Унтсангүй гээд надруу ярихаа больчихож байгаан болуу?

Сайн байцгаануу? Би 25 настай нэгэн компанид нябо хийдэг эгэл даруухан жирийн нэг бүсгүй. Надад ойлгогдохгүй нэг асуулт гарч ирээд яахаа мэдэхгүй юм. Би 4 жилийн өмнө өөрөөсөө 9 ах нэгэн залуутай танилцаж байлаа.Тэр хүнтэй ах дүү 2шиг харьцаатай өдий хүрсэн. Бид үргэлж уулзаж ярилцаж хааяа хамт ганц нэг пиво ууж надад сайн ах шиг аав шиг ханддаг байсан. Би түүнийг сэтгэлдээ нууцхан хайрлаж хүндэлж явдаг байснаа нуухгүй ээ. Яг 1 жилийн өмнө тэр ах маань найз бүсгүйтэй болсон түүнийгээ хүлээнэ үнэнч байна гээд бидний хооронд юу ч байхгүй мөртлөө аажмаар бид утсаар ярьхаа больсон. Би ч хол газар ажилахаар болоод явсан. Тэгээд сая 2010.07.09 нд би ажлаа тараад хотод дөнгөж орж ирээд байж байтал тэр хүн бүтэн 1 жилийн дараа гэнэт надруу залгасан. Бид тэр орой өмнөх шигээ хамт сууж ярилцаж уулзаагүй удсан хугацаандаа яаж юу хийж амьдарч байсан тухайгаа ярилцан сууж байхад тэр хүн анх удаа 4 жилийн дараа гараас минь атгасан. Гараас нь атгаад алхаж байгаад намайг хүргэж өгсөн. Бид яриан дундаасаа 2 биенээ ганцаараа хэвээрээ байгаа гэдгээ мэдсэн. 2 лаа л сайн хүнээ олж чадахгүй ганцаараа яваад байгаан байна ш дээ гээд тэр хүн хэлж байсан.

Баяр болж байсан болхоор би хотод 4 хоног амрахдаа тэр хүнтэй өдөр бүр уулзаж хамт салхинд гарч, тоглолт үзэж, үүрийн 6 цаг хүртэл испани хөл бөмбөгийн дэлхийн аваргад  ялахыг үзэж гараас минь тавилгүй тэрнээс хэтрэлгүй анх удаа надад халуун дотноор хандаж бид хамт байсан. Намайг ажилруугаа буцаад явхын өмнөх орой тэр залуу надаас ч асуулгүй амралтанд хонохоор шийдчихсэн замын зүг аль хэдийн амралтруу чиглэсэн үед би гайхсаар асуусан. Яагаад намайг өөртэйгөө хамт хононо гэж бодсын, яагаад надаас асуулгүй шийдэж байгаан гээд би нилээн дургүйцэж хэлсэн боловч зүгээр л хамт байя гэж бодсын юу ч болохгүй гэсээр би зөвшөөрч бид хамт хоносон. Тэр хүний анх удаа мөрийг нь дэрлээд тэврээд хэвтэхдээ би 4 жилийн дараа ийм зүйл болж байгаад итгэхгүй байсан. Бид зүгээр л тэврэлдээд унтсан. Шөнө бороо орох чимээнээр бид сэрхэд анх удаа тэр намайг уруул дээр минь үнссэн. Бид секс хийхээс наагуур зөвхөн дотуур хувцастайгаа л үнсэлцэж 2 биенээ чанга тэвэрч хэвтсэн. Мэдээж тэр надтай унтахыг хүссэн. Үгүй гэсэн хариултыг минь тэр хүндэлж бид зүгээр л тэврэлдээд өглөө болгосон. Би тэр хүнийг хүсээгүйдээ биш зүгээр л унтчиж болох л байсан л даа. Гол нь би тэр хүний сэтгэлд 1 шөнийн биш үүрдийн нандин эмэгтэй нь байхыг хүссэн учраас татгалзсан. Маргааш өглөө нь бид зүгээр л утсаар ярья гээд би түүнийг үнсээд л салсан. Тэр оройноо би ажилдаа ирж тэр ч орой нь зүгээр л мессеж бичсэн ганц ч залгаагүй. Маргааш өглөө нь би түүнрүү залгаж яагаад өчигдөр яриагүйн гэхэд эрт унтаад ярьж чадсангүйээ гэхээр нь зүгээр юм ярьж байгаад л та завтай болхоороо яриарай гээд л би утсаа тасалсан. Ярихийг нь шөнө болтол хүлээгэд тэр яриагүй. Тэвчээр алдсандаа би “Та надруу мессеж бичихгүйгээр, ярихгүйгээр шийдсэн юм бол зүгээр л хэлчихгүйдээ” гэж мессеж бичсэн. Маргааж өглөө нь 9 цаг болж байхад тэр хүн надруу 3 удаа залгасан. Би нилээн залгуулж байгаад утсаа авья гэж бодсон л доо. 3-хан удаа залгаад тэр хүн бүр сураг тасарваа хөөрхий.

Тэгээд өнөөдөр би дахиад мессеж бичсэн “яагаад ингэх болсныг “нь асуулаа. Гэтэл надруу залгалаа. Утсаа автал шал өөр хүн ахын дүү дугаар андуураад байна хэнтэй ярих гээд мессеж бичээд байгаан нтр гэхээр нь та наад утсаа хэзээнээс барьсан бэ гэхэд тэр хүн анхнаас нь энэ дугаарыг барьсан гэх юм. Энэ мэдээж худлаа шдээ. Үгүй бол би сүнстэй 4 хоног уулзаад гараас нь атгаад хамт унтчаад ирсэн болж таарна биздээ. Хэхэ би бүр тэр хүний надаас ингэж зугтаж байгааг нь ойлгохгүй юм гайхаад бодоод ч олохгүй юм. Би олон талаас нь бодож үзлээ л дээ. Тэр хүн өөртөө нь сексийн харьцаанд орсонгүй гээд ингээд зугтаж байгаан болуу? Ер эр хүн ингэх үү ? Ийм тохиолдол байдымуу? Уг нь ингэх тусам нь эр хүн чинь улам л эцсийг нь үзэх гээд сонирхоод байдаг биш билүү? Харин ч нэг унтсан охинтойгоо дахиж уулзхаас зайлсхийдэг биздээ? Хүмүүсээ би одоо яах вэ? Уг нь энэ залуу их сайн хүн би одоо энэ хүнийг ахиж алдмааргүй байна. Би уг нь түүнд байгаа бүхнээ зориулж тэр хүнийг аз жаргалтай хүн болгож түшиж тулах хань нь байхыг хүсэж байсын. Гэтэл Иймхэн өчүүхэн зүйлээр хүнийг дүгнэж зугтах хүн биш гэдгийг нь би сайн мэдэх болхоор л ингээд орхичиж чадахгүй учрыг нь олхыг хүсээд та бүхнээс зөвлөгөө авхыг хүсэж үүнийг бичлээ.

Хүндэтгэсэн :
Д.Аагий

cekc.mn дээр ирсэн захидал

38 Comments

  1. ayush says:

    ugui erun ertuntsud chmshig iim tulee humuus yu hiigeed bgan sn ym bol yu boloh bolohguin hamaagui unthal heregteishd

  2. ayush says:

    humuus oroi ni taniltsaad ugluu ni hamt serdiin hrn chi 4 jil holbootoi baichaad 1 ugluu hamt serhed yu ch boloogui bol chmg nzaa l geed bodchij hrn tuund nz bish hani hertei bsan bhuu tgl boloh bolguin medegdehgui hariltsaag 4 jil huleegeed shuud tasalsan. chi holboo bariad ch ymuu taaraad SHUUD UNTII gej helsench une tsenegui gsn ug gshh odoo huleeged hereggui bhoo

  3. girl says:

    хүүе Аагий чи яагаад өөрийгөө залуучуудын араас гүйдэггүй гэж бичсийн. Тэрэлж зочид буудалд маркетингийн менежереер ирсэн ахын араас улаан цайм гүйж амар заяаг нь үзүүлэхгүй байсаар байгаад эхнэрт нь зад загнуулсаныг чинь манайхан мэдэж байгаа ажил дээр ирж чамайг загнаад нөхрөө аваад явсан биздээ бас нэг залуутай найз гээд фэйсбүүкээр зарлаад байсан яасан бэ реклам байсан юумуу ккк өөрийгөө хэн ч харсан нүдэнд дулаахан гэчихжээ зургаа тавихгүй яасийн хүн амьтан айлгахгүй юу.чамайг угаасаа хэн тоохийн

  4. bi says:

    наадхаà ç¿ãýýð ë òýãýýä õàÿ ë äàà. õàéðòàé äóðòàé áàéñèéí áîë èíãýõã¿é ë áàéñàí ø äýý. Ç¿ãýýð ë îðõè çà þó

  5. zochin says:

    хай байдлыг ажиглаад өөрөө түрүүлж смс бичиж утасдсаны хэрэггүй.эрэгтэй хүн эмэгтэй хүнийг маш их сонирхоод өөрийнхөө болговол буцаад холдлх сэтгэл төрдөг. өөрөөр хэлбэл тэдний зан.эрэгтэй хүн тийм мөчлөгтэй байдаг юм гэсэн. өөрийгөө тэрэнтэй унтаагүй болохоор эсвэл би ямар нэг харилцааны алдаа гаргагаад тэр надаас холдлоо гэж бодсоны хэрэггүй энэ чиний буруу биш .зүгээр л эрэгтэй хүн болгон ийм зантай. хэрвээ тэр үнэхээр сайн бол буцаж ирнэ үгүй бол буцаж ирэхгүй нээх догдолж хүлээсний хэрэггүй зүгээр л урьдынхаараа урьд ньуулзаж байгаагүй юм шиг бод. амжилт хүсью

  6. uka says:

    хэхэ чи тэгээд тийм даруу төлөв юм бол ухсэнээ хийж ахмаг хувтсаа тайчаад алцгаан гэсийн. чамайг сэкцдээ мыы гэж бодоол хаяцан байхстээ. анхнаасаа л чмайаг эм хун гэж хардагуй байждээ. чиний л буруу л байна. эр хун сайн сэкцдэг хуухнээс мөд салдагуй. жоохон эмэгтэйлэг чанараа хөгжүүүлдээ , хэнч чамшиг ийм хөшүүн хуухнийг ахайд хсуэхгүй байхдаа хахааха

  7. lida says:

    сайн уу найзаа мартаа наад хүнээ бас хүнтэй суух гэж битгий яаар би бас 25тай нөхөртэй, суугаад 2 жил болж бна .сайхан залүү насандаа эргээд дурсах сайхан дурсамж үлдээж ажил ажил гэлгүй найз нөхдүүдтэйгээ сайхан хөгжилтэй бай ,хүнтэй сууж амьдрал цохиогоод ирхээр тэгх зав боломж гарахгүйээ найзааааа амжил

  8. zochin says:

    наадах чини худлаа залуу бна аа угаасаа чамтай сэxс хийх гэж л уулзсан юм бишуу тсаана ни олон эмэгтэй бгаа байх аа

  9. My View-d says:

    hi MyView, чамaac юм асуумаар байна. энэ хаягруу ороод ирээрэй please. ariuka88@yahoo.com

  10. google says:

    чи чинь хүн биздээ арай бэлгийн хөрөлттэй юм биш биз 4 жил тэгээд хэнтэй ч секс хийгээгүй юм биз дээ их л гайхах юм өөрийгөө хар даа залуу сайхан нас чинь өнгөрлөө цаг хугацаа чамайг хүлээхгүй шүү сексийн жаргалыг амсаач дээ

  11. egch says:

    xаxа 4 жил xаан юу ч хийж явж бгад хуухэн олдохоо болсони уыдээ чамруу залгаа биз

    оорийг чини арай оор хун болхийг мэдчээд санаагаа буруулсан биз

    чи хэтэрхий сэтгэлээрээ бн швв

  12. Smile says:

    Chi sain baisiin bol untchina l biz dee. Nasand hvrsen er hvniig arai dendvv dord vzsen bnsht kkkk, ter medeej aimaar shokond orsn l doo. Harin ch hvch heregleegvi sain zaluu bna. Aliwaa ymnii handiig ni taaruulj bai l daa, bas het tuilshraad bhiin

  13. shweik says:

    Би наад залуутай чини ойролцоо настай бас ганц бие хүн л дээ.тэгэхээр ер н бол надад ойлгомжтой л санагдаж байна.удаан ганц бие яавсан хүмүүс хүнд итгэхээ болидог өөртөө бол бүр ч итгэлгүй болдог юм шиг.надад ч ийм зүйл тохиолдож байсан заавал унтах гээд улайрна гэдэг бодол бол төөрөгдөл.30 гарсан ухаантай хүн бол өөрийн хүсэл шуналаа бариад сурсан байдаг .үнэхээр зүрх сэтгэлээ өгөөд дурлаагүй л бол иимэрхүү явдлын дараа өөрийн ажил хэргээ хөөх нь зүй ёсны хэрэг байх аа.тэгэхээр чи ч гэсэн энэ адал явдлаа мартсан нь дээр яагаад гэвэл чи залуу хүн өмнө чини үнэхээр их боломж байна. хүн ер нь хүссэн бүхнээ авах албагүй шүү дээ.

  14. Mongolia says:

    За чи айн гээд уун гэж бай.Чи өөрөө тэнэг зан гаргасан байна унтахгуй байсан бол үxсэнээ xийж нэг оронд шалдан нүцгэн xэвтэж янаглалцсан юм.чи өөрөө тэр xүний сэрлийг өдөөчөөд тэвчээрийг нь шалгах гэж байгаа юм шиг унтахгуй энэ тэр гэж онгонтоод
    хэрвээ тэр залуу чинь зөвxан чамтай унтаxийг xүсэж байсан бол чамайг xүчиндэx нь арай юу юм,Чамайг уярааж бааxан амлалт өгөж байгаадал унтаx байсан гэвч тэр тэгээгүй тэвчээр сайтай сайн залуу байна.Энэ олон жил xамт байчаад ганц унтчихгуй дээ тэр чамтай суусанч суугаагүйч чи нэг унтчиxад чамд алдах юм байхгуйл юм байна.Одоо тэр иргэж ирxээсээ өнгөрсөн сайнаас нь зугатааж саар луу нь гүйx юмдаа энэ эмэгтэйчүүд

  15. temka says:

    чамайг ойлгохын тулд хэдэн жил хэрэгтэй юм бол гэж бодлоо дахиад жил бол тэр хүнд тийм хугацаа бхгүй хамгийн сүүлийн уулзалт бж чамаас хамаарах бж дэ одоо боллоо гэж бодож дэ

  16. Moron says:

    Хуухнууд уурсдийгоо хэтэрхий унэлж байгаад боломжийн залуусийг алддаг . мэдээж 4 -н жилийн дараа ирээд уулзаж учраад сэxдэж ягаад болохгуй гэж ? унхээр стаад хун чин тийм даруухан хун бол чи ууроол унэрхэж байгаал алдсан байшд ? Хуунууд боломж гараад тсаад хунээ сайн залууг ни мэдэж байвал увроо нээж болохгуй гэжүү ? Ерни эмэгтэйчүүд сайнаас зугтааж мууг ни таалдаг гэж унэн шуу хэ хэ . Ямар сайндаа сайн залуутай аймаар адсага шиг ааштай хогийн авгай нар суустан байдаг биздээ ? Тэр бас нэгийг хэлээл байхгуй ю !

  17. Ваүа says:

    Араас нь гүйгээд байх тусам улам цаашаа зугтдаг нь хууль шүү. Чамд нэгэнт л ийм зан гаргаж байгаа бол чи араас нь түм гүйгээд утасдаад нэмэргүй чи улам үнэ цэнээ алдана. Шалтгаанийг нь олох гээд ч хэрэггүй, хамгийн ойлгомжтой нь чамд хайргүй чи түүнд хэрэггүй .Зүгээр л түүнийг тайван орхи цаашаа.Нэр хүндээ бодох чадвартай байх ёстой шүү. Надад ч бас ийм зүйл тохиолдож байсан үнэхээр хэцүү байдаг нь үнэн тэгэхдээ би нялцагнаж шалчигнаж араас нь гүйгээгүй утасдаагүй. Үнэ цэнэтэй байх хэрэгтэй шүү .

  18. Hn says:

    Tsaanaa huntei bainaa. Ter ni hed honogoor neg tiishee yavsan hoiguur uidaad chamtai holbogdson bna.

  19. zaaval unsh says:

    за бусгуй мини би эрэгтэй лдээ тэгэхдээ чи их сайн бас ухаалаг охин бн 9 ах юм чин дэмийдээ бас эрчүүдэд 1 орой хуухэн хэрэгтэй болдог уэ бдаг юмаа тэр уэдээ бУх охидууд гоы харагддаг юм ок

  20. Maral-n aav says:

    би өөрийнхөө зөв бодсон эсэхээ л мэдэх гэсийн тэрнээс өөр юм байхгүй.

  21. Maral-n aav says:

    Захидлын эзэнд: ээ дээ чи тэр хүнээ алдчихсан байна даа. чиний яаах гээд байгаа занг ойлгохгүй өөрт нь дургүй юм байна гээд чамаас залхсан байна. хэрэв чамайг зүгээр л ашиглаад хаяая хэд унтаад авая гэж бодсон бол тэр шөнө чамайг, чамтай нэг оронд хэвтэж байхдаа бараг хүчиндсихсэн байх биз дээ. чамайг үнэхээр л хүндэлдэг хайрладаг л хүн байна. өөр муу хүн байсан бол дүүрсэн хэрэг игнэж тэснэ гэж юу байхав гээд чамайг хусаад хаян. манай зарим охидууд хэт өндөр шаардлага тавьж байж ханиа өөрөөсөө холдуулаад байх юмаа. Бусад баагийнуудад: худлаа залуу энэ тэр гэж шааж байхаар логик утгаар нь бодоод үзээч. 9 ах хүн зүгээр нэг хүүхнийг нэг оронд юуч хийхгүйгээр тэврээд унтана гэж байхуу! өөрөө дургүй болохооор тэсээд өнгөрөөсөн байна. магадгүй энэ нь тэр хүний хүмүүжил, ухамсар ч юм билүү. ӨӨР МУУ ХҮН БАЙСАН БОЛ ЧАМАЙГ ХҮЧИНДЦЭН БАЙГАА ШҮҮ!!! чи холбоо барихгүй удаж улам цааш нь явуулж байхаар өөрөө зориг гаргаал холбоо барьсан нь дээр шүү. хэрэв миний зөв байвал надруу майл бичиж болно шүү. maral_2007@gogo.mn

  22. Anar says:

    9 ах хугшин ымаар ядгийн бэ дуу минэ

  23. xxx says:

    чамд тунисан бхаа… ядаж байхад чи түүнд өөрийгөө талтай гэдгийг сайн харуулж чадаагүй байх…яах гээд байгаа ни мэдэгдэхгүй хэцүү байсан биз… тэр хүн чин ч бас ядаж бхад ноён эргэлзээ юм биш үү?

  24. xxx says:

    чамд тунисан бхаа… яах гээд байгаа ни мэдэгдэхгүй хэцүү байсан биз… тэр хүн чин ч бас ядаж бхад ноён эргэлзээ юм биш үү?

  25. cor says:

    охидууд эрчүүдийг сайн мэднэ гэж бодоод яваад байдаг, цаагуураа шал өөр амидрал явж байдаг юм даа.
    миний бодлоор цаад чини 09.07.2010-нд зүгээр л чамайг ямар байгааг харах гэж залгасан байх.
    бодвол чи баярласан биз.
    тэрийг ч цаад чини ажиглсан байх.
    завтайг чини мэдэж, өөрийнхөө ажлыг зохицуулаад чамтай хэд хоног уулзаж,. (эхнэр найз хүүхэн н байхгүй байсан ч юм билүү)
    чи тэрэнд талтай байгааг гадарлаж унтахаар шийдэж,
    асуухгүй амралтанд явна гэдэг чини ойлгомжтой л байна. зүгээр л унтахаар л шийдсэн байна.
    үгүй гэхэд чини -за болий, ингэж их найрч байхад чини үгүй гэдэг байна шд гэж дотроо уур н хүрсэн байх,.
    бодвол цуг байхдаа бүгдийг цаад чини дааж байсан биз, амралт хоол энээ тэрээ гээд…
    тэгээд шинжгүй, бөгөөд үнэнч царайлахаар чини болиж, зугтааж … ингээл болоо.

    тэрэнд чамайг гэх ямар ч сэтгэл байхгүй.

    арчаагүй, эсвэл охидуудаас ичдэг биш л бол ямар ч эр хүн эмэгтэй хүний гарыг атгаад хэд хонохоор уярна гэдгийг мэддэг л юм даа.
    одоо сайхан ажлаа хийгээд тэрийг мартсан н чамд дээр дээ. чи ч дажгүй ухаалаг охин шиг байна. гайгүй залуу удахгүй гарч ирээд -хүүе чи мини хаана байсийм бэ гээл чамайг зуураад авна за. тэр болтол өөрийгөө хөгжүүлээл байж бай.

    Амжилт…

  26. busch says:

    унэхээр л чамд сайн, чамайг өөрийн болгоё гэж бодсон бол хэзээ ч ингэхгүй шүү дээ, харин ч ийм явдалын дараа улам сонирхол нь төрөөд өдөржин шөнөжин залгана шүү дээ, Үүнд чинь ерөөсөө л ганц тайлбар байна, чамд тэр хүн ерөөсөө сайн биш, эр хүн хэзээд эр хүн л хойно бэлэн байгаа бүсгүйтэй нэг унтчихая л гэж бодоод тэгээд бүтээгүй бол бүтээгүй л гээд яваад өгч, энэнд нэг их өөрийгөө шаналгаад бодоод хүлээгээд байх хэрэг ерөөсөө байхгүй

  27. uranzurag says:

    ёоё, юун дэмий юмыг зовлон болгон өөрийгөө зовоодгийн!
    толгойны өвчин байна даа.
    наад хүний чинь эхнэр хөдөө эсвэл гадагш түр явсан байсийн байлгүй.
    харин ч чамтай унтсан бол чи түүнд бүр хэрэггүй болох байсан. харин ч нэр цэвэр үлдэж чадсан байна.
    мартоо цаадхаа. эхнэрийнхээ хажууд УТАС АНДУУРУУЛААД л таарна. эрчүүдийн дотоод ертөнц биднийхээс өөр болохоор чамруу яриж ийм шалтгаан, ингээд тэгээд гээд л 70н булчирхайгаа тоочих нь юул бол.

  28. ààãèé says:

    Гэр бүлгүйээ ганц бие залуу.Ээж аавтайгаа амьдардаг.Би тэр хүнийг сайн мэднэ.Ар гэр ажил ээж ах дүүг нь танина.Зүгээр би тэднээс нь асууж тэнэгтээд яахав гэсэндээ л хүлээгээд байна.Гэр бүлтэй байсан бол би юу гэж тэр хүнтэй ахынд нь очиж хонож байхавдээ.Тийм болхоор л би яахаа ч мэдэхгүй байгаамаа. Намайг жоохон ч гэсэн ойлгоочдээ.

  29. same says:

    ehner hvvhedtei hvn bnashte tgl zalgahaar tanihgvi hen be ene ter gedeg estoi todorhoi bnaa oor ehnergvi gaigvi zaluuchuud zondool bgaashte emegteichvvd ta nar d gj helhed suuy muuy enee teree gj boddog yum bol ardaa amidraltai yu gvi yu gedgii ni medej baildaa tgl daraa ni gonshigonood bhiin

  30. ààãèé says:

    Үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа.Мэдээж та бүхний бичсэн зүйлүүд үнэний ортой л байх.Эндээс олон санаа гарч би хариултыг нь хайж л байна. Би залгаагүйээ одоо хүртэл тэвчээд л надруу өөрөө ярьж яагаад ингэснээ хэлхийг нь хүлээж сууна.Эр хүн шиг зүгээр л хэлчих зориг байдгүй л юм байхдаа.Би гэхдээ энэ залуутай сууна амьдрана гээд гуйцан биш халуун дотно сэтгэлээр хандсан маань л миний алдаа байж.Би нээх эрчүүдтэй зориглож орооцолдоод байдгүйлдээ.Тийм болхоор л ийм гэнэн байгаа байх.Гэхдээ л бодхоор гомдмоор үзэн ядмаар зэвүүн санагдаад байхын.Иймэрхүү Эрчүүд яасан өчүүхэн бодолтой явдгын бэ? Одоо би эр хүн гэхээр л уур хүрдэг үзэн яддаг болох гээд байна.

  31. rose says:

    чамд нээх сайн биш бх оо. нэг шөнийг өнгөрөөх л хүсэлтэй байсан бх. цаанаа өөр хүнтэй бх

  32. ohhoho.. says:

    гайxаад байx xэрэггүй ийм уюм байдгийнмаа. учир шалтгаан мянга. юу унэн гэвэл тэр зугээр чиний сэтгэлийг мэддэг, нэг удаагийн биш, уурдийн болоx гэд байгааг чинэ мэдээд, бас нэгэнт бутэxгүй юмийг өөрөөр xэлбэл тэр чамтай xэзээ ч сууx туxай боддоггуй учир тэгээд дуусгаxаар шийдэждээ. унэндээ чамайг бас xундэлж бга юм шуу. ямар ч байсан 1 шөнийн xууxэн болгоxод xарамсмаар тууний xувид. иймэрxүү л юм болждээ.

  33. sa says:

    chamaig geh setgel bbl ingemeergui um a

  34. Навчаа says:

    Худлаа залуу байна даа. Чамайг ирэх дөхөж байгааг чинь гэнэт санангуутаа нэг унтчихъч л гэж бодсон байна шдээ. Өөр юу ч биш. Тийм гэнэт утас андуурлаа, хэнтэй ярих гээд байгаа юм энэ тэр гэсэн гэнээ наадах чинь худлаа л байна даа. Зүгээр өмнө нь ямар байсан тэрэн шигээ ажлаа хийгээд, тэр хүний тухай бодохоо боль, битгий нойтон хамуу царайлж смс бич, залга ярь ок

  35. gah gah gah says:

    хүндэтгэсэн д.аагий гэчижээ. хахаха. хүндлүүлсэн гах гах гах

  36. Bilegee says:

    миний бодсоноор чи даруухан дажгүй бүсгүй санагдлаа тэр xүн өөрөө ирэх естой чи өөрийн xийx зүйлээ xийсэн журамт бүсгүй гэдгээ харуулсан одоо тэр залуугийн ээлж бна шдэ нз минь амжилт

  37. Цэцэг says:

    Араас нь сурагладаг л дэмий болж дээ. Эрчүүд ийм өгөөшийг л хүлээгээд сууж байдгийшд. Зүгээр хая аа. Чамд сэтгэлтэй бол яачив, ийчэв гээд л чиний араас хүрээд ирнэ. Тэвч, тэвч, тэвч. Тэвчээр бүхнийг ялна.

  38. sod says:

    uun surtei um be dee. bitgii araas n suraglaad bai. asuudaltai l zaluu bna shdee.ayagui bol oor huuhnuudtei l zugaalj yavaa biz.chamd taaruulj tegej haritsaj baina shdee enhiin tsagaan tagtaa bolj.ayagui bol ardaa avgai huuhedtei baigaa daa.tiim humuus chin ingej alga bolj bgaad genet garch irdegiin.uchirgui bitgii setgel aldaarai.joohon zai bariad uzehgui uu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.