Бүсгүйчүүд төрснөөсөө хойш сексийн харьцаанд орохдоо хойргоших нь бий

94464405

Үр хүүхэдтэй болох нь гэр бүлд аз жаргал нэмдэг. Гэвч сексийн идэвхитэй харьцаанд байдаг хосуудын сексийн амьдралд “асуудал” үүсдэг аж. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар гэр бүлтэй хосуудын бараг тэн хагас нь хүүхэд төрснөөс хойш жил гаран болсны дараа бэлгийн харьцаагаа сэргээдэг гэнэ. Олон хүмүүс хүүхэд төрсний дараа бэлгийн харьцаанд өөрчлөлт орсон гэж тооцдог ч хэзээ ч бие биетэйгээ энэ тухай ярьдаггүй аж.

Эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орохын тулд өөрийг нь хайрлаж, дурлаж байна гэдгийг мэдрэх хэрэгтэй байдаг бол харин эрэгтэй хүн хайрлуулж байна гэдгээ мэдрэхийн тулд секс хийх хэрэгтэй. Ямар нэг шалтгаанаар секс алга болчихвол эр хүн өөрийгөө хаягдсан гэж үздэг. Зарим эмэгтэй хүүхэд гаргаснаас хойш гурван сарын дараа ч сексийн үед өвдөлт, таагүй байдлыг мэдэрсээр байдаг тул аль болох ойртохоос зайлсхийдэг. Секс судлаачид хэрэв яарахгүй бол олон хэцүү асуудлыг шийдэж болно гэдэг.

Төрөхдөө оёдол тавиулсан бол шууд ойртож болохгүй нь мэдээж. Тэгэхээр хосууд хоёр биенээ энхрийлэн хайрлаж, үнсэлцэх хэрэгтэй. Янз бүрийн асуудал зөвхөн бие өвдөх үед ч биш бас сэтгэл санаа тавгүй, мэдрэлийн ядаргаанаас ч үүсэн гарч болдог. Мөн унтлагын өрөөнд хүүхэд байвал бас дур тачаалыг бууруулах хүчин зүйл болдог байна. Эмэгтэйчүүдийн сэтгэлийн шарх буюу төрөх үеийн өвчнийг мэдэрсэн сэтгэгдэл нь биеийн оёдол, шарх эдгэсний дараа ч удаан хугацаагаар мартагддаггүй.

Хүүхдийг хөхөөрөө тэжээх нь секс хийх сонирхолд нөлөөлдөг. Бэлгийн ойртолт, хурьцал бол амьдралын бүх л дүрүүдийг холбож өгдөг. Янаг халуун амрагууд, эцэг эх болж өөрчлөгдөн хувьсаж, хөгжиж байдаг. Тиймээс өөрсдийн бэлгийн харьцаагаа хадгалах хэрэгтэй. Ямар шалттаанаас болоод ойртохгүй байгааг мэдэж байгаа тул энэ чухал биш. Шууд л ойртох гэж бүү оролд. Эхлээд энхрийл, аяндаа сексийн харьцаа хэвийн болно.

1 Comment

  1. lhagwaa says:

    мэдмээр зүйл бна!!! эрт хүүхэдтэй болкүээ хэхэ. тэхдээ болоогуй ээ би 14 тэй хэхэ би найз охинтойгоо унтмаар л эйн даан ч хитсүүү юмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.