Охин маань тэр залууг нь ааваа гэж дууддаг гэнээ…

Өөрөө өөрийгөө харсан чинь хүсэл мөрөөдөл ч үгүй хүн болчихжээ. Ганцаардал л миний ганц хань болж байна даа. Дандаа ийм байсан гэж битгий бодоорой. Ажилдаа дуртай, сайхан бүсгүйд хайртай болчоод түүнтэйгээ хамт сайн сайхан амьдрана гээд л хөл газар хүрэхгүй явсан үе саяхан л юм шиг санагдаж байна. Одоогоос бараг 5 жилийн өмнө найзууд маань хөдөөнөөс ирээд уулзаяа гэдэг юм байна. Их сургуулиа төгсөөд удаан уулзаагүй болохоор уулзахаар очвоо. Дандаа залуучууд уулзаад юу болох нь тодорхой шүү дээ. Баахан уугаад эхнээсээ нэлээн халаад л… Тэгсэн нэг нөхөр хүүхэнгүй болохоор уйтгартай байна энээ тэрээ гээд. Халсан хүмүүс ч уухайн тас тэгий энээ тэрээ гээд л. Хотод байснаараа чи л хүүхэн зохицуул энээ тэрээ гэдэг байгаа. Тэгэхэд би гэдэг хүн гэрээсээ ч гардаггүй даруухан байсан болохоор юун хүүхэн хүнд олж өгөх манатай. Дахиад ууж байгаад олонхын саналаар УБ-ийн үүднээс хүүхэн авна гээд гарцгааваа. Жоохон жоохон хөөрхөн охидууд байнаа. Хэдэн охид машинд суулгаж аваад хөдлөх гэтэл цагдаад баригдаад хүүхэн авах гэсэн энээ тэрээ гээд л бөөн юм болоод тэр шөнөө эрүүлжүүлэхэд бөөндөө хонодог юм байна.

Тэгж л тэр охинтой анх танилцаад л хайраа өгсөн дөө. Гэвч уулзаж чадалгүй нэлээн удсан юмдаг. Уулзаад ч үг амнаас гарахгүй байсан бизээ. Удалгүй нөгөө хүүхэн авах санал гаргасан нөхөр дахиад хөдөөнөөс орж ирдэг байгаа. Дахиад л уулзаад уулаа… Зориг ороод л жигтэйхэн байнаа. Нөгөө охиныг олж уулзаад нэг найзтай нь хамт дөрвүүлээ буудалд ороод жаахан ууж байснаа л санаж байна. Өглөө сэртэл 2 л байна. Нөгөө 2 охин алгаа. Бас бид 2-н утас түрийвч гээд л бүгд алга. Очсон газраараа хайж очоод ч олоогүй. Найз маань ч хөдөө буцлаа. Би ч эргээд л нөгөөх амьдралдаа…

Гэвч удалгүй нөгөө охинтойгоо тааралдаад хоёулаа л бантаад. Нэг газар сууж ярилцаад түүнд юм санаагүй зүгээрээ би чамд хайртай энээ тэрээ гээд л хойно урд нь оруулаад баахан л юм ярьсан. Тэгээд л нөгөө даруу хүн чинь хайртай дуртай гээд л ажилаа ч мартаад гүйдэг ажилтай болвоо… Тэр охин болохоор надад нүүр өгдөггүй ээ. Чи миний ямар амьдралтайг мэдсээр байж над шиг хүнээр яаах юм гээд л. Би болохоор чиний урьд нь ямар байсан надад хамаагүй надтай цуг ямар байх чинь л чухал гээд л. Хойноос нь гүйсээр байгаад л зөвшөөрүүлээд авсан даа. Хорвоо дэлхийд надаас өөр жаргалтай хүн байхгүй юм шиг л байлаа. Ойр дотныхон найз нөхөд маань ч хориглоод дийлээгүй. Түүнийг 3-н залууд хүчиндүүлээд ийм замд орсоныг нь мэддэг болохоороо түүнийг улам хайрлаж хамгаалдаг болсон. Би тэдэнд би та нартай насан туршдаа амьдрахгүй харин хайртайгаа насан туршдаа амьдрана би түүнд хайртай тэр ч надад хайртай бид 2 нэг нэгэнгүйгээр амьдарч чадахгүй гэж хэлдэг байсан. Найз нөхөд ойр дотныхон маань надаас хөндийрч байсныг хайрандаа болоод харан ч сөхөөгүй явсан даа…

Нэг өдөр би өвчин авсанаа мэддэг байгаа. Түүнээс өөр хүнтэй байгаагүй болохоор түүнээс асуусан чинь халуун ус сауны газруудаас хүмүүс мөөгөнцөр тусдаг энээ тэрээ гээд л би ч хайртынхаа үгэнд итгээд юм бодоогүй өнгөрсөн. Удалгүй түүнийг надад хайргүй өөр хүнд хайртай найз нар нь чамд үүнээс өөр сайн залуу олдохгүй гээд байсан болохоор нь л надтай цуг байгаа гэж хэлсэнийг нь хүнээс сонссон. Тэр үед үүнийг сонсоод ийм зүйл сонсоод уур ч хүрээгүй харин түүнийгээ алдана гэхээс айсан болхоор энэ талаар мэдээгүй юм шиг нэг хэсэг явсан даа. Нөгөө залуу нь бас манай хүнийг юу хийдэг байсныг  нь мэддэг болохоороо хааяа л уулздаг надаас далдуур хоорондоо сексддэг байсныг нь олж мэдсэн юм.

Энэ үед нөгөө өвчин энэ тэр гээд л өчнөөн л юм бодогдсон. Ингээд ярилцахаас өөр аргагүй болоод энэ талаар хэлсэн. Тэр надад энэ үнээн гэхдээ би тэр үед чамд хайртай болоогүй байсан болохоор л тэгэж байсан одоо бол би чамд хайртай чамгүй байж чадахгүй түүнтэй уулзахаа больчихсон гээд л уучлал гуйсан. Би түүнийг үгүй гэж хэлээгүй үнэнээ хэлсэн болхоор нь бас хайртай болхоороо уучилсан. Гэхдээ л сэтгэлдээ гүн шархтай үлдсэн дээ. Амьдралын төлөө өөрийгөө хангалттай л зүтгэсэн гэж хэлнэ. Цалингаа аваад шууд л авгайдаа өгдөг байлаа. Эхэндээ зүгээр байснаа ааш зан нь өөрчлөгдөөд л чи намайг гуйлгачингаас дор амьдруулж байна гэдэг боллоо. Би цалин гайгүй авдаг дээр нь илүү цаг ч сайн хийдэг байсан. Сарын 150 цаг гээд бодхоор өдөрт доод тал нь 5 цаг илүү цаг хийдэг. Миний аваачиж өгдөг мөнгөний талаар нь амьдраад болоод байгаа гэр бүл манай ажлынхан дун ч зөндөө л байсан гэвч би юм хэлж байгаагүй л дээ… Хүүхэд гарсны дараа бүүр ч ааштай болсон. Энэ амьдрал дээрдэхгүй бол чамаас сална гэж хэлдэг болсон. Хүүхдээ хараад ганцаараа суух хэцүү байна гээд байхаар нь гэрт нь очсон. Зүгээр суухаар юм хийнэ гээд байхаар нь зээл авч өгсөн. Тэгэс ингэс гээд л нэг мэдэхэд байхгүй болсон. Мөнгө л болсон хойно үрэгдэлгүй л яахав гээд нэг их юм бодолгүй өнгөрсөн. Удалгүй ажил хийхгүй л бол болохгүйн гээд… Ямар ажил хийх юм бэ гэхлээр мэргэжилгүй надад ажил олдохгүй байна саунд ажилд орно гэдэг байгаа. Үгүй гээд өчнөөн л юм болов. Чи надад итгэхгүй байна би тэгж явахаа больсон итгэж чадахгүй бол салья гээд л.

Байнгын хэрүүлээс залхаад дээр нь охиноо бодоод зөвшөөрсөн. Ажилд ороод удаагүй хоногоор алга болдог болсон. Орой ирэхгүй болхоор нь ажил дээр нь очно. Утсаар ярихаар ажил дээрээ байна гээд л. Гомдоод ууна. Үнэртүүлчээд орно. Хадмууд хүүхдээ орхичоод шөнө гарч архи уугаад зугаа цэнгэл хөөгөөд гээд үзэхээ ч болилоо. Хадам аавдаа зодуулаад харанхуй шөнө хөөгдөөд гарч хүртэл үзлээ. Нэг орой авгай ирдэггүй. Ажил дээр нь очих гэтэл таксины мөнгө байдаггүй. Утсаар ярьтал ажил дээрээ байна итгэхгүй байгаа бол такси бариад хүрээд ир гэж байна. Гараад такси бариад явж байтал ажил дээрээ алгаа энд хүрээд ир гээд зааж өгч байна. Очоод ярьтал жаахан байж байгаад очно хүлээж бай гэдэг байгаа. Таксины жолооч яараад болдоггүй. Ирнэ гэсэн ирэх байлгүй гээд утсаа өгч явуулчаад л хүлээгээд байлаа. Тэр орой аягүй хүйтэн аадар бороо шөнөжин ороод хорогдон газар байхгүй би үүр цайтал бороонд түүнийг хүлээж билээ. Өглөө алхаад ажил дээр нь очтол өчигдөр эрт гарсан ирээгүй байна гэдэг байгаа. 1 цаг болж байхад нэг охинтой юм яриад инээд алдсан ирж явна. Ирээд чамтай амьдрах уйтгартай байна нэг хэсэг тусдаа амьдрая гээд л баахан юм яарьж байна. Хэзээ ч хэнд ч гомдоогүйгээрээ гомдож үхмээр санагдаж байсан ч охиноо бодоод л шалдаа бууж байж амьдралаа авч үлдсэн.

Миний ааш зан ч хувирч хаяа нэг уучихдаг уухаараа хатуухан үг хэлчихдэг болсон. Ажлаас нь гаргаад нэг хэсэг гайгүй байлаа. Гэтэл 5 жил уулзаагүй ангийнхантайгаа уулзлаа л гэнэ хоногоор тэрэлж явж амрана энээ тэрээ гээд. Байс хийгээд л ангийнхантайгаа уулздаг болчихов. Нэг өдөр хөдөөнөөс найзууд ирээд уулзая гэхээр нь авгайруу яриад орой уулзана оройтох байх гэж хэлчээд уулзаж амжихаа болиод гэртээ иртэл байдаггүй. Дуудаад ирүүлтэл халамцуу байна. Тэгээд чи надаа итгэдэггүй энээ тэрээ нөгөө л хэрүүл. Тэгсэн чамаас саллаа манайхаас зайл энээ тэрээ гээд л… Ингээд л саллаа даа. Хэд хоногийн дараа ажлын газрын 3 хүний төрсөн өдөр болоод намайг сэтгэл санаа тийм байгаа заавал авч явна гээд. Нэг газар суугаад байж байтал авгай залгаж байнаа гомдоод дээр нь хардуулмаар санагдаад охидтой шоудаж байна гээд хэлсэн. Дээр нь ажлынхандаа хэлж байгаад эмэгтэйчүүдийг нь хашгируулаад өгсөн. Хүн болгон л сайн хардуулж хашрааж байгаад атгандаа оруулаад ав. Нэлээд хэдэн сар гүрий гээд л би ч гүрийгээд л ярих болгонд нь шоудаж байна уулзах завгүй гээд л байсан. Тэгэж байгаад нэг уулзсан чинь сэтгэл сэвтэй амьдрал амьдрал болохгүй энээ тэрээ гээд л чи өөрөө завхайрч яваа биз дээ хүүхнүүд орилуулж сонсгож намайг доромжилсон гээд л сар бүр мөнгө өгч бай гээн л бөөн л юм ярьсан. Мэдээж миний охин юм чинь өгөлгүй яахав гээд одоо хүртэл өгч байгаа. Сүүлийн үед намайг охинтой минь уулзуулах битгий хэл утсаар ч яриулахаа больцон.

Удаан бодсоны эцэст би өөрөө эцэггүй өссөн болохоор охиноо тийм байдалд оруулахгүй гээд гуйгаад очтол 3 сартай жирэмсэн ангийнхаа нэг залуутай суух гэж байгаа чи амьдралаа бод гэж хэлсэн. Охин маань тэр залууг нь ааваа гэж дууддаг гэнээ. Ингээд л амьдрал минь хоосорч би гэдэг хүн хүсэл мөрөөдөл ч үгүй амьд явах ч хүсэлгүй нэгэн болчоод байна…

53 Comments

  1. query says:

    ter tiim shuu bi chamshig yg iim baidald orson l hun bna nz ni chaag oilgoj bnaa manai ehner bid 2 huuhedtei neg heruul bolsonii toloo oor nz zaluutai bolson bid 2 gerlene ntr gej hutsdag baigaa gehdee ter mine ynhan baigaaguilguidee bi odoo huu ter 2 iig bodkui baij uneheer chaddaggui gehdee huuhed maani l hairan baina yg yuman deer t1 eejtein achaar torson etsgees ni salgaj salsan sarnisan amidralaar amidrah yum bailgui dee naad ynhan chine baishdee te terendee nasaaraa zoduulj amidrana esvel ugaasaa iim salj sarnisan amidral negent songoson bol hezeech zogsohgui ahial salna tod emegtei hun yahlaaraa ingeed neg tolgoi ni ergechiheer iim mal baidag bainaa estoi neg archiagui yum ydaj huuhediinhee omno hariutslaga huleej chadkui

  2. su says:

    ямар тэнэг арчаагүй азгүй тэнэг залуу вэ? хохь чинь. янханыг нь мэдсээр байж хамаг нэр төр байдаг бүхнээ барж үрж суудаг мал. хохь чинь. чам шиг эр хүн шинжгүй дурласан гээд зөв буруугаа ч ялгахгүй, нэг эмийн доодоход толгойгоо мэдүүлсэн хийморьгүй амьтад ингээд явж байхдаа таарна. давраасаар байгаад яаж ч байсан уучлаад байхаар чинь яаж чамайг хүндлэх юм. бүх юмыг нт биелүүлээд, яаж ч тэнэгтсэн уучлаад байхаар чинь хүн даварна, шал уйтгартай санагддаг. юм. хүүхний өөдгүй муухайг гайхахаас илүү чиний тэнэгийг л гайхаж байна

  3. Амьдрал.. says:

    тэр хүнийг хайрласан чиний буруу бишээ залуу минь..Хүн гэдэг заримдаа Нүд сэтгэл бүгд л сохорчихсон юм шиг болчихдог юм шиг байна лээ.Хүнд хэцүү гээд амьдрал бидний өмнө сөхдөж өгөхгүй шүү дээ. Тийм болохоор бид л сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.. Залуу минь бүх зүйл сайхан болноо.. Надад ч гэсэн хэцүү байнаа..одоо 3н сартай жирэмсэн. найз залуугаасаа салчихсан..Гэхдэ бүх юм сайхан болно гэдэгт итгэж явдаг..за амжилт

  4. ыуыу says:

    өөө лойсон сда вэ. өөр xэлэx ч уг олдоxгуй бна чамд.

  5. yooy says:

    тэр залуутайгаа сууснийг нь чиний аз гэж бод балиар хүүхэн чамаас харин хурдан холдож тэгэхгүй бол бүр лай болдог юм. ажилаа сайн хий али болох оорийгоо завгүй байлга ажил дээрээ амжилт гарга оорийгоо хогжүүл тэгээд хархад эй дэ мон оороороо бахархана шүү дэ амидрал сайхан шүү найзаа оорийгоо битгий зовоо чи ямар энэ хорвоод зовох гэж торсон биш за за амжилт

  6. yooy says:

    салаавч огоод зайлуулахгви юу би лав 2 хүүхэдтэй гичийгээс салаад жаргаж бнашд том охиноо авчихсан. юуч үгүй шалдан банди үлдэж байсан унаа малаа хүртэл огоод алингаа алдаж байсан шд одоо бол сайxан байна доо санаа зовоx юм байхгүй жаргалтай л бна уулздаг 1 2 хүүхэнтэй охиноо асраад ажилаа хийгээл дуртай үедээ шоудаал амидрал үнэхээр гоё нэг тэнэг хүүхний толоо торсон биш лай

  7. yooy says:

    салаа

  8. Dorj says:

    Чиний хийморь үхжээ. Эр хүн байж эмэгтэй хүнд дарлуулаад.
    Очиж очиж янхантай суухдаа яахав дээ. Янхантай суугаад сайн болдог байсан бол хүн болгон янхантай суух гэж гүйлдэнэ биз дээ.

  9. gerel says:

    угаасаа чамд хайргүй хүүхэн байсан байна. янхан энээ тэрээ байсан ч гэсэн хүн шүү дээ, гэхдээ янхан ч хүнд хайртай байж болно. гэтэл чамд хайргүй ойлгов уу, чамтай харилцдаг байсан өнгөнөөс нь харагдаад байна. тийм учраас наад хүүхнээ бодохоо боль, монголын янханууд голдуу амьдрал хэцүү эгэхээсээ шунал ихтэй хүүхнүүд байдаг. шунал нь гүйцэгдэхгүй болохоор л чамаас салсан байна.

  10. Orgil says:

    би чиний оронд байсан бол аль эрт амиа хорлоод үхчихсэн байгаа, гэхдээ чи тэгэж болохгүй шүү энэ бол миний л араагүйнх. Чи харин шинэ амьдрал зохио залуу хүн сайн эхнэр ав тэр янханыг март

  11. Захианы эзэнд says:

    Ер нь бол чи их сайн хүн юм биш үү. Гэхдээ чиний нүдээр шүү дээ залуу минь. Чи өөрийнхөө зовлонг л яриад. Тэр бүсгүйдээ яаж хандаж байсиймбэдээ. Нэг сайн бодож үздээ. Эмэгтэй хүн хэзээ ч тийм зүйлүүдийг ар араас нь дараалуулан шалтгаангүй хийдэггүй юм. Зоосны нэг талаар харсан нь чиний үзэл. Одоо тэгвэл тэр юу бодож тэрийг хийснийг бодож үзээрээ. Хэн ч гэсэн өөрөөрөө бахархах үзэлтэй. Ялангуяа хүүхэдтэй эмэгтэй хүн хэзээ ч ийм зүйл зүгээр хйидэггүй юм аа. Өөрийнхөө бурууг олж хар. Тэрийг олж чадахгүй бол өөр эхнэртэй болсон ч түүх чинь давтагдана.

  12. flowersandleaves says:

    аливаа юманд цаг xугацаа гэж байдаг.энэ xэцүү уеийг давчиxвал сайн xунтэй учирч сайxан амидрана.заримдаа оороо учирийг ни олж дийлэxгүй асуудалийг цаг xугацаанд улдээчиx,нэг л мэдэxэд буx юм голдрилдоо орчиxсон бн.ганц амидарч байж xун шиг амидраx xэрэгтэй.буx зуйл бурмосон буруу замаар явчиxаагуй дээр одоо л зоxицуул.оxиноо оор дээрээ аваx юмуу эсвэл сайн эргэж тойрч бай,ажилаа сайн xийгээд xун шиг амидар,оxиндоо сайн улгэр жишээ болж амидраx xэрэгтэй дээ,сайнийг муутай ни учруулж тэнцүүлж байдаг xорвоогийн жам юмуу даа,ганц л амидрана шуу,амидралд зовлонг ни узэж байж жаргалийг ни мэдэрдэг юм даа,магадгуй удаxгуй жаргалтай амидрана бизээ,амидралд гомдоx xэрэггүй,xун амидралаас зугээр л xуссэннээ шуурээд авчиxдаггуй юм даа,тэмцэж байж бидний омно тависан шалгуурийг давж бж аж жаргалдаа xурдэгийм даа,зутгэнэ дээ залуу мини,амидралийн шуурганд оорийгоо xийсгэж болоxгуй шуу,xол дээрээ бат зогсоод урагшаа,you can do,because it’s your life,fight for your life and happiness

  13. altmaa says:

    Нээрээ охинд чини хэзээ нэгэн өдөр хэн нэгний тусламж хэрэгтэй болоход эцэг ни ядахдаа гайгүй зөв амидралтай,охиноо татаад авах хэмжээнд байхаар амидрааарай.
    Ээж уугаасаа бүтэхгүй,уруудсаар л байх боловуу.
    Тэгэхээр охиноо аврах ганц боломж чиний гарт байна даа.
    Охиноо санаж байгаа бол сайхан амидар.

  14. hi says:

    шаал дургуй хурчлээ, чи жоокон тсоглог эрч хучтэй бгаач дээ. Янхани хойноос ингэж тсаг гагаад бхдаа яхав дээ. чинил муугийх бна ч дээ, ийм ымнд дугнэлт хийж хаыж чадахгуй бол хайрийн тэнгэр яаж ивээх вэ дээ, балай ым

  15. enhjin says:

    yooy yvj yvj yanhan avch suugaad baihdaa yahav de ter yanhan chine teneg bolhooroo buur davarch baihgui yu ohinoo l yaaj iigeed salgaad av ugaasaa hunii sursan zang zasj boldoggui yum bailee

  16. coolmoon says:

    Яасан хэцүү юм бэ. ягаад ийм тэнэг хүүхнүүдэд сайн залуучууд тааралдаж, ямарт нь өөдгүй муу залуучууд тааралддаг байнаа. Залуу минь сэтгэлээр битгий унаа амьдарал сонголтоор дүүрэн байдаг шүү дээ.

  17. bbb says:

    yoooo yosotoi mal gj helhed yag taarna. ehneesee tiim hvvhen songoj bdg yostoi… nz nohod ber bvliinhen chin chmd zow zam.g heleed bhd. odo chi en.g unshij bwl bvh zvil.g mart ohinoo hvrtel /heseg hugatsaand/. ter n yamar hugatsaa ve geheer ajilaa sain hii ooriin gsn ger orontoi bol tgd saihan hvmvvjil saitai hvvhentei uchir. tgd chi erged ohinoo har. awah bolomj bwl aw. ter ved ter awgai chin chmaas hereggvi l saldag bj gd yawaj bn. thde dahij bitgii niil. muu awgai nasnii gai shv. heden jiliin daraa oor.n talaar bicheeree

  18. Man says:

    Îäîî çàëóó áàéãàà äýýðýý ººð ñàéí õàíü èæèë, ¿ð õ¿¿õýäòýé áîëîî. áîëîìæòîé áîë îõèíîî ººð äýýðýý àâñàí äýýð äýý. Õîéä ýöãèéí ãàð õàðíà. Äýýð íü ýýæ íü ÿàøêà ñýòãýõ¿éòýé. Îõèíîî òîì áîëîõîîð íü ººðèéíõºº çàìä îðóóëíà äàà íààä õ¿¿õýí ÷èíü.

  19. khongorkhon says:

    чамайг тэгж их гомдоож сэтгэлийг чинь хөлдөөсөн хүн 2 дохь амьдрал нь тийм сайхан байхгүй чамд л мэдэгдэхгүйг хичээнэ. одоо чи өөрийнхөө амьдралыг бодож өөр сайхан ханьтай болж утга учраа олдоо

  20. kkk says:

    za yahav chi ch suld hiimorigui zuil anhnaasaa hiijdee za negent ongorson odoo naad huuhnee hay bur zail gej hel. yanhan gdg chin yanhan baidiin. chi amidral muugaas biyee uneldeg gj bodoj baina uu. ted chin durandaa yavdag yumdaa ene unen shuu. teneg l bainadaa. Er hun shig hiimorilog ehner boloh huniihee udam sudar humuujil enee tereeg n sain har sudal. yanhan bol yanhan shu

  21. zahianii ezen says:

    Îõèíäîî… áîëîí äýýðõè çàõèàã áè÷ñýí çàëóó áàéíà. Óðàì çîðèã ºãñºí õ¿ì¿¿ñòýý áàéðàëëàà…

  22. Эсүй says:

    Охиноо өөр дээрээ авах нэг боломж нүх хай
    Тэр шинэ сууж байгаа залуу нь ямар ч хүн юм билээ Охидууд муу хойд эцгийн нүүр үзэх их хэцүү За тэгээд сүүлийн үед гаж гаж юмнууд ирваатаад байгаа шүү Танай наад хүүхэн чинь ямар ч юмаа дагаад явж байгаан хэн мэдхэв дээ Охиныхоо ирээдүй хүмүүжилийг бодвол чи өөр дээр авсан дээр байх Угаасаа ийм ээжтэй байгаад яаадаг юм Хань ижилээ ч хайрлаж чадахгүй Чи анхнаасаа зөөлөн байж тэгээд даварч байхгүй юу Одоо нөгөө хар нь нүдийг цааш нь оруулаад хэвтэрт оруулна даа Хөөрхий охиноор түрүү бариад дайраад ороод ирнэ Иймэрхүү хүүхнүүд ичдэггүй Хүн хайрлаж мэдэхгүй Хувалзнууд байдаг юм Янхан ч бас янз янз байгаа биз Би өөрөө их олон хүмүүстэй уулзаад явдаг хүн Гэхдээ л ихэнх нь амар аргаар мөнгөө олоод сурцан хүмүүс шүү дээ Чи охиныхоо ирээдүйг бод доо

  23. deegii says:

    залуу мин охиноо л авсан ни дээр шуу дээ охинийг чин оровдож байна доо . янхан бол янхан хэвээрээ л байна 1 хуний доор удаан байж чадахгуй. тэгд ламаар бузар арилгадаг ном сайн уншуулаарай амжилт

  24. emura says:

    Энэ өдрийн мэнд чиний асуудпкыг бүтэн уншсангүйээ шудрага хэлэхэд гэхдээ шивээд бичсэн хөдөлмөрийг чинь үнэлии чи залуу хүн байна анханаасаа амьдралаа зөв эхэл чиний гарт бүх юм байга анхнаасаа сэтгэлдээ сэвтээ юм бүү хий дээрээ ах дүү нартай юм байга биздэ зөвөлгөө авахад гэмгүй бн да эргээд холбогдоорой

  25. unshigch says:

    уудруг ухаалаг зоригтой тсоглог бгаарай тгвэл бух юм ок амжилт залуу мини хичээгээрэй

  26. feew says:

    Уужим сэтгэл ч бас байнаа байна. Эсвэл жоохон маанаг юмуу. За яахав уужим сэтгэлтэй гэж л ойлголоо. Харин хүний тэр их хайрыг даадаггүй азгүй л хүүхэн байна. Яадгийн ийм хэцүү үед уужим сэтгэл гаргаж болоод байсан юм чинь. Одоо дахиад хүн олдноо. Гэхдээ тэрнийгээ энэ хүүхэн шигээ бодож болохгүй шүү. Хайрыг чинь даах хүн олдоно. Амжилт

  27. ёстой мангуу залуу байна даа чи… Анханаасаа яах гэж бие үнэлэгчид дурла гэсийн тэр чинь чиний амьдралыг хутгаллаа даа

    боловсролтой залуу юм шиг санагдав амьдралаа шинээр бүтээ

    бүх зүрх сэтгэлээ охиныхоо төлөө яв амьдрал чиний зүтгэлийг үнэлж охинг чинь өгөх болно

    амжилт юм бүхэнд арга зам бий тэрний түлхүүрийг олоод ав

  28. soli says:

    тэр чини тэгээд тийм сайхан бүсгүй гэж үү?

  29. TG says:

    ЯНХАН НЬ БОЛ ЯНХАН Ш ДЭЭ. УГААСАА АЛ НЬ ЗАГТНААД БОЛЖ ӨГДӨГГҮЙ БИЗ. САЛСАН ЧИНЬ САЙН ХЭРЭГ БОЛЖ. НЭГ ХИЙ ОРЧИХВОЛ ЭМЭГТЭЙ ХҮН ӨНГӨРӨӨ.

  30. boogii says:

    Ер нь амьдрал гэдэг сонин юм.Японы сока их сургуулийг тєгслєє.Одоо нэлээн томоохои газар программист хийдэг.Нэг удаа доргиж яваад саунд орлоо.Гайгїй хєєрхєн охин байсан болхоор ажилдаг газраа ч хэллээ,хайлаад сїйд.Найзуудда хэлтэл дэмий замаа алдсан засрахгїй нтр гээд.одоохондоо уулздаг хэвээрээ.суух барих дээрээ тулвал дараа нь энэ залуу шиг юм болох вий гэхээс айчлааа.

  31. billy says:

    засарсан янхан заяаний хани гээд хумуус яриаад бдг биш билуу? угуй л юм бна. Гэхдээ чи оороо анхнаасаа ийм хунийг ни мэдсээр бж суучаад, одоо ингээд толгойгоо маажаад сууж гэж. Хун зиндаа зиндаагаараа л бдийн, чи ямар хурээнд хамаарагдана, чамд тийм хурээний чин хумуус л олдоно. Наад янханаасаа салаад арай оор газраас эхнэр хай.

  32. a says:

    нээрээ шуу залуу мини ээ тэтгэлгийг ни яг 2 хуүаагаад талийг ни ээжид ни талийг ни xугатсаатай хадгаламжинд хий ийм ээжтэй юм чини нэг л одор монгийг ни угуй хийгээд охин чини ээжийнхээ амидралийг давтаxгүй гэх баталгаа байхгуй шдээ

  33. setgel says:

    gudamjnii hun gej gudamjniih l baidag ym bainlee arga ch ugui bizdee aav ni arhichin ymuu eej ni hormoin dontoi eder baival hun tiim l zan aranshintai bolj osno ger bul gedeg bol hunii homuujild yunas ch chuhal

  34. negen says:

    manai hamaatnii ahad yag iim ym tohioldsongehdee ter ni arai bie uneldeg baigaagui suugaad ger orontoi huuhedtei bolood saihan baij baital yavaad irehiih ni hoorond buh ymiig ni hamaj avaad arilsan baisan az bolj huuhdee bas orhison aav deeree jahan tom bolj baihad ni ergej ireed avna eder geed boon ym bolson iim muuhai humuus bas baidag ym bnlee hani boloh hunee zov songoj baival zuger ym bnle

  35. burhan says:

    тэрүүгээр явсан гайг энүүгээр дууддаг чи ямар тэнэг хун бэ ууруу ууртуу зовлон хураасан мангуу толгой одоо зовлонгоо уур дээ

  36. Tseegii says:

    БУУ янханд дурла!!!!!!!!!!!!!!!!!!!!!.
    янхан зан арилахгуй дээ.

  37. Set says:

    CHAMD L GEJ HELEHED IIM ZOLBIN YUMNUUDTAI AMIDRAVAL CHINI BICHSEN SHIG AMIDRAH N OILGOMJTOI…HEZEE CH ZASARNA GEJ BAIHGUI,HOG ZOLBIN BOL TER CHIGEREE L AMIDRAL N TEGEJ INGESGEJ BGAD L DUUSNA,CHINI OHIN L URUVDULTEI YM EEJI SHIGE BOLCHIHOS N UMNU UUR DEEREE AVCH BOLDOGGU MU

  38. a1a1 says:

    чи ямар арчаагүй эр вэ.ингэж дормжлуулаад байхтаа яхав дээ.

  39. chi aztai zaluu yum says:

    охиндоо санаа зовж байгааг чин ойлгож байна, гэхдээ ийм янханаас салж чаддаг чи азтай эр юм, энэ бол чамд олдох сиахан боломж, чи насаара сэтгэлийн зовлонтой амидарсанаас ингэж шийдсэн ни чинний талд ашигтай.

  40. altmaa says:

    Залуу мини ,чи анхнаасаа буруу газраас эхнэрээ олж авсан байнаа.Жирийн найз нөхөд,ажил хамт олон дотроосоо олж авсан бол юу гэж ийм хүүхэн таарахав дээ.
    Хаанаас олж авсан,яг л тийм байдаг штээ.
    Одоо амидралаа бодоо,хорвоо бие үнэлэгчээр дүүрээгүй.Жирийн сайхан бүсгүй байж л байгаа.Сэтгэлийн тэнхээтэй байгаарай.
    Архинд оров доо.

  41. MmMmMmMm says:

    Охиноо өөр дээрээ авбал яасан юм бэ?
    Хойд эцэгтэй, яашка ээжтэй гэр бүлд өсгөх хэрэг бн уу? Сайн бод!

  42. Erdenechimeg says:

    Одоо яах бэ дээ Дахиад л гантсаараа амдарч дээ гэхдээ эхнэрээ буруудгахийн оронд би юун алдаа гарагаж бэ миний буруу юунд байна бэ гэдгийг эхэлж сайн бодоо. эмэгтэй хүнд түрүүлж буруу өгөх ни арчаагүй эрчүүдийн арга даа

  43. ,,,,,,, says:

    чи анхнаасаа яах гэж янханд дурласын…чиний буруу

  44. gerelmaa says:

    аймаар юмаа

  45. Odmaa says:

    ёоо ийм амидрал бсан ум бол аргагуй ум бна даа
    уучилаарай гэтэл зарим эрчүүд авч суусан эхнэрээ ч хайрлах сэтгэлгүй хувиа хичээсэн бдаг

  46. chimgee says:

    юуч гэж xэлэxэв дээ залуу мини ямрч гэсэн сэтгэлийн тэвчээртэй байгарай залуу байгаа дээрээ амидралаа зоxио

  47. tovuu says:

    Залуу мини салсан дээрээ салаад бур уулзалдахгуй бай.Эрий чини хиймори ухнэ.Харин охиноо авах арга бодох хэрэгтэй.яы даа байз.Манай хуухнууд бугд ийм балай болчихоогуй байх гэж бодож бна.

  48. ХОРВОО Ч ЮМАА ДАА Үнэн шүү дээ. Эмэгтэй хүн нэг тийм зан суусан бол хусаад арилганаа гонжийн жоо. Би лав тийм хүүхэд хайртай болохгүй л болов уу. Жаахан өөртөө итгэлтэй бай Чамайг доромчлоод байна шүү дээ.
    ХОРВОО Ч ЮМАА ДАА.

    Your choose

  49. ame says:

    охиноо өөр дээрээ ав. охин чин чамд аз жаргал бас амидрах урам зориг өгч чадна. чамд авч чадах давуу талууд бна ш дэ, ажилтай бх чин чухал.

  50. Er hun says:

    Ганц бие залуугийн амидралд дасаж дээ хэрвээ бичсэн чини унэн бол ганц олдох амидралд ингэж амидрахгуй залуу мини ээ… Охинийхоо тэтгэлийг сар бур 2 хуваагаад хагасийг ни ээжид ни улдсэнийг ни охинийхоо нэр дээр хугацаатай хадгаламж нээгээд хатуу нөхцөлтэй хадгаламж нээгээд хийгээд бай . Охин чини жаахан эвгүй орчинд өсөх ни дээ. Уулзуулахгуй гээд яахав дээ жаахан том болохоор охин чини уулаасаа аавийгаа нэхнэ тэгээд ч уулзуулахгуй б,ж чадахгуй ш дээ… Тэгээд охиноо хөндлөнгөөс хараад амидраад байж дээ . Нэгэнт ингэсэн эмэгтэй хун засрахгуй л бол уу . Нэг арга сувэгчилж б,гаад шуухдээд охиноо өөр дээрээ авчихаж болно шдэ залуу мини …

  51. zoozhon says:

    яасан хэцүү амьдрал вэ?? итгэхэд ч бэрх юм..ийм хүүхэн гэж бас байнаа??? нэг л сонин кинон дээр гардаг шиг санагдаад байхын? ямар хүүхэнд нь чам шиг ийм сайн залуу нь өөрөө хайрлаад өөрөө олж очоод ямар хүүхэнд нь хайгаад хайгаад олдохгүй тээд новшийн өөдгүй залуу нь олддын болоо?
    ингээд харахаар хорвоо гэж хорвоо юмдаа…
    ийм сайн залуу таарчаад бхад хайрлаад явж чадахгүй заяагүй хүүхэн юм да!!

    миний чамд хэлэх юм гэвэл одоо наад хүүхнээ бодож араас нь гуйж гүйж болоошдэ!! одоо өөрийгөө бод айн?!! арайчдэ ингэж амьдарна гэж юу байсийн!!! охиноосоо бусад бүгдийг нь мартаад амьдарлаа шинээр эхэл!!! гадаад үзэмж хувцаслалт эдрааса эхлээд бүгдийг шинэчил..чи чадна залуу минь..одоо өөрийгөө шийтгэж ханалаа одоо боль! эр хүн байна да зоригтой байгаарай за амжилт залуу минь

    чамд аз жаргал амжилт бүтээлийг хүсье..чамайг хайрлаж хүндэлж чадах ухаалаг сайхан бүсгүйтэй чи заавал учрах болноо итгээрэй ^^

  52. anti-nazist says:

    jargaliin turuun zovlon gej ug bdag da… bitgii yu yuni tuhand hurelgui setgeleer una, zaluu hun bj!chinii bichseniig harahad chi ug n bolomjiin bolovsroltoi, ajil toroltei yum shig bna.
    ongorson amidarlaa bodood blgui uragshaa haraad oodrog amidar. ter baitugai l humuus salj sarnij bdag biz de.
    ajlaa oligtoihon hiigeed, hol deeree neg togtood avbal amidral ayandaa ooroo deeshleed irne.
    harin chi boldog bol ohinoo oor deeree avchihval zugeer bhda, hoid etsgiin gar haruulj bhaar.
    zaza tegeed amjilt!

  53. naran says:

    Нөгөө янханыг хүмүүжүүлбэл сайн эхнэр болдог гээд байсан. Худлаа байж дээ. Одоо яахав дээ. Өөрийгөө бодооч дээ. Охин чинь том болохоороо чамайг огт тоохгүй ч хүн болчихийм билүү. Тэгээд өөр амьдрал зохио л доо. Залуу байгаа дээрээ шинэ амьдрал эхэлсэн нь дээр шд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.