Би яараад байна уу?

Би найз залуутайгаа үерхээд 2  жил гаран болж байна. Бид их сургуулиа төгсөөд боломжийн ажил хийдэг, үеийхэн маань аль хэдийн 2-дахь хүүхдээ гаргаж байгаа. Мэдээж бие биедээ хайртай, гэрийхэн маань ч биднийг мэддэг. Ирээдүйн амьдралынхаа талаар дандаа л ярьлцдаг байлаа. Тэгээд бүх зүйл тодорхой учраас би түүнд хамтдаа байр түрээслээд тусдаа гарч амьдрах санал тавьлаа. Гэтэл энэ тал дээр өөр бодолтой байгаагаа хэлсэн. Эхлээд нэг нэгээр нь байр, машин, нтр гэж бэлдсэнийхээ дараа хурим хийж тусдаа гарна гэнээ, тэр болтол гэр гэртээ амьдарсан дээр гэхийн. Надад энэ санаа нь таалагдаагүй ээ. Яахав эр хүн гэр бүлээ авч явна гэвэл зөв л дөө, гэхдээ л хамтдаа тэр бүхнийг босговол илүү дээр юм шиг санагдаад л… Би бол одоо ч хамаагүй хамтдаа байхад бэлэн байна, орой ажлаа тараад гэрлүүгээ яараад л, тэр мэдрэмжийг би ч гэсэн мэдэрмээр байна шд, гэтэл найз залуу маань бүхнийг дэс дарааллаар нь бодож тунгааж хийх гээд байдаг. Эсвэл энэ бүхнийг би хэтэрхий хүндээр тусгаж аваад байна уу. (бид-30 настай) Та нар анх гэр бүл болохдоо хэрхэн эхэлж байсан вэ?

секс.мн дээр ирсэн захидал

27 Comments

  1. Sanaa says:

    НЭГ гэрт амидарч үзэхгүйгээр шууд гэрлэж тусдаа гарна гэдэг дэмий асуудал, 2 талаас уулзах, удур бүр цуг байж нэг гэр амидарна гэдэг маш их ялгаатай, наад залуу чин үнэхээр сонин юм муу санаатай юмаа, тусдаа гаррад увуулж зувуулаад юмаа авч болно шдээ хажуугаар н цуг амидрах ямар байхийг бас нэдрэнэ, энэ их чухал.30 гарсан гээд битгий яарч гэрлэж хуухэд гаргаарай, миний анхний нөхөр их сайн залуу байсан ч бас л бусдийн адил хуурсан 2 жилийн дараа,аз болоход xүүхэд гаргаагүй, яагаад заавал сайхан амидралийн хажуугаар нууц амраг байлгах гээд байдагийг ойлгохгүй юм.

  2. Би ч эр хүн says:

    эр хүний хувьд чамд үнэхээр хайртай бол хуримаа хийгээд өөрийн гэртээ авч ирсэн нь өөрт нь ч, чамд ч гэсэн нэр төртэй шүү дээ.
    Энэ нь эр хүний хувьд бүхнийг өөрийн гараар бүтээсэн бол бахархал.

  3. saikhan hos says:

    ÎäÎÎÍÎÎÑ Ë ÕÀÌÒ ÁÀÉÕÃ¯É ÁÎË ÕÝÇÝÝ ÃÝÆ ÕÀÌÒ ÀÌüäÀÐ× ÁÀÉÆ ÑÀÉÍ ÒÀÍÈÍÀ د¯ äÝÝ

  4. matar says:

    наадад чинмэдрэл муутай юм байлгуйдэ оор залуу хай ккк

  5. sssssssss says:

    наад залуу чинь амьдрал мэдэхгүй жоохон тэнэгдүү л юм байна.миний бодлоор жинхэнэ хайртай амьдарья гэж бодож л байгаа бол хаана ч хамаагүй хамтдаа л байхыг хүснэ шүү дээ.сэжигтэй л байна даа

  6. ыуыу says:

    ккккккк яаасан овоо муу гар вэ.

  7. Kkkkkkkkkkkkkkk says:

    Наад залуу чинь:
    – Юмыг яаж мэдэхэв, чамаас өөр гайгүй бүсгүй гараад ирж магад гээд л , чамтай яарахгүй худлаа үнэн шалтаг гаргаад л цаг нөгцөөгөөд байгаа юм биш бээээзззз…!!!

  8. shrek says:

    би одоо24 тэй бяцхан охинтой анх эхнэртэйгээ 18 тайи тусдаа бн гээд шавар байшин холслоод гарч бсан одоо бид 2 хамтда зутгээд бугд л сайхан бн харин ч илу нэгнээ мэддэг илуу нэгэндээ хайртай болдог юм шигээ зовөх уы зондоо гарч бсн арай хийж бсгосон амидралаа нураахийг хэнч хусэхгүй шуудээ тэгэхээр хамтдаа байж босгосон амидрал илуу бат сууритай бдаг юм шиг санагддаг

  9. хөөрхийй says:

    заа бас нэг юм нэмээд хэлхэд эр хүн хэзээ бртай машинтай боллоо гэхэд чам шиг 30тай хүүхэнтэй суухгүй л бх даа. чамаас залуу царайлаг бүсгүйг л сонгий ш дээ. гэхдээ энэ миний л бодол шүү. та 2 бие биедээ хайртай бол асуудал бхгүй.

  10. хөөрхийй says:

    өө бас нэг чуха юм бнаа. эмэгтэй хүний цэвэршилт хүүхэд гаргаагүй хүнд илүү эрт эхэлдий ш дээ. чи тэгвэл хүүхэдтэй болж чадахгүй шүү бүсгүй минь. ээ дээ яараарай

  11. хөөрхийй says:

    тиймээ чи яаараад бна.. за за худлаа худлаа. чиний яарах зөв блгүй яахав дээ. эмэгтэй хүний физиологийн нас гэж юм бнаа. 35нас гараал хүүхэд төрүүлхэд оройтно, хожуу төрөлтөндөө ордог бхгүй юу? хүндрэлтэй төрнө гэсэн үг, энийг бүр тодорхой хэлвэл хүүхэд чинь эрүүл төрөх магадлал хэдэн %р бууна, бас чиний амь насанд ч аюултай. наад хүн чинь зүгээр л шалтаг хайж бна. наад хар юмнаасаа салаад өөр илүү сн хүнтэй учир.. за цаг яваад бна шүү.. 1..2..3

  12. 910 says:

    нэг нэгээр нь бэлдсээр байтал нас явж өгнө шд. Миний бодлоор бол 2уулаа 0-оосоо эхлээд хамтдаа амьдралынхаа баялгийг бүтээ . Энэ нь илүү амттай шүү. Бүүр ятгаад дийлэхгүй бол бичсэн захиагаа уншуулаад бидний коммент-г бас уншуулаарайдаа. 30тай гээд хөгшин гэж хэлээгүй шүү буруугаар ойлговоо. Би ч бас нөхөртэйгөө юу ч гүй байхдаа нийлж байлаа 6 жил хамтдаа байна эхнээс нь өөрсдийн баялгаа бүтээж л явна хамгийн гол нь 2лаа хамтдаа бүтээж байгаад үнэхээр сайхан байдаг юм билээ бүсгүй минь амжилт хүсье

  13. Bo says:

    хэ хэ ёстой инээдтэй нөхөртэй хуухэн байна даа… 30 хурчихээд одоо хуртэл байр, машингуй байж тэрнийг бэлэн болгоно гээд тусдаа байдаг, ёстой улгэрт байдаг юум шиг сонсогдож байна. тэгвэл та 2 өвөө эмээ болчихоод ч тусдаа байх ни дээ.
    Ер ни гэр бул болсон 2 хэцүү, чадвар муутай байсан ч тусдаа байсан дээр. Чамд гэж хэлэхэд ийм нөхөртэй байж 2 дахи хуухдээ гаргаж л байдаг.

  14. Nox-77 says:

    Билэн юманд дээр эxэлсэн амидрал …!!! Наад нөxөр чин 30 xүрчиxээд юуун инээдтэй юм боддог юмб дээ!!!

  15. zulaa says:

    анх айлийн хажуу өрөөнд тогоо ч угуй 00+оос эхэлж, билээ.сайхан шүү хамтдаа боссогсон амидрал

  16. Уянга says:

    Хамтдаа бүхийг бүтээсэн амьдрал илүү бат бөх байдаг гэж боддог, зовлон жаргалаа хуваалцах хором бүрийг алдаж болохгүй, хүний амьдрал богинохон шдээ..

  17. gegee says:

    тэр хүн чинь цаанаа өөр санаатай юм биш биз???
    Уул нь ч зөв л дөө Гэхдээ тэр болгонийг хураах гэсээр байтал нас чинь яваад хүүхэд энэ тэр оройтно доо. байр тавилга машин хуримын зардал гээд л хэзээ тэр бүгдийг хамж дууснаа. Бид хоёр хамтдаа айлын байранд солих хувцаснаас өөр юу ч үгүй эхэлсэн. 4 жилийн дотор хоёр хүүхэдтэй, байртай болж удахгүй машин авах гээд байж байна. Хамт байгаа цагт болдог л юм даа. одоо бол би хүүхдүүдээ нөхөр мөнгөө хариуцаад л хамтдаа бүр ихийг босгохоор зүтгэж байна. хамт байгаа цагт амьдрал сайхөөн.

  18. sweety says:

    Ёооё тэр 30 нас гэдэг бол тийм залуу биш гэнэ үү. Хүний ид сайхан залуу насыг битгий тэгж унтраагаач. Монголчуудын дундаж наслалт 60 гэж дуулсан юм байна. 40 насандаа хүүхэд гаргаад 60 хүрээд өнгөрөхөд хүүхэд нь 20 настай болчихно. 20 настай хүн бол амьдарч чадна шүү дээ.

  19. Borte Chono says:

    Чиний зөв. Цаашдаа хэдэн жил ингэж явах билээ.
    Цугтаа амидраад эхэлвэл ядаж хэн хэн нь илүү хариуцлагатай болно.

  20. night says:

    2xon jil uerxed yunda yardag yum ve? 30nas xogshin bish id shn zalu nas shuu. Bi 30tai noxor bid 2 xooson l exelsen. Xuutei 3la shn l bna. nzalu chine arai oor yum bodod bga yum bishu. Chi arai turgedsen bna.

  21. TLLLL says:

    30 нас тийм ч залуу нас биш гэнэ уу? энэ саарал… мон хуцваа

  22. СААРАЛ says:

    Тэгээд ч аливаа зүйлийг хамтаараа бүтээн босговол амттай байдаг юм. Юун нэг нэгээр нь бэлдэх.

  23. СААРАЛ says:

    30 нас гэдэг тийм ч залуу нас биш ш дээ. Ядаж ирээдүйд хүүхдээ бодох хэрэгтэй. Та 2 хөгшрөөд үхэх гэж байхад хүүхэд чинь хоолонд хүрээгүй байвал ямар хэцүүг төсөөлж байна уу

  24. ыуыу says:

    ер ни бол чиний л зөв ш дээ. 30 xурсэн бол буур юч яриxав. дээр ни эрглзээд байдаг чи бас дуртай гар юмаа. бэлэн юман дээр тарвалзвал сайxан бна уу. эсвэл xуний ысооор амидарсан дээр уу гэж асуусан юм шиг сонсогдож бна. xэрэв мэдэxгүй бгаа бол аxмад настай xунээс сонсдоо. xэлчиxсэн л байдаг шуудэ.

  25. bayar hurgey! says:

    чи ёстой азтай бүсгүй байна аа, наад залуу чин үнэхээр ухамсартай залуу байна шүү 30 нас хэнд хамаатай юм? амидралд нас оройтохгүй шүү дүү мин

  26. tata says:

    би лав нөхөртэйгээ бүгдийг 0оос эхэлсэн. хамтдаа бүгдийг босговол амьдрал илүү амттай гэж үнэншүү. минийхээр нз залуугийн чинь боддог нэг талаараа л зөв л дөө. гэхдээ та 2 нэг нэгнээ хангалттай таньдаг болсон, болгоё бүтэээе гэвэл юу ч үгүй хоосон бсан ч болдог л бхгүй юу? нөхөр чинь арай өөр юм бодоод бгаан биш биз дээ. би нөхөртэйгээ оюутан бхдаа л танилцаад, төгсөх курс бхдаа хүүхдээ гаргасан, одоо бид 3 үнэхээр жаргалтай бна. чамд гэж хэлхэд эх хүн болох л эмэгтэй хүний жинхэнэ жаргал. 30нас гэдэг бо яг л амьдрал эхлүүлж эх болдог нас ш дээ. нз залуутайгаа сн ярилцаал үз дээ.

  27. mm says:

    энэнд яаараад байх нь зөв юм уу даа. гэрлээд дараа нь тусдаа гарсан нь зөв байх. Тэр хүн чинь гэргий болох хүнээ, хүнээс дутаахгүй энэ миний эхнэрийн байшин гэж хэлхийг л хүсэж байгаа шдээ. битгий яааруул. Яаарвал даарна гэсэн үгээ сана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.