Яагаад надад ингэж гэнэтхэн гар хүрэх болов оо?

Надад эндээс өөр дотроо онгойлгох газар алга. Юу болсон талаар найзууддаа, гэр бүлийнхэндээ хэлэхээс ичиж байна. Би одоо 20той. Гадаадад найз залуутайгаа сурч, хамт амьдраад 3 жил хагас гаран болсон. Найз залуу маань миний анхны эр хүн. Өмнө нь найз залуутай байж ерөөсөө үзээгүй. Өнгөрсөн жилийн 8сард найз залуу маань надаас түрүүлж төгсөөд өөр оронд ажилд ороод явсан юм. Би ч өнгөрсөн 4 сарыг цаг минут тоолон өнгрөөж найз залуу дээрээ амралтаараа ирэв. Бас энд ирсний өөр нэг шалтаг бол найз залуугийн маань төрсөн эгч нь ирэх долоо хоногт энд хуримаа хийх юм. Эгч нь надад үнэхээр сайн, их сайн хүн. Ирсний дараа найз залуу маань өмнөх үеээ бодвол нэг л хүйтэн, цаагуураа л сонин. Одоогоос 2 сарын өмнө надад сайн найзтайгаа гарлаа гэж гараад 2 охинтой орой хамт гарсан нь баригдсан юм. Тэр сайн найз гээл байгаа залуу нь миний ч гэсэн найз. Найз залуу маань намайг унтчихсан байх гэж бодоод юм бодоогүй байх. Би унтах гээд нойр хүрэхгүй болхоор интернет ороод сууж байсан чинь нөгөө хамт гарлаа гээд гарсан найз нь мессенжер орж ирээд, ханиадтай гэрээсээ өдөржин гараагүй гэсэн. Би найз залууруугаа янзыг нь үзэх гээд залгасан чинь өөдөөс ичихчгүй найзтайгаа байна гээд худлаа яриад л байсан. Энэнээс болж долоо хоног гаран утас мессенжерээс хэрэлдсэн.

Хамгийн уур хүрмээр юм нь ерөөсөө худлаа ярьсан гэдэгдээ гэмшиж уучлалт гуйгаагүй. Хэлэхдээ тэр хамт гарсан 2 охин нь зүгээр л найзууд, тэгээд намайг охидуудтай гарлаа гэж уурлуулахгүйн тулд л худлаа ярьсан. Тийм болхоор худалч хүнд би бараг худлаа ярьсанд нь баярлах ёстой юм байх. Хэрэлдсээр байгаад сүүлдээ залхаад тэгээд эвлэрсэн. Найз залуу дээрээ ирээд найз залуугаа надтай их хүйтэн хөндийн байгааг нь ажиглаад надаас өөр хүнтэй болчихсон юм шиг санагдаад ерөөсөө болдоггүй. Өнгөрсөн дөрвөн сарын турш орой болгон л найз залуучуудтайгаа гарлаа гээд шөнөжин алга болдог байсан. Яг хэдэн удаад нь үнэхээр найзуудтайгаа гарж, яг хэдэн удаад нь надад худлаа хэлж охидуудтай хамт гарсаныг нь мэдмээр санагдаад найз залуугаасаа шууд асуучихсан. Тэгсэн чинь өөдөөс ганцхан удаа гээд гүрийгээд, дахиад хэдэн удаа асуучихсан өөдөөс гэнэтхэн уурлаад алгадаад авдаг байгаа. Зүрх зүсэгдээд л явчихсан. Алгадуулсандаа гомдоод бас уур хүрээд буцаагаад цохиод авсан чинь бүүр өөдөөс завсар зайгүй балбачихдаг байгаа. Итгэхэд үнэхээр хэцүү байсан. Найз залуу маань өмнө нь намайг байнга л эрхлүүлдэг. Намайг яаж ч уурыг нь хүргэж галзууруулж байсан хаалга савж гарахаас хэтэрдэггүй байсан хүн юу болчихоо вэээ??? Би өөрөө их эрх өссөн. Ээж аав нясалхаас хэтэрч байгаагүй тэгээд надад хэлэхдээ яаж ч түүний буруу байсан бүсгүй хүнд эр хүн яасан ч гар хүрэх учиргүй, адгийн арчаагүй эр хүн л эмэгтэй хүнд гар хүрдэг гэж байнга хэлдэг байсан.

Найз залуу маань ийм ааш гаргасныхаа дараа надаас уучлалт гуйх шиж ерөөсөө байгаагүй одоо болтол уучлалт гуйгаагүй. Харин намайг хардаж уурласныхаа төлөө эхэлж уучлалт гуйхыг хүлээж байгаа юм шиг комьпютер тоглоод суучихсан. Би өнгөрсөн шөнө хэзээ ч уйлж байгаагүйгээрээ их уйлсан байх. Найз залуугаа ингэх юм гэж хэзээ ч төсөөлсөнгүй. Тэгээд өнгөрсөн шөнө буцах тийзээ урагшлуулаад өглөө сургуульруугаа буцах гэсэн чинь нөгөөдөх чинь учиргүй уйлаад гэмшиж байгаа царай гаргаад битгий яв гэж гуйгаад бас гэнэтхэн буцчихвал эгч маань юу гэж бодхын гээд. Тэр үед үнэхээр ядарчихсан, бас уур нилээн гарчихсан байсан болоод ч тэрүү хэрүүл хийлгүй эвлэрсэн болоод унтсан юм. Сая өглөө унтаж байхад ажлынх нь газрыг нэг хүүхэн утасдаад, юу гэж ярnсаныг нь сонсоогүй гэхдээ хальт дууг нь сонсоход их залуухан хүүхэн шиг санагдсан. Шинэ жилээр ажлынхаа газрын хүмүүсрүү мэндчилгээ илгээж байхдаа энэ хүүхний нэрийг заагаад, энэ манай ажлын гарзын хөгшин эгч байгаа юм гэж байсан юм.

Тэгээд найз залуу маань өнгөрсөн хэдэн өдөр болзсон цагаасаа хоцроно, хэлэхдээ нөгөө хөгшин эгчтэй замдаа таарч буу халаад гээд хэд хэдэн удаа хоцорч ирж байсан. Тэгээд утсаар яриад дууссаных нь дараа би зүгээр л нойрондоо “Наадах чинь хөгшин авгай биш залуухан охин юм биш үү?” гэсэн чинь “тийм” гэсэн, тэгхээр нь өөдөөс зүгээр л нойрондоо ” Хөгшин авгай гэж худлаа ярих ямар хэрэгтэй юм бэ, эхнээсээ л үнэнээ хэлчихгүй” гээд хэлчихсэн чинь нөгөөдөх чинь гэнэтхэн учиргүй уурлаад “Чи ажлын газрын маань зүгээр хүнтэй намайг хардлаа гээд зөндөө өшиглөсөн. Би хагас унтаж байсан хүн үнэхээр айх, гайхах, гомдох, өвдөх зэрэгцээд өөдөөс нь юу ч хэлж чаддаггүй хоолой аймаар зангираад үнэхээр их гомдсон, одоо ч гэсэн хэвэндээ л сууж байна. Найз залуугаа уучлалт гуйх юм болов уу гээд хараад байсан чинь тоож байгаа шинж огт алга. Галт тогоо орж юм ууж орж ирчихээд буцаад унтаад өгсөн. Би үнэхээр юу хийхээ мэдэхгүй байна. Найз залуу маань надад хайргүй болчихсон юм байхдаа? Би найз залуудаа зөндөө их хайртай. АМьдралын миний ганц эр хүн минь гэж боддог байсан. Найз залууг маань байхгүйд зөндөө залуучууд ирж эргүүлсэн ч алинд нь ч нүүр өгч байгаагүй. Найз залуугаа энэ дэлхий дээрх хамгийн сайн залуу шиг л төсөөлдөг байлаа. Найз залуугаа гомдоогоод явуулчихвал дахиж илүү сайн залуу хэзээ ч олохгүй гэж боддог байсан. Харин ганцхан шөнийн дотор найз залуугаа ингэж аашилж гомдоох юм гэж ерөөсөө зүүдэлсэнгүй. Би одоо ингээд найз залуугаасаа салчих юм бол өөр хэнтэй ч нийлмээргүй байна. Эр хүнд гомдож байна. Би найз залуудаа үнэхээр бүхнээ зориулсан, амьдралынхаа хамгийн чухал хүн болгосон. Юм бүхний түрүүнд найз залуугаа л тавьдаг байсан. Хүссэн бүрийг нь л хийдэг байсан. Найз залуутайгаа нийлсний дараа би абортонд хүртэл орсон. Энэ талаар зөвхөн бид 2 л мэднэ. Абортонд орсны дараа өдөр нь Монгол буцаж найз залуугийнхаа ээж аавтай нь танилцсан.

Заримдаа хэвлийгээр аймаар өвдөөд хүйтэн хөлс дусалж байсан ч найз залуугынхаа ээж аавд бараан царай гаргаж санааг нь зовоохгүй гээд худлаа инээгээд л суудаг байсан. Дараа ээжийнхээ хажууд юу ч болоогүй юм шиг царай гаргах үнэхээр хэцүү байсан. Гадаадын эмнэлэгт эмч нар яаж муухай хандсан, яаж абортонд орсноо бодхоос ээжийгээ тэврээд л уйлаад баймаар байсан. Тэгсэн ч жирэмсэн болсон минь өөрийн минь буруу, өөрийнхөө хийсэн тэнэг үйлдсээс болж ээжийгээ зовоохгүй гээд ээждээ юу ч хэлээгүй. Тэр үед дөнгөж 17той байсан. Заримдаа дараа хүүхэдтэй болж чадахгүй бол яана гэж их санаа зовдог. Одоо би үнэхээр хог шавхруу болчихсон юм шиг санагдаж байна. Яагаад надад ингэж гэнэтхэн гар хүрэх болов оо? Удаан уулзаагүй санасан болхоор өмнөхөөсөө илүү ихээр хайрлах байх гэж бодсон чинь энэ одоо юу болоод байна аа??? БИ САЛАХ ЁСТОЙ ЮУ? Дахиад уурлавал надад дахиад л гар хүрэх байхдаа??

52 Comments

  1. baska says:

    миний дуу салсан ни дээр дээ ийм тэнэг юмнууд улам л тэнэг зан гаргана чи өөрөө x эвдэрч дуусна. хэдэн жилийн дараа чи өөрийгөө ч танихгуй тийм л хүн болчихсон бна. Амüдралд ñàéí õүì¿¿ñ çºí人 òààðíà

  2. Болдмаа says:

    Ийм хүнтэй суусан хүмүүс насныхаа эцэст бөгтийсөн нуруутай, туранхай , залуу насны дурсамж болж үлдсэн муруй хамар , зодуурын сорвитой , 20 настай хонгорхон гэнэн байх үеийнхээ зургийг харж санаа алдсан ,наснаасаа эрт зовлонгын үрчлээ суусан эмгэн болж ихэвчлэн үлддэг юм.Ийм болох сайхан санагдаад байвал наадахтайгаа үлддээ охин минь

  3. hhhhhh says:

    салаач ээ юу хийгээд хамт бгаад бгаан бэ чи л хохирно ш дээ

  4. inconito says:

    надад бас иймэрхүү юм тохиолдсон би найз залуутаагай хэрэлдээд тэр согтуу байсан тэгээд гэнт намайг зохиод авдийн миний хамарийг аймар болгосон байсан. тэрнээс хойш уучлалт гуйж дахиж ингэхгүй хайртай дуртай гэж оролдсон гэхдээ би уучилж чадахгуй ээ хичнээ надад хэтсүү байгаач хичээж байгаа. чи зоригтой байх хэрэгтэй гэхдээ унэнийг хэлэхэд найз залуу чины бол арай л дэндүү юм аа чи салсан дээр ээ .

  5. budee says:

    миний бодлоор наад залуу чин унэхээр новшийн амитан бнаа сал сал салсан дээр зайлуулаач наадахаа эмэгтэй хунд гар хурээд даварстсан юмаа сал сал

  6. Zochin says:

    наад балайдаа ю гэж зодуулаад хэвтэж бдийн.Гараараа чадахгуй бол юмаар цохихгуй ю.Давартцан юмнуудийг.Сал сал хая наадхаа.Хаяж бгаам шиг сал.

  7. thhhhh says:

    бас л хэцүү л дээ

  8. eeldee says:

    хаанх сда наа эргүү нусаа хаяаач жинхэнэ туйпуун толгойтой нусан дарцаг бна шдээ.наа шибал чин угасаа цаанаа нэг юмтай болчоод л ийм бардам байгаан зугэр л хаяад яв.хайтай хунийхээ боол н болсноос хайргуй хунийхээ эзэн н бай гэдийн угаасаа хая наа малаа.чам шиг найз охинтой байсан ч болосой хэхэ

  9. khosoo says:

    салаа тэр бусгуй хунийг хайрлахгуй ээ

  10. zochin says:

    Миний дүү шулуухан зоримог бай. тэр чамайг гомдоосон бна. Гэхдээ зүгээр ч нэг гомдоосон биш бна. Сургуульд сурдаг аав ээж чинь чадалтай бол шууд л яваад өг. Тэгэж ч нэг хүнд зүгээр л зодуулаад дээрэлхүүлээд байдаг ч хүн биш шүү гэдгээ харуул. Наад муугаас чинь өөр хүн олдохгүй юм шиг хажуунаас нь холдохгүй царай алдаад наанаа байгаад байж болохгүйээээээээээээээээээ.чи зодуулчихаад л хажууд нь байгаад байгаа юм бна. Тэгэхээр бүүр ч их юм дотроо бодоод байгаа байх.Энэ надаас холдож чадахгүй нь ч гэдэг юм уу.
    Гомдсон уучлахгүй гэдгээ сайн хэлээд зүгээр л яв. Хүний сайхан охин үрийг гомдоосон сэтгэлийг нь шархлуулсан гэдгээ тэр насан туршдаа мэдэрч амьдраг. Өөрөө охин үртэй болох л байлгүй.

  11. zaza says:

    pooh, jinhene bag zuusen amitan bjee, zugeer sal sal, chi odoo bi uur huntei baij chadahgui ntr gesen yum bodoj bgaa ch salaad jaahan tsa hugatsaa yavaad ireheer chi ayaandaa bi ter ved yamar azaar salav aa gej bayrlaj suuh bolno, odoo bol iluu dutuu yum bodoh hereg baihgui, zugeerl sal, buh yuma zoriulsan ntr gej haramsaad yahav, hediiger mongol zaluuchuud ongon ohintoi suuna ntr geed l sur yum yariad bdag l da, tehdee yag amidral deer ter neg ih chuhal bish baidag yuma,tiim bolhoor odoo uuriinhuu l sain saihni tuluu salah heregtei,..

  12. zovlon negt says:

    Би ч гэсэн адилхан л юм бн доо.Би бас л гадаадад сурдаг.Найз залуутайгаа хамт амидардаг.Бас л 20 настай.Монголд бхдаа ч ээж аавдаа эрхэлж оссон айлийн бага хуухэд.Тэгэхэд гадаадад ирээд янз янзийн л юм уздэг юм бн.Найз залуутайгаа нэг их удаагуй л дээ.Эхний удаа бид 2 муудалтсаад намайд унатал алгадсан.Омно н хэн ч гар хурч бгаагу болохоор би маш их гомдсон.Тэгээд над дэр уйлж ирээл би оорийгоо узэн ядаж байна л гэсэн.Дараа н нэлээн хэсэг завсарласан.Тэгээд 2дохоо гар хурсэн тэгэхдээ бур намайг ошиглоод миний хатсрийг хохортол шанаадсан.Би бас л итгэж чадаагуй э.Зовж шаналаал бугдийг мартаал онгорсон.Тэгсэн чин сая шинэ жилээр хамтдаа он гаргачаад гаднаас аягуй гоё орж ирээл дахиал хэрэлдээл дахиал намайг газар чирээл миний нуруу шалбарцан.Тэгээд би бур суулдээ айгаад цагдаа дуудлаа гэсэн чин миний дууд дууд гээл инээгээд яг дуудах болохоор утас булааж аваал.,мэдкүмдөө…унэхээр хуч чадалтай байсан бол ухтэл н зодоод хаячмаар л байхийн.Би унэндээ блдог бол салмаар л байн оо..Даанч миний бух юмийг мэддэг намайг эрөөсөө зугээр орхихку байна.Бас аймшигтай хэрэлдэх болгонд мини пасспортийг олох гэж дайрна.Би нууцан байдаг лдаа.Миний бодлоор пасспорт олоол намайг сурдуулх гээд байх шиг байгаан.Эр хун гэдэг ийм л мухай байдгин бн до.Би бл гэхдээ угаасаа сална.Харин хэзээ вэ гэдэг л бн.Боломжтой цагийг харж байгаал сална.Тэгэхгүй одоохондоо салвал энэ хун юу ч хийж магадгуй энэнээс их айж байна.Сэтгэл жоохон ч гэсэн онгойлоо.Нуршуу бичсэн бол уучлаарай.Захидлийн охинд хандаж хэлэхэд бид чини хунээр хайрлуулж эрхлэх гэж торсон шуу дээ.Амидрал эмэгтэй хуний тэсвэр тэвчээр дээр тогтдог гэж бодоод эхндээ засах гэж тэвчиж байсан.Гэхдээ тэр уг оор утгатай юм шиг байноо.Ингээд яваад байвал хуний нутагт харж хандах хунгуй бид нар оорсдоо л хохирно бх доо…Айлийн жоохо хувгууд биднийг архи шигээ хайрлаж чадахгуй шуу дээ…

  13. hmmmmmmmmmm says:

    муу эр эмд гэхчээр амьдралд нэг л хайр нэг л эр хүн байна гэж байхгүй шүү дэ сэтгэлийн тэнхээтэй хаттай байхал хэрэгтэй

  14. neg says:

    сал сал наадах чинь хүнтэй болчихжээ.
    салсан дээр дээ

  15. jak says:

    би монгол хүн тэр тусмаа эр хүн болж төрсөндөө маш их бахархдаг. Сүүлийн үед гадаад гэхээр л сайхан юм шиг санаж охид бүсгүйчүүд маань алдах нь их болжээ. Манай өвөг дээдсийн нэг сайхан үг байдаг даа. Хүний нутгийн бурханаас өөрийн нутгийн чөтгөр дээрээ гэж. тэр үг биелэлээ маш сайн олжээ гэж бодож байна. Заавал гадаад хүн гэхлээр сайхан биш шүү дээ. уулын мод урттай богинотой хүний хүүхдүүд сайнтай муутай гэж хүний олон хүн дотроос сайныг олоод харах чадвартай болчихвол амьдрал, хайр сэтгэл бүх юм чинь гэрэлтээд эхлэнэ шүү дээ. тийм болохоор эх нутагтаа өв тэгш хүнээ олоод аваач ээ. өөр юу гэх вэ дээ. амжилт хүсье

  16. ыуыу says:

    xэлэx ч уг алга. яасан ч арчаагуй байдлавдээ. зоригтой, золбоотой бай даа.

  17. Deegii says:

    Бүсгүй минь 20 нас сайн боддоо амьдралд хөл тавихад арай л эрт. Миний хэлэх гэсэн хамгийн гол зүйл маань гэвэл: Бүсгүй хүнд гар хүрсэн хүн ээжиигээ зодож байнаа л гэсэн үг. Чамайг одоо зодож байгаа юм бол ирээдүйд яах ч юм билээ бүү мэд. Наад өөдгүй залуутайгаа бусад залуусыг огтхон ч харьцуулж болохгүй бүсгүй минь энгийн нэгэн эгэл даруу залуус энэ тэндгүй дүүрэн л байна чи гол нь наад залуугийнхаа уянгалаг сайхан сэтгэл татам үгсэнд л татагдсан болов уу гэж би бодлоо. Хамгийн гол захих зүйл минь эртхэн дээрээ сал ахиад абортонд оруулаад хээв нэг байхыг хэлж мэдэхгүйшдээ. 20 нас сайхан нас шүү чи наад залуутайгаа хамт байгаад л байх юм бол нэг үг хэлэхэд зодчих болов уу гэх бодол байнга л төрж байнгын айдас дунд байх болно

  18. Zaluu28 says:

    чи дэндүү хартай ыдаргайтай гичий бна

  19. Заяа says:

    Сайн уу ? Үнэхээр үнэн бол хэцүү л юм байна. Эр хүн эхнэртээ гар хүрэхгүй л гэсэн бодолтой байдаг бол үнэхээр хэзээ ч гар хүрэхгүй тэвчиж тэсч амьдарч чаддаг юм. Миний нөхөр боловсролтой даруухан залуу байдаг юм. Надад яаж ч уурласан гар хүрдэггүй. ШИрхэг үсийг минь ч хөндөхгүй гээд ганц нэг цагаан үс ч зулгаадаггүй. Тэгэхээр чамд ч гэсэн үнэхээр энэ хүнээс илүү хайртай халамжтай ухаалаг бас гар хүрдэггүй боловсолтой эр хүн олдоно. Яагаад заавал ийм эрт эхнэр болж дөнгөлөгдөх гээд бас дээрээс нь зодуур нүдүүртэй амьдралруу тэмүүлээд байгаа юм бэ? Чи үнэхээр нас чинь залуу бас гадаадад сурдаг энэ бол чиний хувьд боломж байна гэсэн үг шүү дээ? Хатуухан ярих юм бол эхнэртээ хайртай халамжтай хүн абортонд оруулах нь битгий хэл хүсээгүй жирэмслэлтээс эмэгтэй хүний биед хор нөлөөгүй аргыг эрж хайж хамтдаа хамгаалж хариуцлагыг хамтдаа л үүрдэг байхгүй юу? Чамд хайргүй ээ. Чи одоохондоо дурлаад тэрнээс цаадахыг харахыг ч хүсэхгүй байна . Өөртөө итгэлтэй өөдрөгөөр зүгээр л гэнэт усанд хаясан чулуу шиг алга бол. Тэгэд бөөлжсөн бөөлжисөө дахиж идэж болохгүй бүүр заваарсан юм болно шүү . Ганц олдох л нас шүү. Чи зодуулж дээрэлхүүлж хайрлуулахгүй амьдрах ёсгүй

  20. namuna says:

    nohrooroo zoduuldag, esvel nohortoigoo zodoldog humuus er ni ene talaar daraa ni yariltsaj uzdeg blv u?!… neg gar hurch ehelsen bol tiimerhuu zuil bnga garna gsn ug, ..neg hesegtee zarimdaa namjdag yum shig bgan tgd l dahiad zodno, uuna, idne, avgai huuhen erguulen dahiad zodoon heruul hiij eheldeg yum bilee.. bi joohon bhaasaa nziinhaa aav eejiinh ene taliinh ni amidraliin harsan, nadaa lav aimar bsan … minii bodloor chi zaluu bna,.. surah zuil bval suraad, ajil toroltoi bolj daraa ni tolovshson hun olj avsan deer bhaa. naad zaluu chin hund hani boloh hun bish bna… daraa haramsaj suusnaas odoo erthen uchir zuigee oloo!!

  21. hongor_gogo says:

    миний дүү наад залуугаасаа сал. одоо зодож бгаа юм чинь суусан хойноо ч бас л адилхан зодно. эмэгтэйчүүдийн гаргадаг гол алдаа бол суусан хойноо засрах боловуу, хүүхэдтэй болоод засрах боловуу гж бодсоор бгаад 30, 40 хүрээд л ухаардагт бгаа юм. одоо насны залуу дээр наад залуугаасаа сал. чамд наад залуугаас чинь илүү сайн хүн олдноо. 20 настай охин руу амидрал мишээж бдаг. яагаад гэвэл залуу дөнгөж 20той гэдэг утгаар мишээж бдг гдг. тийм болохоор шууд сал. одоо ингээд эвлэрээд эргээд нийлвэл энэ ингэж л бдг юм гээд дахиад л зодно. энэ бол бүүр баталгаатай үнэнэ шүү. эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг. чи дассан л байна. эхлээд хэцүү байх ч яваандаа чи түүнийг мартах болно.

  22. boloroo says:

    bi neg odoo dahiad zoduulchaal hol hoh nyats bolchool suujiin uilahaas oor yu ch hj chadahgui l bn.bi eej aawiinha sanaag zovooj yahavde gd nuugaad l bdiin tegj bgad tsag n ireheer ene muu novshoos salna daa

  23. boloroo says:

    yo nadach gsn iim yum tohioldood bga bid 2ch gsn gadaadad bdg odoo barag 3jil hamt amidarch bn miniih chiniiheech doloon dor yum bn gd boddoo chamaig sain oilgoj bnaa yamar hund tusch bgag ch oilgoj bn yag unen shuu humuust helehees ichmeer hend helehee mdhgui hetsuu bdiin ter nadad aimaar hairtai bi ch gsn anhnii buhnee uguul ternees uur sain zaluu ene horvoo deer bhgui yum shig bodoj buhnee ternii toloo zoriulsandaa tegd neg udaa bid 2 muudaltsad anh udaa algadchaad ooroo uilaad huwtsasaa awaad bi chamd hezeech gar hurne gj bodoj bsngui gd uuchlal guigaad garahad n bi ooroo uuchlaad bid 2 evlersiin gehdee yu geech ter uyes hoish bainga zodoostoi gd boddoo.neg udaa dahiad namaig zodohod ni bi garad yavah gsn chin chamaig namaig orhivol bi amia horlon gd hutga awaad uuriiguu yuchgui zustsen bi aigaad hutgiin awah gj bgad garaa aimaar tom zusuuleed emlegt ochij 4 oydol tawiulsan ter blhoor zoruudelser bgad oortoo oydol tawiulaagui bi odoo 22toi end bairnii hols ih unetei blhoor tusdaa garj chadahgui mungu bsan ch ene hun yu ch hj medeh hun bn gdiig medeed aigaad bga yu ch gsn surguulia tugstuluu ingeed tevcheed bj bhaas gl bjiigaa chi nad shig boloogui deeree erthen shig salaarai uul ni zunduu l heleh yum bn

  24. kira says:

    хурдан сал найзаа наадах чини бутэхгүй ээ

  25. anti-nazist says:

    амташсан хэрээ 13 дахина гэж мэднэ биз дэ… эмэгтэй хүнд гар хүрдэг эрчүүд хэзээ ч засардаггуй юм.одоо ингэж бгаа юм чин суусан хойноо бол бүүр толгой дээр чин гарах юм бна, эртхэн сал миний дүү! муу даварсан юманд битгий нуур өг, яаж ч гуйж гувшиж бсан!
    цаадхаас чин илүү боловсролтой сайхан залуучууд зөндөө бгаа!
    good luck!

  26. nomin says:

    надаа бас яг им юм болоод бна маш их хайртай гихдээ их зодох юум би одоо явуул дээр бэ надаа туслаач салий гихээр чадахгуй юм одоо хамт унтхар бити хур гай тай юм гих юм би явуул дээр бэ надаа туслаач гуйж бна

  27. unknown says:

    Anhnasа chamd hairgui zugeer shohoorhoj yawsan batsaan yum bish u. Iim jaahnasa emegtei hund gar hurdeg archaagui l eriin shawhruu baina daa. Minii naiz zaluuchuud dund law em hund gar hireheer hunmedehgui l yum bna. Saihan zaluuchud zondoo l bna. Yor ni emegtei huniig daruuhan bh tusam l sain zaluuchud shohoorhdog yumshdee. Dalchganasan ohidiig dalchgaruud l shohoorhono shuu dee. Naadahaasa salj saihan amidarahaa boddoo

  28. Eski says:

    2la oirolzoo nasnii yum bn, chamd tohioldson zuiliig uur dere tusuulj bodohod uneher aimshigtai sanagdlaa. End setgegdel bichsen ihenh humuus sal l gesen bn, humuus hedii sal gesen ch anhni ter dunda buhne zoriulsan er huneesee emegtei hun salahad hezuu bdag bolhoor humusin bichseniig chi zarim talara deny hiij boloh yum.
    Chi zugeer l uur hunii nuder ene bichsen tuuhee neg unshaad unzerei, chamd odoo l ene hunees bolih heregtei gesen bodol orj ireh bh

  29. happy says:

    bi nuhurteigee uyerheed 6 jil gerleeed 3 jil bolloo 1 udaa nadruu muuhai harj gar dalaij uzeegui yumdaa. muudaltsah ue zondoo gardag ch namaig eldev muuhaigaar helj baisan udaa bhgui jinhene mongol er hvn dee.harin bil jaahan aashildag baih. iim uchraas minii dvv naad zaluu chini algadah ni baitugai ingej zodoj oshigloj baihad chi yund ni bolood yug hvleegeed baigaa yum shuudl sal amia bod. emegtei hvn yamar ch ued n.zaluugaa bish oorigoo bodoh heregtei shvv. etseg ehdee zoduulagui baij hairtai gesen ugend ni hurrtaad l zahiin zaluud zoduulaad oshigluuj gej noo shv deee ohin min. chi zorigtoi baij uuriiguu hamgaalaad tsagdaa duudaj ogoldoo yagaad uuriiguu hamgaalahgui archaagui tsarailaad zoduulaad baigaa yum. naad uyerhsen hugatsaagaa zvgeer l hvn tanihad zoriulsan gej bod bitgii harams ali boloh hurdan l hold buts egchid ni vneniig ni hel tegeed l yav.

  30. TG says:

    ЭР ХҮН ГЭДЭГ ЧИНЬ БАЙНА Ш ДЭЭ. МИНИЙ БОДЛООР. ЭХЛЭЭД БАЙНГЫН НЭГ СЕКС ХИЙДЭГ ХҮНТЭЙ БАЙХ ГЭЭД ТЭРЭНДЭЭ ХАЙРТАЙ ДУРТАЙ БОЛООД СУУЧИХДАГ БАЙХ. ТЭГЭЭД ДАРАА НЬ ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ДАРАА БИЕЭ ДААЖ ХАМТ ОЛНЫ ДУНД ОРООД ИРЭХЭЭР ЯНЗ БҮРИЙН ХҮҮХНҮҮД ТААРАЛДАЖ ТЭР ДУНДААС НЬ НӨХӨРҮҮДТЭЙ СЭЭТЭН ХАЯЖ СЕКС ХИЙХ ДУРТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД ОЛОН ЯНЗЫН БАЙРЛАЛААР СЕКС ХИЙГЭЭД ИРЭХЭЭР ЭХНЭР НЬ ГОЛОГДОЖ ЭХЭЛДЭГ БАЙХ. ТЭГЭЭД НӨХӨРҮҮД БИЕЭ ТООЖ ЭХНЭРЭЭ ДОРОМЖИЛЖ ЗОДОЖ ЭХЭЛДЭГ БАЙХ. АМЬДРАЛ ИЙМ Л БАЙДАГ БАЙХ ТОВЧХОНООР БОЛ ӨӨР ХҮНИЙ БОДОЛ ОНДЛОО Л ДОО.

  31. zulaa says:

    чамд xайргүй л болцон юм бн шд ойлгож ядаад бx юу бнаа xурдан салөө дүү мини эмэгтэй xүнд гар xүрээд яавч олигтой xүн биш ээ

  32. wow says:

    chi erduuu 20hon nastai. tsaana chamd dor hayj 40 jil amidarna. chi tsaashda 40 jil ingej amidrahiig husej bn u!
    yu yugui yun ert amidarlaa ehluulj odoo ingeed uurtuu ch ter ter zaluud ch ter gomdoj suugaa yum.
    bi unendee ter zaluug oilgoj bn. id tsoglog zaluu nasan dereee hajuunaas neg yum charguutsaldaad unen hudal ni medegdehgui hardaj serdeed bhaar ter zaluu uuriin erhgui erh chuluutei amidrahiig husneee!!!!!!

  33. aduuchin says:

    UGUI ER NI HEDUULEE 2 TALAAS NI BODBOL YASAN YUM HULEETSTEI HANDSAN BOL IIM GARAH BSAN UU ER NI EM CH TER ER CH TER BURUUGUI GEED BDAG ALI BOLHOOR ZALUU HOSUUD DAA ZOB ZOBOLGOO OGOE HEDUULEE

  34. zochin says:

    yooy mni bs nulims garad bn manai nz zalu tegul bs udk ndd gar hurehn bn l daa erted herelded hohortol bazsn shd emerima bi bs sayahn 4sarin omno abortond orsn anhni huhed bs anhni untalt bsn l da yooy yahu tr aimar urtai bi bur urlulahas uhtle aidg urlahara haraala ursgaj garna boli ghr jdk gl haragad bdin yoy emerin bugd l nmg sal gdin ghde bi bddg bi udk gadadad surahar yavn td l neg moson yavji gj.ghde erted mudalzad sali bari blsn jni emer hezu bsn ul n bi neh hezu bish bh gj bdjisin ghde amar bishin bn bi yad trnd gtle hairtain bolo salna ghr yu yariad t1ted mangartad bgn gl bdin nds salj jdk gd uilad sujisn hun l dee ul n medkumda bid 2 odo 1 jil bolja ene hugazand ihiig uzej dee bi dendu davratsim shig bgn anhnasa ayathn bsn bl gj bodool bdn yooy bi jni orond bsn bl tr jigt n hayad garad irzn bga huzdg haltar ve haya da mni nz za bi j jni uyin yum bn uneher hezu bn ji yg l nad shig blltoi origo erhemlesn stgle bdhr gargasn ashi n bdhr hayad yavjmar bdg danj salj jdk td ujlal guina gj huleged stglde barigdtsan tme zov u odo salah tsag jni bolje sal da mni nz td harz degur alh za ji nasara ingj amidrahimu uguzde im nasan dre slh hrgtei urd jni ih iredui bn unende tr yadargatai erchud jni amjilti jni dosh n tatna td nargu amidar

  35. chono says:

    Дуу мин ийм залуу насанд хунд зодуулж амидрал эхэлдэгхүй юм. Чиний амидралийн чухал хун чин чи оороо тиймээс оорийгоо хайрлахгуй хунийг чухалд бодож оорийгоо хэн ч биш болгож яах н вэ? Хайр ургэлж харилцан байж сайхан байдаг, бардамхан шиг байж оорийгоо хундэлж хундлуулж сур. Наадхаа хаяад ог доо.

  36. khongorkhon says:

    яахав дурласан хүний нүд сохордог гэдэг юм. чи шууд л эхнийхэн үед явах үедээ яавах ёстой байсан байна. одоо үүнээс хойш чамайг зодоод байж болно юу ч хийж чадахгүй гэдэг ойлголттой болсон. тийм болохоор бушуухан өөрийн замаа бодоод сал. харин ч эрт мэдсэн байна ш дээ. үерхэж нийлж байгаа хүмүүс ер нь хол байх дэмий байдаг гэхдээ чамд харин …

  37. TSeegii says:

    чи дөнгөж 20 настай.бүx юм чинь урьд чинь байна.насан туршдаа зодуулж амьдрах юм уу.дахиад жирэмсэн болж өөрийгөө хохироогоогүй байхдаа эртхэн салаа.одоо зодож бгаа юм чин эхнэр нь болбол…..дандаа хөх няц явах нь бна шд

  38. Эсүй says:

    Дүү минь чамайг хайрлахгүй ингэж зовоож зодож нүдэжбайгаа хүний юунд болоод байгаан Эсвэл чи ингээд зодуулаад байсаар байх уу Наад залуу чинь нэг л гар хүрсэн бол байнга зодно 20хон нас Өчнөөн сайн залуус байгаа Хичээл номоо сайн хийгээд өөрийг чинь ингэж зовоогоод буй залуучуудтай битгий уулз Сайн залуу таарна

  39. maral says:

    дүү минь дээ салаачдээ хаяаал яваачдээ, юу бодоод над хүндэ итгээд байгаань хая за юу

  40. heart says:

    10 honogiin daraa chaag alchihsan computer toglood suuj bhin bn

  41. kiko^^ says:

    сайхан хүний баг зүүсэн адгийн новш юм бишүү тэр чини
    цаг хугацаа хамгийн сайн эмч. салвал мартаж чадахгүй гэж бодож байгаач цаг өнгөрөх тусам байдал дээрдэнээ.
    чамайг гэх хүн, тэрнээс илүү чамайг хайрлах хүн гарч ирнэ гэдэгт итгээрэй 🙂

  42. zaluu says:

    Найз залуу чинь ямар даварчихсан лалар бэ суугаа ч үгүй байж зодно гэсэн чинь юу гэсэн үг юм суусаныхаа дараа яах болж байнаа. Зүгээр л наад залуудаа салаавч өгөөд салалаа гээд толгой өндөр харц дээгүүр хаяад яв дараа нь яаж ч гуйж гувьшсан буцаж нийлж болохгүй шүү. Чи дөнгөж 20-той юм байна нас залуу байна наад хөгийн залуугаас чинь хэд дахин илүү чамайг хайрлах залуу байж л байгаа.

  43. zzz says:

    eoo yamar uruwdultei yum be chi uneheer nudend haragdtal bichje bi chamtai chatsu bolhor nadad buur dotno sanagdsan bhaa..minii buur nulims duslaad bna…ene muu zaluuchud yamar oodgui bdin be bi nz zalutaiga 4 jil uerhesen odo salchihsan gehde bid 2 hamt amidarch bgagu ch mash dotno bsn yag ta 2 shig tgd ter bas emegtei hund gar hurch bga er hun bol hun bish ntr gedeg bsn tgd namaig bas gar huhurtul bazaj bsn bas hatsar ntr shahaad zodkel bga um shig zarimda aimar bdg bsn shu tehtee bi ara zoduulagu dre gadaadru surahaar yavsan odo ter mongoldo bga ..2laa aimar adilhan yumaa chi husuul honko4u@yahoo.com geed add hged orood irerei jargal zoblongoo huwaaltsaj baiya

  44. tuulmaa says:

    хаяад л алга болооч дээ.бүр сураггуй алга болчих.тэгээд өөрийгөө ч сорь түүнгүйгээр амидарч чадаж л таараа.эр юмнууд мундахгуй зүгээр.

  45. jargal says:

    сал сал сал. oor heleh ug alga.

  46. sainaa says:

    өшиглүүлээд алгадуулаад одоо тэгээд алахыг нь хүлээж суугаа хэрэг үү.. наадах чинь зүгээр л араатан байна.. чамд ч хайргүй… хайргүй хүндээ нүдүүлээд амьдрахыг хүсээд байгаамуу чи

  47. kkkkkkkk says:

    амъдрал урт даа дуу минъ ганц эр хунээр бух хорвоог төсөөлөхөө болъж уз.таарахгуй бол өөртөө тохирсоноор солиод узээч.
    мнай хуухнууд унэн тэнэг онгон биеэ өгсөн, миний анхний эр хун л дээ, хуний хуухэд гаргасан биш дээ ч гэх шиг .бутэхгүй ганц дээр цавуудуулчихсан юм шиг наалдчихана алъэсвэл эмэгтэй хуний эрхэмсэг чанар унэ цэнээ алдатлаа завхайрана, сэгсийтлээ арчаагаа алдаж гахай шиг будуурч хар залуугаараа авгай бно.

    дагавар хуухэдтэй сайхан хуухэн сайн залуутай гэрэлээд аз жаргалтай явж байвал атаарахаж ухэх гээд шээсээ дуслуулаж алъ муухай бухнээр муулана.

  48. Биеэ бод ахын дүү.... says:

    Ахын дүү биеэ бодож амьдар даа.
    Чиний нас уг нь айлын эхнэр болж болох нас ч гэлээ иймэрхүү байдлаар хүнтэй ханьсана гэж байхгүй дээ.
    Тэгээд ч эрэгтэй хүнийг хүмүүжүүлнэ гэж байдаггүй юм, яаж төрсөн, яаж өссөн, яаж хүмүүжсэнээрээ дуусдаг амьтад даа бид нар…
    Тийм болохоор бие эрхтэнийхээ бүтэн байгаа дээр биеэ татаж ав даа наад зовлонгоосоо.
    Нөгөө талаар, чи нэгэнт эхнэр нь биш л юм чинь эхнэр шиг аашилж аяглах гээд хэрэггүй дээ.
    Санаагаар болдог бол охид бусгүйчүүл минь айлын эхнэр болох хүртлээ хормой хотоо хүнд хамаагүй дэлгэхгүй явбал дээр дөө.

    Барууныхныг дуурайсан амьдралын хэв маяг, хайр дурлал энээ тэрээ манай монголчуудын амьдралын хэв маягаас арай л бүдүүлэг санагддаг шүү. Тэр хамтран амьдрагч энээ тэрээ ч гэх шиг… Мэдэхгүйм даа…

  49. Bodol says:

    Зодуулаад уучлал гуйхаар н юу ч болойгүй юм шиг явж чадах уу? Тийм амьдралыг тэвчиж чадах бол наанаа үлф үгүй бол сургуулидаа буц даа. Хуний сайныг ханилан байж танина гэдэг юм. Эртхэн салж ясаа амраа.

  50. Цэцэг says:

    Пээ, чамд хайргүй болчихож… Чи гуйж гувшиж, араас нь хэрүүл өдөх юм бол улам л муу юм болно. Омог бардам шууд хаяад яв…

  51. kkk says:

    iim huniig huleegeed suuj baigaa bol chi oortoo l gomd
    saldaa minii duu odoo zodoj baigaa bol margaash yaah yum?

  52. Даржаа says:

    Дөнгөж 20 той байж хүүхэд шуухад гэрлэлт бодох хэрэггүй байхаа. Сур боловсор хөгж. Одоо гар хүрч байгаа юм чинь дараа нь хэцүү байхаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.