Эмэгтэй хүн хэдэн насандаа хүүхэд төрүүлэх нь тохиромжтой вэ?

20-29 нас.
Эерэг сайн талууд. Энэ насанд эмэгтэй хүний бие организмын хөгжил гүйцэж, үр хүүхэд тээж төрүүлэхэд зохицсон байдаг. Таазны булчингууд ачаалал даах чадвартай болж, хэлхээ яс бэхжин, үр хөврөл минерал бодисуудаар тэжээгдэнэ. Энэ насанд жирэмсний элдэв согог маш ховор тохиолддог. Төрөх үед нярай хүүхэд гэмтэл авах нь бага.

Сөрөг муу талууд. Хорь дөнгөж гарч байгаа хүүхнүүд сэтгэл санааны хувьд гүйцэд төлөвшөөгүй, эдийн засгийн хувьд ч сул дорой байдаг. Ихэнх бүсгүйчүүд энэ үед хүүхдээ хүмүүжүүлэх, албан ажил, ханийн үүрэг зэргийг хослуулж чаддаггүй учраас 25 настнууд салж нийлэх нь элбэг байдаг.

30-35 нас.
Эерэг сайн талууд. Ухаан суусан нас. Бат бөх гэр бүл болох үндэс тавигдахад таатай үе. Санхүүгийн бэрхшээл мэдэгдэхүйц багасч гэр бүлийн халуун бүлээн, таатай уур амьсгалд нөлөөлнө. Эмэгтэйчүүд аливаад хүлээцтэй, тайван хандаж сурна. Хосууд үр хүүхдийнхээ хүмүүжилд ихээхэн анхаарна.

Сөрөг муу талууд. Энэ насанд эмэгтэй хүн жирэмслэхийн тулд хоёр дахин их хугацаа зарах болдог. 35 ба түүнээс дээш настай эхээс төрсөн хүүхдийн хоромсом өөрчлөлттэй байх магадлал өндөр. Энэ насанд эмэгтэйчүүд кесарево хийлгэдэг. Хожуу төрөлт нь эмэгтэйчүүдийн сурч боловсрох, албан тушаал ахих, нийгэмд эзлэх байр суурьтай холбоотой байх нь бий.

40-оос дээш нас.
Эерэг сайн талууд. 40 болон түүнээс дээш насанд хүүхэд төрүүлэх нь ховор боловч амьдрал дээр байдаг л явдал. Энэ насны эмэгтэйчүүд сэтгэл зүй болон эдийн засгийн хувьд бүх бэлтгэлээ базаасан, айлтгүй болсон үе. Мэдээж хэнз хүүхэддээ бүхнээ зориулдаг.

Сөрөг муу талууд. Санхүү, эдийн засгийн хувьд айлтгүй юм гэхэд бие махбодын хувьд эрсдэлтэй жирэмслэлтэнд тооцогдоно. Түүнээс гадна хоромсом өөрчлөгдөх нь эрс ихсэж, жирэмслэх магадлал буурдаг. Хүүхэд эндэх, дутуу төрөх магадлал их. Эмч нар хэт орой төрөлтийг таашаадаггүй. Хичнээн эрүүл саруул эмэгтэй байсан ч хийсвэр хийлгэхээс өөр аргагүй болох нь бий.

/Хань/

10 Comments

  1. byamba says:

    би одоо 23 нас хурнэ гэтэл саыхан жирэмсэн болсноо мэдээд ыг л тэнгэр дээрээс нураад ирэх шиг болсн гэтэл би ногоо хундээ хэллэлүй авхуулах гж бга одоо яах вэ? хуухдээ гаргавал надад сайхан л бна даанч гэрийхэн маани галзууурах бха гэдэгээс л айгаад бна надаа туслаач

  2. chono says:

    за 2 тохийгоо гаргаж авахгуй бол балрах н ээ

  3. ulmedeh says:

    22-оос доош бол ихэвчлэн хүсээгүй хүүхэд л байгаа. 17той төрнө гэвэл бүр дэмий. тэр бол яаж ч бодсон 25 хүрэх байтугай тэрнэс өмнө салах, эсвэл асуудалд орох гэр бүл гэсэн үг. Ан бас нөхөрөө алдахгүй гээд 40 дөхөөд төрнө гэдэг бол түр тэнэглэл, үр хүүхдийнхээ эрүүл мэдн өөрийгөө бодох хэрэгтэй. хүүхэд байсан байгаагүй алдахаа хүрвэл алдана. зарим хүүхнүүд 17той төрчөөд тэгээд салаад дахиж хүнтэй суугаад явж явж 40 дөхөөд ирэхээрээ сая нөхөрөө алдахааргүй боллоо гэж бодоод төрдөг, гэтэл эхний 17 той гаргасан хүүхэд нь аль хэдийн нөхөр эхнэр дагуулад ирэх, бүр эмээ болгох хэмжээнд очсон байхад. үр хүүхэдтэйгээ зэрэгцээд байгаа хүмүүсийг би ерөөсөө ойлгодоггүй.

  4. naran says:

    Үр хүүхдээ эрүүл саруул байгаасай гэж бодвол 20-29, өөрийгөө бага шиг зовоосой гэвэл 30-40, нөхрөө залуу хүүхэнд алдахгүй гэвэл 40-50 насанд л хүүхэд төрүүлэх нь дээ. хэ хэ. Винстон ред-тэй санал нэг байна. Аборт чинь хүн алж байгаа л гэмт хэрэг шд. Охид, залуус 4-хөн долоо хоногтой үр хөврөлийн зүрх цохилдог гэдгийг мэддэггүй л юм байх даа.

  5. zzz says:

    миний бодлоор 30-35 насний хооронд хуухэд гаргасан н дээр юм шигээ …ханиа ч таниж мэдэх цаг хэрэгтэй шуу дээ хуухдийхээ ирээдүйг эцэггүй байлгахгуйн тулд бас тэжээх чадвартай болчоод гээд хэлээд байвал энэ л нас тохиромжтой юм шигээ …миний л бодол шуу

  6. MINII BODLOOR says:

    YAANA WEE MINII TOHIROMJTOI NAS ONGOROH N BN SHDEE 3HAN JILIIN DARAA,, HURDAN HUUHED GARGAH YMSAN GEVCH NOHOR ALGA. SONIN YMAA ER ENE AMIDRAL GEJ,,,

  7. sainaa says:

    25-30 л зүгээр нас байх оо.. сургууль соёлоо төгсөөд бас нэг ажлын бараа харчихсан. ар гэрээ төвхнүүлсэн байхад л болно ш дээ. 20-22 нас гэж юу вэ сургууль соёлооо ч төгсөөгүй гэдэсээ чирээд хэнээр хүүхэдээ харуулж хэнийг тэжээг гэж төрүүлэхийм бэ

  8. Winston red says:

    Yrn 25-28 ntr l ali ali talaaraa tugs boldiishdee. turuh muruhch yahaw ter abortiig l bolichoosoi gej hvsdiishdee hvvhed uuruu ideh hooltoigoo irdiishdee. zaluuhan bol gargaad eejdee l ugchuuchdee ohiduudaa. baga ch gesen hvnshvvdee haichluulj zulgaalgaj bhdaa uildgal bhdaa aimar ymaa

  9. TG says:

    МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ
    МОНГОЛЫН ТӨРӨХ ЭМНЭЛЭГҮҮД ТӨГС БОЛООСОЙ
    МОНГОЛЫН ЦЭЦЭРЛЭГҮҮД БОЛОВСРОНГУЙ БОЛООСОЙ
    МОНГОЛЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ ҮРС МИНЬ

  10. wow says:

    manaihan chin tgd 17ooos 25 iin hoorond l ihenhi ni turdug sh de.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.