүчтэй, дур татам, шаргуу хөдөлмөрч, баатарлаг, зоригтойгоор төсөөлж ийм л шалгуурыг тавьж эхэлдэг. Ийм ч учраас бодит амьдрал дээр учирсан залуу нь сэтгэлдээ төсөөлөн бий болгосон “баатар” –тай огтхон ч адилгүй баймагц мөрөөдлийн жинхэнэ эр хүнээ үгүйлэн гунихарч эхэлнэ.

Зарим нь туранхай, боловсролтой, харааны том шилтэй, хумсаа мэрж, хамраа шуухинуулах таагүй зуршилтай байхад нөгөө зарим нь …гээд аль нь ч ямар нэг байдлаар өөчлөгдөн таны сэтгэлд үл нийцнэ.

Харин энэ тохиолдолд та, хэнийг үгүйлээд байгаагаа таны амьдралд үнэн хэрэгтэй хэн хэрэгтэйг дахин сайтар тунгаан бодох хэрэгтэй. Нэг удаа боловч өөрийн хуурмаг төсөөллөөс ангижрах гээд үз. Мэдээж, энэ тийм ч амар зүйл биш. Өнөөгийн мөрөөдлийн амьдралдаа цэг тавьж, бодитоор сэтгэн, өөр хэв маягийн амьдралыг сонгох нь эмэгтэй хүний сэтгэлийг илүүтэй эмзэглүүлдэг. Учир нь та сэтгэлийнхээ угт хайр дурлалын тухай гэгээлэг мөрөөдөлд аль хэдийнэ хүлэгдчихсэн байдаг юм.

Яагаад болохгүй гэж ?

Энэ тохиолдолд та өөрийн найдварыг буруу томъёолсон байна. Магадгүй юу хүсээд буйгаа та өөрөө ч сайн мэдэхгүй байгаа бололтой. Иймд найз нөхөд, эргэн тойрныхоо хүмүүсээс асуу. Учир нь тэд таны дотоод ертөнцийн тусгал болж байдаг юм.

Өөрийгөө судал. Тухайлбал, та юунд дуртай, юу танд таалагддаг? Юу бодож, юу ярьж, хэрхэн гуниглаж, хэрхэн баярлаж, цагийг хаана өнгөрүүлж, юу хийдэг гэхчилэн жижиг гэлтгүй өөртэйгөө холбоотой бүх зүйлийн талаар эрэгцүүлэн бод. Ингэсэн тохиолдолд л та өөрийгөө бүрэн ойлгож, яг ямар эр хүн танд хэрэгтэйг маш тодорхой мэдэж авах боломжтой болно.

Ийм байдлаар эрэгцүүлэн бодсоны дараа магадгүй танд таны өмнө нь төсөөлж байснаас тийм ч зоримог биш эр хүн таалагдах болсныг мэдээд гайхаж магад. Бас арай намхан нуруутай, нам зөөлөн дуутай, тун эелдэг харилцаатай байж болох юм. Харин түүнтэй хамт байхдаа та илүү тайван, тав тухтай, амар амгаланг мэдрэх байх.

Сонголт хийхийн тулд яах хэрэгтэй вэ?

– Сонголт хийх болоход өөрт итгэлгүй болж, сэтгэл санаа чинь савлан байнгын эргэлзээнд орвол цөхрөх хэрэггүй. Учир нь сэтгэл ханамжгүй байдал нь эрүүл саруул хүн бүрт байх ёстой төрөлх зан чанар юм.

– Ээлжит амжилтгүй дурлалын шалтгааныг мэдэхийг хичээ. Таныг эргэлзээнд оруулж урам хугалаад байгаа байдлаас гарах цорын ганц арга бол энэ бүхнийг оюун ухаандаа сайтар эрэгцүүлэн бодох явдал.
Ямар нэг шалтгаанаар танд тохирохгүй байгаа бол түүнийг шийтгэх гэж яарахын хэрэггүй. Та түүнээс хөндийрч байна уу? Энэ нь эсвэл тэр танд тохирсон хүн биш эсвэл түүнтэй уулзах, хамт амьдрахад та өөрөө бэлэн биш байгаагийн дохио юм. Магадгүй хэсэг хугацаа өнгөрсний дараа эргээд ойлголцож болох юм.

– Өөрийнхөө сэтгэл зүрхийг чөлөөл. Түүнд итгэ. Танд юу хэрэгтэй байгааг үнэндээ тэр л сайн мэднэ. Та өөрөө эргэлзэж байгаа бол түүний үгийг анхааралтай сонсох хэрэгтэй. Таны амьдралд хэрэгтэй байгаа / ахуйн бус дотоод бодол санаа/ зүйлийн талаар эрэгцүүлэн бодох боломжийг түүнд олго.

– Хэн нэгнийг түших тулах гэсэн сул зангаасаа татгалзах хэрэгтэй. Өөрт тулгарсан асуудлыг өөрөө даван туулахыг хичээ.

– Та сэтгэлийнхээ угт эр хүнийг өрөвдөж байна уу эсвэл ганцаар үлдэхээс эмээж байна уу гэдгээ мэдэх хэрэгтэй. Мөн ахуйн асуудлаа шийдэхэд үү, эсвэл сексийн харилцаа нь чухал уу гэхчлэн бүх л асуултад таны дотоод сэтгэл хариулт өгөх болно. Та түүнийг дахин давтагдашгүй, чөлөөтэй, хувь хүн гэдгээр нь олж харж чадвал зөв сонголтыг хийж чадна.

Таны мөрөөдлийн эр хүн ямар байхыг зөвхөн та өөрөө л мэднэ.

– Мөрөөдлийн залуугаа та ганцаардлаас үүдэлтэй сэтгэлийн хямрал, цөхрөл, сэтгэлийн гутралтай үедээ биш харин өөрийгөө аз жаргалтай, сэтгэл хангалуун байхыг мэдрэх үедээ л сонгохыг хичээгээрэй.

Ингэвэл ямар нэг төөрөгдөлд орохгүй байх боломжтой болно.

Та мөрөөдлийн залуугаа өөрийн зүрх сэтгэлээ нээлттэй байлгасан, нэг ч хором мөрөөдлөөсөө татгалзаагүй тэр л үед олж болно!

SOURCE: news.mn

1 Comment

  1. the phone says:

    HYNIIG BAIGAAGAAR NI HAIRLAH CHINI BAS IH TEVCHEER, UHAAN YUMUU DAA. TEGJ CHADVAL TA UURIIGUUCH URUULIIG CH ZOVOOHGYI. HESEG HUGATSAANII DARAA TA HAMGIIN JARGALTAI HYN GEDGEE MEDERNE.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.