Эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино гэж үү?

Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсч байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?

Монголчууд хэзээнээсээ л булаг шанд, нуур цөөрөм, гол горхиныхоо усанд хирээ угаадаггүй хатуу цаазтай. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэндээ л тэр. Үүнийг нь “Монголчууд хэзээ ч усанд ордоггүй байсан” гэж мушгин гуйвуулах нь зөв үү?

Тэгвэл би танд хэлье. Лав л 13-р зууны монголчууд усанд ордог байжээ. Бүр хүдрийн заарыг уутанд хийж оёод өнөөгийн бидний хэрэглэдэг үнэртэй усыг орлуулдаг байсан нь баримтаар нотлогдчихсон. Монгол бүсгүйн анхилам сайхан үнэрийн тухай бичихгүй өнгөрч чадаагүй Марко Поло үүнийг өөрийн тэмдэглэлээрээ баталгаажуулсан хэрэг. Өвөг дээдсийн минь бахдам сайхан, яруу алдарт түүхийг мушгин гуйвуулж, тэднийг минь төдийгүй өөрийг минь доромжилж байхад би тэсээд сууж чадахгүй нь ээ, тэвчээр минь барагдлаа.
Атгаг санаа агуулсан харь элэгтнүүд олон зууны турш Монгол үндэстний голомтыг самарч, үнсийг хийсгэх гэж олон удаа оролдсон. Тэрхүү балмад оролдлогуудын нэг нь “Монгол эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино” гэх цуу үг тараасан явдал юм. Гэтэл өнөөгийн монголчууд бид төрүүлсэн эхийгээ болон түүхийн турш оюун ухаанаараа гайхагдан шалгарсан ухаант монгол хатдаа иймэрхүү мунхруулгаар гутаан доромжилж байгаа маань зөв гэж үү?

13-р зууны үед Плано Карпини Монголд ирээд буцахдаа “Сорхогтан бэхи хатан шиг ухаантай хүн дахиад ганцыг л харвал би эмэгтэй хүнийг хүний дээд төрөлтөн юм байна гэж хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна” хэмээн өөрийн эрхгүй дуу алдаж байсныг монгол хүн та мэдэх үү?

Монгол хүн танаас би гуйя. Төрүүлж өсгөсөн ижийнхээ ухааныг богино гэж битгий хэлээрэй. Харийнхны бусармаг бодлогод битгий автаарай. Монгол бүсгүйчүүд, монгол хатад бүх цаг үеийн түүхэнд ухааныхаа царааг гайхуулж явсан юм шүү.
Гадаадын нэгэн судлаач “Монголчууд түүхийнхээ туршид эмс хүүхний төлөө дайтсан байдаг” гэж дүгнэсэн байсан. Тийм ээ, өнгөц харвал энэ үнэн. Есүхэй баатар Хамаг Монголынхоо хувь заяаг сумны зэв, сэлэмний ирэн дээр тавин дайтаж байж Өүлэн Үжинг булааж авсан. Тэмүчин Бөртэ Үжингийнхээ төлөө алтан амиа хайрлалгүй Гурван Мэргидтэй дайн зарласан.

Хатан хүн их хаадыг төрүүлдэг болохоор, хатан хүн их хаадыг өсгөдөг учраас бүсгүй хүний хатан ухаан монголчуудын хувьд бүхнээс үнэтэй байжээ. Тиймээс гэргий болох эмэгтэйнхээ төлөө, төрийн хатан болох бүсгүйн төлөө монгол баатрууд алтан амиа хайрлалгүй, асгарах цусаа хайхралгүй дайтаж ирсэн нь үнэн.

Монгол үндэстний бүх цаг үеийн түүхийн туршид төрийн эрдэнэ хэмээн хүндлэгдэж ирсэн монгол хатдыг “Үс нь урт ухаан нь богино” гэж гутаан доромжилж байхад тэсээд сууж чадахгүй нь ээ, тэвчээр минь барагдлаа.

Тийм ээ, тэвчээр минь барагдлаа. Олон мянган жилийн турш бусдын чадаагүйг чадаж, хийгээгүйг хийж байсан өвөг дээдсийн маань алтан сургаалийг өөрчлөн мартагнуулж, агуу түүхийг минь мушгин гуйвуулж, өөрийг минь, монгол түмнийг минь цэцэрхэх сургаалгүй, бахархах түүхгүй болгож байгааг хараад тэсч чадалгүй тэвчээр минь барагдаж байна. Тийм ээ, тэвчээр минь барагдлаа. Олон зуун жилийн турш бусад улс гүрнээс онцгойрч, оюун ухаан, хатан зоригоороо илүүрхэж явсан хэт үндэстэн монгол түмнийг мухар сүсэгт автуулан, “Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино”, “Ухаантай эмэгтэй сайн хань байж чаддаггүй” гэх мэт цуу үг тарааж, удмын /генийн/ санг доройтуулж байгааг тэсч чадалгүй тэвчээр минь барагдаж байна. Тийм учраас би та бүхэнд уриалж байна. Монголчууд аа! Их хаадын үр сад, элэг нэгт монгол ахан дүүс ээ! Элдэв мухар сүсэг, гүжир үгсийг үл ойшоон, эрдэмтэн мэргэд, өвөг дээдсийнхээ алтан сургаалд боловсорч, гэгээрэлд зоригдохтун! Хэний үр сад, хэн болохыгоо өглөө болгон та өөртөө сануулагтун! Ухаант хаад, эрдэмт хатдын үр сад Монголчууд бидэнд бусдын дор амьдрах, бусдаас дорой явах эрх байхгүй гэдгийг хэзээ ч бүү март!

Bayаrhuu.com

26 Comments

  1. boogii13 says:

    хонгортой санаа нэг бна. хувь хүнээсээ л бүх юм шалтгаална.
    эрт баларийн үс урт,ухаан богино гэдэг уг эрт балартайгаа хоцрогдон хаягдсан шүү дээ,миний эх орны монголжингоо охид хүүхнүүд сайхан шүү.

  2. nasaa says:

    CoMMeNTeR-т: эхнэр чинь чамд хоолны дээж өгөхгүй байна уу. Тэгвэл чамд өөрөөсөө илүү хайртай гэсэн үг. Яагаад гэвэл хоолны дээж хамгийн их тостой, бас халуун байдаг юм. Тослог ихтэй хоол муу гэж бүгд л ярьдаг, хав халуун хоол идэх муу гэж бас л ярьдаг-ходоод, улаан хоолойн хавдар үүсгэдэг юм. Эхнэр чинь гэртээ сууж, хүүхдээ өсгөж, чамайг халамжлахад бүх цагаа зарцуулахгүй байна уу тэгвэл чи гэр бүлээ тэжээх, хэрэгтэй үед санаа зовохгүй ойр зуур зарцуулах хангалттай мөнгө олж чаддаггүй юм байна. Эхнэр чинь чиний ярьдгаас өөр юм ярьж мэдэмхийрээд байна уу тэгвэл чи эхнэрээсээ доогуур боловсролтой юм байна. Тэгээд ч одоо үед эрчүүд эмэгтэйчүүдээсээ доогуур боловсролтой болчихсон байна ш дэ. Энийг уншаад уур чинь хүрч байна уу, тэгвэл чи миний юу хэлэх гээд байгааг ч ойлгохгүй дүнхүү юм байна. Эмэгтэй хүнийг хайрладаг, ухаантай эр хүн бол чам шиг тэгтлээ их бухимдахгүй л байсан. Ер нь хүйсээр талцана гэдэг бол тэнэг хүний хийх ажил, ялангуяа хот хүрээ газарт адуу манах, мод хагалж, ус зөөх гээд эр хүний хийх биеийн хүчний ажилгүй газар амьдарч байгаа хүмүүст бол тэр эмэгтэй хүний хийх ёстой гэж таны тодотгоод байгаа ажлыг эр эм гэхгүй хоёулаа хамтраад хийдэг болчоод удаж байна ш дэ. Хүнийг хайрлаж байж, хүндлэ байж хүнээс хайр, хүндлэл нэх за

  3. Anonymous says:

    үнэхээр гайхалтай юмаа

  4. erhemseg says:

    – Adminaa! Mongol hyyhnyydiin tuhai niitlel garahaar l ene shog zuragaa tavidaga bolivol yaasiin be? Mgl-iin saihan hyyhnyydiin boonooroo bgaa zurag oldohgyi bval zurag tavihaa bolichooch!

    – Bainga l heden hujaa oydolchdiin zurag sain muu byh niitleliin deer tavij bh yum! Harahaas l orovdmoor haragdahn yum!

  5. hehehe says:

    энэ нийтлэлийг дэмжиж бна.

  6. Hongoroo says:

    Эр эм гэж хуваагдахаасаа илүү хувь хүнээсээ болно штээ. Ямар дээр үеийнх шиг эр нь гаднахаа, эм нь доторхоо гээд нарийн хуваарь байгаа биш. Тэгээд ч одоо эр эм гэлтгүй бүх хүнд хөгжих ажиллах амьдрах бүх боломж бололцоо нь адилхан л байгаа. Энэнд заавал хүйсээр хуваагдах шалтгаан алга

  7. cakmotop says:

    Баярлалаа

  8. Зочин says:

    Тэгээд энэ үг бол аль хэдийнээ үеэ өнгөрөөсөн, дээр үеийн мунхаг харанхуй бүдүүлэг үг шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүний оюуны потенциал дунджаар бол ижилхэн. Харин өөр өөр зүйлд л илүү ажилладаг тархитай.

  9. Зочин says:

    Энэ латин Зочингийн асуултанд би хариулъя. Дундад зууны үе болоод Ардын хувьсгалын өмнөх үе хоёрыг харьцуулж болохгүй л дээ. Дундад зууны үед цор ганц ухаалаг хүний удирдлаган дор байсан агуу улс байсан бол Ардын хувьсгалын өмнөх үед ноёдод дарлагдаж, Манжуудад мөлжигдсөн дорой буурай улс байсан. Ер нь Оросууд бөөс, тэмбүүнээс салгасан гэдэг бол үнэн. Хятадад болсон соёлын довтолгоо шиг Монголд ариун цэврийн довтолгоо өрнөсөн юм шүү дээ. Гэхдээ хийж таарсан нь Оросууд байсан болохоос тэд хийгээгүй бол хэзээ нэгэн цагт өөр улс эсвэл бид өөрсдөө ч юмуу хийх л байсан байх. Цаг хугацааны л асуудал

  10. doogii says:

    Напелон ч гэсэн дуралсан хүүхэндээ харуулахын тулд дэлхийн талыг эзэлсэн. Бабур хаан ч гэсэн хайртай хатандаа зориулж Таж махалыг бариулсан. Угаасаа эр эм гэсэн 2 төрлийн хүн л хорвоод оршиж байгаа юм чинь дэлхийн түүхэнд аль алиных нь оролцоо хаа сайгүй л байлгүй яахав дээ. Одоо Энэтхэг Финланд Герман Украйн Австрали гээд олон том гүрнүүдийн толгойд эмэгтэйчүүд заларч л байна.

  11. busgui says:

    minii deer bichsen hun unen helsen bna shuu erchuudiiin dur turh neg tiimerhuu gej

  12. uench says:

    зөвхөн монгол баатр

  13. commentert says:

    коммэнтэр гуай чи битгий хуц за. хоол цайныхаа дээжийг өргөн бариад хайрлаж халамжилаад байхад архи ууж ирэн агсан тавиад араар тавиж авгай хүүхэн эргүүлээд байдагаа мэдэхгүй эрчүүд юун ч хүндлүүлэх дуртай юм билээдээ

  14. sssaaa says:

    За энэтхэг бол авах юм байхгуй хэхэ

  15. ganaa says:

    за мэдкүйэээ

  16. CoMMeNTeR says:

    ta nariin harj unshsanchlan ene hunii bichseneer buh zuil tiim bsan! harin odoo yamar bilee. odoo er nohroo hundeldeg emegtei hun hovorhon bna. tgd deerees ni yumnii uchir medehgui baij l ovilzood bdag, yostoi l nogoo us ni urt uhaan ni bogino gdg chin odoo ued l taarah ug bna daa. eniig unshij bgaa emegteichuud ch gesen tiim l bizdee. onoodor neeh surhii gender, tegsh erh enee teree geed l yarina. tegj yarij suuhiin orond er nohroo , enhrii uree yaaj halamjilhaal bodooch. mongol emegteichuud ene uhaanaaraa huuhdee osgoj, ene uhaanaaraa gaihagdaj bsan bolhoos bish ter tom tom duugarsan ovilgogui haranhui bodlooroo gaihagdaagui yum shuu! emegtei hunii yos surtahuun yamar baihiig 70 80 garsan emee naraas asuugaad neg uzeerei. onoodor tsainiihaa deejiig hoolniihoo deejiig er nohortoo baiy gehed hamgiin tom er hundee hiij ogdog hun tun hovor shuu. yadaj l er nohroo togoo shanagand hutguulahgui baival yasiin be dee. SAIN BOD TUNGAAAAAAA

  17. Demjigch says:

    Ene zuiliig demjij bna. Bi gadaadad bdiim l da. End Chingis haaniig maani hurtel buruu oilgolttoi oilgodog humuus bdiim bna le. Ter burd asuuhaar surah bichgen deer ni tgj zaadag gsen.
    Yu gsen ug ve gehleer deer uyees nom bichigt yanz bur hudlaa yum bichsnees uudej gadaaduud tiim oilgolttoi bolson hereg.

    Tiimerhuu yum medreh bolgondoo bi garaa zangidan tesdiim da

  18. Жагаа says:

    Монголчуудад эзлэгдэж явсан болоод ч тэр үү, Орос, Хятадууд монголчуудыг зэрлэг бүдүүлэг гэж сурах бичигтээ бичиж, тэмдэглэсэн нь бий.

    Яг үнэндээ бол Орос, Хятадууд өөрсдөө биднээс илүү цэвэр цэмцгэр хүмүүс огт биш.

    Европууд угаасаа өөрсдөөсөө бусдыг дандаа доош нь хийж байдаг улс. Тэд өөрсдийгөө цэвэр цэмцгэр гэж магтдаг ч, Ази хүний нүдээр харах юм бол европууд бүдүүлэг, дээрэлхүү, заваан талдаа л хүмүүс. Монголд байхгүй янзан бүрийн өвчин Европод их бий. Аливаа өвчин ч ихэвчлэн орчноосоо л хамаарч, үүсч гардаг эд шүү дээ.

  19. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ЗАЛУУС МИНЬ БҮСГҮЙЧҮҮДЭЭ Л ХАЙРЛАЖ ЯВ >..ТЭГВЭЛ ЧИ ЖАРГАЛТАЙ …ОК БҮСГҮЙ БИД ТИЙМ ИХ ЮМ НЭХДЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ ЗӨВХӨН ХАЙР ХАЛАМЖ …..

  20. minii says:

    За эмэгтэй ни у ум бэ? Баруунд байгаа лавлах толи бичигт Монголчуудын ИД төрх ны маш заваан бохир гэдэг ум билээ. Тэд цэвэр байхыг мөрөөдсөн маш олон заншилтай боловч даан ч бохир хүмүүс гээд Тухайлбал тэднийг хараагуй боловч ярихыг сонсвол яасан цэвэрч хүмүүс вэ гэж бодогдоно гэсэн байдаг ум даа. чи өдөрт 3 усанд ордог байсан ч хамаагүй Чи монгол хүн л бол заваан бохир тодотголтой байдаг ум. Муу нэрийг хусаад арилахгүй ээ гэж… Бас дээрээс ни баахан мангаршилын өвчний шинж тэмдэгтэй. Нүүрний хувирал ни мэдэгдэггүй. Харин энэ муу талаа Покэр тоглоход ашиглавал зүгээр ум шиг байгаа ум.

  21. янхан bbb says:

    янхан ббб зайлаа

  22. . says:

    ёстой үнэн.

  23. zochin says:

    Оросуудыг шүтэн бишрэгчид Монголчуудыг хир бөөс, яр тэмбүүндээ баригдчихсан байхад Оросууд салгаж өгсөн гээд байдаг биз дээ. Аль нь үнэн юм бэ?

  24. happy says:

    ene hvn vneheer saihan boduushtai zuil bichej bhd BBB gesen hvnii bichseniig haraad heleh vggui bolloo. eniig bichsen hvnd helehed oortei chini 100% sanal niilj bnaa. chamd amjilt hvsiii

  25. bbb says:

    miний ус богино ш дээ тэгвэл ухаан урт бололтой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.