‘Топ”-ын төлөө… Ч.Уранбилэг яллаа

uranbilegМонголын шилдэг загвар зохион бүтээгч болон загвар өмсөгчдийн чанар чансааг харуулж байдаг “Гоёл” наадам өндөрлөлөө. Гоо үзэмж төгөлдөр бүсгүйчүүд оюун ухааны үзэсгэлэнг шингээсэн шилдэг загваруудыг олонд толилуулж ирэх жилийн хувцас загварын өнгө төрхийг тодорхойллоо. Тэр ч утгаараа энэ жилийн Гоёл наадам урьд урьдынхаас өнгөлөг болж байсан юм. Хоёр үдэш Улсын Драмын Эрдмийн Театрыг үзэсгэлэн гоо, ур ухааны гайхамшгаар булсан Гоёл Наадамд 60 гаруй загвар өмсөгч оролцсон юм. Мэргэжлийн ур чадвараа үнэлүүлж, тухайн жилийнхээ загварын ертөнцийн нүүр царай болон “Ton Модель” өргөмжлөлийг хэн хүртэх вэ гэсэн таамаг олны дунд явдаг. Энә эрхэм хүндтэй цолын эзнээр энэ жил загвар өмсөгч Ч.Уранбилэг тодорлоо. Ч.Уранбилэг 25 настай “Гоёл-2006″ наадмын тэргүүн дэд байрын шагнал хүртэж байсан туршлагатай модель. Монголын дизайнаруудын холбоо болон “Гоёл” наадмын зохион байгуулагчид тухайн жилийнхээ “Ton Модель”-ийг тодруулахдаа хичнээн жил загвар өмсөж байгааг нь голчилдог нь нууц биш. Олны дунд “Гоёл-2010″-ын “Топ”-оор Загвар өмсөгч Г.Оюунгэрэл тодорно гэсэн шум байсан ч шаанс дутаж, илүү олон жил загварын тайзнаа алхсан Ч.Уранбилэг “топ”-оор өргөмжлөгдлөө.

Ч.Уранбилэг загварын гэх энэ их өрсөлдөөнтэй, адармаатай ертөнцийг дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч байхаасаа л мэдэрч, тогоонд нь чанагдсан. 10 гаруй жил загвар өмсөж мөн миссийн тэмцээнд оролцож байсан. Тон Модель Д.Болормаагийн гарын шавь бөгөөд “Монгол модель” агентлагт харьяалагддаг.

uranbileg-copy11999 онд дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч байхдаа анх “Гоёл” наадамд орж байсан. Тэр цагаас хойш энэхүү наадмыг алгасаагүй гэж болох түүний хөдөлмөрийг Монголын дизайнеруудын холбоо үнэлж Монголын загварын ертөнцийн хамгийн том наадмын шагналыг хүртээсэн бололтой. Чингис хаан хамтлагийн дуучин Д.Жаргалсайханы “Нэг л удаа”, камертон, Гайз 666, Дурсамж, МУГЖ дуучин Т.Ариунаагийн “Харуусал, Харамсал” зэрэг хамтлаг дуучдын клипэнд тоглож байсан. Мөн Мобиком компани “Алтжин”, “Сапу” үйлдвэрийн бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглож байсан тэрээр туршлагаараа илүүрхэж “Ton Модель” болж чадсан юм. Гоёл-2010 наадамд гадаадаас Герман, БНХАУ болон Буриадын дизайнерууд өөрсдийнхөө загварыг сойсон бөгөөд нийт 40 гаруй загвар зохион бүтээгчид ур ухаанаа уралдуулсан юм. Энэ оны шилдэг загвар зохион бүтээгчээр “Алтай кашмер” компанийн дизайнер Б.Хулан, өдөр тутмын хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр “Шилмэл загвар” компанийн Наранбаатар, Лхагва-Эрдэнэ, үндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр мөн “Шилмэл загвар”-ын Д.Өнөболор тодорлоо. Энэ жилийн Гоёл наадамд “Шилмэл загвар”-ынхан ихэнхи шагналыг бөөндөж тус компанийн загвар өмсөгч Д.Билгүүн эрэгтэй шилдэг загвар өмсөгч болсон. Харин шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Х.Бадамгэрэл, Гэрэлчулуун энэ жилийн “Гоёл” наадмын түүчээ болсон юм.

Биеийн – 53 кг
Өндөр -175 см
Биеийн харьцаа 89 x 60 x 90
“Ирээдүйн топ модель” өргөмжлөл маань өнөөдөр биеллээ оллоо

-Toп Модель өргөмжлөл хүртсэнд баяр хүргэе. “Toп модель”-ийн нэрийг зарлах тэр мөчид юу бодож байв?

-Өө баярлалаа. Маш их баяртай байна. Би загварын тайзнаа алхаад арав гаруй жил болж байна. Монголын дизайнеруудын холбоо миний олон жилийн хөдөлмөрийг маань үнэллээ гэж бодож байна.

-”Гоёл” наадам болохоос өмнө өөрийг чинь энэ жилийн “топ модель”-оор тодрох боломжтой хүмүүсийн нэг гэж дүгнэж байсан. Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-Би арван настай байхаасаа л загварын ертөнцөд хөл тавьсан. Загварын “дунд” үеийнхэнд харьяалагдах байх. Мэдээж хэрэг аливаа юманд орохдоо өөртөө итгэлтэй л байх ёстой. Надад “топ модель” болох нь биш, энэхүү наадмын тайзан дээр алхах нь чухал байдаг.

-2006 оны “Гоёл” наадамд тэргүүн дэд байрыг эзэлж байсан. Бусад амжилтуудаасаа ярихгүй юу?

-1997 онд Үнсгэлжин наадмын “Ирээдүйн топ модель” “Мисс Монголиа” 2006 наадмын “Фото мисс” болж байсан. Харин 1997 оны хүртэж байсан ирээдүйн топ модель өргөмжлөл маань өнөөдөр биеллээ оллоо.

Нийслэл Таймс

12 Comments

  1. hi says:

    Ene ug ni dajgui juujen l dee. Gehdee Oyungerel ehleed top bolson bol zugeer bsan yum. Uuniig bodvol hiisen zuil ihtei uls orniihoo neriig solongosd bas gargaj yavaa chadvarlag zagvar umsugch shuu dee. Humuus bas zagvar umsugch geheer l yanhan bolgohiimaa. neg er huntei ner holbogdool bol yaashkaa. Hun l yum chin nz nuhudtei bh, durlaj hairlah, hayah hayagdah zui. bn sh dee

  2. hi says:

    Ene ug ni dajgui juujen l dee. Gehdee Oyungerel ehleed top bolson bol zugeer bsan yum. Uuniig bodvol hiisen zuil ihtei uls orniihoo neriig solongosd bas gargaj yavaa chadvarlag zagvar umsugch shuu dee. Humuus bas zagvar umsugch geheer l yanhan bolgohiimaa. neg er huntei ner holbogdool bol yaashkaa. Hun l yum chin nz nuhudtei bh, durlaj hairlah, hayah hayagdah zui. bn sh dee

  3. urnaa says:

    ene yah ve, bogsoo hudaldaj l baig. eej ni medseer bj ter mongiig ni hooloigooroo davuulaad bdgiig ni oilgohgui yum.
    eejteigee amidardag huuhen shd. HKG yaj yavsniig chini medeh hun olon doo.
    uul uurhain baagiigaar mashin avhuulaad, bairaa heneer avhuulsniig medeh hureeniihen biildee.
    olon ehiin setgeliig burtaglaj nulimsiig ni zej, olon huuhdiin aavuudiig hulgaildag muu yavdaltai huuhen.

  4. zup says:

    Orood uzeed sonirhooroi magadgui tand ch bas hereg boloh baih
    http://www.zar.mn/?view=showad&adid=47039&cityid=10

  5. Xongorzul says:

    -Engiin amidarch baigaa bolhoos iimerhuu oohid bol mgloor duuren. Mongol ohid huurhun daanch ert amidrald nuhalagdaj orhidog bolhoos.

    -Zaluu hosuud ur huuhed gargalgui 5-10 jil hamtdaa amidraliinhaa toloo guivel zugeer

  6. Serjim says:

    Сайхан хуухэн байна , нэг унтчихвалч харамсахгуй л ум байна .

  7. dermee says:

    Монголд ч ийм өндөр хүүхэн ховор байхаа. Царайлаг талдаа юмаа. Азтай эр л эдэлдэг байх даа.

  8. Radical says:

    Гоё хуухэн юмаа.

  9. Монгол бүсгүй says:

    гоё хүүхэн байна оо. амжилт хүсье

  10. Man says:

    Ìàíàé ìîíãîë õ¿¿õí¿¿ä ÷ ñàéõàí ø¿¿.

  11. uka says:

    за яахавээ дажгуй л хуухэн…монголдуу царайтай…монголдоо топ болоход нэг их буруудаад бх юмгуй.гэхдээ би уг ни тэр оюунгэрэлийг энэ жил топ болоосой гэж бодож байлаа…за хэн хэн ни ч бсан яхав дээ…манай модэлүүд биэ хаагаа жоохон хогжуулвэл таарахийн

  12. nana says:

    huurhun huuhen shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.