Эгчмэд бүсгүйд дурласан бүтэлгүй дурлалдаа шаналж явна…

Юуны өмнө сайтын нийт уншигчиддаа ирж буй шинэ оны мэндийг хүргээд бүгдээрээ эрүүл энх аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг миний бие дэвшүүлж байна. Би одоо 24 настай жирийн л нэг байдаг залуу. Монголын мянга мянга залуусын адил эзэмшсэн мэргэжил чадварааараа ихийг хийж бүтээх эрмэлзлэлээр ажиллаж амьдарч байгаа нэгэн бөлгөө. Одоогоос 4н жилийн өмнө оюутан байхдаа дадлага хийж яваад тэр газрынхаа нэг эгчид сайн болсон нь одоог хүртэл намайг 4н жилийн турш шаналгаж явна. Эхэндээ оюутан болохоор дэмий байх цагийг нь болохоор чамдаа сэтгэлээ илчилж өөрийн болгоно доо гэсэн бодлоор төгсөх хүртэлээ мэнд мэдэх төдий харьцсаар жил гаруйг үдсэн. Удалгүй би сургуулиа ч төгсч хүсч байсан газраа ажилд орж эхний хэдэн сар хэн болохоо харуулах гэж ажилдаа нилээд шамдаж түүнтэйгээ харьцаж чадахгүй байсан. Тэгж тэгж түүнтэйгээ уулзах боломж гарч бид 2 уулзаж их л хөгжилтэй гоё байсан. Тэр мөчүүд одоо ч хүртэл нүдэнд тодоос тод харагддагийн.  Гэтэл тэр маань нэг их удалгүй надаас зайгаа барьж битгий залгаад бай энэ тэр гэх болсон. Түүнээс хойш тухтай уулзалгүй 2 жил гаран боллоо. Саяхан нэг сарнай энэ тэр бариад одоо л очиж түүнийгээ сүүлчийн удаа баярлуулчихаад ор тас мартана гээд очсон. Тэр минь хөөрхөн инээсэн тэр л хэвээрээ.

Би өөр хүнд сайн чи яагаад намайг бодохгүй байгаа юм гээд л. Түүнээс хойш мартах гэж олон удаа оролдсон. Охидууд энэ тэртэй уулзаж үерхэх гэсэн боловч нэг л мэдэхэд хажууд нь түүнийгээ бодсон сууж байх юм. Түүнийг гэсэн миний сэтгэл одоог хүртэл хэвээрээ л байдаг. Бүтэхгүй, болохгүй юмыг март гэж  өөртөө хичнээн хэлсэн ч нэг л болж өгөхгүй юм. Манай найзууд ч хүртэл миний тэнэгийг гайхдаг. Өчнөөн сайхан охидууд байхад  очиж очиж хүүхэдтэй тэр хөгшин хүүхэнд дурлаад байхдаа яахав дээ гээд л. Надаас 2 эгч.  Өчигдөр он солигдох мөчид смс явуулсан хариу сайхан баярлаарай шинэ жилийн мэнд гээд ирж байна. Ажил амьдрал гэр бүл найз нөхөддөө харьцахад энгийн л байдаг гэтэл түүнийг бодохоор би гэж хүн учраа ч олохгүй болох юм.  Би яавал түүнийгээ өөрийн болгох вэ? Хэлж өгч туслаач найзуудаа. Харааж загнасан ч хамаагүй та бүхний сэтгэгдлийг сонсъё. Баярлалаа

32 Comments

  1. onna says:

    2 ээлжийн солих бандааштай, орох орон ойчиx аягагүй юмнууд ингэж солиорох юмаа ер нъ!Мглдоо амъдарцгааж байж аргаа барсан хэнд нъ мөнгө байна, хэнд нъ эд хөрөнгө байна! эд хөрөнгөтэй мөнгөтэй байвал хамаагүй ээ,гэсэн хумуус иx болчиxсон юм ягаад ч мгл залуучууд өөрсдөө цэвэрч болоод олигтойхон царай зүстэй билүү ингэхэд?Нэг бол өвчиний үүр , нэг бол үхээрийн муухай саарал царайтай, нэг бол хов xоосон хуурай босож амиа зогоосон,нэг бол арчаагүй ,ажилгүй, бэлэнчилсэн хумуус байна шуу дээ.Ганц ээлжийнхээ хувцасийг арай хийж солсон тийм л хумуус байж байж сая олигтойхон сэргэлэн яваа эгчмэд хүүхэнд ухаангүй дурлаж байна гээд жужиг тоглосон дүрээр амар хялбар ажиллах гэсэн бодолтой.Бүүр ухээрийн тэнэг царай муутай хав хар том гэдэстэй гарууд хүртэл ичиx ч угуй ийм маягтай л байхийм даа.яаана даа.ямар ч л гэсэн ийм тэнэг гарууд бол 50% хэтэрчиxжээ . Ийм балай сэтгэцийн өвчтэй хумуус олон олон хуний нэр хундийг унгаж явах юм даа.Өрөвдмөөр ч эр хун бол доо.

  2. onna says:

    хууе юн аймаар хутсдагын вэ ?! 2 эгч хунийг эгчмэд гэдэг энээ тэрээ гээд байгаа хуний ойлгохгүй байна , эстөи ингэж боддог гарууд шар хадны эмнэлэгт очвол таарна.Найзууд чин ч гэсэн эгчмэд хуухэдтэй гэж хэлж байгаа бол хов хоосон усан тархиа эмчилэхэд анхааралаа хандуул гэж хэлэх байна даа.яаршиг л байна.Иймэрхүү юм ярж байгаа эрчүүдийг харахаар бас уншихаар буур шал дургуй хурэх юмаа.Тэгвэл оорсдийгоо засчиxаад эр биш гомо гээд явж байвал яасийн эр ни! Нээх өөрийг чин эр хун гэж хэлэхгүй л юм байна би л хувидаа

  3. itge says:

    2 хон л нас юм бн шдээ 2 нас эвээл бдаг гж сонсож бсан юм бнаа хайрынхаа төлөө тэмцээрэй

  4. moonline says:

    миний бодолоор. чи өөрийнхөө дотор байгаа хүнээ сонсоод. тэгжийж шийдвэр гаргсан дээр байхаа, өөрийн бодол өөртөө зув. энд олон хүмүүс янз янзийн юм бичсэн б,а. олон юм уншиж санаагаа 2р дуулсанаас, өөрийнх өө шийдвэрийг даг. болж бүтүүл сайн б,а шдэ. болохгуй бол тэр л биз. хүн ганц л амидран хүнийг сэтгэл зурхнээсээ сайханаар хайрлаж ягаад болохгуй гэж. хайралаа гээд бууруудахгүй э, магадгүй хэзээ нэгэн цагт хайралсанын утга учир н гарах болно. бас чи хүний хайр дааж амидраарай гэж хэлийдээ.

  5. Hehe goe xellee says:

    Ккккк. дээдэx сэтгэгдэлийг уншаад инээв… Нээрээ энэ Залуул өөрөө Найзууддаа xөгшин xүүxэнд xайртай болчлоо нтр гэж сүр бадруулж xэлсэн байx даа. Манайxан дунд далдыг xардаг Далай Лам нар нэлээн xэд байxынмаа. Яаааг голыг нь о;оод xэлчиxийг нь яанаа. Нээрээл мөрөөрөө яваа xүнийг xөгшин, xүүxэдтэйгээр нь дуудуулж байxаар Өөртэйгээ таарсан Нялx 24тэй Оxин олоод авчиxаач дээ. Чамайг тооxгүй байна гэдэг чинь Чи түүнд тоxироxгүй гэсэн үгээ.

  6. He he says:

    Chi uuruu harin hugshin haragdaj baij medne shuu ter huuhniihee hajuud. 2hon nasnii zuruug hugshin huuhedtei huuhen ch geh shig, tiim medeelliig chi uuruu l naizuuddaa ugsun bolood teriig chini naizuud chini butsaagaad helj baina shd. Ugaasaa cham shig iim erguu yumiig tanisan bolhooroo ter huuhen chini chamaas zaigaa barij baihgui yu, erguu mini muruuruu yavaa hunii amidrald bitgii gai bolj hun amitanaar yanz bureer heluuleed bai. Chi udahgui uurteigee taarsan neg amitanaa olood l avna, tun udahgui za yu!!!!!

  7. TG says:

    ЧИНИЙ ЭР ЗОРИГ МЭДЭХ ХЭРЭГ ХУЛЧИГНААД БАЙЛГҮЙ ШИЙДЭМГИЙ ДАЙРААЧ ЭРГҮҮ ЮМ УУ ХААШАА ЮМ

  8. anonymous says:

    4-н насаар эгч бол эгчмэд гэж тооцогдох уу? би ч бас ийм байдалд бнаа хэхэ

  9. ыуыу says:

    зөа наадаx чинэ чамд л асуудал ым бгаабиз. xумууст бол суртэй новш вэ л гэсэн шуу юм бодогдож бга шуу. сорри. гэxдээ суржигнээд байxар асуудал биш бна. зугээр л чигээрээ л байгаач. чичрээд л байxгуй юу. тэгээд xар аяндаа шийдэгднээ.

  10. altmaa says:

    Арав хори эгч юм байх л гэж бодлоо.
    2 эгчийг эгч гээд байгаа юмуу? Чацуу шахуу л юм байна.
    Насны хувид бол асуудал үгүй сангдлаа.
    Харин чи өөрийгөө нялх гэж хэт итгээд зоригтой эргүүлж чадахгүй байгаа юм бишүү?
    Эсвэл гэр бүлтэй бүсгүй юмуу?
    Гэр бүлтэй бол түүнийг тайван байлга.
    Ганц бие бол зоригтой байж үз.

  11. women says:

    nadaas 8 duu zaluu nadad hairtai geed bdag yum bi toohgui bgaa dur esgevch dotroo setgeliig ni hundelj yavdagaa.nadad hun bolgon durlaj namaig hun buhen hairlahgui shuu dee. ter zaluugiin ireedui saihan baih yostoi uchir bi setgel sanaag ni 2duulj uulzaj uchrahiig husdeggui ee.

  12. emegtei says:

    Би оюутан байхдаа нэг залууд хайртай болоод хэлж чадахгүй байж байтал өөр эмэгтэйтэй суугаад хүүхэдтэй болсон.Чиний дотор ямар байгааг ойлгож байнаа.Би тэрэнд хайртайгаа хэлээд нүд дүүрэн нулистай үлдэж байлаа.4-жил сэтгэлийн шархаа эдгээх гэж хэрэндээ их зовсон шүү.Түүнд үнэхээр их хайртай байсан.Тэгээд олон өдөр бодож олон ч шөнө зүүдлэж явтал нэг л сайхан нартай өдөр надад бурхан сайхан хань заяаж би одоо энэ хорвоогийн хамгийн азжаргалтай эмэгтэй болсон.Чи тэвчиж чадвал түүнээс ч сайхан эмэгтэй чамайг хүлээж байгаад итгэлтэй байна.Амжилт

  13. advice says:

    жоохон жоохон сюрприз бариад л уйгагүй тогтмол гүйгээд бай тэгж байгаад хячих тэгхээр нөгөөх чинь чамайг үйгүйлнэ дээ аль эсвэл бид бүтэхгүй юм байна болий доо ч гэдэг юм уу. Тэгсэн жишээ надад л лав байна.

  14. ja says:

    бас нэмж хэлхэд ухаантай чадалтай боловсролтой жинхэнэ мужикууд хайр дурлалаа уурийн болгож чаддаг

  15. ja says:

    Чи жаахан тэнэг ым бна тэгээд тоохгуй байгаа ым бна учир ни чи 2 хон эгч хунийг хугшин гэж ойлгодог хунийг тэнэг гэдгийн за.хайр дурлалаа уурийн болгоход ухаан хэрэгтэй чиний ухаан дутна .

  16. zochin says:

    Одооний залуучууд арай дэндүү даварч бнаа.
    2хон эгч бүсгүйг хөгшин хүүхэн ч гэх шиг.Манай найз 6 дүү залуутай суусан.Хүүхэд гарсан. сайхан л амьдарч бна ш дэ. Нас бол асуудал биш шүү, хувь хүнээс л шалтгаална.

  17. Baldaan says:

    за за сайхан дурлаж уз 10 жилийн дараа ахийн дуу энийгэ бодоод жуумалзаж суух биз тэгдэг юмоо чи 1 их удахгуй мартана туунийг .битий л сэтгэл санаагар унаж новширооройдо амиа сайн хичээ хорлож новширвоо хуушээ

  18. gb says:

    хахаха хөгшин хүүхэн гэснээ 2 эгч гшшшш дхахах боли боли хөгшөөн

  19. u ve ene odoo says:

    26 tai huuheniig hogshin baihdaa yadiin be. u yriad balairaad baigaan. 26tai emegtei chin jinhen zaluu nasandaa ybin a, harin 24 chin barag nilh amitan shde. tenegtdeg bnshde

  20. soli says:

    Хайраараа боосон чихэрийг мини
    Халаасандаа хийгээд мартдаг
    Хамгийн сайхан бүсгүйчүүд эгчимд төрөх юмаа

  21. Tergel says:

    2 насаар эгч хүүхнийг гэгээн өдрөөр дэнлүү бариад ч олход хэцүү гэдгийн. Жил усны хувьд хамгийн сайн хань болдог гэдэг юм билээ. Үнэн санагддаг шүү. Аз жаргал хүсье

  22. Battery says:

    Үхсэн зовлон юмуу? Насандаа гол нь биш хүндээ бгаа юм бишүү. Чамайг л гэхгүй байгаа бол нээх их бүтэлтэй юм гарахгуй дээ. Практик дээр нотлогдсон зүйл шдээ. Харин эр хүний сэтэглийн хат заагаад мартаад л өгөлдөө. Цаг хугацаа бүхнийг анагаах шидтэй байдаг юм. Аяндаа мартагдана. Харин чи өөрийгөө битгий хайртай дуртай гээд үнэмшүүлээд бай. тэгэх тусам улам хэцүү болно. Монголын охид модонд авирсан биш дээ.

  23. kkkkkk says:

    2хон насны зөрөөтэй байж юун сүртэй юум.хүүхэдтэй хөгшин ч гэх шиг…

  24. zPOST says:

    Өөдрөг айн. Бурхан чамд нэг бэлэг өгөхөөс татгалзаж байгаа бол нөгөө гартаа тэрнээс том бэлэг бэлдчихээд тэгэж байгаа юм. Наад бүсгүйгээ орхи орхи.
    Зарим үед өөрийгөө болон нөхцөл байдлыг гаднаас нь жоохон харж бай.

  25. barilgachin says:

    За эгчмэд бүсгүйд дурласан залууд шинэ оны мэнд.Хэхэ. 2 хон эгч байхад эгч байхдаа яахав дээ. Манай эхнэр надаас 2 эгч. Би бас өөрөөсөө 9 эгч хүүхэнтэй явж үзэж л байсан. Бараг л чацуу байхад чинь эгч ч гэх шиг. Таарахгүй бол яахав дээ. Болихгүй юу даа.

  26. busgui says:

    eregtei hun tegeeed yagaad bgaa ni medegdedguishdee,2hon egch bol surtei egchmed bish l yum bna.ter huuhen chini nuhurgui huuhedtei bol uuriig ni jaahan huleehgui yu,nuhurtei bol demii dee,gehdee neg l yum helii.emegtei hun negent l hezee ch sain bolj chadkuu hundee heden jil bson ch sain boldoggui yumaa.eniig l sain oilgo.zugeer l nzuud l bolj chadna

  27. mend says:

    сэтгэл гэдэг яаж ч болохгүй үнэхээр хэцүү. би ч гэсэн эхнэр хүүхэдтэй хүнд дурлаж л явлаа. тэрэнтэй хэрэггүй ээ. одоо битгий дахиж харьц. зүгээр л орхи.

  28. mend says:

    сэтгэл гэдэг яаж ч болохгүй үнэхээр хэцүү. би гэсэн эхнэр хүүхэдтэй хүнд дурлаж л явлаа. тэрэнтэй хэрэггүй ээ. одоо битгий дахиж харьц. зүгээр л орхи.

  29. billy says:

    хөгшин хуухэн гээд бсн чини 2 л эгч юм бн шд. Чи нохор хуухэдтэй хуухнээр оролдоод яхав дээ. Тэр гэр булийг тайван орхи.

  30. kate says:

    зугээр мартаа!!!!!

  31. zaluu says:

    Чамаас 2 эгч гэхээр 26-тай л юм байна шдээ найзууд чинь 26-тай хүүхэнийг хөгшин хүүхэн гэдэг гэнээ хуцдаг лаларууд бэ. Чамаас эгчмэд болоод хөгшдөөд байх юм алга л байна.

  32. tsssssssssss says:

    Yaaay gun durlal bndaa hetsuunhen l bgam bndaa! helehch ug alga sorry!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.