Би алийг нь сонгох уу?

Би 23 настай, ажилладаг бүсгүй. Намйг өнгөрсөн жил сургуулиа төгсөхөд минь ажилд оруулж өгсөн нэг ачтай хүн байдаг юм. Тухайн үедээ бид жирийн танилууд байсан. Бид ойролцоо байранд амьдардаг юм. Тэр маань төрийн байгууллагад ажилладаг, хувийн дэлгүүртэй, дэлгүүртээ бас хагас бүтэн сайнд ажилладаг, надаас 5 ах залуу. Сайн хүн, сайхан ч залуу. Би тэдний дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан тэгж бид танилцсан. Би сургуулиа төгсөх гэж байгаа ажил хайж байгаа гэх мэт
ярьдаг байлаа. Тэр бас манай сургуулийг надаас 5 жилийн өмнө төгссөн, төгсөгч байсан. Сургуульдаа элэгтэй, хайртай. Бас бидний ярих яриа хэзээ ч дуусдаггүй байлаа. Байнга л Их сургуулиа ярьдаг. Гэтэл намайг сургуулиа төгсөхөөс минь өмнө ажилд оруулж өгсөн. Би маш их баярласан. Гэхдээ надаас юу ч нэхээгүй, зүгээр л дүүдээ тусалсан, сэтгэл гээд ойлгочих харин гэртээ хийсэн гарынхаа хоолоор намайг дайлаарай л гэсэн. Би гараа гаргаж хоол хийж өгч байсан. Тэр үеэс л би түүний тухай бодох болсон. Тэр маань өмнө нь амьдралтай байсан. Одоо 5 нас хүрч байгаа хөөрхөн хүүтэй хүн. Би хүүгийн ээжийн тухай асууж зүрхэлдэггүй юм. Өөрөө ч тэр тухай ярих дургүй. Ээж нь гадаадад амьдардаг юмаа, одоо хүү бид 2 түүнийг мартсан гэж нэг удаа хэлж байсан.

Бид утсаар ярьдаг, өдөр бүр уулздаг, хааяа би тэдний дэлгүүрт сууж өгдөг болоод жил гарны хугацаа өнгөрсөн байна. Хүү нь ихэнхдээ аав, ээжрүү нь явчихдаг болохоор бид 2 дотносож амжаагүй байгаа. Яг аав шигээ мундаг хэрсүү, ухаантай хүү. Өнгөрсөн зун наадмын үеэр найзуудтайгаа уулзмаар байна, би худалдагчаа амраачихсан байгаа, дэлгүүрт чи суугаад өгөөч, би оройтохгүй ирнэ гэж намайг дуудсан. Тэгээд 23 цагийн үед ирээд дэлгүүрээ хаачихаад бид анх удаа хамт хоночихсон. Тэгээд бид өнөөг хүртэл тийм харилцаатай амьдарч байгаа. Надад сайхан байдаг. Намайг юугаар ч дутаахгүй амьдарч чадах хүн. Тэр нь сайхан санагддаг. Ямарч эмэгтэйд тэгэх байх. Шунал, сувдаг сэтгэлгээтэй дээ биш шүү дээ. Саяхан чи миний хүүгийн ээж болж чадах уу, миний амь, амьдрал минь шүү дээ чи чадна гэж үзэж байгаа бол 2улаа цаашдын хамтын амьдралаа эхлүүлье, чамд үеийн ганц бие сайхан залуучууд ч зөндөө байгаа шүү дээ тэр бүхнээ бодоорой гэж хэлсэн. Би түүнд сайн. Бас миний араас 2 жилийн турш байнга дагаж байгаа нэг залуу байдаг. Тэр ч хүн нь сайн л хүн шиг байсан. Манай хүн миний араас гүйдэг залууг бас мэддэг юм. Гайгүй л залуу шиг харагддаг ш дээ. Чи найзлаад үзэхгүй юу гэж надад зөвлөдөг байсан ш дээ. Яг шийдвэр гаргах гэхээр бас амар биш юм байна. Би чадах болов уу яах бол гэх мэт их юм бодогддог юм байна. Би уул нь миний хүүгийн ээж болооч гэж намайг гуйвал мөн сайхнаа гэж мөрөөддөг байсан. Би чадна яадаг юм гэж боддог байсан.

Яг цагаа тулахаар бас намайг их юм бодтол хэлсэн болохоор шийдвэр гаргаж чадахгүй байна. Ээждээ хэлсэн дуртай биш байгаа. Уул нь гайгүй залуу, хүүхэдтэй юм бол миний охин хэрэггүй биз дээ, миний охин өөрөө мэд дээ гэсэн. Манайд орж ирээд чамайг дагаад явдаг тэр залуу бас гайгүй юм биш үү гэдэг. Намайг дагаж явдаг залуу өнгөрсөн хавар, өвөл байнга байрны чинь гадаа ирчихлээ гээд утасдаад, чамайг гарч иртэл чинь хүлээнэ гээд хүлээгээд суучихдаг байсан. Эхлээд дургүй хүрдэг байснаа сүүлдээ өрөвдөөд гэртээ оруулаад наанаа сахиад сууж бай гээд оруулчихсан. Их хөгжилтэй юм болноо. Гэхдээ бид 2-н хооронд юу ч болоогүй. Би өөр хүнд сайн гэдгээ ойлгуулсан. Сүүлийн үед би чамайг хүлээж байгаа шүү гэж утсаар ярьдаг болсон, ирэхээ больсон ээжээс маань дүү нараас ичсэн байх. Мэдэхгүй юм даа. Түүний тухай бодол толгойноос маань гарахгүй байна. Яах вэ гэж бодож байна. Уул бодоход нээх учир утгагүй юм алга байна. Хамгийн гол нь бид биедээ хайртай. Найруулгын алдаа ихтэй биччихлээ, уучилаарай хүмүүсээ, ойлгоно байх.

секс.мн дээр ирсэн захидал

28 Comments

  1. Түвшээ says:

    хэрэггүй дээ бүсгүй минь.

  2. буурь says:

    хуучин эхнэр нь гадаадаас ирнэ шүү дээ. би ч бас яг чам шиг байдалд орж байсан. ээж аавыгаа дургүй байхад тэнэг юм шиг зөрсөөр байгаад суусандаа одоо харамсдаг шүү. хэдийд гээч.хүүхдээ хүрээд ирэхээр л хэд хоногоор ч хамаагүй ганцхан тэрэндээ л бүх цаг заваа зориулна. тэгээд бас хүүхдийг маань яачих бол гэсэн шиг өөнтөглөөд байдаг юм. би бол чамайг хэрэггүй л гэмээр байна. Нулимс чинь урсана шүү. Хайран охин. хүүхэдтэй хүнтэй битгий суу.

  3. amaraz_666@yahoo.com says:

    калл мэ бабес

  4. asd says:

    Сайн судалсан нь дээрээ нэгэнт суух тухай яриа өрнөсөн бол эхнэрийг нь нэг асуугаад үз. 2 жил гүйж байгаа гэвэл тэр залуу ч тэвчээртэй бас чамд их хайртай юм шүү. Тэрийг бас бодоорой. Би эрэгтэй хүн ч нэг хүний араас 2 жил явна гэдэг түүгээр бахархаж байна Ээж чинь бол өөрийнхөө санааг хэлсэн юм бишүү Залууг нь зүгээр юм биш үү гэж за амжилт хүсье.

  5. Moron says:

    Т1

  6. snow says:

    хүүхэдтэй хүн хэцүү, үнэхээр амьдаря гэж бодож байвар ээжтэй нь гэр бүлийхэнтэй нь уулзаж дотонос. тэгэхэд аяндаа мэдэгдэнэ. ер нь нэгээс салсан хүн чамаас салахгүй гэсэн баталгаа хаана байна. наад хүн чин өөрөө ч болку 2 дахь амьдрал зохиох гэж байгаамуу чи яаж мэдэж байгаан. одоо бол өндөг шиг өөгүй хүн. 3 жилийн дараа ийм байхуу. тэгээд ернол чамаас илүүг үзсэн, чиний өмнө амьдралтай хүн чамайг яаж л бол яаж маллана даа.

    харин 2 дахь залуутайгаа хэсэг уулзаад үзүүл яадын. чамаас ямар хөл гар чин тасраад унах гэж байгаа биш.

  7. cute says:

    хүүхэдтэй бол хэцүү юм байна даа та 2 амидарлаа гэхэд хүүхэдийн ээж н аз жаргал xүсэхгүй л байхдаа тэгэхдээ өөрийн бодол өөртэй сайхан

  8. erhemsegz says:

    – Hyyhedtei zaluugiin huvid chi hair uu talarhsan setgel yy gedgee ooriigoo bas sain tanij bj songoltoo hiigeerei.Zarim hyyhnyyd haraad bhad oort n hynd yed tuslaj demjsen hyniig songoson bh n olon bdag bh shyy!

  9. жагаа says:

    дээр хэлсэнчлэн амьдрал бол сонголт чиний л сонголт чи бид 2 төстэй юм гэхдээ арай өөр учир нь би дагавар охинтой одоо ханьтайгаа суусан миний нөхөр охинд минь үнэхээр хайртай бид 2 одоо суугаад 3 жил болж байна тэгхэд сайхан л амьдарч байна хамгийн гол нь хүүхэд шүү дээ чи хүүхдийг нь эцэг шиг нь хайрлаж чадахуу гэдгээ эхлээд өөрөөсөө асуугаарай тэгээд бас танай гэрийхэн чинь нөхрийг чинь сайн ойлгох хэрэгтэй шүү учир нь амьдралдаа алдаагүй хүн гэж байдгүй шүү тэгхэд суусны чинь дараа нөхрийг чинь ад үзээд байвал хэцүү шүү дээ тийм болхоор аль аль талыг бодолцож үзэх хэрэгтэй учир нь манай хадмууд надад их сайн байдаг охинд минь ч гэсэн тийм болхоор амьдрал бүр гоё шүү дээ дахин хэлхэд хамгийн гол нь хүүхэд тийм болхоор чиний амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе хэзээч битгий бууж өгөөрэй

  10. санаа says:

    хүнээсээ л болно доо. би ч бас хүүхэдтэй хүнтэй суусан. дундаасаа гарсан 2 хүхэдтэй. дутагдах гачигдах юмгүй сайхан л амьдарч байна. цаад хүн чинь чамайг гэсэн сэтгэлтэй, хүү нь чамайг хүндэлдэг, чамд сайн, чи өөрөө хүүхдийг нь өөрийн хүүхэд гэж хайрлавал болохгүй нь юу байхав. би тэгж л амьдарч ыайна. сайхан л байна. нөгөө залуу чинь ч гэсэн тийм сайн хүн юм бол чи ч азтай хүүхэн юм аа. арай тайван амьдрал хүсэж байвал ганц бие залуу нь зүгээр байх. хүүхэдтэй залуугийн тухайд бол эрчүүд чинь их сонин хүмүүс шүү дээ. та 2н дундаас гарсан байхад, чи төрүүлсэн байхад хүртэл хүүхэд уйлуулав, сайн хар, хүүхэд олигтой харж чадахгүй гээд л маргаан үүсдэг юм даа. тэгэхээр тэр хүн ямар байхыг бид мэдэхгүй гүү дээ. манай нөхөр хэяээ ч том хүүгээ намайг төрүүлээгүй гэж бодож байгаагүй байх. манай амьдралд тийм муухай зүйл байхгүйд би талархаж явдаг даа.

  11. neytiri says:

    anx chamd tusalj ene ter bsiin bol demiidee, emegtei hun chini tiimerhuu hund zugeer l daschihdag bhgui uy, heseg hugacaa ongorhod ter chini xair bish bsaniig oilgonoo, JUST BELIEVE ME!!! chi zugeer l naad 2-oo xeseg bitgii too, oor uym hii, tegej btal chini ayandaa chamd medegdene dee, iim saihan zaluu baij uyndaa yaardiin, heseg gancaaraa baij uy bolood bgaagaa uxaar, teged shiidee garga.

  12. аааа says:

    Хүүхэдтэй хүн дэмий шүү. Хэзээ нэг цагт зааг гарах л байх

  13. Ramirez Sanchez says:

    Охидууд ягаад Б төлөвлгөө болох ямар дутай юм вэ. Эсвэл ийм тэ1 болсон юм уу?

  14. Unshigch says:

    Chi chini harin 2 zaluu hosluulchihsan yavj bgaa yum bishuu? Tegeed ch untaj hevtchiheed, tiim haritsaand orood udaj bgaa murtluu untaagui geed bgaa zaluugaa bodood ch geh shig bitgii ulger yariad bgaach. Ternees gadna eej chini ch gsn dee, eh hun baij huuhedtei hun hereggui gej yaj helj chaddag EEJ ve? Eh hun hezee ch henii ch ur huuhdiig HUUHED l gej boddog bmaar yum. Ugaasaa chi barag l gert ni orood amidrah l dutuu bgaa yum shig l oigogdloo shd ta 2n haritsaanaas. Tegeed yund ni ergelzeed bgaa yum be? Gol ni chi huuhded ni hairtai bj chadah uu ugui gedgee l sain tungaagaach. Herev ugui gej bodoj bval erthen naad huniihee amidralaas holdoj uz. Ugaasaa archaatai amidraltai zaluuchuudad 1 baitugai heden ch huuhedtei bsn cham shig hosluulan barin, ergelzehguigeer sain ehner boloh huuhen hangalttai oldono. Tegeed ch huuhdiig baga deer ni hajuudaa bailgaj usguh yum bol iluu uuriimsug bh bolno, chi bitgii ter zamiig ni haagaad bai.

  15. jagaa says:

    найзын маань тухай бичсэн байна даа. ингээд бичээд явж байдаг. хэлнэ шүү

  16. converse43 says:

    өөрөө хайртай хүнтэй сууснаас өөртөө хайртай хүнтэй суусан дээр гэж бас яридаг биздээ амжилт

  17. cleopatra says:

    За мэдэхгүй.Урьд амьдралтай байсан хүнтэй суусан хүүхнүүд их л зовдог юм байна лээ.сайн бодоорой доо.салсан эхнэрүүд дандаа л гарч ирдэг элдвээр хэлдэг гээд хүмүүс ярьдаг юм билээ.Урьд амдралтай байснэ эмэгтэйтэй уусан эрээс авгайтай байсан залуутай суусан хүүхэн илүү зовдог гэдэг юм билээ.

  18. hi says:

    угуй ээ харч биш, 5 насний зороо харин сайн

  19. 2d0h zaluu demiidee... says:

    chamd ene uduriin mend!

    minii bodoloor ehnii zaluu chin zugeer snagdlaa. uchir ni amidral uzsen ger bulee avaad yavah chadatai. huuteigee l baidag,eej ni holboogui geheer. gol ni chi uuruu huug ni ,uuriinhuu huuhdiig garahaar ad shoo uzeed algachilj hairlaad baihgui l bol ! bugd OKEY!

    2do zaluu shal demii! nadad bas neg tiim zaluu baisan yum,8r agid baihad minii araad guigeed … yag naad zaluu shig chin nohoi shig dagachihnaa. urudvuud bas gertee oruuldag baisan. 6 jil guisen. bas bolooguie uilnaa… chamaig uhen uhtelee huleenee gecheed huurhii tegeed 8 jiliin daraa alga bolsondoo.

    bi boddogiin herevee terentei neg untsan bol yun 8 jil,margaash ni alga boloh baisan bh geed.

    tegeed ch archaagui,hudlaa hair yaridag zaluu demii!

  20. me says:

    hi chamd ene udriin mend hurgei
    bi nuhurtei mini nuhur ch gesen urd n amidraltai baisan neg huuhedtei gehde yalgaatai gevel huuhed n eej deere baidag medeej ter 2 huuhedtei uchiraas bainag holbootoi baidag
    chamd gej helhed huuhed gedeg bol asar ih hariutslaga baidag humuus bie biede hairtai baihda bih ym boloh ym shig boddog ch huuhed gedeg chin uuruu huvi hun uchiraas uuriin gesen bodoltoi baidag ym ter bodliig n chi sain medrej sonsoh heregtei shu gehde chini huvid bol eej n hayad yvchihsan ym bol amar ym baina anh bi nuhurteigu suuhad huuhdiinh eej namaig aimar muuhaigaar haraad helj baisan nadad uneheer hund tussan arag ch ugui biz de huuhediig n gargaj uguud baihad ter n hun n uur hund hairtai bolood suuchihlaar ymar ch emegtei hun uurlah l baih gehde ter huuhen odoo ch gesen bidin heruuliin neg sedev bolsoor l baiga hamgiin aimar n ter huuhedee mini esreg tavidag ireeduide ter huuhed nadad ymar aash gargah bol gej bodhoor mini zurh hatgah shig l boldog bi zarimda bi yah gej urd n amidraltai huntei suuva gej boddog shu chi ene buhniig tesej garch chadna gej bodoj baival ter hunteige suu gehde sain bodooroi amidrald zurh uvtugmuur asuudal mash ih gardag ter tusmaa huuhedtei holbootoi asuudal bol uneheer emzeg shu bi nuhurteigu odoo 6 jil tsug baina tegehed asuudal ar araasa undraad l baidag ym shu sain bod hund 2doh amidral gej barag baihgui shu anhnaasa l songoltoo hiih heregtei bas neg ym helhed ym zaaval batalgaatai baih estoi herev chi ter zaluutaiga suuh bol zaaval gerlelte batluularai ingesneer chamd erh uureg 2 zereg uusne gedgiig bas bitgii martaarai Mongol ulsin gerleltiin tuhai huuliig unshaad neg uzeerei za good luck

  21. gunig says:

    хамгийн гол нь хүүхэд л байна даа асар их тэвчээр шаардах байх тэгээд хайрлаж чадах уу яг өөрийнхөө хүүхэд шиг?

  22. tuya says:

    тэр хун чамаас 5 ах гэхээр чини та 2 харш болж таарахнээ.лам мамаас асууж узсэнүү.гэхдээ сайн ламаас асуугаарай даа

  23. erhemseg says:

    – Миний бодлоор чи эцэгт нь хайртай бол хүүг нь ч гэсэн өөрийн хүү гэж бодож сайн хүн болгож өсгөх нь хүн ёсны зүйл шүү дээ. Гол нь чи аавд нь хайртай бол шүү дээ. Нөгөө залууд нь чи тийм их сайн биш бололтой.Хүн хүнийг өрөвдөж хайргүй байж амьдрал зохиологгүймаа. Залуус угаасаа л дурлахаараа элдэв аргаар л харьуаж хүүхнээ буулгаж авах гэдэг.
    – Бас ээж аав чинь хүүхэлтэй хүнтэй суулгахгүй гэж байгаа нь чамайг хэдий бодсон үйлдэл хэдий ч тэдний бодол буруу байж хувь заяаг чинь эргүүлж ч мэднэ. Өөрийнхөөөрөө л шийд. Тэгээд ч хүн амьдралд алдаж онохыг алийг тэр гэхэв дээ. Дагавар хүүхэдтэй хүн ч гэсэн хайрлуулах эрхтэй. Харин 2 биенийхээ хайрыг л даах нь чухал.Танай хүн нийтлэлийг уншихад гайгүй л хүн шиг байна. Биднээс илүү чи наад 2 залуугаа мэдэх байхаа. Амьдрал мөнгөн дээр ч биш , хайр дээр ч биш, Сонголтон дээр л тогтдог юм шүү.

  24. hehehe says:

    хэхэхэ чиний сонголтоос л бух юм шалтгаалана даа оороо л шийддээ

  25. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    ӨӨРИЙН СЭТГЭЛ ЗҮРХИЙГ Л ЧАГНА СОНС ТЭР ЧАМАЙГ ХУУРАХГҮЙ

  26. gstar says:

    Chi ter huniig tuunii huuhdiig uuriimsuguur hairlaj chadval ter chini nasan turshiin chini hani ch baij magad tiim bodol turluu, bas 1 shaldan bandid durlaad huuhedtei bolood haygdchihvaa tiim songolt l bitgii hiigeerei, amidral uzsen er hun gedeg chini uur l baidag yum.

  27. MINII BODLOOR says:

    delguuriin zaluud zovshoorson l gej oilgoloo thdee yu yunii turuund huuhed gargalgui jaahan harzana dor hayaj 1-1.5 jil ch ymuu,erchuud gerlesnii daraa l tar n tanigddag gedeg shuu dee,ene site-r duuren l bn tiim tuuh,bas nogood yawaad ogson ehner n garj ireed solongos drama shig gurvaljin dorvoljin ym bolchih ch ym biluu,

  28. Asiana.asie says:

    Сонголтоо хийчихсэн байна даг юунаас хүнээс асуудаг юм бэ дээ. Хал үзэж хашир суусан хүн. Наанадаж иймэрхүү зүйол яаж хандахаа мэддэг л сайн хүн байна даг. Чи хүүг нь өөрийг нь халамжилж чадвал сайхан л байна даг. Цаг хугацаа битгий алд сонгосон сонголтоо баталгаажуул тэгээд л болоо. Өөрийн зүгээс тавигдах нөхцөл болзлоо сайн тавь түүнээс өөрцгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.