Охидын ангуучид олширсоор байна

“Охид бүсгүйчүүдээ нууя хаая” гээд л залхаж янштал ярьлаа, бичлээ нэмэр алга. Охин хүүхэдтэй хүн нойр хоолгүй, харуул хамгаалалтын ажилтан шиг байх ёстойг сануулсаар байна. Сүүлийн үед охид тэр дундаа  бага насны хүүхдүүд гэмт хэргийн золиос болж байгаа нь харамсалтай.
Насаараа амсахгуй жаргалыг нялх багад нъ тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсах нулимсыг нъ бодож цөөн уйлуул, Охин үрээ хайрла хэмээн яруу найрагт өгүүлжээ. Харин орчин цагт энэ шүлэг эсрэгээр уншигдах болж.

Цэцэг цэврүү шиг нялх охидын сэтгэлд ариламгүй толбо үлдээсэн гэмтнүүд гэсгээгдэх ёстой. Өнгөрсөн хоногуудад бага нас хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг дахин гарлаа. Төрийн албан хаагч авахуулаад, дур хүсэлдээ захирагдаж чадахаа больсон мал сэтгэлгээ эрчүүд нялх охидоор зугаагаа гаргадаг болж. Цагдаагийн байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн хэрэг байхад бүртгэлгүй айж ичсэндээ чимээгүй өнгөрөөсөн тохиолдол цөөнгүй байгаа нь нууц биш.

Энэ сарын 10-ны өдөр гудамжинд явж байсан балчир охиныг хүчирхийлж хаясан аймшигт хэрэг гарлаа. Эл хэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан аж.Хохирогч охин хичээлээсээ тараад явж байсан гэнэ. Одоогийн байдлаар хохирогч охин Нийслэлийн 84 дүгээр сургуулийнх уу, “Оюунлаг” сургуулийн сурагч уу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Хоёр сургуулийн удирдлагуудын ярьж буйгаар аль алийнх нь биш гэв. Харин эх сурвалжуудын хэлснээр 84 дүгээр сургуулийнх байх магадлалтай гэнэ. Учир нь тус сургуулийн хананд сэрэмжлүүлэг хадаж эхэлсэн байна. Зарим эх сурвалжуудын хэлснээр хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа аж. Охины өгсөн мэдүүлгээр гэмт хэрэгтэн нүдний шилтэй хүн байжээ

Хэрэгтнийг хайх ажлыг цагдаагийнхан үргэлжлүүлсээр байгаа. Балчир охиныг бузарласан гэмт хэрэгтэн хаа нэгтээ бүгсэн нь ойлгомжтой юм. Бага насны хүүхэдтэй холбоотой хэрэг үүгээр дууссангүй. “12 настай М охиныг хичээлдээ явж байхад нь хулгайлжээ” гэх мэдээлэл бидэнд ирлээ. Хохирогч охиныг хичээлдээ явж байхад нь үл таних хүмүүс сургуульд нь хүргэж өгье” хэмээн хуурч авч явсан гэнэ. Түүнийг Эрдэнэт хотод аваачсан байхад нь цагдаагийн албан хаагчид олсон байна

Албан бус эх сурвалжийн ярьснаар охиныг авч явсан этгээдүүд цагдаа нарт баригдсан аж. Тэд Эрдэнэт хотод амьдардаг иргэд байжээ. Гэмт этгээдүүдийн цаана бүлэглэл байж болзошгүй гэнэ. Үүнийг цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж байгаа бололтой.

Найман настай охид хохирогч болох нь ихсэв
Өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Авто баазын дарга С.Золжаргал гэгч найман настай охиныг хүчиндэж багагүй шуугиан тарьсан. Хэний ч санаанд оромгүй энэ түшээ хийсэн хэргээ хүлээсэн байдаг. Түүнд хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Одоогоор Ганц худагт саатуулагдаж байгаа юм. Хохирогч охины биеийн байдал муу байгаа аж.

Одоогоос жил гаруйн өмнө Хөвсгөл аймагт найман настай охиныг Ц.Мөнх-Оргил гэгч хүчиндэж, улмаар амь насыг нь хохироосон аймшигт хэрэг гарч байв. Энэ хэргийн шүүх хурал өнгөрөгч оны сүүлээр болж цаазын ял сонссон боловч яллагдагчийн ар гэрийнхэн эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Хэдийгээр гэмт хэрэгтнийг цагдаа, хуулийнхан буруутай гэдгийг нь баталчихаад байхад эсэргүүцсэн хэвээр л байгаа. Түүнчлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэг айлын хоёр охиныг зэрлэгээр хөнөөж, гэмтээсэн хэрэг гарсан байсныг эргэн саная.

Таван настай охины амийг хөнөөж эгч болох 12 настай охиныг нь хутгаар сиичсэн хэрэгтнүүд өршөөгдлөө гэсэн мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Уг хэргийг П.Сумъяажав, Д.Бямбадорж нар үйлдсэн байдаг. Тэд шунахайн сэдлээр эгч дүү хоёрыг хохироосон юм. Хэрэгтнүүдийг шүүхээс 15 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан ч “арын хаалга” -аар гарч энгийн амьдралаар амьдарч эхэлсэн байна.

Үүнд хохирогчийн ар гэрийнхэн нь гомдолтой байгаа гэнэ. Хэрэгтнүүд уг хэргийг үйлдэхдээ 17 настай байсан гэдэг. Хэдийгээр насанд хүрээгүй гэх шалтгаанаар өршөөсөн байх ч хүний амийг хөнөөсөн этгээдийг сул тавих зөв үү. Балчир үрсийг хөнөөж, хүчиндсэн этгээдүүдэд хууль хүлцэнгүй хандах учиргүй. Хуулийн цоорхойгоор урссан хэрэгтнүүд даварсаар байх хэрэгүү.

А. Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”

27 Comments

  1. hunii tuluu says:

    ясан муухай юм бээ ийм хумуус бас байх гэж энхрий урсээ хайрлаж хандахийн оронд ингэж хандах гэж иймэрхүү хумуусийг хуули цаазийхан сайн анхааралдаа авмаар юмааа хумуусээ ур хуухдээ хайралиаа

  2. busgui says:

    би насанд хүрч бгаа охинтойгоо гэр бүлээрээ японд бдаг.охиноо амралтаар ни монгол явуулхаасаа ч айх юм.одоогоос 8 жилийн өмнөх монгол арай ч ийм аймшгийн бгаагүй.дээрэм,хүчин,хулгай,хулхидалт гээд орой үдэш бол бүр аймаар.хэзээ монгол маани айх аюулгуй амидралын баталгаа,хүний эрхээрээ хангагдсан япон шиг болно доо.тэгвэл монголдоо амидармаар л бна.арчаатай нэг ни авилгач,завхай.арчаагүй ни архичин алуурчин тонуулчин эсвэл том том ярисан гүзээгээ чирсэн юмнууд.монголдоо хааяа очихоор ийм л эрчүүд харагдах боллоо уучлаарай

  3. er yanhan says:

    minii mail hayg nikki_aargh@yahoo.com add hiigeeree ania naraa

  4. er yanhan says:

    bi tomor zamiin 20r surguulin 11a angid surdag. namaig anhaa gedg. bi er yanhan bolood 2jil bolj bna, ajildaa ch durtai.

  5. haag says:

    Энэ хун одоо энэ 4 жилээ дуусгаад болно биз дээ Арай дэндүү хоосон толгойтой хун байна лээ Бид ийм хунээр төр тушилцуулж байга болохоор унэхээр хөөрхийлэлтэй байгаам шуу Энэ ярилцлаган дээр ч гэсэн Отгонбаыраас л асуумаар байгаа юм ч гэх шиг ундсэн зан мэдлэг болоцсролийнх ни унэр ханхалж байгаа биз Ирэх сонгуулид эдний нам энэ хуний нэрийг дэвшүүлбал 1 суудлаа л алдана гэсэн уг Дуурэг удирдаж чадаагуй хунд арай ахадсан суудал бишуу Тэгээд бас Ламбаа сайдийн тухай асуудал хөндөгдөхөөр сайдийн суудал горидоод чих ни сортолзоод байхийг ни яанаа Эрүүл мэндээ энүүнд атгуулчихвал монголчууд яана даа Эр хуний дотор эмээл хазаартай мори багтанаа гэж унэн юм даа Толгойгоо цэнэглэ , наад хумуус дотроо байхдаа төлөвшиж авахийг бод Очирбат минэ Сайд майдийн суудал руу өнгийж байж бур хоосон хоцров?!

  6. monda says:

    хүн алдаг хүний 2 гарийг нь дахин хүн алж чадхааргүй болтол нь тайраад,хүүхэд хүчинддэгийг нь засаад хөнгөлчихвөл дахин тэр өршөөл мөршөөл гэж шоронгоосоо гарсанч гэмт хэрэг үйлдэж чадахгүй ш дэ.

  7. forever love says:

    urshuuguud bga bolohoor davraad bga bhgui yu.

  8. forever love says:

    завхарсан юм

  9. Jet55 says:

    ф

  10. Jet55 says:

    BUH TALARAA HOZROGDMOL YADUU ULSAD IH BDAG UZEGDEL

  11. yHgpaa says:

    🙁

  12. yHgpaa says:

    аймшигтай

  13. altmaa says:

    Монголын нийгэмд байгаа ганц эмгэнэл чини энэ байх шүү.
    Тайган болгох хэрэгтэй.Байгаа юмаа ёс жамаар ни ашиглаж чадахгүй бол байхгүй байсан ни дээр.

  14. tuilaa says:

    Тайган болгохыг дэмжиж байна.

  15. nujakamujaka says:

    балиар муухай араатангуутийг оршоолгуй насаар шоронд тамлабал таарна.монголийн хуули маани жаахан унэн шударга бгаасай.хумуусээ охин урээ хайрлаж хамгаалж уубаарай.охин урээ гэлтгүй.ур хуухдээ сайн халамжилж хамгаалаж харж ыбахгуй бол болохгуй болжээ хумуусээ

  16. bi bol bi says:

    Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлж байгаа бузартай новшнуудыг хөнгөлж тайган болгодог хууль гаргах хэрэгтэй, Мөн Элбэгдөрж гуай тэр өршөөлийн хууль, цаазаар авах ялыг эсэргүүцсэн юм хумаа эргэж харвал таарна. Араатнаас дор амьтадыг үхсэндээ хайрладаг юм, шууд цаазлах хэрэгтэй. Алуурчдыг 10,20 жил битгий хэл насаар нь шоронд тэжээх мөнгө бидний халааснаас татвар нэртэй урсаж байгаа шүү дээ. Тиймээс энэ мэт хэнд ч хэрэггүй нийгмийн хог шаарнуудыг шууд хөнгөлөхийг нь хөнгөлөөд, цаазлахыг нь цаазалж баймаар байна. Хүний нялх үрийг бузарлаж, амь насыг нь бүрэлгэхдээ огтхон ч өрөвдөөгүй новшнууд, тэднийг үхсэнд нь өрөвдөж өршөөдөг юм.

  17. undra says:

    бид нар хичнээн хайрлаад яаж хамгаалах вэ хумуусээ.энэ нийгэм унэхээр аймшигтай бн шу. байнга дагаад ывах биш хэтсүү юмаа.аймшигтай юмаа. зүрх зүсэгдэх шиг боллоо. энэ мэдээллийг уншаад.

  18. yuk says:

    арай дэндэж бна аа… хуулиа чангатгамаар юмаа… монголд авилгал байхгуй бна гэж бхгуйн бол ядаж хэдэн эрүүгийн хуулиа ÷àíãàëãàë äàà ìóóñàéí ìóó àëóóð÷äûã øîðîíä íü õàòààäàã áîëãîîäîõîî÷….

  19. TG says:

    ЯАХ ГЭЖ ИЙМ ЛАЛРЫН ЗҮЙЛС ЁУРТАЛЧИЛАЖ БАЙГАА ЮМ ШИГ БИЧЭЭД БАЙГААМ УНШИХААС ОЙ ГУТАЖ БАЙНА

  20. gishuun says:

    ёооооооооооооооооооо арайчдэээээээээээ ийм юм гэж хаашааа харсан юм бдин бэээээээээээ арай л хэрэтч бнааааа хөөрхий муу охидуудыг ингэж тамлагаад бхдаа ядин энэ цагдаа нар улс төрийн байгууллагууд жахан анхааралаа хандуулж монголынхоо охидуудыг хамгааалмар юмдааа өөрсдөө ч гсн охинтой л юм бжиж ягд мини охиноос дутахааргуй мини охиноос ялгаагуй юм да гэд хайрлаад хамгаалж болкху бгаан бээээээээээээээээээээ

  21. .... says:

    араатнуудад араатан шиг хандаж бага насны охид хүчиндсэнийг нь тайган болгох арга хэмжээ авбал таарна. Тийм хуулийг баталж хөөрхий эцэг эхчүүдийн санааг бага ч гсн амраагаасай.

  22. hmmhm says:

    али дээрийн мэдээлэлүүд бн шдээ мэдээгэээ жоохон хынаж ажлаажэээ хмм…..

  23. 910 says:

    ганц охин үрээ ч биш эрэгтэй хүүхдүүдийгээ ч бас сайн харж хандаж бгаарай гомо педофилия гарууд ч бас бгаашүү цаана чинь

  24. naran says:

    Манай ерөнхийлөгч л хайрлахгүй байгаа хүн дээ араатнуудыг өршөөнө охин үрсийг бол заяа муутай юм хүчиндүүлээд үхээ л биз ухааны юм ярих нь холгүй байдаг шүү дээ тв-рр

  25. nixon says:

    tiimee sanal neg bn ohin uree hairla bi bas ohintoi ohinoo hairlaj yavdag etseg hun novshiin hujaa solongosuudaas haramlaj bn bas zerleg anguuch t1 malnuudaas ohinoo harmalj bn mglchudaa ohin ursee hairaltsgaayaa ohid neeree aimar huurhun ter ursiig mini huchindej zovooj zodoj deerelhej bga humuus tam bugdeeeereee unah bolno itgeltei bn yr ni ohidoo hairaltsagaaay manaihaan eej aavuudaa egch ah naraa

  26. sappire says:

    Адгуус хүртэл үр төлөө хамгаалан, гишгэдэггүй байхад. ухамсарын доройтолд орсон яасан ч эрчүүд гэж ийм байдаг байна даа.
    ой гутмаар араатнуудаар дүүсэн орон болж байх шив дээ.
    хөөрхий охид 🙁

  27. XOXO says:

    eoox, ymar aimar yum be,
    ene zambaraagui medeelelees bolood heseg gajigtai humuus ohiduudiin amidralaar ingej togloj baih gej. etseg ehchuud mini ohid, howguudee sain l harj handaj baihgui bol. aimshigtai yum. joohon howguudiig ch gesen harj hamgaalah heregtei shuu.
    ter hereg uildsen humuusiig shorongoos gargasan gej yu ve, arai ch de, huuli, hun es geech zuil haa bnaa.
    ene hewlel medeeleliinhen ter sul baij baigaa gemtnuudiig gishgeh gazargui boltol n ardaas n ywj zurag horog buh l medeeleliig n tawiach, teguul busad humuusch ter humuusees zaigaa barij, medeh baih. ter gemt heregtnuud amia horolj uheesee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.