Сайхан хүүхэн хуримгүй гэж үнэн үү?

gerbulНижгэр хурим хийсэн хэрнээ удалгүй салсан хосууд амьдрал дээр олон байдаг. Хүмүүс яагаад салж сарнидаг вэ?… гэсэн асуултыг эрдэмтэд олон жил судалжээ. Ингээд,
– Сайхан хүүхнүүд
– Ухаантай боловсролтой хүүхнүүд эр нөхрөөсөө салах нь их байжээ.

Сайхан хүүхэнтэй ханилсан харцуул болохоороо эхнэрээ,
-Өөрийгөө л боддог,
-Цэвдэг сэтгэлтэй,
-Үнэнч бус… гэж зэмлэдэг бол,
Ухаантай боловсролтой хүүхнүүд эр нөхрөө эхнэртэй хүн, эцэг хүн гэдгээ мартдаг гэж буруушаадаг байх юм.

Үүний учрыг олохыг хичээцгээе. Орчин үеийн эмэгтэйчүүд ёстой л алх, дөш хоёрын дунд байгаа ажээ. Одоогийн эмэгтэйчүүд юм мэддэг, боловсролтой болсон учраас өөртөө итгэлтэй байдаг байна. Тийм ч учраас хэний ч мэдэлд орох дургүй болжээ. Нью-Иоркийн ч, Токиогийн ч, Москвагийн ч хүүхнүүд нөхөр маань намайг ойлгохгүй байна, халамжгүй байна гэж ав адилхан гомдоллодог. Зуун жилийн өмнө байдал өөр байсан уу гэвэл үгүй ажээ. Эрэгтэйчүүд нь найрладагаараа найрлаж, ан гөрөөнд явдгаараа явж, мөрийтэй тоглоом тоглодогоороо тоглож байхад эхнэрүүд үдэш орой нэг гэртээ цуглаад үйл хийж байхдаа дор бүрийнхээ зовлон жаргалыг ярьж бөглөрсөн сэтгэлээ онгойлгодог байжээ.

Тэгвэл XX зуунд бүх эмэгтэйн гомдол гутрал хөөрхий муу харцуул дээр бууж ирсэн байна. Эмэгтэй хүний шинжээ алдсан хүүхнүүд хайртай хүнээ олж авахын тулд хүч хэрэглэхийг оролдох болжээ. Үүнээс том алдаа гэж байх уу даа! Эрэгтэй хүн ийм үзэгдлийг тэвчиж чаддаггүй юм. Тэр байтугай биеэ даасан бодлоготой, хүүхнүүдийг хүндэтгэдэг эр хүн ч гэсэн эхнэр нь хэтэрхий их цэцэрхээд, ямар нэг юман дээр ухаан заагаад байх юм бол тэвчиж үл чадна.

Ер нь эмэгтэй хүн албан ажлын хичнээн өндөрлөгт гарлаа гэсэн эр нөхөртөө халамжтай байж хүндэтгэж байхгүй бол амьдрал нь эргэлзээтэй болж ирнэ гэдгийг мэдвэл зохино. Зарим залхуу эрчүүд бэлгийн хүслээ эхэлж илэрхийлдэг зоригтой хүүхэнд дуртай гэж хэлэх боловч эмэгтэй хүн түрүүлэн өдөх юм бол шууд л няцааж байх жишээтэй. Эр хүн гэдэг орондоо хэвтэж байх үедээ эзэн нь байхыг хичээдэг. Тийм болохоор эхэлж өдсөн хүүхнүүд тэдний дургүйцлийг хүргэнэ. Түүгээр ч барахгүй бэлгэ эрхтнийг нь босгохгүйд хүргэж болно. Ухаантай хүүхнүүд заримдаа хачин байдал гаргадгийн учир одоо хэр нь ойлгогдохгүй байна. Энэ нь ухаантай сайхан хүүхнүүд адгийн үл бүтэх, дүрэм дүрсгүй эсвэл архичин, балмад танхай, хүүхэн хөөхөөс өөрийг мэддэггүй эрчүүдэд хөл алдан дурладаг байх юм. Энэ нь тэдгээр хүүхний хэзээ боловч шүтүүлж тахиулж байх хүсэлтэй холбоотой байж болно. Гэхдээ ингэж хүүхэд шиг болчимгүй загнасныхаа төлөө насан туршийн зовлон эдлэх нь бий.

Америкийн сэтгэл зүйчид бас нэг зүй тогтлыг илрүүлжээ. Бие даасан, боловсролтой хүүхнүүдийн янагийн холбоо олонхдоо амжилтгүй болж сэтгэлийг нь гонсойлгож урт удаан гансралд оруулдаг байна. Ийм азгүй явдлыг үүсгэхгүйн тулд эмэгтэйчүүдийн баталж байгаагаар тэд аливаа хямралаас биеэ ангижруулж амжилтгүй гэрлэлээ гэж гомдож байхаа болиод ертөнц гэдгийг ертөнц чигээр нь ойлгож, ер нь бодож мөрөөдөж байснаасаа шал өөр хүнтэй жаргалтай сайхан аж төрж, хайрлаж дурлаж болно гэдгийг ойлгох хэрэгтэй.

Бас өвөрмөц онцгой, гял цал харцуул эмэгтэйчүүдийн найдлагыг биелүүлэх нь ховор, тэр байтугай эмэгтэй хүнд зовлон авчирдаг гэж эрдэмтэн мэргэд бичиж байна. Сайхан хүүхнүүд үүнийг мэдвэл зохилтой ажээ. Тэдэнд өөрсдөөс нь өөр хэн туслах билээ дээ.

/Хань/

14 Comments

  1. cahirmaa says:

    сэтгэгдлийг аль талаас нь яаж харах нь хүн болгоных ондоо байх л даа.
    тэгш эрх гэдгийг би юм юман дээр барьцаад байдаг хүмүүсийг шүүмжилж хэлсэн юмаа.
    харин цаагуураа залахын тухайд зөөлөн нь хатуугаа иднэ гэдэг шиг байхыг хэлж байна л даа.
    тэнэг эрчүүдийн хувьд тэвчих байтугай харилцах ч хэрэггүй байлгүйдээ.
    энд өөрөөсөө тэнэг эртэй орооцолдоод хаях талаар биш эр хүн эмэгтэй хүн гэсэн хоёр өөр ойлголтыг тэгш эрх гэсэн ойлголтоор нэг болгох гээд байдаг үзлийг буруу гэж бодсоноо сэтгэгдэлд үлдээсэн юмаа.эрэгтэй хүнийг эрэгтэй хүнээр нь эмэгтэй хүнийг эмэгтэй хүнээр нь хүндэтгэх хэрэгтэй гэж би хувьдаа боддог л доо.
    тэнэг мулгуу арчаагүй бүдүүлэг эрэгтэйчүүд байдаг нь үнээн, гэхдээ үнэхээр сайхан эрчүүд байнаа бизнес сэтгэлгээгүй авхаалжгүй гүйлгээ ухаангүй романтик биш гэдгээр адлагдан эхнэрийн гар харсан хүн болсон тэр хүмүүсийг л өмөөрсөн юмуудаа би чинь баахан нуршчлаа 🙂

  2. dash says:

    saihan huuhen hurimgui gej uneen.

  3. Emegtei says:

    Цахирмаа-д.
    Тэгш эрх гэдгийг чи юу гэж ойлгоод дургуй бдаг юм бэ? Тэгш эрхтэй бсанаар эр нөхөр өө хүндэлдэггүй гэсэн үг огт биш шүү дээ.Энэ чини их өргөн хүрээтэй ойлголт.Хүн гэдэг утгаараа бүх хүмүүс тэгш эрхтэй. Амид явах эрхтэй гэдэгтэй ижил ойлголт. чамайг хүйсээр ялгаварлаад байвал чи ч гэсэн эр эм тэгш эрхтэй гээд орилоод гүйх л болно.
    Жишээ ни:
    Хүмүүсийг хүндэлдэггүй үргэлж доромжилж бдаг Эр хүн- чамайг Цахирмаа чи эм хүн болохоор эр хүнийг хүндэл гэвэл чи тэгш эрхт дургуй болохоор хүлээн зөвшөөрнө гэсэн үг үү?
    Эм хүнийг ч гэсэн хүндэл, бид бүгд тэгш эрхтэй тийм үү?
    Ерөнхийдөө чиний санааг ойлголоо л доо,гэхдээ эмэгтэй хүний ухаан гээд чиний хэлээд бгаа юм чини эр хүний ухаан гэж бас тусдаа юм бдаг юм шиг санагдуулаад бна.Тэгээд али ни ухаантай юм бэ?
    Чамайг далдуур өөрийг ни засах гэж нарийн ухаан зарж бгааг нөхөр чини мэдвэл яана?
    Би лав намайг миний нөхөр тэгвэл үнэхээр гомдоно оо.
    Зүгээр л эр эм гэхгүй биэ биэнээ хүндэлж хайрлаж байгаа цагт ,хэзээ ч энэ намайг тарихдчихлаа гэсэн муу бодол бодохгүйгээр нэг нэгнийхээ хүссэнийг ни биелүүлээд жаргалтай л бдаг .
    Харин боломжийн алдаатай бол эвлэрсэн ни хамаагүй дээр.Засах гэж цагийн гарз, бас эрсдэл ихтэй. Эрчүүд ч гэсэн яаг үнэндээ хүн л юм чини ялгаагуй эмзэг бдаг шдээ.
    Харин нэг юм бгаа,ер ни л бол ямар ч эмэгтэй хүн өөрөөсөө илт дор тэнэг эр хүнийг удаан тэвчиж чадахгуй л гэж боджийно шдээ…Уучлаарай, байгалийн шалгарал хэхэ.

  4. Emegtei says:

    За ямарч бсан зарим тал дээр өөрөөс ни илүү ухаантай гэдэг ээ нөхөртөө мэдрүүлж болохгүй, үнэхээр миний зөв бсан ч гэсэн батлах гэж зүтгэх хэрэггүй л гэдгийг ойлголоо,…хэхэ
    Миний бодлоор эмэгтэй хүн хичнээн эр хүнийг тархидаад эрхшээлдээ оруулах тусам тэр хэмжээгээр, хүндэлж хайрлахаа болидог гэж бодож бна. Ямар нэг талаараа арчаагуй эрчүүд л тэр талаараа эмэгтэй хүний гарт орно шүү дээ. Эрчүүд ч ялгаагуй али нэг хүчирхэг талаараа эмэгтэйчүүдийг гартаа оруулахыг хүсдэг.
    Тэгэхээр али болох өөртэйгээ али ч талаараа оролцоо төвшингийн хүнтэй танилцахыг хичээсэн ни дээр бх.Энэ ни үнэн сэтгэлийг олж харахад бүүр дөхөмтэй болгох болов уу л гэж бодож бна.
    Жишээ ни намхан хүмүүс голдуу өндөр хүмүүст дурладаг шиг, царайлаг хүмүүсийг царай муутай хүмүүс л биширч хайрлана шүү дээ. Царайлаг хүмүүс голдуу л гадаад төрхөөрөө үнэ цэнэтэй бдаг болохоор дотоод сэтгэлийн үнэ цэнйиг хайсан хүмүүс.Гэтэл царай муутай хүмүүс дотоод сэтгэлээр л хүнийг өөртөө татахыг хичээдэг биз дээ. Тэгээд л эсрэг тэсрэг хүмүүс биэ биэндээ их татагддаг байх.
    Хамгийн эцсийн үр дүн- бүх л таалаараа болж өгвөл өөртэйгөө адил хүн бвал урт удаан аз жаргалтай хосууд байж чадах магадлал бүүр их бий гэж бодож бна.

  5. Special One says:

    Тэр ч үнэн шүү хамаагүй өөрийг нь дорд үзээд захирах гээд байдаг эмэгтэйд ямар ч эрэгтэй хүн татагдахгүй тэр дороо л салаад явна хамгийн сайн эхнэр бол царайлаг эмэгтэй бус ухаалаг эмэгтэй байж чадна

  6. eo eo eo says:

    энэ муусайн хэрэгтэй хэрэггүй охидууд гэр бүлд хэрүүл үүсгээд тайван амьдруулчихгүй юмаа яах вэ хүмүүс ээ. хялбар аргаар мөнгө олох гэсэн бодолтой тэнэг охидууд зугаацах хоббитой дурак эрчүүдийг үзэн ядаж бна. энэ охидууд хэзэ нэгэн цагт яаж зовохоо ухаарч мэдэхгүй юмда айлын эхнэр болчихоод араар нь тавьж байж нөхрүүддээ алуулж амьтан болж амьдрахаа мэдэхгүй их басамжилж бна шүү дугаарлуу нь залгахаар тасалчихаад загнуулах ч үгүй юм дэмий л мэссэж бичих юм бодвол уншаад инээд нь хурч байдаг байхдаа. Хүүхнүүдээ та нар ийм асуудлыг яаж зохицуулдаг вэ залуучуудаа ингээд байгаа охидуудийг яаж болиулах вэ санал бодлоо хэлээч

  7. cahirmaa says:

    үнэн үнэн эр хүн бол эр хүн эмэгтэй хүн бол эмэгтэй хүн эрэгтэй хүнийг тархидчихсан атгах гээд байдаг хүүхнүүдэд би үнэн дургүй хаан юмуу заан юмуу, харин алсуур ухаалаг залж чиглүүлж байх хэрэгтэйшд эрчүүдийг, тэгш эрх гэж орилох дуртай эмэгтэйчүүдэд бүр ч дургүй хамгийн гол нь өөрийгөө лаг эрэгтэйгээ өөрөөс чинь дор гэдгийг мэдрүүлэхдээ биш шүү. харин эрэгтэйдээ анзааруулалгүй түүнийг засч залруулж явах нь эмэгтэй хүний ухаан шүү

  8. ttt says:

    huuhnuud bodj baigaa bh yu ve geheer erchuudgui bolno gej. ene bol odoohondoo zaluu nas ni deer bolood l bh biz. nasnii suuleer harin haramsan shu. ter yued olno gej bodvol ter ni shig hudlaa yum bh-gui dee.

  9. akbara says:

    orchin ued er hungui amidraad bolood l bdag bolson sh dee. er hvn oldohgui bol yun d ni haramsaj suuhiin yadgiin saihan turuu l biz uhaantai bgaa l biz gantsaaraa l amidrahgui yu uragshaa bvsgvichvvdee

  10. aska says:

    ene vnen bol nohor oldohgvin bn l da

  11. Er hun says:

    эр хүнийг хүндэл

  12. zaluu 27 says:

    тххх

  13. baldandorj says:

    тxxxx

  14. Xongorzul says:

    Er ni hen hen ni uhaantai, saihan hamaagui…Bie bieniihee dutuug nuhuud l yavj baihad ter tsarailag, uhaantai ogt hamaaguin bishuu!!!

    Bie bieniihee toloo baidag hosuud l az jargaltai baidag shig haragdsan.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.