Асуувал хариулая…

-Бид гэр бүл болоод гурван жил болж байна. Гэвч эхнэр маань дур тавьж байгаа эсэхийг мэдэхгүй юм. Уг нь эхнэрээ сексийн тал дээр сэтгэл дундуур байлгамааргүй байх юм. Дур тавьж байгаа эсэхийг нь мэдэх арга бий юу?
-Юуны өмнө танд баяр хүргэе. Секс гэдэг зөвхөн амиа хоохойлох үйлдэл биш гэдгийг та сайн мэддэг, нөгөөтэйгүүр эхнэртээ анхаарал сайн тавьдаг хүн юм. Дур тавих үед биеийн тэр дундаа бэлэг эрхтэний булчин хүчтэй агшдаг. Ялангуяа эмэгтэйнх нь эрэгтэйдээ сайн мэдрэгддэг. Нийт 25 булчингийн агшилт явагддаг гэж үздэг. Түүнээс гадна сексийн оргил үед бүсгүйн зүрхний цохилт эрс нэмэгдэнэ. Хөх болон нүүр, гуя орчмын халуун эрс нэмэгдэх бөгөөд хийх үйлдэл нь ч огцом, хяналтгүй мэт болдог. Ингээд дур тавилт өгөх үед эрхтэн чийгшиж бүр зарим бүсгүйчүүд гадагшаа ч тавих тохиолдол бий. Тэгэхээр та өөрийн анхаарал, мэдрэмжээ ашиглан эхнэрээ дур тавьж байгаа эсэхийг мэдэж болно. Мөн эхнэртэйгээ илэн далангүй ярилцахыг зөвлөж байна.

-Би төрөөд 6 сар болж байна. Төрсний дараа эрхтэн маань сулраад секс хийхэд өмнөх шигээ мэдрэмж төрөхгүй байна. Одоо яавал дээр вэ?
-Хүүхэд төрүүлсний дараах сексийн хүндрэл нь эмэгтэйчүүдийг байнга зовоодог зүйлийн нэг. Эрчүүдэд ч асуудал тулгардаг. Тиймээс эрхтэнээ хэвийн хэмжээнд оруулахын тулд булчин чангаруулах төрөл бүрийн ашигтай дасгалууд байдгийг судал. Эрхтэний булчинг чангалах, суллах дасгалыг өдөрт 20 удаа хийгээд үз. ТВ үзэж байхдаа, гэрийн ажлаа хийж байхдаа, зогсож байхдаа ч ер нь ямар ч байрлалд энэ дасгалыг хийж болно.

-Секс хийж байх үедээ муухай орилчихоод байх юм. Дараа нь үүнээсээ их ичдэг. Яавал дээр вэ?
-Чангаар орилох, гийнах эсвэл хүчтэй амьсгаадах үед эмэгтэй эрхтэнд агшилт өгдөг тул эр эрхтэнд сайхан мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр бүсгүйчүүд секс эхэлсэн цагаас л тааламжтай нь аргагүй орилох, гийнах нь ач тустай. Эрчүүд ч үүнийг сонсох дуртай байдаг. Ер нь бол сексийн таашаалын 70 хувь нь сонсголоор дамжин өнгөрдөг. Тэгэхээр энэ ичих бас санаа зовох асуудал биш юм. Та л өөрөө түүнийгээ муухай гэж бодоод байна шүү дээ.

-Би бэлгийн харьцаанд ороод багагүй хугацаа болж байгаа ч дур тавьж үзээгүй. Сэрлийн цэг гэгддэг “0” цэг нь яг хаана байдаг юм бэ?
-Өмнөх дугаартаа бид эмэгтэйчүүдийн дур тавилтын талаарх асуултад тодорхой хариулсан байгаа. Таны асуусан энэ цэг нь эмэгтэйн эрхтэний хананы дээд хэсэг буюу хүйсний нүхнээс доош байрлана. Эрхтэний амсраас дээш 4-6 см зайд. Бэлгийн ажлын үед энэ цэгийг эр эрхтэн хүрч үрж чадсан тохиолдолд бүсгүйчүүд маш амархан дур тавьдаг. Гэхдээ хуруугаараа олж зөөлөн оролдох нь бүсгүйд дээд зэргийн таашаал, мэдрэмжийг бас төрүүлдэг. Ер нь хүн бүрийн сэрэл мэдрэмж илүү авдаг цэгүүд өөр өөр байдгийг санах хэрэгтэй. Зарим хүн чих хүзүүнийхээ орчимд үнсүүлэхдээ илүү таашаал авдаг бол зарим нь хөхнийхөө толгойг оролдуулахад илүү таашаал авдаг шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө биеийн аль хэсэгт илүү мэдрэмж авч байгаагаа.

5 Comments

  1. ho ho says:

    Намайг О гэдэг 21тэй гадаад сургад оюутан залуу Би бүр яхч урчираа олохгуй аймар хэцүү бна надаа хаяа зугээр үхчүүл зүгээр юм шиг . Би 1 бүсгүйд ухаангуй хайртай тэр маанч бас надаа ухаангуй хайртай бид 2 хамт сурдаг бсан одоо тэрмаан төгсөөд явцан хөөрхөн охин бга .Надаас эгч мид хэнч тэрийг харсан надаа эгч гэж хэлэхгүй бич хэзээч тэгэж бодож бгаагуй бид 2 үерхээд 3 жил болж бга 2жил хамт амидарсан гэтэл энэ зун манай хүн 1 бэлэн хувцасний дэлгүүр нээсэн зунчинга завгуй бсан би би өдөртөи хоол хийж авайжиж өгдөг тэгэд орой тархаарн очиж авдаг тэгээд бид 2 тэднийд хондог аав ээж 2н лагэр дээр бхаа болхоор бид 2 хамт хочдог бсийн тэгээд өглөө эрт босон шүүдээ аав ээж 2н ажилда яавах гээд эрт ирдэг бсан болхоор ирхээсн өмөн гараал давхчин хэхэ тийм маягаар 1 сар хамт байлла тэгэл 1 өдөр манай эцг эх 2 эрдэнэтээс ирвэ манай ээж аав 2 манай хүнд аймар сайн бүр долоох шахуй юм болийшдэ. манай ээж аав 2 манай хүнийг надаас 3 эгч гэж мэддэг харин үнэн явдалийг би хэлээгүй бсан ийн эцэг эхдээ тэгээд 1 өдөр манай хүний аав ээж 2ийн бхадн хоний гэж шийдээд оройхон тийшдээ гэртн орлоо манай хүний ээж аав 2ч надаа бас аймар сайн тэгээд манай өнөөдөр бид 2 хамт хонон гэсэн чин аавн бэр гуйгагуй бгаа болхоор жоохон дургуй бсан тэгээд бид 2т илүү байрнийха түлхүүрийг өгсөн тэгээд бид 2 чин бөөн баяр болоод тэр оройдоо тэр байрлуугаа нүүж ороод 1 дугээр хэсэг дуусав үрэгэлжлэл бга

  2. medekhgui says:

    хүн бүр л өөр байдаг байх. сайн л анзаарах хэрэгтэй. дээрх зөвөлгөөн дээр нэмээд хэлэхэд
    нүдний харцыг ажигла. Нэг тийм ухаан алдсан хүний нүд шиг байх вий.(хамаг бие нь гэнэт сулраад дууч гарахгуй таг болчихож магад.)
    хэрэв энэ байдал чиний эхнэрт тохиолдвол чи чанга тэврээд өөрөө жоохон амрангаа зугуухан хөдөлж л бай. Дахиад л сэрэл нь хөдлөөд эхлэнэ. Өөрөө алдчих гээд байвал өөр юм бодно гэж бгаа. хэхэ За тэгээд энэ байдлыг 3-4 удаа давтаж чадвал 10 дээш минутын дараа эхнэр чинь толгой өвдөж байна гэж магадгүй. Учир утгагуй л нухаад байна гэсэн үг биш нь ойлгомжтой. арга барилаа туршлагаа сайжруулахгуй бол энэ байдал чамд хэзээч ажиглагдахгуй болов уу.
    За эцэст нь хэлэхэд чи ингэж чадвал эхнэр чинь XАР гэдэг шинэ өвчинтэй болчоод чамайг ч нэг зовоож өгнө дөө.

  3. TG says:

    ХЭРЭГЛЭ ТУРШ МЭДЭР ТЭГЭЭД ДАРАА НЬ ХЭЛЭЭРЭЙ

  4. b says:

    яг зов би эхлээд эхнэрээ сайн одоож байгаад хийдэг тавиж байгаа ни яг мэдэгддэг шуу залуусаа туршаад узээрэй зарим уэд амаараа сайн таал тэгээд ургэлжлүүлээд хийгээрэй унэхээр гоы шуу

  5. MY NAME IS nuutSLi says:

    ээ дээ цагийн судар мэт сайxан зөвөлгөөнүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.