Хайр дурлалд өөрийн хүслээр хандах хэрэгтэй

Хайр гэдэг бол сайн дурын ухаангүй үйлдэл юм. Үнэхээр хүн хайртайгаа учрахаар жигүүр ургасан мэт болж хаашаа ч хамаагүй дүүлэн нисмээр болог шүү дээ. Гэхдээ орчин үед эмэгтэйчүүд маань хайр сэтгэлийн асуудал дээр хэт их нэг талаа барьсан байр суурьнаас хандаад зогсохгүй дотоод шүүмжлэл нь эр хүнийг өөрийн орон зайндаа оруулахад нь саад болоод байдаг нь нууц биш юм.

Одоо цагт үлгэрт гардаг шиг “цагаан морьтой ханхүү”-г ирэхийг нь хүлээж суух хэрэггүй л болов уу. Иймд оюун ухаанаа цэгцэлж, бодитой хайр дурлалд хандах хэрэгтэй.

1. Өөрийнхөө хүрээллээс нэр дэвшиж болохуйц хэн нэгэн залууг сонгож аваарай. Өнгөрсөн туршлагаа толгойноосоо авч хаях хэрэгтэй. Одоо та харин энэ харьцааныхаа “найруулагч” нь байх болно.

2. Эрэгтэй хүнтэй харьцах харьцааныхаа хүрээг тэлж өгөөрэй. Болзооны дараа хар хүү уруугаа мессэж бичих: “үдшийг гайхалтай өнгөрүүлсэнд баярлалаа! Хэзээ ч ингэж цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаагүй юм байна” гэх мэт.

3. Аль хэдийн дурласан мэт биеэ авч явах гээд оролдоод үзээрэй. Амьдралд бүх зүйл ийм байдаг шүү дээ хэмээн гэнэн хонгороор бод.

4. Хайр дурлалд ч гэсэн дасгал сургуулилт хийх хэрэгтэй болдог. Энэ ч утгаараа хайр дурлал танаас их хүч хөдөлмөр, хүчин чармайлт шаардана гэсэн үг юм. Иймд энэ бүхнийг та эрүүл саруул ухаанаар хүлээн авах нь зүйтэй. Хайрлах хүн чинь өөрийн тань амьдралд гарч ирэх тэр үеэс л та аз жаргалыг мэдэрнэ.

5. Гол нь зүрх сэтгэлээ чагнаад, өөрийгөө сул тавиад, юу хиймээр байна түүнийгээ л хий, хэрэгжүүл. Өөрийн дур хүслээр хандах шиг сайхан зүйл байхгүй шүү дээ.

6.
Эцэст нь хэлэхэд та өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн нь юм шүү.

/Хань/

1 Comment

  1. miigaamiigaa@yahoo.com says:

    амжилт охидоо…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.