Тийм үнэнч хайр гэж байдаг юм болов уу?

sadness_by_rockthenations

Сайн байна уу. Энэ сайтыг уншигч бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргье. Саяхан энэ сайтыг олж уншаад хүмүүсийн санал сэтгэгдлээ солилцдог булан нь их таалагдлаа. Тэгээд та бүхний саналыг сонсож зөвлөгөө авах гэсийн. Цаг завтай үедээ сэтгэгдлээ үлдээгээрэй.

Би гадаадад сураад одоо яг 3-н жил болж байна. Манай найз залуу монголд байдаг. Би энэ хугацаанд нэг л удаа монгол руугаа явсан. Бид 2 10-н жилээсээ л эхэлж үерхсэн хэн хэнийхээ анхны хайр нь. Хэдий хайртай, бие биедээ үнэнч гэх боловч энэ сайтууд дээр гарч байгаа нийтлэл монголынхоо нийгмийн байдал, одоогийн залуучуудийн ухамсрыг хараад байхад яагаад ч ийм удаан хугацаагаар надад үнэнч гээл байж байна гэхээр нэг л үнэмшмээргүй санагдаад байхын.

Над руу байнга л утас, емайлээр холбоотой байдаг ч мэдэхгүй ээ нэг л итгэл төрж өгөхгүй юм. Энд сурдаг ах эгч нарын гэсэн яриаг сонсоол байхад нүд холдвол сэтгэл холдоно гээд л, тийм үнэнч хайр байдаг гэдэгт итгээд явж байдаг би тэнэг ч юм шиг. Тэгээд дээр нь манай монголд шүү.

Би энд хувиараа сурдаг болохоор өдөржингөө сургууль ном гэж яваал оройдоо парт-тайм хийгээл зугаацаж явах ч цаг байдаггүй. Хааяа нэг утсан дээрээ байхгүй үед манай найз залуу жигтэйхэн их хардах юм. Өөрөө ноотой болоод л намайг хардаад байгаан болуу ч гэх бодол төрөх.

Та бүхэн миний оронд байсан бол над шиг итгээд явж чадах уу? Тийм үнэнч хайр гэж байдаг юм болов уу?

Cekc.mn дээр ирсэн захидал

30 Comments

  1. lossmaa says:

    згр ээ хулээж бай биэ чинбайгаач харилтсаатай бдаг юм чин болноо.. тэгээл утгээл хулээж л бай тэгээл дараа ни сайхан адмидар за 😀 :))

  2. negen busgui says:

    итгэх л хэргтэээ …
    бусдийн хэлснээр буу яав
    ирээдүйдээ суугад жаргалтай бгарай

  3. ариук says:

    өөрийгөө түүнд итгэдгийг ойлгуул. өөрт чинь уустал итгүүл. цуг байсан хамгийн сайхан дурсамжуудаа ярилцаж бай

  4. Tergel says:

    Итгэ, итгэл шиг сайхан зүйл гэж үгүй ээ. Нүдээр хараагүй байж хүний үгээр үг хийх хэрэггүй ээ. Сайхан хайр гэж байдаг юм, олдвол алдаж болохгүй гэдэг дээ

  5. egch says:

    Сайхан хайр гэж байдаг юм шүү охин минь. Чи л түүндээ хайртай бол итгээд л хүлээ. Бусдын үгээр битгий үг, бодол хийгээрэй.Анхны хайр чинь бол бүүр ч итгэ охин минь. Амжилт аз жаргал хүсэе.

  6. itgeerei says:

    bi ch gsn nz ohinoo huleeged l suuj bn ugaasaa uur ohin harahaaa bolichihdog yum bn le. bi 20toi id zaluu nasandaa lam bolchih gj nzuud jk hiideg ch ter huniig huleej itgeed bj l bn 2 biynii itgeltsel gedeg mash chuhal iim l bn
    hehe itgeerei ok
    nz ohin mini cham shig bodood yavj bval yaanaa hehe

  7. bold says:

    итгэл хамгийн сввлд вхдэг

  8. life is game says:

    жинхэнэ хайр бий шуу. бас цаг хугацаа хунийг оорчилдог ум шуу.

  9. Shoniin mend! says:

    Chamd gej xelexed saixan xair bdag yuma,manai naiz zaluu namaig 4n jil unencheer xuleesen,bie biede xedn tsagaar urtaas urt zaxia bicheed l…er xun chamd unench bna gej amlasan l bol xelsendee xurdeg yum bnale,bi exnii 2jil xariltsaj bgaad svvlde bur sanaa zowood,nadaas ax tegeed xairan zaluu nas n gej bodood,xariltsaaga tasalsan bsan ch odor bur zaxia bichdeg bsn.namaig 3n jil bolood irexed xuleej l bsn,bi tend xuntei bgaagvie.setgelde terniige xairladag bsan,tegeed irtel ter maani zalgaad uulzaad mash saixan bsan,unexeer anxni xair mash ariuxan gegeen unench bdg yuma,chi l xairlaad unench bwal chinii xairt ch bas chamaig xairlaj bdag yuma,bi l xuwidaa tegj boddog.xol baix tusmaa neg negniixe une tsene ,tuunde yamar ix xairtaiga medex bolnoo,chamaas l ix zuil shaltgaalna,amjilt xusye

  10. Mongolian girl says:

    та нар битгий балайраад байгаачээ..хун болгон оор оор бдаг юма..муухай мгл залуу гж бхад сайхан монгол залуу бас бдаг юм шуу!!мгл гэхээр л эх орноо муулаад явчих юм..зарим нэг хумуус мэдэх л бх..эх орноос мини сайхан газар гж бхгуй шуудээ..охин мини тэр чамайг хулээж чаднаа,,битгий илуу дутуу хуний хорон угэнд автаж сайхан хайраа урээрэй,бас али болох л тэрэнтэйгэ холбоотой бхийг хичээгээрэй..та 2то амжилт

  11. lady says:

    муухай монгол залууд битгий итгээ, найз мини. хол байгаад, бутэн жил чамд унэнч байна гэж худлаа. хичээлээ сайн хийгээд, ирээдүйгээ сайхан болгохийн толоо хичээнэ биз, гэхдээ муухай монгол залууст итгэж тсагаа бараад хэрэггүй ээ

  12. ARIUNAA says:

    Bolj l baina shdee. Bitgii uuniig harluulj muuhai bolgoh geed muu zuil bodood bai l daa. Saihan baina, sain zaluu baina, bainga holbootoi baigaa yum bna. Chi odoo itge ee. Tegeed l yavj bai. Humuusiin ugend buu itge harin. Za tegeed bur muuhaigaar bodood baigaa bol bi iim hol baigaa uchraas yamar ch zuild setgel sanaanii huvid belen baih yostoi geed l bodchih. amar shdee. hezee namaig huurah bol yadag bol gej bodoj yavahaar.

  13. Чамд хэлье says:

    за сайхан хайр нь мандтугай, тэр хүнэ биднээс илүү чи л сайн мэдэж байга байлгүй дэ, сэтгэлээ дага, итгээл явж бай, аа тийн гэхдэ бас сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь чухал юм байна. Бас юу эс тохиолдохов тэ? уучлаарай жаахан 2-дмол санаа биччихлэ.

  14. Taivan says:

    ОМГ үнэн хэлжээ. Эрэгтэй хүний сэтгэл бие хоёр тусдаа байдаг гэж. Чи найз залуугийнхаа сэтгэлийг л эзэмдэж чадсан бол өөр юунаас ч айх хэрэггүй. Санаа битгий зов. Бие нь хаагуур тэнэх нь тийм ч чухал зүйл биш. Эрэгтэй хүнийг өөртэйгөө адилхан гэж битгий бод. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүний үйлдлийг эмэгтэй сэтгэхүйгээр битгий дүгнэ. Чамайг гэсэн сэтгэл нь байж л байвал бүх юм зүгээр гэсэн үг. Эхнэр нь сексийн хүсэлгүй болоод удаж байгаад яах учраа олохоо больсон нэгэн залууд нэг эмэгтэй “Чи түр зуур өөрийгөө аргалаж бай л даа” гэж зөвлөсөн байдаг. Надад энэ зөвлөгөө маш үнэн санагдсан. Учир нь хүлээж цөхрөөд сэтгэл нь хувирвал дараа нь яагаад ч нэмэргүй болно. Эрэгтэй хүн биеийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байх тусам асуудал нь сэтгэлийн хэрэгцээ болж хувирдаг.

  15. Lonsdale says:

    хүний үгэнд ороод сайхан хайраа алдаад яах вээ . Гэхдээ та 2 хол байгаа юм чинь юмыг яаж мэдэх вээ гээд үргэлж сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай . 3 жил бол хүн хүнээ таньхад тийм ч хангалттай хугацаа биш лдээ- гэхдээ өөр хүмүүцийн хэлснээр болж элдэв долоон юм бодолгүй л урьдын адил бай. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэгдээ. Нэг нөхөр найз охиноо эхнэрээ хуураад явж байхад нөгөөдөх нь үнэнч шударга байдаг. Миний эгч ах 2 суухаасаа өмнө бие биенийгээ 7 жил хүлээсэн юм шүү одоо хамт 2 сайхан хүүхэдтэй урьдын адил бие биедээ хайртай сайхан амьдарцгааж л байна.Тийм болохоор бусдын үгэнд бүү ороорой . Өөрөө өөрийхөөрөө байх хамгийн сайхан хэрэг шүү чамд амжилт хүсье ! Хүний нутагт биеэ бодоорой/ сэтгэлийн тэнхээтэй байдаг юм шүү!

  16. bodol says:

    chamd l gej helehed 10jilees uyerhsen ch bai hamaagui 3 jil gdg mash ih hugatsaa. unench bh magadlal 1% bval ih yum. unench bailaa gej bodohod hunees yamar ih tevcheer garah ve bod doo… ter huniig bas uuriiguu ingej zovooj yaah n ve? open-relationship gej neg yum baina. bi lav huvidaa zainii haritsaand itgedeggui

  17. Setgelee dagaa says:

    Сэтгэлээ дагаа дүү минь. “Тийм үнэнч хайр гэж байдаг юм болов уу?” гэж асуужээ. Тиймээ тийм хайр бий. Маш цөөхөн хүн л тийм хайртай учирдаг. Харин чиний хувьд тэр цөөхөн азтануудын нэг нь байна. Бусдын юу гэх нь хамаагүй сэтгэлээ дага даа дүү минь…

  18. ilgeegch says:

    Sanalaa ilgeej saihan zowlogoo ogson ta nartaa bayarlalaa. Iheehen itgeliig olloo.
    Ta buhnii ajil amidrald sain saihniig husie!

  19. hehe says:

    hehe Minii bodloor ene site ni deer bolj butehgui yum aa bichihiih ni ene metchlen zarim neg hunii itgeliig alduulj bna daa

  20. Asiana.asie says:

    Тийм ээ чи бодит амьдрал дээр амьдрал хайр сэтгэл, итгэл мөн чанарыг ойлгож эхэлж байгаа нь юутай агуу вэ. Сайн байна хардана гэдэг чинь хайртайгийн шинж. Тэгж ингэж бодох гэсэн юм бол иргээд ир гэдэг сайхан үгийг л хэлмээр байна. тэгэхгүй бол чи наана сураад яах юм сэтгэл санаа чинь хоёрдоод хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй яахав дээ. цөхрөлд орох чиз. тэгээд л чи өөрөө өөрийнхөө бодолд орох биз дээ. Өөрийнхөө бодолд гэж тэр тэгэж байхад би ингэхэд яадаг юм гэсэнтэй агаар нэгэн буй. Наад бодол санаагаа тархинаасаа гаргаж хаяа. Эсвэл үнэн мөнийг шалга. Шалгах олон арга бий. Найз нөхөддөө захих. тандуулах, сураг ажиг сонсох хүний яриагаар ч тандаж болно ш дээ. Чамайг их хүсэж байнаа гэж хэлбэл өөр хүнтэй болсон ч юм бил үү. Чамайгаа их л хүлээж байна даа гэвэл чамд хайртайгийнх ч юм уу хэн мэдлээ. За тэгээд амьдралынхаа өнөөдрийн цагаар амьдар. Өнөөдөр чамд монголд байгаа найз залуу чинь чухал болж байна уу. Эсвэл гадаадад сурч байгаа чиний явсан зорилго чинь чухал байна уу. Бод бод сайн бод. Бодол санаагаа цэгцэл учир нь бодол санаа чинь үг болдог юм. Хэлэх гэсэн үгээ нягтал учир нь үг чинь үйлдэл болдог юм. Үйлдлээ хязгаарла үйлдэл чинь учир шалтгаан хийгээд үйлийн үр болох биз дээ тэгээд. за тэгээд амжилт.

  21. OMG says:

    Chi neg l zuiliig oilgoh heregtei,ergtei hvnii biye setgel hoer tusdaa bdag yum. Chi ter hvnihee setgeld hamgiin tom zaig ezelj bgaa bol ergelzeh zuilgui hairlaad l yavj bai,ta horiin hairiin tangargiig shalgah amidraliin shalguur gej bod,teged ch anhnii hair urgelj l ariuhan bdag bitii eldviin har baraan yum bod ohin min.

  22. Distane says:

    Distance never works!

  23. baldag says:

    амьдралд хайраас илүү итгэл чухал шүү

  24. Er hun says:

    салаачээ сал

  25. Bilgee says:

    Чи яасан муухай хүн бэ? завтай бол чи өөрөө эхэлж завхайрах нь ээ? ховор ч гэсэн ингэж тэсэх эр хүн байдаг л юм даа. магадгүй чамайг бас яаж байгаа бол гээд л харддаг байлгүй дээ. тэр тусмаа хэн хэндээ анхны гэдэг ч бас нөлөөлж л байгаа.

  26. avatar says:

    хүмүүс ихэнхдээ ухаан муутай болхоор хүнд итгэж чаддаггүй. Нэгэнт итгэж чадахгүй болхоор хайрлаж чаддаггүй.
    Ер ажиглаад бхад итгэдэг хүмүүс нь дандаа хуурч мэхэлж, итгэдэггүй хүмүүс нь үнэнч бдг юм шиг.

  27. selenge says:

    итгэл гэдэг их хайрын шалгуур шүү. тэр хүн чамайг хуурах эсэх нь чамаас хамаарч чадахгүйгээс хойш өөрийгөө л хичээ. өөрөөс хамаарах бүхнээ хийж байгаа цагт аз жаргал чамаас алхам ч холдохгүй ээ. үнэнч сэтгэл сайхан хайр байдаг л гэж итгэсэндээ чи бүхнээ түүнд зориулж ирээдүйдээ итгэх итгэлээр амьдарч байгаа биз дээ. хүний газар хэцүү байгаа ч чи өөрийгөө завгүй байлгаад хичээгээд яваа юм чинь болно доо.

  28. ihmedeh says:

    үнэнийг хэлэхэд тусдаа байхад алзахгүй ээ би ч гэсэн найз охиноосоо 1-2 жил 2-3 удаа гадаадад сурах шалтгаанаар тусдаа байсан, одоо нэг гэр бүл ямар ч асуудал гараагүй тиймээс итгэж байгаа бол тэрэндээ итгээд л урагшаа

  29. emegtei hun says:

    мэдээж эр хүн чамд үнэнч байгаа гэвэл үнэнч байж чадаж байгаа мэдээж 100 хувь итгэ гэж хэлэхгүй гэхдээ нүдээр хараагүй байж зүгээр хүмүүсийн яриагаар амьдралаа шийдэж болохгүй байхаа

    ийм олон жил итгээд ирсэн юм чинь итгэх л хэрэгтэй

  30. Gentle says:

    100% hunii ugeer ug hgd hereggui bizde, gehdee er hun bid chini oorsdiigoo zovtgoh siimhii oldog uls, shuud shiid gargahad tovogtei shde ooroo l medej dee naizaa!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.