Найзынхаа найзад итгэж болох уу?

Хайрт чинь чамайг найз нартайгаа танилцууллаа. Тэдний сонирхдог юм нь хоорондоо адилхан нэг хүрээний хүмүүс гэдгийг нь чи анзаарчээ. Хэрэв найз залуу чинь найз нартайгаа их цаг өнгөрөөдөг ажээ.

Тэгвэл чи түүнийг эсвэл намайг, эсвэл найз нараа сонго гэсэн байдалд битгий оруулаарай. Тэгвэл тэр чамайг биш, тэднийгээ сонгох бүрэн боломжтой…

Яагаад гэвэл та хоёр бие биедээ хайртай байсан ч гэсэн энэ нь та хоёрт найз хэрэггүй гэсэн үг биш ээ. Найз нарынх нь дэргэд хэзээ ч түүн рүү хашгирч болохгүй. Тэгвэл тэр хэзээ ч чамайг уучлахгүй шүү.

Гэхдээ заримдаа түүний найз нар чамд сайн үйл хийж өгч болно. Жишээ нь хайрттайгаа хэрэлдчихээд байхдаа түүний найз нар дээр нь очоод яавал түүнтэй эвлэрч болох тухай асууж болно. Ямар ч тохиолдолд түүнд болон найз нарт нь хамт байхаа тулгаж болохгүй. Түүний найз янз бүр байдаг.

Түүний найз нарт таалагдахгүй чанарууд
– Тэдний найзыг нь илт өөрийнхөөрөө байлгах гээд байвал,
– Найз бандиа тэдэнтэй байнга уулзахыг зөвшөөрөхгүй байвал,
– Тэдэнтэй байхдаа таарахгүй байвал,
– Тэдэнтэй сөргөлдөөд байвал,

– Найзуудынх нь нэг рүү нь хандархыг оролдвол,
– Эрчүүдийн ярианд байнга оролцоод байвал,
– Найз бандитайгаа юу хийж яваагаа байнга ярих,
– Найз бандиа байнга хурдан хариулахыг оролдох,

Түүний найз нарт таалагдах чанарууд
– Чи тэднийг хүндэлвэл,
– Тэдэнтэй байгаараа байвал,
– Инээж, илэн далангүй байвал,
– Тэдэнд өөрийгөө жаахан ч гэсэн хүндлэх боломж олговол,

/Хань/

2 Comments

  1. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    ИТГЭЖ БОЛОХГҮЙ

  2. sain says:

    тийм шуу xайрт мин энийг уншаарай xэxэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.