Сексийн харилцаанд сайнаар нөлөөлөх хүнс

Олон зуун жилийн тэртээгээс хүмүүс ажиглалт туршилт хийж, сэрэл өдөөгч хоол хүнсний талаар арвин их туршлага хуримтлуулжээ. Ард түмэн бүрт энэ талаар өөр өөрсдийн жор бий. Харин орчин үед хоол судлаачид нарийн шинжилгээ хийсний эцэст тодорхой нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний өнгө, амт, үнэр, химийн найрлага нь сэрэл өдөөдөг болохыг тайлсан байна.

Өндөг: Өндөг бол олон зууны туршид сэрэл өдөөгч хэмээн нэрлэгдэж ирсэн уурган бүтээгдэхүүн юм. Аюурвэд буюу Эртний Энэтхэгийн анагаах ухааны шастирт өндгийг “хоромхон зуурт бие чангаруулагч идээ” гэжээ. Үүнээс гадна өндөг бол лютеины эх булаг юм. Энэ нь судасны бөглөрлөөс хамгаалж, зүрхний шигдээс өвчин, даралт ихдэхээс сэргийлдэг байна. Сүүлийн үед хоол судлаачид өдөрт 1-2 ширхэг өндөг идэх нь холестерины түвшинг нэмэгдүүлдэггүй хэмээн баталж байна. Учир нь бие махбод ханасан өөх тосноос холестериныг шингээн авдаг ч өндөг зэрэг холестериноор баялаг бүтээгдэхүүнээс шингээн авдаггүй байна.

Сармис: Сармис бол аль ч улсын гал тогоонд домогт бүтээгдэхүүн болсоор ирсэн. Харин та хүсэл тачаалын галыг нь асаахаар хайртай хүндээ сармис идүүлэхээс өмнө таагүй үнэрийг нь дараарай. Сармис нь цусны даралтыг багасгаж, ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг байна.

Зөгийн бал: Зөгийн бал бол сексийн эрч хүчийг сэлбэх хамгийн сайн бүтээгдэхүүнд тооцогддог. Үүнийг бусад өдөөгч хүнс болох самар, жимс, өндөг, махтай түлхүү хэрэглэнэ. Зөгийн балыг мөн цэврээр нь, шүүлтүүргүйгээр хэрэглэж болно.

Зөгийн тоосонцор: Зөгийн аж ахуйн хамгийн үнэтэй бүтээгдэхүүнд тооцогддог. Тоосонцор аминхүчил, витаминууд, эрдэс давс, хөгшрөлтийг зогсоох фермент болох супероксид-дисмутаз гээд тэжээллэг бодис их агуулдаг.

Далайн байцаа: Далайн байцаа бол зөгийн тоосонцортой адил хүний биед зайлшгүй шаардлагатай тэжээллэг бодис ихтэй бүтээгдэхүүн юм. Ханасан эрдэс давс нь энгийн болон архаг төмрийн дутагдлыг зогсоох чадвартай. Далайн байцааг өдөр бүр хэрэглэвэл та гоолиг байж чадна.

Мөөг: Мөөгийг сексийн эрч хүч өсгөдөг гэдгийг хүн төрөлхтөн эртнээс мэддэг байжээ. Харин саяхан мөөгөнд дархлаа бэхжүүлэх онцгой чанар байгааг олж тогтоожээ. Мөөг нь махтай адил цусны цагаан эсийг боловсруулж, бие махбодыг гадны нян, вирустэй тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Оливийн тос: Тоснуудаас хамгийн тэжээллэг, хамгийн сайн шингэдэг нь оливын тос юм. Юугаар ч орлуулшгүй тосны хүчлээр баялаг энэ бүтээгдэхүүн нь бэлэг эрхтэнд бүрэн тэжээл болдог. Грекчүүд өглөөд нэг балга оливын тос уугаад, араас нь шинэхэн зөгийн бал нэг халбагыг иддэг байна. Ингэснээр цөсний цоргыг угааж, бэлэг эрхтний хүчийг сэлбэдэг гэж үздэг аж.

Сонгино: Лалын, Хятадын, Европын, Энэтхэгийн уламжлалд сонгино шиг өргөн хэрэглэгддэг хүнс үгүй. Сонгино бол сексийн эрч хүчийг маш их өсгөдөг гэнэ.

1 Comment

  1. darjaa says:

    Бүгдийг нь нэг хоолонд холиод хийчвэл ХОС ууд үүр цайлгах нээ хэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.