Эр хүн та хаана явна?

Өнөөдрийн Монгол улс эр хүний ноён нуруу, холч ухаан, нөмөр нөөлгөөр дутаж байх шиг. Улс орон гэж том юм ярихаа больё л доо. Захын нэг айлаар ороход эхнэр хүүхдүүдэд нь, муу шовгор гэрт нь өрхийн тэргүүний орон зай ямар их үгүйлэгдэж байгааг харж болно.

Бүсгүй хүнийг урт үстэй, ухаан богинотой хэмээн тодорхойлж, хүүхнүүд л хов жив ярьдаг гэдэг байсан бол орчин үед эрчүүд хов зөөж, будлиан үймээн хутгах нь энүүхэнд болж. Эр байдлаа алдаж, эм шинжтэй болж байгаа юм уу даа ч гэж бодогдмоор. Эр хүн ямар байсныг, ямар байх ёстойг одоо жар, далан настай буурлуудаас л харж болохоор байна. Гэхдээ тэднийг муучлах гэсэнгүй, харин эр хүний үнэлэмж навс унажээ гэдгийг л бичиглэж суугаа хэрэг. Харахад нүдэнд дулаахан, буурь суурьтай эрчүүд цөөхөн болжээ.

Уушийн газарт зөөгч хийн гүйлдэх уяхан турьхан гар хуруу, шингэн царай зүстэй хөвгүүд, нөгөө солонгос ч билүү хятад ч билүү хэв маягаар хувцасласан эр эм нь үл мэдэгдэх сэгсгэр үстэй, чихэндээ ээмэгтэй залуус, архинд хөлчүүрэн өдөр хоногийг өнгөрөөх эрчүүд, эрх мэдлийн төлөө улайран тэмцэлдэх “төрийн харцуул”, хулгай зэлгийн хэргээр торны цаана суух эрүүгийн хэрэгтнүүд, амьдрахын эрхээр харийн оронд боолын хөдөлмөр эрхэлж яваа залуус… Эрчүүдийг хаана, юу хийж яваагаар нь ангилбал урт цуваа хөврөх нь ээ.

Гэр бүл, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагын мэргэжилтнүүд хамтран судалгаа хийгээд дараахь дүгнэлтэнд хүрсэн байна. Тэд “манай оронд гэр бүлийн задралын эхлэл тавигдаж байна. Энэ нь цаашид нийгмийг задралд хүргэх сөрөг нөлөөтэй” хэмээгээд гурван гэр бүлийн нэг нь өлөн зэлмэн амьдарч, гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн томоохон үзэгдэл болоод байгааг хэлжээ. Эхнэр хүүхэдтэйгээ хатуу гараар харьцдаг “өрхийн тэргүүн”-үүдээс шалтгааныг нь тодруулахад “байр нь хаана байгааг мэдрүүлэх гэж зоддог” гэсэн хариултыг олонх нь өгч дээ.

Хүндэтгэлийг хүчээр бий болгох гэж зүтгэж байгаа нь харамсалтай. Эр хүн өөрөө эр хүн шиг, эцэг шиг, хань ижил шиг байдаг бол хүчээр хүндлүүлэх гэж зодоон нүдээн болох асуудал гарамгүй л байлтай. Найман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагч болж, салалт болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо олширч, амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд нөхөн үржихүйн насны мянга мянган залуус харийн оронд цагаачилж, гэр бүлийн халуун дулаан орчинд өсч торних боломжгүй хүүхдийн тоо нэмэгджээ.

Монгол эрчүүдийн дийлэнх нь дөнгөж 50 нас гарав уу, үгүй юу архи тамхинаас үүдэлтэй ямар нэг хавдраар өвчилж, хорвоог орхиж байна. Энэ мэтээр судалгаа, тоо баримтуудыг сөхөөд байвал эрчүүдтэй холбоотой олон асуудал урган гарч байгаа юм. Тухайлбал, хорт зуршилд автан мансуурч донтож байгаа хүмүүсийн ихэнх нь эрчүүд гээд бодохоор удмын сангийн гажуудал бий болж байна. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг удмын санг ариун байлгахын тулд эр хүн ядаж л мансуурахгүй, донтохгүй байх хэрэгтэй болох нь ээ дээ.

Оюутан байхад манай ангид хичээл ордог өвгөн профессор ийн хуучилсныг мартдаггүй юм. Аавууд хүүтэйгээ ярьж зөвлөлдөж, амьдралын хар бор ухааныг зааж сургаагүйгээс хөвгүүд арван хэдэн настайдаа үерхдэг охиноо жирэмсэн болгочихоод хүссэн хүсээгүй амьдрал зохиодог. Амьдрал овоо тэгширч, гуч гараад дөч дөхөөд ирэхийн үест эхнэрээсээ уйдаж, шинэ соргог амьдралыг хайж эхэлдэг. Эндээс л өнөөх үл итгэлцэл, гэр бүлийн хэрүүл маргаан, араар тавилт, ил нууц амраг, хойд эцэг эх, гэр бүл салалт гээд өч төчнөөн сөрөг асуудал урган гараад байгаа юм шүү дээ.

Эр хүн сайхан хүүхэнд харц унагах нь байлгүй л яахав. Даанч одоогийн залуус эхнэр хүүхдийнхээ хувь заяаг бодохгүй зугаа цэнгэлд хэт автагдсанаас амьдралаа үгүйрүүлдэг болж дээ гэж билээ. Энэ ярианаас үүдээд дээрх сэдвээр судалгаа хийх явцдаа супермаркетаар үйлчлүүлж, кассанд тооцоо хийж байгаа хүмүүсийн хүйсийн байдлыг ажиглатал олонхи нь эмэгтэйчүүд байв. Нөхрүүд зөвхөн тортой юмыг барихаас хэтрэхгүй. Учрыг ухвал хэд хэдэн шалтгаантай.

Эрчүүдийн дийлэнх нь гэр бүлийн санхүүгээ бодолгүй байгаа хэдэн төгрөгөө архи дарсанд өгчихдөг, эсвэл гэртээ ажилгүй сууж эхнэрээрээ тэжээлгэдэг, ажил төрөл хийлээ ч мэргэжил, чадвараас нь хамаараад бага цалинтай ажил олддог зэрэг хэд хэдэн хүчин зүйл харагдаж байлаа. Эндээс л эрчүүдийн үнэлэмж хаахнуур явааг дүгнэчихэж болохоор.

Хамгийн ойрын жишээг аваад үзье л дээ.

Зах дээрх наймаачдын олонх нь эмэгтэйчүүд байдаг бол захын үүдээр тэднээс ч олон ажилгүй залуус дэмий холхиж байгааг та харж болно. Монгол эрчүүдийн багагүй хэсэг нь харийн оронд боолын хөдөлмөр эрхэлж яваа.

Харьд одсон асар олон монголчууд сайхан амьдрахын тулд амьдрал, ар гэрээ бүгдийг нь дэнчин тавьж, харийн орныг зорьж байна. Гэвч хэдэн сар жилээр тоологдох цаг хугацааны эцэст хил дамнасан гэр бүлийн нандин харилцаа үгүй болж, голомтоо сахин үлдсэн эхнэр нь өрх толгойлсон эмэгтэй болж, хүүхдүүд нь эцэггүй мэт өсөж байгаа нь харамсалтай.

Гадаад орныг зорьж байгаа монгол иргэдийн дундаж нас 20-35. Энэ бол гэр бүл төлөвших, нөхөн үржихүйн нас юм. Мэдээж тэдний ихэнх нь эрчүүд. Хүүхдийг ирээдүй гэдэг бол эдгээр залуусыг Монголын өнөөдөр гэж хэлж болно. Гадаадад гарсан Монгол эрчүүдийн тавь гаруй хувь нь эхнэр хүүхдээсээ хол амьдарч байгаа бол гучин хувь нь гэрлэж амжаагүй яваа, үлдсэн хувь нь гэр бүлтэйгээ харийн оронд амьдарч байгаа гэсэн судалгаа ч байна. Хэдийгээр тэдний санхүүгийн байдал, ахуй амьдрал нь дээшилсэн ч гэрлэлт нь оройтож, сэтгэл санааны хямралтай болж, эрүүл мэндээрээ хохирон байж мөнгөний төлөө залуу насаа үрсэн байх юм.

Дан ганц гадаадад гарсан эрчүүдээс үүдэж өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо олширсон гэвэл ташаа ойлголт болно. Тэднээс гадна эхнэр хүүхдийнхээ өмнө хүлээх үүргээ мартсан эрчүүдийн балгаар амьдралын хүнд хүчрийг нуруундаа үүрч, өөрийгөө золиослож байгаа эмэгтэйчүүд олон бий.

Монголчууд өрхийн тэргүүн, гэрийн эзэн гэж ярьдаг байсан бол өнөөдөр харин “өрх толгойлсон эмэгтэй” гэдэг өрөвдөм үг ихэд дэлгэрчээ. Ийм амьдралтай эмэгтэйчүүдийн тоог ерэн онтой харьцуулахад дөрөв дахин өссөн байх юм.

Гадагшаа гарч биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийн наяад хувь нь хүн худалдаалах бизнест өртөн хохирч, гадаадын иргэнтэй гэрлэж байгаа эмэгтэйчүүдийн тоо гуравхан жилийн дотор 400 гаруйгаар өссөнөөс ихэнх нь Солонгос хүнтэй гэрлэжээ. Жилийн дараа гэхэд мянга гаруй хүнээр өсөх хандлагатай байна. Энэ олон эмэгтэйчүүд харийн хүний хүйтэн өврийг бүлээцүүлж, монгол удам тасарна гэж бодохоор харамсаад халаглаад ч барамгүй.

Амьтны амьдралд хүртэл эрэгчин нь эмэгчнээ харамлаж, азарга гүүгээ хурааж, эр чоно нүх рүүгээ хоол зөөдөг байтал Монгол эрчүүдэд эр амьтны араншин ч алга. Амьдралаа аваад явах нь битгий хэл амар жимрийг хайж, эр хүний үүрэг хариуцлагаас зугтаж байх хооронд бүсгүйчүүд эр нөхрөөр, хүүхдүүд нь эцгийн нөмрөөр дутаж байгааг алдаж онож яваа эрчүүд минь ухаараасай билээ л.

Харийн хүнтэй дэр нэптэсэн бүсгүйчүүдийг бузар булайгаар ярих нь залуусын амны уншлага болжээ.

Гэвч эрчүүд өөрсдөө амьдралын ухаанаа гээгээгүйсэн бол харьд одсон тэр олон охид бүсгүйчүүд тоонот гэрийнхээ өрхийг татаж, тулгат галд цайгаа чанаж, сэтгэл тэнүүн амьдрах л байсан. Эцэст нь хүүхдийн асуудлыг цухас ч гэсэн хөндөхийг хичээе. Гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, ядуурал нэмэгдэж байгаа энэ үед нийгэм эдийн засгийн болоод ёс суртахууны хямрал, уналтанд хамгийн их нэрвэгдэн хохирч байгаа бүлэг бол хүүхдүүд гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Тэгээд ч одоо мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хууль нь эцэг эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүргийг тодорхойлж өгсөн боловч хүүхдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөөр байгааг анхаарах шаардпагатай байгаа юм. Энэ хуулинд “Эцэг, эх байх үүргээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахыг завдсан, сэтгэл санааны хүнд дарамтад оруулж, санаатайгаар заналхийлсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно” гэж заасан байдаг.

Азарга хүртэл охин төлөө нас гүйцмэгц сүргээсээ хасдаг байтал төрсөн охиноо, төрсөн дүүгээ хүчирхийлж байгаа мунаг эрчүүд байх л юм.
Шүүхээр орж, хуулийн дагуу эцэг тогтоолгосон болон гэр бүлээ цуцлуулсан тохиолдол сүүлийн таван жилд огцом өссөн байна. Жилд дунджаар 1500 гаруй өрх гэрлэлтээ цуцлуулдаг бол 1990 оноос хойш салсан гэр бүлийн 70 гаруй хувь нь 0-15 насны хүүхэдтэй байжээ. Ийн жил бүр олон мянган хүүхэд өнчрөл хагацлыг амсаж, ихэнх нь аавгүйгээр амьдралыг туулж байна.

Аав ээжийнхээ салалтыг мэдэрсэн бага насны хүүхэд өөрийгөө хаягдсан, ганцаардмал хэмээн бодож өөртөө итгэлгүй болж өсдөг бол өсвөр насныхан бухимдал шаналалаа хурц илэрхийлж, орон гэрээ орхих, архи тамхи хэрэглэн буруу замаар будаа тээж эхэлдэг аж.

Ихэвчлэн аавууд гэр бүлээсээ уйдаж, эхнэр хүүхдээ орхин одож, ээжүүд хүүхдээ дэргэдээ авч, өрх толгойлон амьдралын хатуу бэрхийг туулдагийг судалгаанаас харж болно.

Салж буй гэр бүлүүдийн 50 илүү хувь нь итгэл алдарсан, үлдсэн хувь нь санхүүгийн бэрхшээл, хүчирхийлэл, зодуур нүдүүрээс үүдэлтэй гэж хариулжээ.

Д.Дэлгэрмаа

23 Comments

  1. orgil says:

    er hvn bi end yavna ysn gertei l bna

  2. orgil says:

    emegtei eregtei hvmvvs neg zoosnii 2 tal (tsaad utgiig ni oilgo) jich-ymar ch utgagvi

  3. Amidral mungun deer togtdog.

  4. naran says:

    Тогтолцооны хямрал.

  5. муу юм бол тэр захийн хар гэр гэдэг шиг. Энэ муухай том шалтаг байна даа. ингээд л араар нь тавичихлаа гэсэн юмнууд хогиороо байна. ингэж туйлширч яах гэсийн бээ? аль алинд нь л байна. тэрийгээ өөрсдөө мэдэхгүй юм аа.

  6. mongol zaluu says:

    энэ монголын хүүхнүүдийг ерөөсөө ойлгохоо байлаа.өөртөө анхаарал тавиад зүс царайгаа янзлаад явахаар хүүхэн шиг гэнэ.хээгүй царайлаад мөрөөрөө байхаар бүдүүлэг арчаагүй гэнэ.үнэнийг хэлэхэд монгол охидын ухамсар газар доогуур л орсон байна шүү дээ.залуус хичнээн зүтгээд хангалттай цалин алга.нийгэм ядуу байна.энэ үед харин бүсгүйчүүд нь амиа бодоод л эрчүүдийгээ нулимаад л халтар төгрөгний төлөө хөгшин халзан гадаадуудтай суугаад л.гүй мөн ухаантай бүсгүйчүүдтэй улс юм даа.тэгвэл өөрсдийгөө бусад улс орны бүсгүйчүүдтэй харьцуулаад нэг хараасай.

  7. H says:

    Би хар багаасаа эхнэр авахгуй гэж боддог байлаа. Одоо тэр бодол маань улам лавшрах шиг.

  8. bb says:

    Тайван гэсэн хүний бичсэн зүйлийг уншаад болоо та нар өөр юу хүсээв новш юмдаа, хүүхнүүдчдээ

  9. chingee says:

    ene mongol er yu hutsaad bainaa, ugasa asia style-r degjin soyoltoi haragdaj baina, chi ooroo hachin haltar sairan nuur tsarailchaad uhsenee hutsaad baigan be, chamd ugasa asia style zohihgui bolhoor ingej buhimdaad baina u? hachin haltar nusaa hamrandaa naasan baliar zawaan shijgiin amitan chin yu we oosh

  10. peesh says:

    Эрэгчингүүд өөрснийгөө өмгөөлөөд явж л байг. Эмэгчингүүд алъ чадалтайг нъ сонгоод амъдранаа гэж уу Чадалгуй эртэй суусан нъ хохироод чадалтай эртэй суусан нъ жаргадагаас хойш Буур чадалтайг нъ сонгоё гэвэл гадаадийн тэр бумтан шдээ яахуу

  11. Монгол эр says:

    Солонгос стил бол азийн хэв маяг чиг шиг. Тэр солонгосыг чинь чөтгөр аваг эмэгтэй эрэгтэй нь мэдэгдэхгүй стилээ шүтээд байж л байлдаа хөөрхий . Монгол эрчүүдийн хувьд яахав дандаа ийм байхгүй ээ азгүй хэд нь архичинтайгаа сууна биз ухаантай хэд нь сайн нөхөртэй болчихсон болж л байна ш дээ. Саяхан л ардчилсан улс болсон биш үү яахав нийгмийн ийм үе аль ч улсад байсан юм. Удахгүй сайхан болно миний хувьд манай найзууд дунд арчаагаа алдаад архинд орсон хүн лав алга харин ч энэ өрсөлдөөнтэй амьралд хүчээ үзэлцээд сайн л явж байна эхнэр хүүхдээ аятайхан авч явж л байна ш дээ дандаа бүрхэгээр яриад бүүр хямраагаад хаячих юм аа

  12. hee says:

    гадагшаа гарж байж л соёлийг мэдэрч бн ш дээ монголдоо байгаад байвал тэрийг үзэхгүй юм байна Болдогсон бол бүгдийг нь аваачаад ингэж амьдардаг юм байна гээд үзүүлмээр байна тгээд өөрийн эрхгүй өөрсдөөсөө ичиx биз

  13. heyhoney says:

    yamar ch niigemd buhiil zuiliig er hun l buteen baiguulj bdag naad zah ni er hun ger bulee tejeeh, niigemd todorhoi bair suuritai boloh zailshgui shaardlagtai bdag
    tegtel ter ih hund achaag yamar negen noloolloos bolj daaj chadahgui bolhooroo l muu nertei boloh yum hun ooroo huseed tiim bolno gej bhgui
    deerh niitlel deerh shig yum bol nogoo oorsdiigoo gemgui tsailgan buh yumnii hohirogch geed bgaa emegtei humuus mash ih shaltgaalj bgaa
    enger sultai shunaltai er nohroo hetseech oilgodgui oilgohiig ch husdgui baliar zavaan aashtai humuust ger bul hetseech togtohgui medeej buh heruul er hunees l ehlene yagaad gevel iim yumiig er hun tesverlej chaddaguin teheer er hun buruutai nogoo baliar avgai ni gemgui bolood ulddegshd
    yer ni bol fuck you

  14. zahidliin ezend says:

    ene zahidliin ezend helchii—- Yr n odoo 21-r zuun garchihaad baina, yahleeree bid nar oor ornii soyliig duuraij bolohgui gej, korea style bol yr n odoo asia.d mash delgereed baigaa mash tsewerhen soyoltoi haragddag tegsen baital neg muu ulaan hatsar galbirgui us, soyolgui huwtsaslalttai chigeeree baina gesen chin yu gesen ug we, chihendee eemeg zuuheeree emegtei bolchhuu, yr n yaadgiin chi medeed chi zaah uu, yaahleeree erchuud bid nariig l yr n doosh n hiij baidgiin, hachin huuchinsag uzeltei deer ue tsarailsan amitan chin, odoogiin ueteigee hul niiluulen alhaj baij bid hugjinu, odoo hotod soyoltoi tsewerhen haragddag zaluus bol ene metiin style image-r huwtsaslaj amidarch baina, tegher huduu tsarailaad uher mongol gesen todotgoltoi uldehiig husehgui baina, bi busdiig n unshsangui, harin ter zaluuchuudiig maani korea style ntr-r huwtsaslasan baina gesen uguulberiig unshaad ene heden ugee helhiig huslee

  15. goodman says:

    гадаад нөхөртэй нэгэн л бичсэн бна.монгол хүүхнүүд ч сүүлийн үед гадаад эрээрээ(нөхөр,найз залуу,явалддаг нэг ни явалддаг эрээ)их гайхуулж бахархаж бичиж яридаг болж.

  16. GattO says:

    hoorhiidoo muu erchuud dandaa l muu nertei luu danstai bh yumdaa yronhii niigmiin bdal n unench bugd ymar tiim bishdee…

  17. he he says:

    bas l neg hariin huntei suusan emegtein ooriigoo daldhan omgoolson bichleg shiv dee stgegdel bichsen moilhon terniig demjij bgaa huuhnuudiinheer bol ch mongold er hun b.hgui yum shiv dee hoorhii tednii aaav nar ni ohid ni iimhen ochuuhen bodol teej yavdagiig meddeg bol uu? neeree bi ohin urtei shte terniigee yaj humuujuulnee ene huuhnuudiin b.gaagaar bol ch 1 hujaagiin hadam boloh yum bna daa

  18. nmn says:

    Тайван маш сайхан бичжээ. угаасаа эрчүүд гэдэг чинь эмэгтэйчүүд бид л зоригжуулж, урамшуулж, хайрлаж байхгүй бол амархан бүдэрдэг хүмүүс шүү дээ.

  19. Mr.M says:

    Өөрийн чинь харсан өнцөг ердөө завсрын үеийн залуучууд. Бид нар үргэлж ийм байхгүй л … нийгэмд байгаа энэ их ачааллыг үүрхийн сацуу эндээс сурч , мэдэх боловсрох хүн бас л байгаа.

    Залуусаа бид нар ингэж хэлүүлэх гэж амьдарч байгаа гэж үү ?

  20. Тайван says:

    Тиймээ, дээрх нийтлэлээс өнөөгийн манай нийгмийн байдал ерөнхийдөө харагдаж байна. Сайн ч бичжээ. Үнэхээр эрчүүдэд асуудал байна. Гэхдээ бас асуудлыг арай гүнзгийрүүлж, цаад учир шалтгаан нь юундаа байгааг эрэлхийлэхийг хичээгээгүй юм уу даа гэж санагдахаар байна. Хэн нэгэний алдаа дутагдлыг олж харах нь тийм ч төвөгтэй зүйл биш л дээ. Харин яагаад энэ хүн ийм юм хийв, яагаад ингэтлээ хувирав гэдэг дээр бас ярилцах хэрэгтэй санагдана.
    Эрчүүд маань яагаад доройтчихов оо? Энэ чиглэлээр л ганц хоёр санаа дэвшүүлэх гэсэн юм.
    Биологийн талаасаа ч, сэтгэл зүйн талаасаа ч эрэгчингүүд эмэгчингүүдээсээ хэврэг байдгийг шинжлэх ухаан нотлодог. Сүүлийн 20 иод жил бид нийгмийн өөрчлөлт, хямралуудыг даван туулж байгаа билээ. Энэ давлагаанд эрэгчингүүд маань илүү нэрвэгдэж, тэвчээр алдацагааж байна. Үүгээрээ би эрэгтэйчүүд илүү зовоод эмэгтэйчүүд нь бага зовсон гэж хэлэх гээгүй. Тэвчээр алдаж, няцаж байгааг нь хэлэх гэсэн юм. Тэд гэр бүлээ тэжээж чадахгүйдээ, гадаадын кино, амьдралыг үзэж улам ихийг шаардах болсон эмэгтэйнхээ хүслийг биелүүлж чадахгүй байгаадаа бухимдаж, стресст орж, өөртөө итгэх итгэлээ алдан няццагааж байна. Архинд живсэн эр – тэр бүх юмаа /өөртөө итгэх итгэлээ/ алдсан учир үхлээ л хүлээж байна. Эхнэрээ “байранд нь байлгахаар” зодох эр – өөрөөс нь бүх талаараа илүү болж, өөрийг нь голох эхнэрээ хараад түүнийгээ дэргэдээ байлгах ганц зам нь хүч хэрэглэх гэж сэтгэсэн мунхаглал. Шоронд хатаагдах “сайн эрс” – сайн сайханыг нэгэн амьсгаагаар нэг мөсөн олж авах гэсэн бүтэлгүй оролдлого. Гадаадад аялах “хайгуулчид” – дотоодод мөрөөдөл нь биелэх үндэсгүй учраас ертөнцийн мухар хүрч “эрднэсийн сан” олохоор одогсод. Эрчүүд өнөөдөр Монголдоо ажиллаад олсон цалингаараа дөнгөж өөрийгөө л аргална уу гэхээс гэр бүлээ тэжээж дийлэхээргүй хэмжээнд байна. Гэтэл гадаад соёлын довтолгоонд өртөөгүй “харанхуй, бүдүүлэг” байхдаа байгаа хэддээ сэтгэл ханаад, биесээ харан жаргаж суудаг байсан бол өнөөдөр гадаадын баян эрхмүүдийг тансаг амьдралыг зурагтаараа үзэж атаархлын сэтгэл төрсөн эмэгтэйчүүдийнхээ шуналыг гүйцэхээ болин цөхөрч байна. 20 жилийн дотор бидний цалин шальтай нэмэгдээгүй атлаа, хэрэглээний сагс маань маш их томорчихжээ. Зөвхөн шинэ жилээр л иддэг байсан мандариныг жил тойрон иддэг болжээ. Эмэгтэйчүүд байгалиасаа атаархуу гентэйг бид мэднэ. Гэтэл энэ хүсэл шуналыг гүйцэлдүүлж чадахаа больчихоод эрчүүд маань няцах нь няцаад, цөхрөх нь цөхрөөд, амиа хорлодог дээрээ тулчихаад байгаа нь үнэн бодит төрх гэж бодогдоно. Эмэгтэй хүн эрэгтэйгээсээ өдөр тутам хайр халамж хүсэмжилж байдаг бол эрэгтэйчүүд нь эмэгтэйгээсээ байнга л урам нэхэж амьдардаг хорвоо билээ. Бага ч гэсэн амжилтыг нь урмаар мялааж байвал улам л гялалзан асаж, эрч хүчээр дүүрэх болно. Харин үргэлж л болж бүтэхгүй байгааг нь сануулаад байвал хамтдаа живэх нь тэр биз ээ. Эрчүүд нэгэн тугийн дор манлайлагчийнхаа үгээр нэгэн зүгт санаа нэгдэж хөдөлсөн үедээ л хүчирхэг байж чаддаг болохоос ганц нэгээрээ бол эмэгтэй хүнээс ч дор байдгийг сануулахад илүүдэхгүй биз. Нуршуу юм болчихлоо. Тэвчээртэй уншсанд баярлалаа.

  21. ККК says:

    Явчихсан арчаагүй бохир боловсролгүй Монгол эрчүүдээ гэж. Сайн ни даанч хэдхэн юм л да. Яана да хүүхнүүдээ гадаадуудтай суугаад л байхаас. Монгол эрчүүдийн арчаагүй байдал тэдний сурч мэдэхийг эрмэлзэж уйгагүй хөдөлмөрлөж чаддагүйд л байгаа юм. Боловсролдоо анхаар эрчүүдээ худлаа том яриж лонх эргүүлж явахаар

  22. мойлхон says:

    бүх эрчүүдийг 100% гэх юм бол 70% нь ийм болчоод байна шүүдээ…за тэгээд үлдэж байгаа 30% нь ч бас ариухан биш л дээ ,яахав эхнэр хүүхдээ өнчрүүлчилгүй архиаа уугаад хүүхэн шуухантайгаа орооцолдоол явж байгаа шүүдээ.. хөөрхий миний монголын эмэгтэйчүүд

  23. hen negen says:

    tuulshirsan medee utagguishde eregteichuud l muu geh yum bugd bishishde zarim neg gaigui sain chadaltai erchuud bna yron l chadaltai saihan zaluuuchuud zondoo l bnashde neg eregtei l tiim bhar bugdiig n muulhin hezee l erchuud bugd hov zoogodl erguutdeg bsin bdooj bichmoi

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.