“Гэр бүл болох өнөөдөр танилцаад маргааш суудаг зүйл биш”

Ганц бие хүмүүст тус болж, гэр бүл болоход нь зуучлан буянтай үйлс хийдэг “Арга билэг” клуб бий болжээ. Тус клубийн захирал П.Болортой ярилцлаа.

-Ганц бие хүмүүст зориулсан төв байгуулах санаа хэзээ төрөв?

-Гэр бүл зуучлалын төв байгуулах санаа нэлээн хэдэн жилийн өмнө төрсөн л дөө. Яагаад ийм санаа төрөх болсон бэ гэвэл эргэн тойронд  байгаа найз, нөхөд тэдний аав, ээж, ах, эгч нар гээд ганц бие хүн маш олон байсан. Нийгэмд  хүртэл хань ижилгүй, заяаны ханиа хайж байгаа хүн олон болжээ. Эдгээр хүнд туслах зорилгоор клубээ байгуулъя гэж бодож явсан.

-Ганц бие хүмүүс яагаад олшироод байна вэ?
-Хүмүүс залуу байхдаа юу ч бодолгүй  явдаг. Нас ахиад ирэхээр ганцаардаж хань ижлээ үгүйлэн,  эрж хайх нь элбэг байна. Энэ бүхэн нийгмийн хурдтай хөгжлийн улмаас болж байгаа болов уу. Мөн сургууль, соёл, ажил, хөдөлмөр гэж цаг наргүй, зав чөлөөгүй яваад оройтдог тал бий. Түүнчлэн хоорондоо таарч тохирохгүй салж, сарнисан хүмүүс байдаг. Хорвоогийн жамаар эхнэр, нөхрөө алдсан  хүн ч байна. Янз бүрийн шалтгаан байдаг л даа. Хосоор амьдрах хорвоогийн жамыг хэн сөрж амьдрахыг хүсэх билээ. Хүн бүхэн элэг бүтэн, сайн хань ижилтэй байхыг хүсдэг шүү дээ. Энэ бүх хэрэгцээ нийгэмд байгаа учраас бид энэ төвийг санаачилсан.

-Өөрт чинь энэ ажлыг явуулах туршлага бий юу?
-Би багаасаа нийгмийн ажилд идэвхтэй хүүхэд байсан. Тэр утгаараа нийгэмд, хүмүүст  хэрэгтэй, буян болох сайхан ажил хийх юмсан гэж бодож явсан л даа. Өөрийн мөрөөдлөө ажил, хэрэг болгон хэрэгжүүлэх боломж  нээгдсэнд  баяртай байгаа. Сүүлийн арваад жил би  томоохон компаниудад ажилласан. Энэхүү ажлын минь үргэлжлэл гэж хэлж болно.

-Танай төвд одоогоор хэр олон хүн хандаад  байна вэ?

-Манайх байгуулагдаад удаагүй ч гэсэн хүмүүсийн хандлага маш сайхан санагдаж байгаа. Үнэхээр чин сэтгэлээсээ хань ижилтэй болох хүсэлтэй хүмүүс ханддаг.  Тэд үнэхээр бидэнд хэрэгтэй газар нээгдсэн байна. Сайхан буянтай ажил хийж байна, та нар гэж талархлын үгээ хэлдэг. Энэ үгэнд нь урамшиж сэтгэл өөдрөг урам зориг дүүрэн ажиллаж байна даа.

-“Арга билэг” төвөөс ямар, ямар ажлуудыг зохион байгуулан явуулдаг вэ?
– Манайх гэр бүл сургалт зөвлөгөөний төв гэсэн зөвшөөрлийн дагуу ажлаа явуулдаг. Манай үйл ажиллагааны үндсэн зорилго клубийнхээ гишүүн ганц бие хүмүүсийг хооронд нь зуучлан танилцуулахад оршдог.

-Танай клубийн ард гадаадын ямар нэг байгууллага, хувь хүмүүс байна уу?
-Хүмүүс ингэж ойлгон, хардаж, сэрдээд байх шиг байна. Бидний ард ямар ч гадаадын хүмүүс, байгууллага байхгүй. Цэвэр өөрсдийнхөө санаачилгаар байгуулсан. Нийгэмдээ тустай үйл хийх зорилготой.

-Ганц бие хүмүүст үйлчилдэг. Гэр бүл болоход нь зуучилдаг гэхээр цаана нь далд хүний наймаа байж магадгүй гэсэн болгоомжлол байх шиг байна?

-Зарим нэг хүн тэгж ойлгоод байх шиг байгаа юм. Манайх гадаадын хүмүүстэй танилцуулахгүй. Зөвхөн гэр бүлгүй Монголчууддаа тусална. Хүний наймаатай холбогдох ямар ч зүйл байхгүй.

-Клубийн гишүүн болоход ямар нэг шалгуур, үзүүлэлт, хязгаар тавьдаг уу?
-“Арга билэг” клубийн гишүүн болоход гурван үндсэн шаардлага тавьдаг. Нэгдүгээрт Монгол Улсын иргэн байх. Хоёрдугаарт ганц бие байна. Гуравдугаарт гэр бүлтэй болох чин хүсэлтэй байх ёстой. Гишүүн болохын өмнө бидэнтэй холбоо барьж цаг аван ярилцлагад орно. Бид хувь хүний үйлчилгээ гэдэг талаасаа хүн тус бүртэй уулзаж ярилцдаг. Тухайн гишүүн болж байгаа хүн үнэн зөв мэдээлэл өгөх ёстой. Сэтгэл зүйч маань ярилцлагын үеэр тэр хүний тухай мэдээллийг авна. Зөвлөгөө, зөвлөмж, чиглэл өгдөг. Бидэнд найдаж сэтгэлээ нээж байгаа хүний нууцыг чандлан хадгална. Хүнтэй  танилцана гэдэг амар хялбар зүйл биш. Гэр бүл болох өнөөдөр танилцаад маргааш суудаг хялбар зүйл биш л дээ. Хүнээ сайн судалж, таниж мэдэх цаг хугацаа хэрэгтэй байдаг. Энэ бүх нарийн эмзэг зүйлийг нь клубийн зүгээс хангаж туслалцаа үзүүлнэ.

-Санхүүгийн дэмжлэг авна. Нэг шөнийг хамт өнгөрөөнө, хамтрагч найзтай болмоор байна гэсэн хүмүүст зуучилал үзүүлдэг үү?
-Ийм сонирхолтой хүмүүсийг манай клуб хүлээж авахгүй. Манайх ашгийн төлөө бус, нийгмийн болон гишүүдийнхээ сайн сайхны төлөө үйлчилдэг төрийн бус байгууллага. Сонин, телевизийн чат, танилцах зараас өөр. Санхүүгийн дэмжлэг авах эсвэл зүгээр нэг хамтрагч болох хүсэлтэй хүмүүст манайх үйлчлэхгүй. Ханиа хайж байгаа. Гэр бүл болох чин хүсэлтэй хүмүүст л манай үүд хаалга нээлттэй.

-“Арга  билэг” төв мэргэжлийн сэтгэл зүйч, боловсон хүчнээр хэр хангагдсан бэ?
-Манай төвд гэр бүлийн сэтгэлзүйч, зөвлөх мэргэжилтэн нар ажиллаж байгаа. Хүмүүст чин сэтгэлээсээ туслах зорилго тавин, нийгэмд тустай  сайн үйл хийж байна шүү дээ. Тийм учраас биднийг зөвөөр ойлгож дэмжээрэй гэж хэлэх байна.

-Өрх толгойлсон эмэгтэйчүүд олон байна. Тэд зараар заяаны  ханиа хайж чаддаггүй. Ийм хүмүүст зориулан албан байгууллагуудаар  явж зөвлөгөө өгөх,  сургалт явуулах боломж бий юу?

-Яг одоогоор бид байгууллагуудаар явж зөвлөгөө өгөх боломж байхгүй.  Клуб маань гишүүддээ хандаж бүрэн дүүрэн ачаалалтай ажилладаг. Ер нь цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлсний  дараа байгууллага, компанийн ажилчдад зөвлөгөө өгч, сургалт явуулах боломж бий.

-Клубийнхээ ажлын цар хүрээг өргөтгөх үүднээс Гэрлэх ёслолын ордон, Залуучуудын болон Оюутны холбооны хажууд салбар клубээ байгуулж болох уу?

-Болох л юм байна. Хэтдээ клубийн ажил жигдрээд ирэхээр ажил, төрлөө өргөтгөн салбар клубүүдийг байгуулж болно л доо. Зөвхөн Улаанбаатарт биш орон нутагт салбараа байгуулаач гэсэн санал, хүсэлт их ирдэг. Миний хувьд клубийнхээ ирээдүйг сайн, сайхнаар төсөөлж байна. Удахгүй 2-5 жилийн дараа манай клубээс анхны аз жаргалтай хос, гэр бүлүүд төрөн гарна гэдэг итгэлтэй байгаа. Ч.Лодойдамба гуай  “Сайхан хайр гэж байдаг юм. Олдвол алдаж болохгүй шүү”  гэж хэлсэн байдаг шүү дээ. Ханиа, хайраа хайж байгаа  хүмүүсийг сайхан хайртай нь учруулахын төлөө бид ажиллаж байна.

Н.Отгонбаатар http://www.niigmiintoli.mn/

17 Comments

  1. man says:

    saihan club bn a.amjilt husie eeeeeeeee

  2. Зүгээр л Ман says:

    Хараалын үгтэй комментыг ихэвчлэн ойр дотныхон найз нөхөд, тойрон хүрээлэгчид нь л бичдэг юм ш дээ. Нэгэндээ битгий ингэж атаархаж шалчигнацгаа. Ямар муухай зэвүүн үгтэй комментууд бичдэг өтнүүд вэ? Жингийн цуваа явдгаараа явна. Замын ноход хуцдагаараа хуцна. Гэж нэг агуу хүн та нарыг хэлсэн байдгийм ш дээ. Муухай юмнуудаа хоногийн хоолоо яая гэж байгаа муу бөөснүүдээ. Халтаруудаа , Хашааны банхаруудаа. За за та нар шиг юмнуудад коммент бичих цаг хайран байна.

  3. beke says:

    mongolchuud neree usan teneg yma ggvi ywa negende atarhaad l teneg teneg ym bicheh yma iim bhaar chine uls oron yaj hoghij ym be. demjihgvima gehed dugail bj blda. Amjilt hvsie uugni zow l yma ihelvvlsen bna

  4. enkhbaatar tudev says:

    sain baina uu.arga bileg klubiin gishuun boloh sorirholtoi baina iimd tednii email,website,bairshliin hayagiig ilgeej tusalna uu

  5. tanaka says:

    Uul n Mendbayar geed nuhurteigee taniltsaad margaahs n suuj sban yum, za ter monog tugrug ide uudag l bga biz, bugd l tiim shtee, gobid Hr hiij bsan hun yamar yuma aidej uuh ve dee hoorhii, harin tsrai muutai deerees n er nuhurtein bj end tendgui banzaltaj yavdag bsniig n bol medneee, odoo amidralda aldaj onood ba shuuhedtei bolood zov zamaar buyantai yum hiij bnbolooshtee Boloroo. banzal , hun bolgontoi shalatsdag bsan ch gesen bas argaguishtee, nuhur n hangaj chaddaggui oortoo itgelgui zaluu bsiimooo. Boloroo Oyutan bhdaa l Khan broud zoogch hiideg nial nial hiisen aashtai ohin bsan
    harin tend yostoi zoogch barmen hamgalalgch geed shaaltsaagui maitan bhguidee harin ch neg.

  6. onon says:

    çàâààí öàðàéòàé, áàëèàð õ¿¿õýí áý.

  7. busgui says:

    нийгэмд хэрэгтэй салбар бнаа,… зарим хумуус таарч тохирох хунээ олж чадахгуй, ганцаардаад л явж бдаг шдээ… амжилт хусий бусгуй мин…

  8. зочин says:

    болортой нэг арга билгийг эвтсэлдүүлмээр бх иум

  9. Naraa says:

    найздаа амжилт хусий эхэлсэн ажилд ни.
    одооний нийгэмд хэрэгтэй клуб бна шд ээ.
    Юум хийж бгаа нэгнийгээ битий ингэж бай.
    Амжилт

  10. nasaa says:

    Õóëãàé õàð ìºðòýé, ìóó íýðèéã õóñàâ÷ ¿ë àðèëíàà ãýæ. Áè ÷ áàñ çàõ çóõààñ íü ìýäýõ ë þì áàéíà. Èíãýæ èíýýæ áàéãààä ë çàä îíõîëäóóëàã õ¿¿õýí äý. Àðãà áèëýã ãý÷èõæýý áàñ

  11. Altaa says:

    an ene chin bas skyteld ajillaj baikhdaa neg zaluutai hamt idej uugaad bas barigdsan gesen. tegeed hurkhii arga zaliaar shuudand orood neekh udalgui edej ugaad barigdsandaa gol in naiz in mataad barigsandaa. Odoo buur hvnii naimaa hiij mungu olokhnee uuruu uul in ohin huukhedtei yumsan.Gobid idej baigaa mungu in bagadad baigaa yum baikh daa

  12. Darjaa says:

    Баярсайхан хөхүүлж чадаагүй юмаа даа янз нь…таалагдсан хүнтэйгээ секс хийхдээ хаанаа хэнийхээ хажууд байгаад тэгээд бас хөхдөггүй хүүхэн гэж байдий муу…нөхөртэй болохоосоо өмнө хэдийн цагийг ч зөрүүлсэн ер нь яадийн…идэж хусах албан тушаал дээр байдаг бүх хүн л идэж хусдаг биз дээ…хананы цаанаас сексдэхийг нь сонсоод байж байсын биз дээ…ккк…харахын заяа байхаас хазахын заяа дутаж дээ энэ Баярсайханд

  13. Bayarsaihan says:

    Оо найз айн. Нөхөртөө хаягдсиймуу. Дуу шуутай унэхээр сайхан сэксддэг хуухэн шуу. Хөхнө гэж янзын даа харин. Хажууд сэксдэж байхад ни цувраад орчмоор л байдаг байсан даан ч хучингийн хэрэг болчих гээд айдаг байлаа. Шуудан банкнаас овоо хуссаан тээ. Нийгмийн ажил хийдэг байхдаа хэд хэдэн залууг холиж солиод цагийг ни хэрхэн зоруулдэг байснаа ярихгуй юмуу. Аан тийн бас шарга моритийнхоо лагэрт хуний боов хохож байгаад ээждээ гардуулсан нтэрээ яриач дээ.

  14. galaa says:

    Ýíý Áîëîðîî ÷èíü øóóäàí áàíêèíä ìàðêåòèíãèéí àëáàíä íü àæèëëàæ áàéõàäàà ìºíãèéã íü áààõàí èäýæ óóãààä ñ¿¿ëäýý õººã人ä ãàðñàí ø¿¿ äýý õººðõèé æèðýìñýí áîëõîîð íü áàíêíû óäèðäëàãà íü ç¿ãýýð ãàðãàñàí ãýñýí. Îäîî ãîâèéí õ¿¿íèé íººöèéí àæèë õèéæ áàéãàà
    ºðººòºº ë íºõºð õàéæ áàéãàà áàéëã¿é íºõºðòºº õàÿãòñàí áîëõîîð îî

  15. ыуыу says:

    за яаxавдээ, ажил ни эxлээгүй байxад унагаx гэд яаxавдээ. xө.

  16. Bilgee says:

    Нэг иймэрхүү мундаг ярьдаг, мунхруулдаг нөхдүүдийг харахлээр дотор муухайрах юм.
    Танайд хэдэн хүн хандав, ямар туршлага байна… асуултуудад дандаа тойруулсан, баримтгүй хариултууд. Нөгөө Фэнгшүй гэдэг шиг л худлаа бурж мөнгө олох гэсэн гарууд. Удалгүй гаднийхантай гэрлүүлнэ гээд эхэлнэ дээ харж байгаарай.

  17. byambaa says:

    их дажгүй юм……нийгэмдээ л тустай байвал болоодоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.