“Би залгая” гэдэг нь дахин уулзахгүй гэсэн үг үү?

Анхны болзооны дараа эрчүүд “Дахин уулзана биз дээ” эсвэл “ Би чам руу залгана” гэж хэлдэг нь ямар учиртай вэ ? Ингэж хэлсэн эрчүүд  ихэнхдээ хэзээ ч эргэж утсаар ярьдаггүй аж. Тэд дахин уулзах хүсэлгүй байсан ч ингэж хэлдэгийн учрыг нэгэн залуу ийн тайлбарлаж байна.

Хэрэв эр хүн болзсон бүсгүйтэй дахин уулзах хүсэлгүй байгаа бол зүгээр л “Танилцахад сайхан байлаа” эсвэл “ Сайхан амраарай” гэж хэлэх нь хавьгүй дээр байх болно. Эмэгтэйчүүд хэлсэн үг болгонд итгэх гэнэн хүмүүс биш боловч тэдэнд хоосон горьдлого төрүүлэх нь дэмий. Үнэндээ “Би чам руу дараа утсаар ярина” гэдэг нь “Би чамтай ахиж уулзахгүй” гэсэн үг юм.  Өөр нэг зүйл бол тэр үнэнээсээ тантай дахин уулзахыг хүсч байвал “Ажил тарсны дараа уулзая” эсвэл “Би орой чам руу залгая” гэж хэлвэл та дараа нь юу болохыг харах хэрэгтэй. Харин “Би залгана” гэж хэлчихээд таг болсон бол баяртай гэсэн үг.  Аливаа зүйлд жинхэнээсээ ханддаг эмэгтэйд  илүү дутуугүй “ Тантай танилцахад сайхан байлаа” гэж хэлсэн нь дээр. Хоосон горьдлого төрүүлэх нь татгалзахаас ч дор байдаг. “ Би залгана” гэдэг үгийг хүн юу ч гэж таамаглаж болно. Ийм шийдэмгий бус байдал бүсгүйд таатай санагдана гэж үү ? Хэн нэгэнд таалагдсан үгүйгээ мэдэхгүй байх шаналгаатай зүйлийн нэг байдаг.  Гэвч хосууд зөн совиндоо итгэх хэрэгтэй. үдшийн болзоогоо ердийнхөөс өөр байлга. Салах ёс, үнсэлт зэргийг сайн, муу шинжээр нь дүгнэх хэрэггүй. Зүгээр л хамтдаа байж, цагыг сайхан өнгөрөө. Цааш юу болохыг зүгээр л ажигла.

6 Comments

  1. ooooooooooooooooo says:

    заримн бол яг унэн бн бич энэ зарчмийг дагдаг

  2. sad says:

    Bi zalganaa l gej heldeg, tegeed ch zalgadag, enend neeh surtei asudal bolgood yadiin, uulzahgui bol zgr l bayartai gee l salna sh d..

  3. ooo says:

    xоxо… xууxнууд нээрээ инээдтэй улс шоо.

  4. М,,, says:

    манай найз дандаа тэгэж хэлдэг найз залуу
    гэхдээ уулзаал бдаг шд

  5. n says:

    би чам луу залгана гд голорсон ч залуу бна, эргээд залгасан ч залуу бна, нээx тоодоггуй шд. xарин залгаарай гж xэлж бвал юу гэсэн утгатай юм бол? энэ чн xарин муриж бгаа гэсэн уг биз дэ?

  6. WARWAR says:

    òèéì áîë äÝÈÉ Ë ÑÀÍÀÃäÀÆ äÝÝ ÃÝÑÝÍ ¯Ã Ø äÝÝ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.