Үнэхээр ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байна…

Сайн байна уу. Би нэг охинтой үерхээд 2 жил гаран болж байна л даа. Одоо 22 настай. 2-лаа л сая сургууль соёлоо төгссөн. Анх үерхэж эхэлж байхад манай хүний гэрийхэн зөвшөөрөхгүй их л дургүйцэж түлхдэг байсан. Би ч тийм муу хүн биш л дээ. Ягаад ч юм зүгээр л үерхүүлэхгүй гэдэг байсан. Манай хүнийг нас чинь залуу байна чи хүнтэй үерхэх болоогүй гэдэг шалтгаанаар л салгах гэж биднийг их оролддог байсан. Гэрийхэн нь гэж эгч нь л тэгдэг байсан. Тэгж зөвшөөрөхгүй салгана барина гэж байхад юу эсийг үзэхэв бид салж сарниад явдаг л байсан гэхдээ буцаад л нийлчдэг байсан. Би түүндээ үнэхээр маш их хайртай болохоор хойноос нь үхэн л явдаг. Сургуулиа төгсөөд бид 2 бас л гэрийхнээс нь болоод их удаан хугацаагаар салсан энэ үед бид холбоотой холбоогүйн 2-ын хооронд л…

Би гэж өрөвдөлтэй амьтан сэтгэлээр унаж их л зовж шаналсан. Эр хүн амьдралдаа эмэгтэй хүнээс л болж сөхөрдөг гэдэг тэр үнэхээр ямар үнэн үг болохыг би тэр үед л мэдэрсэн. Амьдралд хараад байхад ихэнх амьдралаа алдаж архи дарсанд орсон хүмүүс эмэгтэй хүнээс л болсон байх юм. Хичнээн ухаантай ухамсартай хүн байсан эмэгтэй хүнээс болоод л тиймэрхүү амьдрал руу тэмүүлэх юм би ч бас салсан тэр хугацаандаа ороод л гарсан л даа. Өөрийгөө хичнээн мэдэж мэдэрч байгаа ч гэсэн барьж дийлэхгүй л байсан. Тэгээд л 3 4 сар иймэрхүү байдлаар байж байгаад түүнтэйгээ арай гэж нийлсэн.

Гэхдээ энэ үед бид бие биеэндээ их хайртай байсан болохоор энэ бүхнийг даваад л гарсан. Одоо бол гэрийхэн нь бид 2-ыг зөвшөөрсөн. Ер нь л гэрийхэн надад их сайн ханддаг болсон. Ингээд л бидний хамгийн том асуудал шийдэгдэж бүх зүйл сайхан болж байтал манай хүн маань би чамаас уйдаад байх шиг байна миний сэтгэл ерөөсөө догдлохгүй, хайрлахгүй байна гээд 2-лаа өнгөрсөн бүхнийг сайхан дурсамж болгоод салая гэсэн. Би түүндээ үнэхээр их хайртай. Одоо түүнээсээ салах юм бол бас хар дарсан амьдрал харагдад байна. хүнийг хүсэхгүй байхад нь хүчээр ч юм шиг хамт байгаад үерхээд байх нь угаасаа зүйд нийцэхгүй байх л даа. Тэгж бодоод түүнийгээ зовоохгүй сайхан амьдраасай гэж хүсээд яваад алга болоод өгмөөр байгаа ч би бүх насаараа сэтгэлийн шаналалтай амьдрана гэхээс үнэхээр айж байна. бид хамтдаа байхдаа уг нь их жаргалтай байдаг. Би өөрийнхөө хайрыг их зөв илэрхийлж гаргаж чаддаг гэж боддог би хайртай хүнээ үргэлж халамжилж түүндээ байнга л халуун дулаан үг хэлж, инээлгэж баярлуулдаг. Бид 2 чинь найзууд дундаа хайрын бурхад л гэсэн үг… олон хүмүүс бид 2-ыг хараад атаархаж үнэхээр тохирсон сайхан хосууд л гэлцдэг. Гэтэл одоо бидний хооронд илүү ноцтой иймэрхүү асуудал тулгарчлаа. Үнэхээр ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байна. Хүсээгүй байхад нь тэр хүнийг бас зовоомооргүй байна. Хүмүүсээ би яах ёстой юм болоо…

20 Comments

  1. zulaa says:

    xэлснээр ни xийгээд үзээ өөрийг ни гэx тусам заигаа барина шдээ гэнэт xэлсэн бүгдийг ни биэлүүлчиx тэр xүүxэн чин өөрийн эрxгүй гайxаад ирнэ болоxгүй бол тэгээд xаяөө амидрал үүгээр дуусаxгүй шд нзаа амидрал гэдэг сонин юмдаа зарим эмэгтэйд ийм сайн xүн олдоxгүй л бдгийм даа

  2. MY NAME IS nuutSLi says:

    xөгшөөн манай найз бас чамтай адилxан ийм явдалтай учираад бөөн солонгос кино дээр гардаг шиг юм болсийшт тэгээд салсан би лав тэр оxинийx xарxаар аймор дургуй xүрэxийн яан тэгтэл манай xүн би үнxээр xайртай болчижээ гээд л бдаг бсан одоо салсан тэгснээрээ ч xожсийм шоо

  3. зочин says:

    ам нэг бхад чих 2 байдаг юм үгээ мэд
    амьдрал ганц бхад сонголт олон бдаг юм замаа мэд. Хайр олон байхад Хань ганц байдаг юм сэтгэлэ мэд амжилт чамайг хүлээж байхад Алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд. өөрийн бодол өөртөө зөв байдаг юм. хамгийн анх чи юу гэж бодсон тэрийгээл хий

  4. jj says:

    наад охин чин оор хунтэй болчихсон бна

  5. ыуыу says:

    экспэртүд дуурнэ бна шуу наагуур чинэ.

  6. baldag says:

    хэт их унаж гүйгээд байхаар өөрийгөө хаана ч байхгүй хүүхэн гэж тэнэгтэж байхгүй юу шууд л за за хүсэж байгаа бол яв даа л гээч тэгээд харахгүй юу

  7. Roksana says:

    чи хэтэрхий ихээр эмэгтэйдээ буулт хийж өгдөг юм биш үү Тэгхээр чинь өөртөө итгэлтэй чамд байхгүй чанаруудтай залууг хайж байхгүй юу

  8. amidral says:

    хм…би бол эмэгтэй хунээс болж хорвоо эргэдэг гэж бодохгуй бна. Эр хун арчаагуй байгаад, сэтгэлийн тэнхээгүй бол л орвонгоороо амархан эргэдэг юмдаа. Чадалтай сурхий эр хумуус бол яаж ч унаж байсан босоод л ирдэг юм. Ялангуяа хуухэн бол юу ч биш. Эсрэг хуусний хун, автобус 2-ийн хойноос буу гуй, дараагийнx ни хурээд л ирнэ гэж уг мэдэхүү ахийн дуу!

  9. behee says:

    хайр дурлал гэдэг чин ер нь их хувимтгай юм билээ дүү минь. одоо чамаас уйдаж байна гэж байгаа бол залуу дээрээ эртхэн өөрийхөө амьдралыг бодсон дээр дээ.эмэгтэй хүний хайр сэтгэл хөрхөөрөө иргэж асдаггүй юм билээ. өөрийн биеээр мэдэрсэн болхоор ах нь сайн мэдэж байна.

  10. 910 says:

    Эр хүн амидралдаа эмэгтэй хүнээс л болж сөхөрдөг гэнэ үү? заааасссс та нар одоо болилдоо угаасаа эр хүн эмэгтэй хүнийг бодоход бүх л нөхцөл бдал дээр тэсвэр тэвчээр н хүрдэггүй шдээ. тэрнийгээ эмэгтэй хүнтэй холбож эмэгтэй хүнээс болж гэж тайлбарлахаасаа ичиж амидар,Чамд гэж хэлэхэд хайртай л юм бол сайн сайхан.г хүсээд явуулдаа!Нэгэнт хөрсөн бол тэгээл тэр шдээ, чамтай бхад там болно гэсэн үг шд. чи ч гэсэн хэсэг хугацаанд шанална л биз тэгээд хэсэг хугацааний дараа мартана. эр хүн шиг бай битгий өөрийгөө 1рт тавиад би яах бол гэж бодоод бай.Тэгээд ч дөнгөж 22 той залуусд амидрал дөнгөж эхлэж бна ,өөдрөг бай залуу уруу харж дорой явахгүй шүү.

  11. Uur zaluutai bolchij ternees bish yu gej gent salay gehev. Hay hay. Er hun l yum bol hiimorio doroituulj ardaas ni shalchignalgui duugui hay. Ardaas chn uuchlarai geed irvel ter l biz. Irehgui bol ter l biz.

  12. kira says:

    хөдөөний хүнд хандаж хэлэх нь
    өөрөө ёстой хөдөөний бурангуй хүн байна.хэддүгээр зуунд амьдарч байгаагаа мэдэж байна уу.тэгээд ч ганц хүүхдээс болоод ямарч утгагүй амьдрал зохиох хэрэг байхгүй.учир нь ийм амьдрал угаасаа уддаггүй.

  13. Хөдөөний хүн says:

    эртхэн бөмбөг залгиулаад найдвартай араанд нь хийхгүй яасан юм. эр юм байж арчаагүй гэдэг нь, одоо ч өнгөрсөн хорвоо болж дээ.

  14. jadgusda says:

    халхаар дуурэн xууxнууд бxад анд мин жавxаалаг бай л даа шилж сонго, сална нийлнэ жийнэ жийгдэнэ гээл зондоо юм бна шдэ, 30 xурээл xорин xэдтэй оxинтой суу андаа.

  15. munh says:

    наад хуухнээ явуулаач.эр хун шиг байгаач.чамайг гэхгүй байгаа хунийг ях гд бгн вэ залуу мин уйдана уйдахгуй гэдгийг сайн ялгаад сурсан хуухэн байна.чамд хайртай л бол улам л сонирхолтой байх сайхан л байадг шдээ чи тийм эсвэл 1 хэвийн байлдаад байадаг юмуу

  16. мойлхон says:

    за тэгэхээр ийм байна.чамд өөрт чин асуудал байна..хайрийнхаа тунг тааруулалгүй хэтрүүлсэн байнадаа…одоо тэр охин үнэхээр уйдаж байна гэж байгаа бол чамд бараг л найдвар байхгүй гэсэн үг,тийм болохоор сэт
    гээлээ бариад түүнээс холд бүр биш юмаа гэхэд ядаж хэсэг холд за,түүнд хугацаа удалгүй тгд чамд ямар нэг шийдэл гарч ирнээ .эмэгтэй хүнийг дургүй байхад нь хойноос нь хэр их чирэгдэнэ төдий чинээ чи үнэ цэнээ алдана шүү залуу мин

  17. etvgen says:

    3 дахь хүний хариулт яаг зөв :)) Тэнэг охидууд тэгээд бадаржил байдгийн нүүр өгч огт бокуун байгаан гээлү хаха

  18. billy says:

    ийм дурлал хол явахгуйээ, эцэст ни чи л шаналсаар бгаад бие чини доройтох вий. Ямар хэцүү ч бсн наад охиноосоо салаад хэсэг хугацааг 1аараа онгороогоод уз. Эцсийн эцэстзамд би ийм хунд ягаад тэгтлээ их хайртай бсн юм бол доо гэж оортоо гайхах уе ирнээ. Хэрвээ найз охин чини, унэхээр чамаас оор сайн залуу олдохгуй бна гээд буцаад хурээд ирбэл тэр уед чи шийдвэрээ оороо гаргаарай.

  19. heart says:

    WARWAR zow heljee kekekke.zuger heseg hugatsaa orhiod uz..ogt holboogu bolod orhiod uz..ayndaa nz ohinchin chamas oor hun ooriig ni chin setgelese hairalj chadku yum bn gdgiig oilgod erged irne..herew tegehgu bwal chi ter ohinoos salsan ni zow songolt boljee gdgiig oilgono.chamd tiim ohin hereggu hunii hair daadaggu tiim ohin hereggu tsaashdaa chi l zowno.hunii bool bolj amidraad yahawdee tsag hugatsaa bugdiig anagaanaa er hun tewcheertei bai..ooro salay gj gsn bol salsan ni zowoo..ogt holboogu alga bol

  20. WARWAR says:

    2лаа дуртай хайртай байж амидардаг ш дээ ногоох ни дургүй ээ салая гээд байгаа бол наалдан падаар наасан ч салаад явнаа бас л 1 оорийгоо их юманд бодсон хүүхэн байгаа биз дээ хайртай хүнээсээ салвал дараа эмэгтэй хүнд алиргитах гээд байдгийн байна лээ залуу мини

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.