Жинхэнэ хайртай учирмаар байна уу

88274166

Хайрлах, хайрлуулах чадварыг олж авах, урт удаан хугацааны жинхэнэ хайрын харьцааг бүтээх, хэрэгтэй хүнээ олж өөртөө татах, эд бүгд санаа бодлын хүчнээс эхэлдэг. Хэрвээ амьдралын ханьдаа байх ёстой үнэт чанаруудын тухай урьд өмнө бодож байсан бол уулзах үедээ түүнийг олж танихад хавьгүй хялбар байх болно. Хайр гэж юу вэ? Хүнийг хайрлана гэж чухам яахыг хэлдэг вэ? Хариултыг хамтдаа хайцгаая. Жинхэнэ хайр хариу нэхдэггүй.

Өөртөө итгэлийг бий болгохын тулд та өөрийн дотроо, эсвэл дуулдахаар дахин дахин хэлэх замаар өөрийн бодол санаа, итгэл үнэмшлээ өөрчлөх эерэг нотолгооны тусламжтайгаар далд ухамсар дахь итгэл үнэмшлийг өөрчилж, улмаар үйл хөдлөл, зан үйл, хувь заяагаа хүртэл сайнаар өөрчилж болох аж.

Үүний хамт хайр хийгээд хүнийг хайрлахын мөн чанарыг ухамсарлах хэрэгтэй. Хайр гэдгийг сайн сайхан зүйлийг л хүсэх сэтгэлээр хандах байдлыг хэлнэ гэж тодорхойлж болох юм.

Тэгвэл хайрлана гэдэг нь тэрхүү хандлагыг ашиглах байдал гэж хүчээр тодорхойлчихьё.

Хүнийг хайрлахын тулд хүн эхлээд өөрийгөө хайрлаж чаддаг байх ёстой. Өөрийгөө үнэлж, хүндэлж, өөртөө сайн сайхан бүхнийг хүсж, бас шингээж, зориулж сурах хэрэгтэй. Өөртөө хайртай хүн өөртөө сайн сайхныг хүсэх болно шүү дээ. Ихэнх хүмүүс өөртөө хайртай байж чаддаг ч бусдыг хайрлаж чаддаггүй. Сэтгэлдээ бол хайртай ч юм шиг, амьдрал дээр бол бусдаас илүү өөрийгөө л хайрладаг. Гэтэл өөртөө хайртай байнаа гэдэг нь өөртөө хандах хайрыг хүсээд зогсохгүй тийм хайрыг өрөөлд ч бас тэр дундаа өөрийн хайрлахыг хүсч буй хүндээ хүсч чаддаг байхыг хэлэх ажээ.

Энэ утгаараа өөртөө сайн сайханг хүссэн бол тэрэнд чинь өөрт чинь хайртай байх хүний сайн сайхан байдал ч бас хамаарна гэсэн үг.

Харин бид энд ихэнхдээ алдаа гаргадаг. Бид хайртай хүнээсээ юу авч болох вэ гэдгийг анхаараад би юу өгч чадах билээ гэдэгт төдийлөн анхаардаггүй. Бид эхэлж өгөхийг хүсдэггүй, бидэнд өгсний дараа л хариу барих гэдэг. Эхний алхам минийх биш, эсвэл би хийдгээ хийлээ, одоо чиний ээлж гэх. “Хэрэв чи намайг хайрлавал би чамайг хайрлана”. Хүмүүс хайрыг бага амсдгийн шалтгаан нь энэ.

ЖИНХЭНЭ ХАЙР ХАРИУ НЭХДЭГГҮЙ

Хэрэвээ сэтгэлээ зориулж л байгаа юм бол өгсөн шиг өг. Тэгвэл та авсан шиг авч чадна. Энд бүтэлгүй хайртай учирсан хүмүүс эсэргүүцэл илэрхийлэх байх л даа.

Тэр хүмүүст мөн л ХЭН НЭГНИЙГ ХАЙРЛАХЫГ ХҮСЧ БАЙГАА БОЛ ТҮҮНИЙХЭЭ ХҮСЭЛ ХЭРЭГЦЭЭГ АНХААРЧ СУР гэмээр байна. Хэрэв таны хайрлахыг хүссэн хүн өөр нэгнийг хайрладаг бол, хэрэв таны эзэмдэхийг хүссэн зүрх бусдын хайраар нэгэнтээ дүүрчихсэн бол МЭДЭЭЖ АВЧ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛЭЭ ОРХИЖ СУР гэе.

Та өгч л байгаа юм бол зүгээр л өгч чаддаг бай. Та үнэхээр хайртай л юм бол зөвхөн гологдож хоцорсон өөрийгөө өрөвдөж, хичнээн ихийг зориулж болох байсанд гомдоллож, гуниглахгүйгээр үнэхээр түүндээ сайн сайхны хүсээд, жаргалтай байж чадах газарт, жаргалтай байж чадуулна гэж тэр өөрөө сонгож буй хүнийх нь дэргэд орхиод, ингэж чадсаныхаа төлөө өөрөөрөө бахархах хэрэгтэй. Хайртай хүн чинь “хайрлаж чадахгүй” таны хажууд жаргалтай сайн сайхан байж чадна гэж үү. Ингэж чадвал хувь заяа танд таныг жинхэнээсээ хайрлаж чадах хүнтэй учруулах түр тавиланг үлдээнэ шүү дээ. Та өөрөө ч хайртай, танд ч хайртай хүнийхээ дэргэд л жинхэнэ аз жаргалыг амсах бус уу. Таныг хайрлаагүй зүрхийг орхиж чадсан, танд хайртай зүрх ирнэ гэдэгт итгэж чадсан тал үүнийг мэдрэх болно.

Танд хэн хэрэгтэй вэ? Жинхэнэ хайрын харилцааг хэрхэн бий болгох вэ?

Хайр бодлоос эхэлдэг гэдэг үгийг энд дахин дурьдая: Заяаны ханийн тухай тогтон сууж бодох нь уулзах үедээ түүнийгээ олж танихад тусална.

Өөрөөр хэлбэл та хэнийг хайрлахыг хүсч байна вэ, түүнийхээ “идеаль”-ийг сэтгэлдээ бий болго. Бас түүндээ итгэл үнэмшилтэй бай. Хаа нэгтээ хэн нэгэн яг тан шиг нэгнийг төсөөлөн хүлээж суугаа гэдэгт бүү эргэлзээрэй. Царай зүс, бие хаа, зан ааш, үзэл бодол, сэтгэл санаа, сонирхол, хүсэл мөрөөдөл гээд л.

Хүмүүс үүнд эргэлзэх байх, гэхдээ бид ухамсарлаж, тогтвортой төгс загварыг төсөөлөөгүй ч надад хэн хэрэгтэй гэдгийг ямар нэг хэмжээнд мэдэрдэг шүү дээ. Тэгэхээр та төсөөлсөн гэж бодоогүй ч танд төсөөлөгдөөд л явсан хэрэг. Яг миний хайж яваа хүн мөн. Хайж яваа хүнээ олоогүй л байна. Үнэндээ та хэнийг хайж яваагаа илүү ухамсартай төсөөлөөд мэдэж байвал түүнийгээ олоход илүү хялбар шүү дээ. Хажуугаар чинь зөрөөд гарсан ч, хажууд чиньзэрэгцээд суусан ч та түүнийг танихгүй үлдвэл яана. Зөвхөн царай зүс, бие хаа, нийгмийн байр суурь гээд ил байх шинжүүдийг өөрт таалагдах байдлаар төсөөлсөн байх нь элбэг л дээ. Гэхдээ дотоод мөн чанарыг орхигдуулснаас энэ хүн миний хайж яваа тэр хүн мөн эсэхэд эргэлзэх, эргэлзээгүй ч үнэндээ танд таарах хүн, таны жинхэнэ хайрын эзэн байх чадахгүй нэгнийг андууран сонгоход хүрвэл бас яана.

Үнэндээ би өөртөө болон зарим нэг найздаа санамсаргүй гэмээр тохиолдсон жишээг энд хэлж болох юм. Нэгэн найз маань “нэгэн хэвийн амьдралаас залхаж гүйцлээ. Бүтэхгүй байсан ч хамаагүй нэг сайхан дурлах сан” гэдэг байв. Тэр үнэхээр гайхалтай сайхан дурлалтай учирсан ч тэр нь бүтээгүй. Бас нэг найз маань “Хажууд нь байхад л амар амгалан, сэтгэл дүүрэн, халамж анхааралтай нэгэнтэй болмоор байна. Хэрэв тийм хүнтэй учирвал хүнийх байсан ч яах вэ” гэсээр үнэхээр л хүний хүнд дасал болчихсон. Бас нэгэн танил маань “Их боловсролтой соёлтой, дотын залуутай л гэрлэнэ” гэсээр 3 нь ч их сургуульд төгссөн, хэд ядан хэлтэй хотын ганган сайхан залуутай гэрлэсэн ч өөрөө түүний хувьд 4 дэх эхнэр нь болсон төдийгүй сүүлчийнх нь ч байж чадахгүй байх гэдэг айдсаар амьдарч байх юм. Сайхан залуу л сонирхдог нэгэн танил маань өөрийгөө сайн хүнтэй хэзээ ч таараагүй гэж нотолно.

Би ч гэсэн өөрийн анхны хайрынхаа мөн чанар, шинж чанарыг агуулсан хүнтэй л учрахыг хүссэн. Тиймээ би түүнтэйгээ учирсан. Харин хайрлаж чадахгүй будилсаар л явна.

Бүгд л хүссэнээ авдаг зөв, буруу бүгдийг нь. Гэхдээ дутуу хүсвэл хүсээгүй зүйлсээ ч авдаг.

9 Comments

  1. women says:

    Сайхан өгүүлэл бна, Би бага байхаасаа эр хүн шиг хүнтэй сууна гэж бодож яридаг байсан,яг эр хүн гэж хэнийг бодоод байснаа мэдэхгүй,бодвол аав шиг хүнээ төсөөлж байсан байх, жаахан оройхон ч мөрөөдлийн эр хүнээ олсон, түүнийгээ насан туршдаа хайрлана

  2. heiko says:

    их ойлгомжтой бас их унэн юм бичсэн бна

  3. bi ch bas says:

    hi
    ene neeree unen shuu bi ene jil ikh surguulia tugsunu ikh surguulia tugsuh hurtelee huntei bolohgui gej yaridag baisan. neeree l nadad eroosoo hun bhgui baisaar yag tugsukh jilee huntei bolson uneheer saikhan zaluu minii muruudliin hanhuu. unen shuu

  4. waiting for men says:

    сайн хани сайхан залууг мөрөөдсөөр л хулээсээр л байна . учрагуй л бн

  5. hey says:

    bi 10 jil saihan hair sain hani bodoj bna odoo hurtel bdaggui shu hehe

  6. sunburn says:

    би илүү харж билүү долоодоггүй,намайг чин сэтгэлээсээ хайрлаж надад нохой мэт үнэнч зүтгэх залуутай болно гэж яридаг байсан…бараг л олцон..алдахгүй ээ хайрийгаа..

  7. great mongolia says:

    The Secret буюу нууц гэдэг номны санаа л даа. Гэхдээ энэ сайт дээрээс хамгийн таалагдсан бичвэр энэ байлаа. Энэ үнэн байх л эж боддог.

  8. zochin says:

    hi gyus. ene uguulleg uneheer ih taalagdlaa. barag li unen. barag ch gej unen. manai 4n nziin jisheetei yag li taarjiina bas miniih. oyutan bhdaa bid 4 yamar yamar nuhurtei bolhoo hoorondoo hugjiltei yaridag bailaa. ter ued huuhd bsn bolhoor amdraliin nariiin shiriiniig oilgodgui bj de. neg nz maani buh nasaaraa 1 li huntei unen amdarnaa gedg bsn ter naiz uneheer ch anh uerhej uzsen zaluutaigaa suusan. harin uur neg nz maani bi bol medkue hentei ch hamaagui anh untaad tgd bj bjiigaad li 30 duhuj bgaad li huntei suuna gdg bsn ter nz ni bas li yag li yarisanaaraa odoo hurtel togtwortoi udaan hariltsaand baidagui. uur neg nz ni hair gej yu bolhiig ni medkue bi ter talaar oilgolt alga geed yu ch heldeggui bsn odoo hurtel hairtai uchirch uzeegui li yawaa he he. harin bi muu ertoi bj dee. 5 dahitai ni untaj 10 dahitai ni suuna gej yaridag gsn. amdral yag li huuhd bhiin tusuulj baisanaar min bainga li salalt. 10 hureh haa ch bsiin harin odoo bi dahij hund hairtai bol dahij sharhlahaas uneheer aijiiin.

  9. MYOHT says:

    Minii hamgiin durtai nom geed boddoo.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.