Нэг унтчих юмсан гэсэн хүсэл төрөх болов уу…

Би одоо 28-тай. Найз залуу маань надтай чацуу. Бид хоёр  1 жил  гаруй үерхэж байна. Тэр манайхаар орж гараад бараг л 8 сар болсон байх. Би нээх олон юм бодолгүй гэртээ оруулсан. Харин тэр одоо болтол намайг гэрийнхэнтэйгээ танилцуулахгүй юм. Би чи яагаад намайг гэртээ оруулахгүй байгаан гэж асуулаа. Тэгтэл би 30 хүртлээ хүнтэй суухгүй гэсэн. Надад энэ нь шударга бус санагддаг. Ээж аав 2той танилцуулбал нэхээд унана ч гэх шиг би уурлаж бид 2 хэрэлдлээ. Шууд суух талаар нээх сүртэй ярьж байгаагүй болохоор би нээх хүнтэй суух гээл яарч байгаа юм шиг надад санагдчихлаа. Сална гэлээ. Одоо арай салаагүй байгаа. Гэтэл тэр маань өөрөө бас эргэлзээтэй миний заяаны хань мөн болов уу гэж боддог гэнээ. Би тэрийг нь яаж мэдэх билээ. Манай найз залуу өмнө нь зөндөө охинтой үерхэж байсан юм шиг байна лээ. Тэгээд л салчдаг гэсэн. Юунаас болдог юм бүү мэд. Бас л эргэлзээд суучдаг юм болов уу. Хааяа инээдтэй санагддаг. Би одоо яадаг юм билээ гэж бодож байна. Салаад ганцаараа байдаг ч юм уу хамтдаа салахгүй байдаг ч юм уу. Намайг гэртээ аваачаагүй болохоор салцан юм гэх ч бас хаашаа юм. Хэтэрхий хүүхэд шиг ч юм шиг яааядөө. Анхнаасаа суух бодолгүй байгаа бол салсан ч дээр ч юм шиг. Та бүхэн надад зөвлөгөө өгөөч яавал дээр вэ.

Хажуугаар нь хааяа шоудаад байдаг боллоо. Би чи шоудлаа гэж их хэлнээ. Би шоуддаггүй л дээ. Шоу дагаад архидалт завхайрал байнга дагаж явдаг болиоч л гэдэг. Залуус бааранд ороод охин чихдэнээ гэж ярьдаг. Би найздаа чи арай тэгдэг биш биз дээ гээл хэлээд хаядаг. Дан эрчүүд шоуддаг гэчихнээ. Хэдэн цагаар залуус хүүхнүүдгүй пиво ууж сууна гэж үлгэр л байх даа. Уйдна биз дээ. Залуусаа нэг зүйл асууя та бүхнийг шоудаж эсвэл шоу ч биш байж болно бусад газруудад байхад хүүхнүүд өдөөд зүгээргүй байвал та нар дотроо баяртай байх уу. Нэг унтчих юмсан гэсэн хүсэл төрөх болов уу…

секс.мн дээр ирсэн захидал

22 Comments

  1. ganaa says:

    угуйээ тэгж бодогддгуй найздаа итгээд суугаарай хашир хун юм шиг санагдлаа ноэн хуруу сайтай залуу бн хани болноо эрчүүд бугд унтхиймсан гэж боддгуй юм 10% тэгж боддог бх за амжилт

  2. miigaamiigaa@yahoo.com says:

    Ýð¿¿ë ë áîë òèéì õ¿ñýë òºðíº.

  3. eau says:

    унтая л гэж бодох н ойлгомжтой.

  4. love hurtz says:

    инээд хүрэв,хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлээд л..
    Найз минь тусалж чадахгүй нь надад ч мэдэх юм алга,хаха.
    Уучлаарай.

  5. Hggyg says:

    Ээээ чи шал дэмий юманд санаа зовж байх юм. Энэ хотод дандаа балиар янхнууд нь л баар цэнгээний газруудаас чихдүүлээд, өвчин, өмхийгөө ханхлуулаад явж байдаг юм байхгүй юу. Ер нь одоо дүүрцэн эр л тэгэнэ.
    Би бол сонирхохоо болиод их удаж байна. Манай найзууд ч гэсэн. Эхнэргүй юм уу, эсвэл хүсээд байвал, гайгүй аятайхан хөөрхөн хүмүүжил охид л сонирхоно шүү дээ.

    Ийм л байна.

  6. erhemseg says:

    – Эм хүн эр хүний гэрт очих гэж танилцах гэж ингэж асуудал болгож байхыг анх удаа харж байна. Ганц жишээ дурдахад миний дүү охин найз залуутайгаа 3 жил гаран үерхсэн хэрнээ цаадах нь ээж аавтайгаа танилцуулна гэхээр нь чи танилцаач гэхээр Болий доо, юу юуны туханд хүрээгүй байж айлд хадамсаж гүйгээд яахуу юм яаж ч эргээ билээ. Би ээж аавтай ч одоо танилцуулахгүй. Бүтэхгүй бол ахиал байж байгаад нэг хар юм дагуулж ирэхиймуу онигоо ш тээ. Суух дээрээ тулахаараа танилцуулна л гэдийм даа 22той охин.

    – Хазгар хүүхэн хадамсаг гэдэг л болохвий дээ. Би наад залууг чинь чамайг ханиараа сонгоход эргэлзэж байна л гэж бодож байна.8 сар гэдэг бага хугацаа шүү. Наад хүн чинь сонголт хийх эрхтэй,бодох ч эрхтэй. Шахаж шаардаж үнэ цэнээ алдаж байхаар гэртээ дагуулж очий гэтэл нь ухаалаг байж итгэлийг нь олж аваач. Хүнээс юм шаардаж байхаар өөртэйгээ тулж ажиллаач. Яадгийн 30 хүртлээ хүнтэй суухгүй гэсэн бодлыг нь 180 градус эргүүлж өөрчлөх түлхүүр чамд л байгаа ш тээ. Хэл ам хийгээд гонгиноод байвал дороо л улиг домог болоод хаягдах л байх даа.

  7. uhaalag baigaarai says:

    суугаа ч гүй байж хардаад ямар сонин хүн бэ. би л лав эрэгтэй байсан бол ингэж тэнэглэх хүүхнийг эргэлзэх юмгүй хаяна. чи жоохон тодорхой л бай л даа. хугацаа өг. тэдэн сарын дараа би гэрт чинь очих, хойшид харилцаагаа үргэлжлүүлэх талаарх хариугаа авна гээд тулга. чи өөрөө шийд муутай эвгүй ойлгуулаад үргээгээд байнаа..

    гэхдээ өдий болцон зөнөгийн туйл шоунаас уйдаагүй байна гэдэг сонин л байна. суулаа гээд гэртээ тогтохгүй амьтнаар яах гэсийн зовохын нэмэр. хэрэв олгосон хугацаанд тодорхой хариу өгөхгүй бол түр салаад үзээч, жаахан бодох хугацаа өг.

  8. nice says:

    миний найз охин Анх надад нэрээ бас гэрээ худлаа хэлж л байсан. Хаяа дургуй хурдэг л юм. Сайн шалгах хэрэгтэй заавал нэг ым нууж байга гэдэгт морин таби найза

  9. Sensaats says:

    Эхлээд тэр залуугийнхаа гэрт нь орчихоод дараа гэртээ оруулах байж дээ.
    Бичснийг чинь уншихад наад залуу чинь но-той доо.

  10. legend says:

    Ядуу зүдүү юм алга байна. Жирийн айл байна. Наад нөхөрт чинь их учир байна да. Хүүхэн дуудаа л шоу эхэлдэг ш дээ. Нэг нухчих юмсан гэж ярьцгаагаа л… Хүүхэнгүй арзгар хар юмнууд дангаараа байна гэж хэзээ ч түүхэнд байгаагүй л байхгүй юу. Манай хэд л лав охин шаах гээ л ар амьдралаа хаяа л алга болох нь ч бий. Залуу насанд их дампуурах дэмий байхааооөөө

  11. hor says:

    салсан ч гэх шиг аваад суугаагуй бол бүү дарамтал эрчүүд ийм зуйлд дургүй, хэрэв суучвал бүүр эрх чөлөө олгохгуйн бна лдаа , юу вэ ингэ тэг гэж заагаад л хүүхнүүд хардалтаас болж нөхөр ,найзаа болоогүй байхад хардсаар жинхэнэ өөр хүнтэй сүүлрэх замийг тавидаг шуудээ. эцэст ни суугаагүй байж битгий давар гэж хэлийдээ,

  12. smile says:

    tovchondoo my view -tei 100% sanal 1 bn.

  13. smile says:

    yag vneniig helehed bi naiz zaluugiin chini tald ornoo. ternii zov shdee. hvn bolgon bvgd l ireeduin amidralaa dotroo tosoolj hani ijilee iim hvn baigaasain ene ter geed l boddog shdee. dongoj 1 jil uerhej baij chamaig ter zaluu chini sain tanij amjaagui chamaig yag zayaniihaa hani moroodj bodoj yavdag hvn ni mon uu bish uu geed l yavj baigaa teriigee ch chamd vneneer ni helsen bn shdee. hervee yaaran sandran suudag ta 2iin bodson amidral hvssen hvn bish bvl yaahuu basal salah bolno ter uyd vr hvvhedtei boltson bvl basal hetsvv shvv dee bvsgui mini.

    chi ch ter zaluug odoohondoo bvren tanij amjaaguiee tegeed l yu yuniii duhand hvrelguil eej aavtai ni taniltsana suuna barina geed l ehleh yum. ger bvl bolno gedeg ineedem haniad togloom bish shvv dee. yalanguya emegtei hvnnii hamgiin amidraldaa hiih tom songolt bol eruusuu l hani nohroo zov songoh shvv dee.
    bi anh nohorteigee taniltsaad 5 jil uerhej bjil gerley gesen sanaliig ni hvleej avsan.bi geriihenteigee 2.5 jiliin daraal taniltsuulsan. ter bvh hoorond bi n.zaluudaa baingaa l heldeg bsn bi odoohondoo belen bish chamaig tiim sain tanij medeegui bnaa gedgee hervee vneheer nadad hairtai suuya gej bvl namaig oilgooroi herev gui bol yavj bolnoo bi oilgono gedeg bsn. ingesneeree bi aldaaguiee tiimees bvsgui mini chi bas n.zaluugaa oilgohiig hicheegeerei. uursduu 2 talaasaa hvsej temvvlj bj baiguulsan ger bvl l hamgiin ih jargaltai shvv dee. uuchilaarai heterhii nurshuu bichsend. harin show nii tal deer bol n.zaluug chini medehgui blhr helj medehgui l yum .

  14. life is game says:

    учир байна аа. сайн судал морд.

  15. the man says:

    гэр бүлтэй залуу биш юм уу ,тэгээд л гэртээ аваачиxгүй байгаа байxдаа тэрнээс биш…..

  16. Itgehgvim bol bitgii hudlaa hairtai enee teree ged bai ! Teneg hvvhen be.

  17. ЭЛГЭМСҮҮ says:

    ЗҮГЭЭР Л НАЙЗ ЗАЛУУТАЙГАА ЭНЭ БҮХНИЙГ ТУХТАЙ ИЛЭН ДАЛАНГҮЙ ЯРИЛЦ..ИНГЭЭД ӨӨРТӨӨ ХУРААГААД ХАДГАЛААД БАЙВАЛ СЭТГЭЛИЙН ЗОВЛОН БОЛНО ТИЙМ БОЛОХООР ЯРИЛЦААД ҮНЭН УЧРЫГ ОЛ ҮНЭГХЭЭР ЧАМД ХАЙРТАЙ ЭСЭХИЙГ ЭСВЭЛ ӨӨР ШАЛТГААН БАЙНА УУ ГЭДГИЙГ Л МЭД

  18. T says:

    ар гэр н ядуу ч юм билүү

  19. ХАЙР says:

    наад залуу чинь эхнэртэй байх. гэрээ зааж өгөхгүй байгаа гэдэг чинь нэг л юм нуугаад байна. ээж аав нь биш өөр асуудал байна. чи гэнэн юмаа

  20. 111 says:

    нөгөө юу гэдэг билээ??? эр хүн гэрийхэнтэйгээ танилцуулку бол худлаа гэсэн үг гэж 1 номноос уншиж бсийн бн, гэхдээ зөндөө л залуус гэртээ янз бүрийн юм авчраал явдаг л даа худлаа ч бсан. мэдкүмааа наад залууг чинь ккк.
    ер нь гэрлэхээсээ өмнө үзэх юмаа үз гэж ярьдаг юм билээ эрчүүд. хүүхнүүд ч гсн яагаад үзэж болку гэж??? тийм биздэ бүсгүйчүүдээ??

  21. MyView says:

    Миний бодлоор чи найз залуудаа ИТГЭХ л хэрэгтэй дээ. Хүн бүр алИлгүй шүү дээ. Харин танай найз залуу амьдралын үүрэг хариуцлагыг сайн мэдэрч, хүнтэй суухыг яарахгүй байгаа нь зөв. 30 хүрч байж хүнтэй сууна гэдэг чамайг хүндэтгэхгүй байна гэсэн үг биш. Харин тэр болтол амьдралд суралцаж, Мэдэх ёстойгоо мэдэж, хийх ёстойгоо хийе гэж бодож байгаа байх. Түүнийг ойлгож, эрхийг нь хүндэтгэх, бас өөрөө өөрийгөө хүндлэх хэрэгтэй. Заавал эцэг эхтэй нь танилцая, эс бөгөөс салая гэж бүү ярь. Тиймэрхүү үг хэллэг дэндүү бүдүүлэг сонсогддог бөгөөд эр хүний сэтгэлийг мохооно. Бие биенээ харилцан ойлголцож байж, итгэлцэл үүсэн бий болсоны үндсэн дээр гэр бүл болж хамтын амьдрал эхэлнэ шүү дээ. Тиймээс дор хаяж 5 жил хүртэл яарах хэрэггүй цаг нь болохоор чиний хань болох залуу чамайг эцэг эхтэйгээ танилцуулах болно. Өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бүү гээгээрэй. Найзыгаа ойлгож, цаг зав боломжыг нь хязгаарлах хэрэггүй, чи ч бас хамтдаа эсвэл найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөхөд болохгүй юм байхгүй шдээ. Тэвч, итгэ, хүлээ тэгвэл чи Ялна! Гэдэг нэгэн суут ухаантаны үгийг чамд хэлмээр санагдлаа.

  22. maxi says:

    hehe yahav hun huneesee l shaltgaalna l daa gehdee erchuudiin 90% ni bol sogthooroo tolgoi ni doodhoo zahirch chadaddgui yum shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.