Хүүхнүүд хэзээ аз жаргалтай байдаг вэ?

Бүсгүйчүүд эрэгтэй хүнтэй танилцснаасаа хойш яг долоо хоногийн дараагаас л зовж, шаналж эхэлдэг аж. Яагаад ингэдэг вэ гэж эрхэм уншигч та гайхаж магадгүй. Яагаад гэхээр хүүхнүүд дурласан хархүүдээ зүрх сэтгэлээ чин үнэнээсээ өгдөг.

Гэсэн атлаа хайртай залуугаа өөрт нь ч бас мөн адил чин үнэн сэтгэлээсээ хандаж чадах эсэхэд эргэлзэж эхэлдэг аж. Эмэгтэйчүүд хайр дурлалын асуудалд сэтгэл хөдлөлөөр ханддаг нэг гэмтэй. Мөн тэр л сэтгэлийн хөөрлөөрөө үр дүнг нь хурдхан шиг үзэж янаг амрагийн асуудлаа бушуухан шиг нэг тийш нь шийдэж үр дүнг нь үзэхийг хүсдэг.

Хүүхнүүд хайртай залуутайгаа хамт байх цаг мөч гарцаагүй ирсэн тэр үед л харц нь аз жаргалаар дүүрч, түүний дотоод ертөнц нь баяр хөөрөөр гэрэлтэж эхэлдэг байна. Хэрэв эрчүүд тэдний сэтгэлийг нь ойлгохгүй ойлгохыг ч хүсэхгүй байвал эмэгтэй хүн сэтгэлээр харин ч амархан унаж орхидог гэнэ.

Тиймээс эрчүүдэд захихад өөрт чинь зүрх сэтгэлээ өгч, гэгээн хайраараа халамжлан хайрлаж буй бүсгүйгээ гомдоохгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь танд чин зүрхнийхээ хайрыг өгсөн тийм бүсгүй амьдралд чинь тийм ч олон тааралдахгүй л болов уу…

/Хань/

2 Comments

  1. lolo says:

    Ай мээдкү худлаа до

  2. Нэг ийм санал байна л даа. Чи хэрвээ сайхан залуу өндөр мэдлэгтэй , нэр хүндтэй , хөрөнгөтэй эр хүн байя гэж төсөөлөе.Гэтэл чиний араас гүйж байгаа хүүхэнд чи сэтгэлгүй бол яах уу? Тэр тийм ч царайлаг бус бол яах уу? Тэр мэдлэг боловсрол муутай бол яах уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.