“Хятадад Монгол охид байхгүй муж, хот гэж алга”

“Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгахтай ярилцлаа.

-Хилийн чанадаас хүний наймааны золиос болсон охидыг эх оронд нь авчирсан гэж сонссон?
-Тийм ээ. Он гарснаас хойш хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 50 орчим хүнд туслалцаа үзүүллээ. Тэднээс 20 гаруйг нь хилийн чанадаас авчирсан байгаа.

-Хаанаас?
-БНХАУ-аас.

-Энэ төрлийн гэмт хэрэгт хаана, хэзээ, хэчнээн хүн өртсөн талаар гаргасан судалгаа, тоо баримт бий юу?
-Байнга ихэсч, багасахаас гадна далд хэлбэрт байдаг учраас нарийн тоо гаргах боломжгүй. Гэхдээ бид 2008 онд судалгаагаар явж байхдаа энэ талаар тайлан гаргаж байсан. Нэг газар очоод ойролцоогоор хэчнээн охин байгааг мэдэхдээ хажуугийн газар нь хэд байгааг асуух маягаар тоог нь гаргаж байсан. Тухайн үед Макаод 300-800, Хонгконгд 100-300 охин хөдөлгөөнтэй байна.

Сингапур, Эрээн, Бээжинд дээрх тооноос хэд дахин олон байна гэсэн тооцоо гаргасан. Одоо дээрх тоо өссөн л дөө. Ер нь сүүлийн жилүүдэд Хятадын Эрээн, Бээжингээс гадна Манжуур, Хайлаар зэрэг олон муж, хотод Монгол охид биеэ үнэлэх нь ихэсч байна. Эрээн хотод сууж буй консултай уулзахад хэлж байсан л даа. Хилээ эргээд явж байхад Хятадад Монгол хүнгүй, Монгол охидгүй газар байхгүй байна гэж байсан. Тэгэхээр энэ бол бидний яах аргагүй, зайлшгүй анхаарлаа хандуулах асуудал.

-Эрээн болон Хятадын бусад хотуудад охидыг хүчээр, эсвэл хуурч аваачаад биеийг нь үнэлүүлснээс зарим нь эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Үүнд нэн тэргүүнд анхаарлаа хандуулах газар нь тухайн улс дахь манай улсын Элчин сайдын яам, консулын газар байх ёстой ч нүдээ аниад чихээ дараад дуугүй суугаад байх шиг. Үнэхээр тэд иргэдээ үл ойшоогоод байна уу, эсвэл тусалъя гээд нөхцөл боломж байхгүй байна уу. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ. Танай байгууллагын зүгээс консулын газруудтай хэр хамтарч ажиллаж байна вэ?
-Гадаадад суугаа консулуудтай хамтарч ажилладаг. Тэр дундаа Бээжин, Эрээн дэх консулын газартай арай ойр ажиллаж байна. Гэхдээ гольдролдоо ороод бүх талаар хамтарч ажиллаж байгаа гэж хэлж чадахгүй. Консулын ажилтнууд ажил ихтэй өөр улсын нутаг дэвсгэр дээр байгаа учраас эрх нь хязгаарлагдмал байдаг болохоор тэднийг буруутгах аргагүй. Гэхдээ сэтгэл байвал боломжтой бүхнийг хийж болно л доо. Өнгөрсөн жил Турк улсаас 60 гаруй хүнийг авчрахаар очих үед иргэдийн байрлаж байсан газар дээр очиж танилцсан хүн байхгүй л байсан. Охидыг хуурч аваачаад хүчээр биеийг нь үнэлүүлж, бичиг баримтаар нь барьцаалах явдал гарч байгаа. Ялангуяа Хятадад бөглүү, нутгийн гүн рүү аваачин бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор ашиглах явдал ихсэх хандлагатай байна. Энэ тохиолдолд холбоо барих, туслалцаа хүсэх, авахад бэрхшээлтэй. Мөн манай улсын консул байхгүй газарт байгаа охидод туслалцаа үзүүлэхэд бичиг баримтын асуудлаас эхлээд хүндрэл учирдаг л даа. Тухайлбал, Малайзад манай улсын элчин сайдын яам байхгүй. Тэнд байгаа хохирогч Тайланд дахь консулын газарт хандахаас өөр аргагүй. Гэтэл бусдын гарт эрх нь зөрчигдөж байгаа, тэр дундаа хүний наймааны золиос болсон охид хандаж чадах уу гэдгийг бодох л хэрэгтэй юм л даа.

-Өнөөдрийн байдлаар танай байгууллага хүний наймааны хохирогч болсон хэчнээн хүнийг эх оронд нь авчирсан бэ?
-2003-2009 оны арванхоёрдугаар сарын байдлаар 49 эрэгтэй, 206 эмэгтэй, насанд хүрээгүй гурван эрэгтэй, 22 эмэгтэй хүүхдэд шууд туслалцаа үзүүлсэн. Харин 11 хүнийг Цагдаагийн байгууллагын тусламжтайгаар эрэн сурвалжилж байна, 2007-2009 оны аравдугаар сар хүртэл 143 хохирогчийг гадаадын найман улсаас аюулгүйгээр эх оронд нь авчирсан. Тэдний хамгийн бага нь найман настай, ахмад нь 49 настай байсан.

-Гадаадын иргэдтэй гэр бүл болж буй эмэгтэйчүүд нэн ялангуяа зуучлуулан гэрлэсэн эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох, эсвэл гэр бүлийн бусад төрлийн хүчирхийлэлд өртөж байна. Ялангуяа Хойд Солонгост?
-Манай байгууллага одоохондоо Хойд Солонгосын энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ цаашдаа тэнд байгууллагынхаа нэг салбарыг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөө маргаашгүй салбараа нээчихнэ гэж амлаж чадахгүй ч зорьж ажиллаж буйн шалтгаан нь жилдээ 500-600 охин гэрлэх гэж Солонгос руу явж байна. Үүний 80-90 хувь нь зуучлалаар дамжин очиж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн эрх хэрхэн яаж хамгаалагдаж байна гэдэг дээр зайлшгүй хяналт тавих шаардлагатай. Тэнд зарим эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Нөхөр нь зуучлагчид асар их мөнгө төлдөг болохоор очоод мөнгөний барьцаанд орчихдог. Мөн хийсэн гэрээгээр нь дарамтлан барьцаалдаг. Ингээд мөнгө олуулахын тулд албадан хөдөлмөр эрхлүүлж, хүчээр биеийг нь үнэлүүлдэг.

-Эхнэрээ болгож авчхаад биеийг нь үнэлүүлнэ гэдэг чинь?

-Анхнаасаа мөнгө олох зорилгоор гэрлэсэн тохиолдол олон байдаг. Тухайлбал, зуучлагчид төлсөн мөнгийг “Чи олж өгөх ёстой” гэдэг сэтгэлгээгээр ханддаг.

Тэгээд ойр орчмынхоо эрчүүдийг авчраад эхнэрийнхээ биеийг үнэлүүлж, өөрөө өөр хүүхнүүдтэй нүдэн дээр нь зугаацаад байж байх жишээтэй. Бидэнд ийм байдалд орсон хохирогч хандаж байсан.

-Монголын төр иргэнээ хамгаалах тал дээр дэндүү сул хандаад байх шиг. Хэдхэн сарын өмнө Америкийн иргэн ууланд осгож нас барах үед тус улс иргэнийхээ төлөө яаж анхаарал хандуулдгийг харуулж манай улсын Онцгой, цагдаагийн байгууллагыг түргэн авахуулж өглөө үдэшгүй хайлгаж байгаад олчихсон?
-Тийм ээ. Санаж байна. Тэр үед Монгол хүний амь хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдож байсан. Гэтэл бид Японд нас барсан иргэнийхээ задлан шинжилгээний хариуг авч чадалгүй хоёр жил болж байна. Гадны нөлөө байсан уу, үгүй юу гэдгийг тогтоогоод гаргачихсан бичгийг авах гээд чадахгүй байна. Төр иргэнийхээ төлөө анхаарал хандуулахгүй байгаагийн тод жишээ юм л даа. Гэтэл АНУ-ын хоёр сэтгүүлч барьцаалагдахад Б.Клинтон шууд очоод хэлэлцээр хийгээд суллаад авчхаж байсан шүү дээ. Хариуд нь юу амласныг мэдэхгүй ч иргэнийхээ төлөө тэгж ажиллаж байна. Ихэнх улс орны хувьд иргэн нь хамгийн үнэтэй зүйл байдаг. Харин манай улсад хэдэн бизнесменүүд нь төрийн ордонд суугаад мөнгө өгнө, тараана гэж иргэдээ хуураад өөр хоорондын халаасны наймаагаа хийгээд байдаг. Хөгжсөн орнуудын жишгээс харахад тэд эхлээд хүнээ хөгжүүлсэн байдаг. Манайд эсрэгээрээ байна.

-Таныг саяхан АНУ-д болсон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын нэгдсэн хуралдаанд оролцоод ирсэн гэж сонссон?
-Тийм ээ. Гадаадад ажиллах хүч илгээх төвийн дарга Мөрөн, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Дамбийням, Нийслэлийн прокурорын газрын прокурор Хишигжаргал гээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй яваад ирсэн. Уг хуралдаанаар тухайн жилийн ажлын ололт амжилт, гарсан гэмт хэргийн илрүүлэлт зэргийг тайлагнаж туршлага солилцсон. Эндээс бид маш чухал зүйлийг олж харсан л даа. Монголд тогтолцоо гэдэг зүйл бий болох ёстой юм байна гэж бодсон. АНУ-д хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг дангаараа удирдан зохион байгуулдаг байгууллага байдаг. Энэ байгууллага хохирогчоо хамгаалах, сургалт явуулах зэргээр бүхий л үйл ажиллагаа хариуцдаг. Гэтэл манайд энэ асуудлыг хэн хариуцдаг юм бэ.

Яаман дээр л хариуцдаг нэг хүн сууж байдгаас өнөөдрийг хүртэл бодитойгоор хийсэн тодорхой ажил байхгүй алга. Мөн тэнд тавьж байсан илтгэлүүдээс санаа авч хэрэгжүүлмээр олзуурхууштай зүйл олон байсан. Хүн худалдаалах гэмт хэргийг хэрхэн илрүүлдэг талаар прокурорын байгууллагын дарга нь илтгэл тавьсан. Тэрбээр энэ хохирогчийн цаана ийм бүлэглэлүүд байна. Үүнийг ингэж илрүүлсэн гээд бүх зүйлээ нотлох баримттай нь харуулж байсан. Нотлох баримт болгохын тулд нэг хэрэг дээр дор хаяж 1000 зураг авдаг. Тухайн зурагнуудыг хараад л тэр хэргийн бүх нотлох баримтыг гаргаж ирж байсан. Тухайлбал, “Хөдөлмөр мөлжлөгийн золиос болсон нэг эмэгтэйгийн хэргийг ярьсан. Гэрийнх нь гал тогооны өрөөнийх нь зургийг янз бүрээр авсан.

Бүх шургуулгыг нь онгойлгож байгаад хэдэн талаас нь авсан байна лээ. Тэнд улаан перецнээс өөр юу ч байгаагүй. Гэтэл эмэгтэй мэдүүлэхдээ намайг шийтгэхдээ аманд перец хийгээд гараараа тагладаг байсан гэж. Түүний өгсөн энэ мэдүүлэг тухайн газар байсан перецээр баталгаажиж байх жишээтэй. Нотлох баримтыг маш сайн бүрдүүлдэг. Иргэд мэдээллийг их сайн өгдөг. Хөрш айлд маань нэг асуудал болоод байх шиг байна. Та нар ирж шалгаач гэх мэтээр.

Мөн хохирогч хамгааллын тогтолцоог бүрэн хэрэгжүүлж чадаж байна. Тухайн нутаг дэвсгэр дээр хохирогч болсон хүн хэрэв эх орондоо очихгүй гэвэл тэнд гурван төрлийн виз олгож байна. Хүсвэл гэр бүлийнхнийг нь авчраад нутагшуулаад амьдруулж байна. Хохирогчийг өөрийн гэсэн ажил төрөлтэй болгох зэргээр бүхий л арга хэмжээг авч байна. Эндээс хохирогч төвтэй цогц ажил хийж байгааг харж болно. Байгууллага хоорондын уялдаа холбоо, хамаарлыг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй санагдсан.

-Манайд дээрх тогтолцоог нэвтрүүлэх боломж хэр байгаа вэ?
-Бүрэн боломжтой. Уг чуулганд Монголын тухай тайлан хэвлэгдэж хэлэлцэгдсэн. 2005 оноос хойш хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг Засгийн газраас арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Хөдөлмөр мөлжлөгийн асуудлаар Турк, Казахстан зэрэг орон руу охидыг аваачиж хүчээр биеийг нь үнэлүүлэх, захиалгаар гэрлүүлэх явдал үргэлжилж байна.

Мөн Өмнөд Солонгос болон Япон улсын эрчүүд секс жуулчлалын зорилгоор Монгол руу ирж байна. Монгол Улс өөрөө хүн худалдаалах гэмт хэргийн хүлээн авагч улс болж хоёр Филлифин иргэнийг эх орон руу нь буцаасан тохиолдол гарсан. Телевизийн чатаар дамжуулан хохирогч болж байгаа асуудал нэлээд их байгаа. Уг асуудалд төрийн бус байгууллага анхаарал хандуулан ажиллаж байгаа хэдий ч төрийн оролцоо бага байгаа талаар дурьдагдсан байсан. Түүнчлэн авлига, хээл хахууль хүнд суртал, хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбогдож байж болзошгүй гэсэн асуудал яригдсан. Мөн Монгол Улсад судалгаа хангалтгүй хийгддэг. Гэмт хэргийн шийдвэрлэлт хангалттай бус, хохирогчид олгогдох ёстой нөхөн төлбөрийн асуудал шийдвэрлэгддэггүй гэсэн байсан.

-Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ?

-Тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Хамгийн түрүүнд юуг хүн худалдаалах гэмт хэрэг гэж хэлэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Зар сурталчилгааны тухай хуулиар нийгэм, болон хувь хүнд харшлах зар явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл зарын бодит үнэнийг зарлуулсан хувь хүн албан байгууллага бүрэн хариуцна хэмээн заасан байдаг. Өнөөдөр зар өгсөн авсан хүмүүсээс хариуцлага хүлээсэн хүн бий юу гэвэл үгүй. Тэгэхээр бидэнд зар өгч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн хариуцлагад татдаг тогтолцоо хэрэгтэй байна.

Манай улсад энэ төрлийн гэмт хэргийг ихэнх тохиолдолд хэрэгсэхгүй болгодог, эсвэл залилангийн гэмт хэрэг рүү шилжүүлээд байдаг. Тухайлбал, гадаад хүнтэй гэрлэх асуудал байна. Манай хүүхдийг 20 мянган ам.долларын барьцаанд оруулаад дарамтлаад байна гэсэн гомдлыг прокурор хоёр удаа хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөнгө нэхсэн эсэх нь тогтоогдоогүй учир хүн худалдаалах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр. Тиймээс энэ бүхнийг шийддэг хууль манайд байх хэрэгтэй. Иргэнийхээ эрхийг хамгаалж чаддаг хуулийн тогтолцоо өнөөдөр хэрэгтэй байна.

Г.Долгорсүрэн http://www.niigmiintoli.mn/

13 Comments

  1. Mimzy says:

    Тэгээл юм болоxоор худлаа ядуурал энэ тэр гэж шаана. Шаампар пиздакууд өөрсдөө хялбар аргаар мөнгө олох гэж л очиж бгаа шт. Үнэндээ Монголд Африк шиг хүн турж үхээд байх нөxцөл алга. Ажил гэвэл ажил байна, зовж үзээгүй тэнэг гичийнүүд худлаа дуртайдаа л очиж биеэ үнэлэж бгашт. Тэгээд тэрийгээ бас ар гэрийгэ тэжээх гэж шаана. МАй шүү Та нар тэжээдэг гэсэн. ! Бээжингээр дүүрэн улаан хацралсан майга хөлтэй хараx царайни монгол гичийнүүд. Зүгээр үхэж далд орцгоо !

  2. name says:

    manai emegteichud munguni tulu yug ch hj medher bolchije gadad huntei yuni tulu suuj bgan munguni tulu shde biye unelj bgagas yalga bhgui

  3. an says:

    Õóæàà ñîëîíãîñ ýðñèéí ¿ðèéí øèíãýíèé æîðëîí áîëîîä èëæèã ìýò çàðöûã íü õèéãýýä ÿâàõ þó íü ñàéõàí áàéíà. Òýð ñî íàð ÷èíü òà íàðûã àâàà÷èæ áàéãààä àõ ä¿¿ íàðòàéãàà öóã ýäýëäýã ãýñýí ø¿¿. Õ¿í øýýñýý õ¿ðýõýýð ñàðüäàã æîðëîíãîîñ ÿëãàãäàõ þìã¿é îð÷èíä î÷èíî ãýäãèéã àíõààð. ä¿¿ íü ýõýëæ ñàðü÷èõààä äàðàà íü àõ íü îðæ ñàðèàä ë.Ýìýãòýé õ¿í òèéì äîðîìæëîëä îðîõ ºíäºð ìàãàäëàëòàé ãýäãèéã ìýäñýýð áàéæ ç¿òãýýä áàéõ þì.Ýíý ÷ òýãýýä àìüäààðàé ¿õäýë áîëîõ/çîìáè/ çàì ðóóãàà ÿâæ áàéãààãèéí øèíæ ë äýý. äààí ÷ òýð õ¿¿õí¿¿ä ¿¿íèéã óíøèõã¿é þì äàà. Á¿õ ÿíõàíóóäàä õýëýõýä òà íàð áîë ãàäààä, äîòîîäûí ýð÷¿¿äèéí òîæèãíû òºëáºðòýé æîðëîí. /Ýíä õýëýõýä ìîíãîëûí ñàéõàí æóðàìòàé ýìýãòýé÷¿¿ä õàìààðàõã¿é þì ø¿¿./ Óëñ îðîí, ¿íäýñòýí ãýæ òóñäàà áàéäàã þì.Äýëõèé äýýð ìóó ¿íäýñòýí, ñàéí ¿íäýñòýí ãýæ áàéäàã. Ýíý áîë àìüäðàëûí ¿íýí. ¿¿íèéã õ¿ì¿¿ñ ¿ã¿éñãýäýã.Ãàçàð îðîí áàéãàëü öàã óóðàñàà áîëîîä áóñàä ¿íäýñòýíäýý áàéíãà àþóë çàíàë õèéæ áàéäàã ¿íäýñòýí.Õóæàà íàðûí õ¿í àì íü áàãòàõàà áàéãààä ìîíãîë íóòàã ðóó øèëæèõ õºäºë㺺í õèéæ áàéíà.òýä ìîíãîë÷óóä áèø ó÷ðààñ ìîíãîë íóòàãò ìèíü õ¿íèé ñýòãýëýýð õàíäàíà.Åð íü áàéãàëèéí àìüòàä îëóóëàà áàéõ òóñìàà õîîðîíäîî øàâààðàëäàí íèéëæ ºìõèé ¿íýð ãàðãàäàã.Æèøýý íü ºòñºí ìàëûí òýð õàâü ºìõèé ä¿¿ðñýí áàéäàã. Òýð îëîí ºòíèé ºìõèé. Õóæàà íàð îëóóëà áàéæ ñóðñàí ó÷ðààñ òýð ºìõèé㺺 ìýääýãã¿é. Õàðèí òýð ãàçàð íü î÷èæ ¿çñýí õ¿¿õí¿¿ä ë ìýäýë áàéõ. Õàðàìñàòàé íü òýð õ¿¿õí¿¿ä ýðãýæ èðýýä òèéì ºìõèé ãýäãèéã íü áóñäàäàà õýëæ ÷àäàëã¿é òýíäýý èëæðýýä ãàçðûí õºðñºíä íü øèíãýäýã.

  4. ariuka says:

    XYTADAD BI 4-N JIL BOLJ BNA END MGL OXIDUUD ODOR IREX TYUSAM NEMGDJIIN 90% BIE EE VNELDEG END SURGUULD BGAN CH YALGAGVI EE

  5. Man says:

    Êóðàåâ ãýæ õ¿íèé áè÷ñýí:Áðàêè ñ êàâêàçöàìè – ôîðìà ãåíîöèäà ðóññêîãî íàðîäà ãýñýí ºã¿¿ëýë áàéñàí þì

  6. Man says:

    <> ãýñýí ãàð÷èãòàé Îðîñûí ñàéò äýýðõ ºã¿¿ëýë õ¿ì¿¿ñèéí õýëýëö¿¿ëãèéã óíøëàà. Õ¿ì¿¿ñèéí ñýòãýãäýë áè÷ñýíèéã õàðàõàä ò¿¿íä ÿíç á¿ðèéí ¿íäýñòýí ÿñòíû îðîñ õýëòýé òºëººëºã÷èä ñàíàëàà áè÷ñýí áàéõ þìàà.Îðîñóóä ÷ ìýäýýæ ººðñäèé㺺 ºìººð÷ áè÷íý. Õàðèí îðîñ õ¿¿õí¿¿ä ººðñäèé㺺 èõ ë ºìººð÷ áè÷ñýí áàéíà ëýý. ßã ë ìàíàé ìîíãîë õ¿¿õí¿¿ä øèã ãýõ¿¿ äýý. Îðîñ ýð÷¿¿ä àð÷ààã¿é àðõè÷èí ÷ ãýõ øèã, õ¿í ë áîë ÿìàð ¿íäýñòýí íü õàìààã¿é ãøýýä ë. Õàðèí îðîñ ýð÷¿¿ä áîëîõîîð òà íàð òýð êàâêàç ýð÷¿¿äòýéãýý ñóóãààä ¿çýýðýý. Òà íàðûí óëààí í¿¿ðýí äýýð 2 äîõ, 3 äàõ ýõíýðýý àâ÷ðààä ýäýëæ ºãíº. Òýãýýä òà íàðò ¿¿íèéã õ¿ëýýí çºâøººðººä àìüäðàõààñ ººð çàì áàéõã¿é ãýæ õýëñýí áàéíà ëýý. ýíý íü ÷ ¿íýí áàéõ ø¿¿.
    Ýíäýýñ ä¿ãíýëò õèéõýä îðîñ ìîíãîë õ¿ì¿¿ñò àäàèë ÷àíàð áàéíà óó ãýæ. Îðîñ õ¿¿õí¿¿äèéã õàëóóí ñýòãýëòýé, õ¿íä òóñàðõóó õ¿ì¿¿ñ ãýæ, îðîñ ýð÷¿¿äèéã õ¿íä ñýòãýëýýñýý õàíääàã, íàéðñàã ñàéõàí ñýòãýëòýé õ¿ì¿¿ñ ãýæ. Òýäíèé õóâüä êàâêàçóóä ìàíàéä õóæàà íàð ø¿äíèé ºâ÷èí áîëîîä áàéãàà øèã òèéì ë õýö¿¿ ¿íäýñòýí þìóó äàà. Îðîñò áàéñíû õóâüä õýëýõýä öýâýð îðîñ õ¿ì¿¿ñ ìîíãîëä ýëýãòýé ë áàéäàã þì áàéíà ëýý. Òýð êàâêàç áàãà ÿñòàíãóóä èõ çýâ¿¿í ñàíààòàé. Æààõàí äóðã¿éã íü õ¿ðãýõ þì áîë àëóóëæ ÷ ìýäýõ õ¿ì¿¿ñ.Àéìøãèéí ºøºº õîíçîí ñàíàäàã õ¿ì¿¿ñ.ßëàíãóÿà òýð ÷å÷åíü÷¿¿ä àéìøãèéí çýðëýã ãàðóóä. Çàðèì ìîíãîë÷óóä ÷å÷åíü÷¿¿äòýé õàìò àðõèäàæ õîíîîä ë ìàðãààø íü ìàãòààä áàéäàã. Òýä áîë íàéìàà÷èä ë áàéäàã áàéñàí.Îäîî íàéìàà÷èíãóóäàä ººðñäèé㺺 áîäîõîîñ ýõ îðíîî áîäîõ ñýòãýë áàéäàã þìóó. Òýð ¿åèéí îþóòíóóä áàðàã òýäýíòýé íàéçàëäàãã¿é þì. Õýäýí íàéìàà õººñºí ïàíç÷èíãóóä òýäíèé ¿ãýíä õººð÷èõñºí ÷å÷åíü÷¿¿äòýé òºðñºí àõ ä¿¿ áîëîõ íü õàëã¿é ë ÿâäàã ñàí. äýýðõ àñóóäëààð õýëýõýä áèäíèé ìîíãîë÷óóä òàéâàí ñóóõ àðãàã¿é ë þì. Õîéä õºðøèä çýðëýã êàâêàçóóäûí ýðëèéç¿¿ä îëíîîð òºðººä òºð çàñàãò íü ãàðààä èðýõýýð õººðõèé ìîíãîë÷óóä áèäíèéãýý Êàñïàðîâ øèã õóæààä øóóä çàðààä, ýñâýë Ñòàëèí øèã ººðñäèéíõºº õàòóó äýãëýìèéã òîãòîîæ õàìàã õ¿í àðäûã ìààíü õÿäíà.Êàâêàç ¿íäýñòýí Ñòàëèíûã ¿õñýíèé äàðàà Õðóø¸â ãàð÷ èðæ áàéæ ýíý õÿäëàãà çîãññîí ãýäýã þì. Äàðàà äàðàà÷èéí îí æèë¿¿äýä îðîñ îðíûã öýâýð öóñíû îðîñ õ¿í óäèðäààñàà ãýæ çàëáèðàõ áàéíà. Ýíäýýñ ìîíãîë îðíû õóâü çàÿà èõ õàìààðíà.Ìîíãîë ÷ áàé Îðîñ ÷ áàé õ¿¿õí¿¿ä öóñàà àðèóí áàéëãààñàé ãýæ õ¿ñýõ áàéíà.Ýð÷¿¿ä íü àðõèà áàãàñãàã.

  7. XoXo says:

    Xойд со чини орчин үеинx ни бxгүйыүдаа… Өмнөд чини коммунист

  8. zochin says:

    хойд солонгост хүртэл монгол охидууд биё үнэлж байгаа юм уу? тэр их хатуу хуули тсаазтай орон биш бил үү? өмнөд солонгос биш үү?

  9. kkkk says:

    Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ гэж нэг эх оронч хагас галзуу авгай бнаа корэа хутад гэхээрл загатнасан газарн маажсан ум шиг бололтой 21 р зууний сэкс мн сайтин эх оронч баатарлаг авгай гаx гаx гаx

  10. Kwanon says:

    Хэцүү ч юм даа.

    Монгол хүний эх орон ард иргэд түүх соёл зан заншил газар шороо хил хязгаар гээд олон асуудал нь дээрээс доошоогоо ухамсаргүй үйлдлээр дүүрч өнөө маргаашаа бодсон хэдэн нөхдийн уршгаар монгол хүнийг үнэлэх үнэлэмж төдий чинээгээр доошоо орж байгааг яагаад ойлгохгүй хар амиа боддог байна.

    Хэдэн жилийн өмнө микронд сууж байтал хэдэн ангалзсан охид ууж байсан ундаа усны саваа цонхоор хаяхад уур хүрээд хэдэн юм хэлтэл чамд хамаагүй манай хот гэнээ.
    Харваас хөдөөний гэмээр охид хойноос ирээд хот минийх гэж хэлж байхын. Үгийн сонголт нь чааваас нутаг усандаа л мандсан үг биз. боловсрол багатай, уншсан мэдсэн зүйл үгүй гэмээр сэтгэгдэл төрүүлнэ.

    Боловсролтой, боловсролгүй ГАДААДЫНХАН хотонд ороод хонь минийх гэж байгаа нь биднээс л үүдэлтэй.

    Та хичнээс ариун байвч “Нэг үхрийн эвэр доргивол Мянган үхрийн эвэр доргино”

    Дор бүрнээ л ухамсартай байх нь таниас л шалтгаална даа.

  11. XoXo says:

    Энэ авилгал авдаг гарууд яаж xоол ни xоолойгоор ни давдаг юм бол гэж л гxаж бнадаа…
    Бас тэр зуучлаад xүн зараад бгаа гарууд бол биеэ үнэлснээс долоон дор юм xийж бна гэж бодож бна… Тэд нар бүр үxэж далд ороосой…
    За тгд энэ биеэ үнэлээд бгаа оxидуудыг бас жооxон уxаантай бие үнэлээчээ… Битгий шоудаад бай интэр гэмээр юмуу даа… Ядаж жооxон юм сурдаг ч юмуу… али эсвэл $-өө цуглуулж бгаад нэг юм ажиллуулдаг ч юмуу… Үнэтэй xувцас, Шоу интэр чини та нарыг насаараа бие үнэлэxэд чини xүргэнэшүүдээ…

  12. flash says:

    hi manai oronii busguichuuld uchir bgaan bishee.manai orond uchir bna.hen gadaad yvj bie vnlehiig hushev dee? ene huseh zuil bish.zovhon amidral l ene bugdruu tulhej bgaan.mongo bhgui bol yaj amidrana gej.uhaantai ohid iim zamruu orson ch ooriigoo tataad avah chadvartai bdag ymaa.harin teneguud n bur zugaa tsengelruu orj mongogui bolhoor bie e ashiglaj bien evdrehleer alaa ashiglaj…za neg tiimerhuu.za yahav nohorgui huuhedgui ohid gozon tolgoilood yvjil bg.hairttaigaa uchirhaar negiig bodoj 2iig tungaana bizdee.haramsana daa.gants oldoh amidralaa demii ursendee.harin huuhedtei eh hun ynhandaad yvaad baihlaar yu gehev ter hun huuhdiinhaa ireeduin amidrald har tolbo uldeej bgaagaa medehguil bh.minii neg tanidag ohin huuhedtei nohortei tegeed ynhan.estoi harhaas durgui hurmeer.odoo 3jil hiij bgaa tegeed udalgui huuhed n nas barchihsandaa yaj gedgiin medehgui e.yanhaniih n gai huuhdeer garch bgaam daa.yanhandalt gedeg chin zugeer neg ajil bish shuu dee.ter emegtei butsarlagdaj bna gesen ug shd.mongonii toloo yahaas ch butsahgui ohid min.

  13. @@***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ****** says:

    МАНАЙ БҮСГҮЙЧҮҮДЭД БАС ИХ УЧИР БАЙНАА МУУСАЙН ХҮНИЙ ГОЛОГДОЛ ШААРУУДЫГ ТООХГҮЙ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ ҮНДЭС УГСААГАА ЭРХЭМЛЭДЭГ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙВАЛ ӨӨР БАЙХСАН ….ЯАМААР Ч ЮМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.