Эрчүүдтэй хаана танилцах вэ?

091403e177bdbbbbe46ed2b47d4e1ece

Эрчүүдтэй хаана танилцах вэ гэдэг л хамгийн чухал юм. Учир нь миний ирээдүйн эхнэр хаана юу хийж болох вэ? Гэсэн асуултад аль эрт хариултаа өгсөн байдаг. Та нөхөр хайж байвал бааранд очих хэрэггүй. Тэнд ирээдүйн нөхөр чинь байхгүй нь тодорхой. Байсан ч гэсэн тэрээр бааранд ирээдүйн эхнэртэйгээ танилцахыг огтхон ч хүсэхгүй. Хэрэв та нөхөртэйгээ бааранд танилцана гэж муйхарлан зүтгэвэл тийшээ харанхуй шөнөөр биш, ажлаа тараал л ороорой.

Таны ажил. Хамт ажилладаг ганц бие эрчүүдийг, ажил хэргийн холбоотой байдаг залуучуудыг сайн ажиглаарай.

Номын дэлгүүр. Тэнд эр хүйсний хамгийн шилдэг, хамгийн сонгодогууд нь цуглардаг билээ. Та ичиж зоволгүй талаагдсан залуудаа очоод “би нэг сонирхолтой ном унших гэсэн юм. Та надад зөвлөөч” гээрэй.

Өөрөө үйлчилдэг дэлгүүр. Ажлаа тараад ирээрэй. Ганц бие эрчүүд үүгээр дүүрэн холхилдож байгаа. Сонирхсон залуугийнхаа хажууд очоод лангууны дээд давхраас бараа авах гээрэй. Боловсон залуу бол танд олон таван үгүй туслах нь лавтай. Хариуд нь баярласнаа илэрхийлж ямар хоолонд дуртайг лавлаарай. Эрчүүд хоолны тухай ярих дуртай шүү.

Номын сан. Номын дэлгүүрээс ч дээр байж магадгүй. Учир нь таалагдсан залуугийнхаа хажууд суугаад юм асуух журмаар чөлөөтэй ярилцаж болно.

Үдэшлэг. Төрсөн өдөр, үдэшлэгийн үеэр залуучуудтай танилцахад тохиромжтой. Тэгэхдээ тэдний анхаарлыг татья гэвэл согтууруулах ундаа амсах төдий хэрэглээрэй. Тэгвэл залуучууд өөрийн эрхгүй өдөж эхэлнэ.

Ресторан. Заавал дээд зэрэглэлийн ресторанд орох гэсний хэрэггүй. Яагаад гэвэл хаа нэгэн газар хооллох хэрэгтэй. Аятайхан залуугийн хажууд суугаад “би энд анх удаагаа ирж байна. Та нар ямар хоол захиалахыг зөвлөөч” гээрэй. Ямар ч залуу таны хүсэлтийг дуртайяа биелүүлнэ.

Оройн курс, дамжаа. Эдгээр нь бас л боломжийн газрууд. “Ойлгохгүй” байгаа зүйлээ асуух, лавлах зэрэгт нэн тохиромжтой. Ялангуяа та бялдаржуулах секцэнд явдаг бол азтай хэрэг. Гэхдээ танд сануулахад хамт олны дунд зөв биеэ авч явахын тулд нэгийг нь онцлохгүй бүгдтэй нь адилхан байх хэрэгтэй.

Олон нийтийн байгууллагад элссэн тохиолдолд танд чөлөөт цаг гэж бараг байхгүй болно. Гэхдээ олон сонирхолтой эрчүүдтэй танилцах боломж танд нээгдэнэ. Ганц дутагдал нь гэвэл тэр эрчүүд нэг хэвийн, хоорондоо үзэл бодол, хүсэл эрмэлзэлийнхээ хувьд тун адилхан байдаг.

5 Comments

  1. oyunaa says:

    зайл зайл

  2. hair says:

    эрчүүдийг хайрлаж халамжлах тусам улам давараад байдийн бна лээ. тэгэхлээр нь шаал дургүй хүрээд бүр тоохоо байсан чинь араас зууралдаад ядаргаатаат байх юм. энийг юу гэж ойлгох уу. бүр гайхаал

  3. sony says:

    амьдрал нулимсанд дургүй гэдэг кино санаанд орчихлоо.

  4. erhem says:

    таалагдсан залуугаа татаж аваад суулаа гэтэл мани хун араас н гуйгээд суусан гэж ихэрхдэг. бухнээ зориулсан намайг хуурсан гэхүү дээ хун оорт н хамаг бухнээ зориулж хайрлахаар энэ ингэх ёстой гээд их хайхардаггуй бололтой. харин одоо бол би туунийг хайхардаггуй нэгэнт хуурсан учир. харин намайг гуйж араас чангаадаг болсон. 2ийн хооронд ингэх хэрэггүй анхнаасаа унэд орох хэрэггүй л байсан байхгуй юу тээ

  5. HALLOOO says:

    хаха монгол бүсгүйчүүдэд тохирохгүй н бнөө наадах чин цаадуул чин ичимхий шүү дээ Харин залуус л түрүүлж хөдлөх бх. Гэхдээ яхавдээ нэг ч удаа гэсэн таалагдсан залуугаа татаасай гэж бодсон зөвлөгөө бололтой. За тээд амжилт хүсий бүсгүйчүүд та нар чин сэтгэл хангалуун бх дуртай мөртлөө юу ч хийдэггүй хүмүүс шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.