Хамтдаа зүтгэе хань минь ээ

За сайн байцгаана уу? Шинэ жилийн мэнд хүргэе та бүхэндээ! Гарчиггүй шүлэг, Эрчүүдээ дэндүү шудрага биш юм бишүү гэх мэт шүлгээ оруулсанаас хойш дахиад нэг шүлгээрээ та бүхэнтэй мэндчилж байна. 

Холын нутгаас тэмүүлэх
Хоёр биений хүслээ
Хойшдын ирээдүйн төлөө
Тэвчих ёстой юм болуу…

Аз жаргал амлан
Аваад суусан ханиа
Аргагүй амьдралын төлөө
Хүлээлгэх ёстой юм болуу…

Дэлхийн хөгжил өсөөд
Сайхан болжээ хайрт минь
Дэрлэж унтдаг гарыг чинь гэвч
Зургаар чинь орлуулалтай бишдээ

Цахилгаан сүлжээ хөгжөөд
Гайхалтай болжээ хань минь
Цахим өртөөгөөр чамайгаа гэвч
Тэврэх бишдээ янаг минь

Үрийнхээ зулайг үнэрлэж
Үүрээр үнэгчлэхэд нь бүүвэйлэх
Үлгэр мэт тэр жаргалыг
Үнэндээ тэвчих хэрэгтэй юм болуу

Утсаар хэлэх үгсийг тань
Дэргэдээс чинь сонсмоор байна
Утсан чинээ амь чинь надад
Улаан мөнгөнөөс ч үнэтэй байна

Санаж боллоо хайрт минь
Гэртээ хариад ирээрэй
Сайхан ирээдүйн төлөө
Хамтдаа зүтгэе хань минь ээ

cekc.mn дээр ирсэн захидал

10 Comments

  1. BUSGUI says:

    HETSUU CH YUMAA DAA MANAI MONGOLCHUUD GEJ

  2. baby says:

    сайхан шүлэг юмаа

  3. Man says:

    Цөллөгөнд явсан нөхрийнхөө араас
    Цөхөрч гуньсан эхнэр нь бичнэ.

  4. dorjoo says:

    uu ymar ewgvi shvleg we setgej sonin bolgohiin. ehnii heden mur n hvleej bolloo uur hvntei untchlaa gej iigamshg bsanaa hehe. neeree l olon mongol hvn iim zowlong edelj bgada uul nmongoldoo zowj jargad amidarwal bas boliishdee.

  5. barilgachin says:

    Шинэ оны мэнд.

  6. Eski says:

    Манай найз залуу гадаад байдаг, гэхдээ одоо түр хугацаагаар монголдоо ирцэн байгаа хэдхэн хоногийн дараа буцаад явна. Хол байх үед үнэхээр энэ шүлгэн дээрх шиг л байдаг. Одоо буцаад явахад яааж ахиад 2 биенэсээ хол байнаа гэж их л айх юм. Хайртай хүнээ санаж, бас хүлээж сууна гэдэг тийм ч амар зүйл биш шүү

  7. Uugii says:

    Сайхан шулэг байна. Нулимас цийлэлзээд ирлээ. хичнээн олон ур ааваа санан бэтгэрч, хичнээн олон бусгуй ханиа угуйлэх гансарч суугаа бол. Нээрээ л одор болгон яриж байгаа ч хажууд байх халамжийг яаж гуйцэх билээ. ингэж бодохоор хуний амидралийн утга учир монго огтоос биш болох ни харагдаж байгаа юм. Нутагтаа хурээд ирээ эрчүүд мини, нулимсийг ни арчиж ог эхнэрүүдийнхээ. Монго биш сайхан эрчүүд та нар мини л бидэндээ хэрэгтэй юм шуу.

  8. he he says:

    odoo l medlee ene nohriig chin bayn hujaa hogshin evrop ovgodtei horongo harj jargal haij suusan nohor gej bodoj bsan chin er nohroo hari uls luu booliin hodolmor hiilgeheer yavuulchihaad ooroo ter mongoor ni ul buteh harchuultai orootsoldchihood mongol erchuud muu muuhaigiin tuil ene ter geed niiteeer ni muulaad bsan yum bna l daa. oo tiim bas ar mongol zaluu geed shulegleed bhaar ni ovormongol yumuu esvel erliiz yum uu gej bodoj bsan shte he he

  9. xenguai says:

    дэлxийгээр 1 байгаа бидний цөөxөн монголчууд xэзээ xарина даа.
    сайxан бичижээ
    амжилт

  10. sole says:

    сэтгэл хачин болчлоо.эх орондоо үр хүүхэдтэйгээ хань ижилтэйгээ хамтдаа дандаа байхсан….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.