Таныг тачаангуй болгодог хамгийн чухал зүйлс

Гадаад төрх эрчүүдийг татах анхны зэвсэг гэдэгтэй хэн хүнгүй санал нийлнэ. Гэхдээ эрчүүд харилцааны аль ч шатанд бүсгүй хүнээс эдгээр жижигхэн секси чанаруудыг хүсэн хүлээж байдаг гэнэ. Доорх чанаруудаар эр хүн бүсгүй хүний сексийн чадавхийг тодорхойлдог аж.

1. Таны алхаа
Бурхан минь, бүсгүйчүүдийн цовоо сэргэлэн, өөртөө итгэлтэй, ихэмсэг, харц дээгүүр алхааг. Бас тэр алгуурхнаар хоёр тийш савлах халуухан хөдөлгөөнийг нь. “Зүрх хулгайлах” гэдэг гэмт хэрэг байсан бол бид тэгж алхах тоолондоо эрүүгийн хэрэгт холбогдох байсан биз.

2. Таны хоолой

Та нууцлагдмал, гүн, наалинхай, нялуун ямар ч хоолойтой байж болно. Хоолойндоо зохисон өнгөөр яривал тэр нь хайртыг тань өдөөх гол зэвсгүүдийн нэг болдог байна.

3. Таны хурц ухаан
Сээтэгнэлтэй хэсэг бүхий ямар ч киног анхааралтай ажиглаад үзээрэй. Тэнд эмэгтэй хүний үг газар гээлгүйгээр асуулт бүрт сонирхолтой хариулт өгөх чадвар хичнээн чухал байгааг та анзаарах болно.

4. Таны бүжиглэж байгаа байдал
Энэ талаар тайлбар хийх нь илүүц биз. Та бүжгийн тайзан дээр хэрхэн хөдөлж байна, Орон дотроо ч бас тэгж хөдөлнө гэсэн үг.

5. Таны адал явдалд дуртай чанар

Хаана ч юуг туршиж үзэх зоригтой, яахаас ч буцахгүй эмэгтэй бол нөгөө талаар хаана ч, хэзээ ч, ямар ч байдлаар дурлаж чадна гэсэн үг.

6. Таны ичингүйрэл
Унтлагын өрөөндөө л жинхэнэ эрх чөлөөгөө зарлан тунхаглаж чаддаг бүсгүй хоёр дахин халуухан.

7. Таны инээд
Гижиг хүргэм инээд гэж ямар инээдийг хэлэх вэ. Цангинасан, биеэ сул тавьсац, гол нь чин сэтгэлийн тийм л инээд.

8. Таны үнэр
Энд таны түрхдэг сүрчигний талаар яриагүй. Харин таниас үнэртдэг байгалийн “үнэр”-ийн талаар ярьж байна. Мөн энд эрэгтэй хүнийг нүдээ аниад, хүзүү энгэрт тань гүн шигдэж, шунгах хүсэл төрүүлэх тэр л бүсгүй хүний нандин үнэрийн талаар ярьж буй юм.

9.Таны харилцаа
Та үүнд итгэхгүй ч байж магадгүй. Гэхдээ таны бусадтай харилцах харьцаа тачаангуй харагдахад тань нөлөөддөг гэдэг онол 100 хувь үнэн юм.

4 Comments

  1. Эр хүн. says:

    Заавал бүгдийг нь агуулсан байх хэрэггүй л дээ. Миний хувьд хамгийн чухал нь алхаа, бүжиг, инээмсэглэл, тэгээд ичэнгүйрэл юм болов уудаа.

  2. Явдал нь хэтэрсэн гар says:

    За Мандахаа би чамдээр очинооо. Тэгээд чамд найзаа үлдээгээд явна. Хахаха

  3. munh says:

    ю вэ

  4. mandah says:

    haluuhan geh ni haashaa yum, tehdee aytaihan shuu bi, 9167-0779 dygaaraar yariarai. hamgiin avuushtai ni single shu,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.