Нэгэн хэвийн сексийг яаж өөрчлөх вэ

hurtsalХамтдаа удаан байсан хосуудын хувьд секс уйтгартай болчихдог. Сексийн нэгэн хэвийн улиг болсон хэмнэл төлөвших нь гэр бүлийн амьдралд ч сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл энэ бүхнийг яаж өөрчлөх вэ. Үүнийг зөвхөн та хоёр л өөрчилнө. Туршаад үзээрэй.

Бүгдийг өөрчлөөд үз
– Бэлгэвч хэрэглэдэг бол эмээр солиод үз.
– Эм хэрэглэдэг бол бэлгэвчийг сонгоод үз.
– Энэ мэт оролдлого нь таны сексийн амьдралыг өөр хэмнэлтэй өвөрмөц сонин, хурц тод болгож чадна.
– Хэрэв шөнө секс үйлдэж хэвшсэн бол унтаж амраад өглөө сексдээд үз.
– Сексийг дандаа орон дээр хийдэг байсан бол нэг удаа шалан дээр хийгээд үз.
– Хэрэв сонирхолгүй санагдвал угаалгын өрөөндөө хийгээд үз.
– Мөн хөдөө явахдаа машин дотроо ч юмуу сексдээд үзэх хэрэгтэй.
– Эсвэл хөдөө эзгүй хээр байгалийн сайханд чармай шалданаар сексдэх боломж гаргахыг хичээ.
– Гадаад оронд зорчихдоо тансаг эочид буудалд ч байж болно.

Сексийг илүү сонирхолтой болгох олон арга байдгийг сэтгэл зүйчид нэрлэжээ. Үүнд, – Машин дотор,
– Хувцас солих өрөөнд,
– Гацсан лифтэнд гэх мэтээр хаана ч байж болно гэнэ.

Хамгийн хачирхалтай нь санаанд оромгүй газар л санаанд оромгүй оргилуун тачаангуй сексийг эр эм хоёр бие биедээ бэлэглэж чаддаг гэнэ.

Зөвхөн хоёулахнаа байх үед л секс хамгийн амттай байдаг
Сексийн амьдралыг гэрч нар мөхөөдөг хэмээн сэтгэл судлаачид үзэж байна.
Өөрөөр хэлбэл бусад хүмүүстэй хамт нэг дор амьдрах нь эр эм хоёрт сексдэх боломжийг тэр бүр олгодоггүй бөгөөд энэ яваандаа тэдний сексдэх сонирхлыг бууруулдаг байна. Амраг хосууд хамт амьдардаг хүмүүстээ сонсогдчих вий, сексдэж байгааг маань тэд мэдчих вий гэж ичиж зовсоноос болоод жинхэнэ ёсоор янаглан амраглаж чадахгүйд хүрдэг.

Иймд ямагт хоёулхнаа байх боломжийг хайж олж бай. Усанд орчихоод халаат нөмрөхгүйгээр гарч ирэх нь сексийн дур хүслийг улам ихээр өдөөдөг болохыг эрдэмтэд судлан тогтоосон байна.

Хэн нэгэн сонсчихно гэж айлгүйгээр маш тачаангуйгаар орь дуу тавин тачаадах нь сексийг улам ч амттай болгодог ажээ.

Секст гэрэл маш чухал
Секст гэрэл гэгээ маш их нөлөөтэй гэнэ. Иймд амраг хосууд сексдэх үедээ гэрлийн тусгалыг сайтар тааруулах нь чухал шүү.

Хэрэв та хоёр тас харанхуйд үүлэн борооны ажил хийж дассан бол гэрлээ асаагаад сексдээд үзээрэй.

Хэрэв та хоёр гэрэлтэйд секс хийдэг байсан бол түнэр харанхуйд оролдоод үзээрэй. Амттай байх болно шүү.

Секс гэдэг хэдий чинээ санаандгүй, хэдий чинээ боломжгүй нөхцөлд, хэдий чинээ хурдан хугацаанд болж өнгөрнө, тэр хэрээр улам амттай сайхан болдог юм шүү гэдгийг мартаж болохгүй.

Иймд амраг хосууд сексийг зөвхөн орой унтахаар орондоо орохдоо л хийдэг бол энэ бүхнээсээ аль болох зайлсхийж маш санаандгүй байдлаар, огт дасаагүй газар, огцом бөгөөд хурдан сексдэх гээд оролдоод үзээрэй.

/Хань/

4 Comments

  1. mongol zaluu says:

    та нар сартай дулааxан шөнө гадаа сэксдээд үзээрэй. гэxдээ голийн эрэг дээр дэмий шуу шумууланд бариулна. балкон дээр, гэрийнxээ xашаанд эсвэл xотоос зайдуу газар гэд л олон газар үзээрэй сайxан шүү.сэксийн байрлалаа байнга солиx ни сайxан, би нэг удаа xайртайгаа баянбүрдийн төв басс]ины шүршүүрт үзэж байлаа.xүн xөдөлгөөнтөи газар xэцүү ч гэлээ амттай байсан шүү.

  2. tusgan says:

    хэхэ

  3. saihan says:

    бас байрлалаа сольж байх хэрэгтэй, мөн орал секс сайн хийх хэрэгтэй, бүр анал сексиаг ч оролдож үзсэн болно шүү, бас гэнэт мэдээгүй байж байхад нь санаандгүй сексүүд сайхан байдаг,

  4. QndQg says:

    tegelguu yahab heregtein ym bnaa. uurchluud uzneeeeeeeeee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.