Хятад ажилчид уу, Хятадын арми уу?

Урин цаг иржээ. Урд хөршөөс Улаанбаатарыг зорьсон ажилчид “вагон вагоноороо” төмөр замын төв буудалд бууж байна. Яг л хавар болохоор ирдэг усны шувууд шиг. Усны шувууд хавраар ирээд намраар тоо бүрэн толгой мэнд буцдаг бол харин тэд буцаж гарах хилийн тамга даруулах нь тун ховор байдгийг Хил хамгаалах ерөнхий газрынхан баталж байна.

Хөнжил пүүгээгээ үүрсэн хятад ажилчид төмөр замын төв буудалд хэдэн зуугаараа буудаг үзэгдэл жил жилийн урин цагаар давтагдсаар олон жилийг үдлээ. Тэр хэмжээгээр Монгол залуус маань ажлын байр, талхны булангаа булаалгасаар.

Бид энэ талаар сурвалжлахаар өнгөрсөн ням гаригт төмөр замын төв буудлыг зорьсон юм. Бээжин-Улаанбаатарын чиглэлийн олон улсын галт тэрэг пүрэв, ням гаригуудад 13:20 цагт ирдэг. Гэхдээ олон улсын суудлаар хятад ажилчид ирэх нь ховор байдаг тухай төмөр замын ажилтнууд ярьж байсан юм. Учир нь олон улсын суудлын тасалбар үнэтэй байдаг ажээ.

Харин Эрээн-Улаанбаатарын чиглэлийн экспресс суудал болон Замын-Үүд-Улаанбаатарын орон нутгийн галт тэргээр хятад ажилчид “вагон вагоноороо” буудаг гэнэ.

Бээжин-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэг ирж, хоёр вагоноос дүүрэн хятад ажилчин бууж байгаатай тааралдав. Галт тэрэгний хаалга нээнгүүт урд зүгийнхний үнэр хамар цоргиж, хувцас хэрэглэлээ үүрсэн тэд цуваагаар алхан төмөр замын буудлын гадна эгнэн зогсох фортер машинд юмаа ачаалав. Дараа нь найман микро автобусанд чихэлдэн суухыг бодвол 100 гаруй хятад ажилчин ирсэн бололтой.

Тэд Өндөр довын чиглэлд зам барихаар ирж байгаа хятад ажилчдын түрүүч гэнэ. Тэднийг тосч авсан Монголчууд бидэнтэй яриа үүсгэхийг хүссэнгүй. Гэрэл зургийн дурангаас зугтан микро автобуснуудад хятадуудыг “чихэж” аваад бушуухан давхиж одсон.

Ийм дүр зураг өдөр бүр давтагддаг ч хятадууд бөөнөөрөө галт тэргэнд суугаад буцаж байгаа нь огт харагддаггүй тухай төмөр замын төв буудлынхан ярьж байлаа.

Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.9.1-д заасны дагуу гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах чиглэлээр тусгай зөвшөөрөл олгодог. Гадаадаас авах мэргэжилтний тоог ч жил бүр тэд тогтоодог юм.

Ажилтны тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч, Ажиллах хүч гадаад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу тоог баталдаг. Энэ талаар тус газраас мэдээлэл авахыг хүссэн боловч бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Учир нь уул уурхайн зарим томоохон компани тогтоосон квотоос илүү ажилчин авах хүсэлтэй байгаагаас одоогоор нэгдсэн тоо баримт гараагүй байгаа гэнэ.

Харин Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанаас зарим мэдээллийг авсан юм.

Монгол 700 гаруй мянган Хятадтай

Монгол Улсад гадаадын 800 гаруй мянган иргэн байгаагийн 670 мянга нь хятадууд гэсэн албан бус мэдээ бий. Хүн амын гуравны нэгтэй тэнцэх тооны харийнхан бидний дунд ажиллаж, амьдарч байгааг энэ судалгаа харуулна.

Дэлхий дээрх таван хүн тутмын нэг нь хятад гэдэг. Гэтэл дээрх тоог хүн амдаа харьцуулаад үзэхэд бидэнтэй Улаанбаатарын агаарыг хуваан амьсгалж буй дөрвөн хүн тутмын нэг нь гадаадынх, гурван хүн тутмын нэг нь хятад байна.

Хууль бусаар оршин суугчид тухайн улс орондоо чимээгүйхэн амьдрахыг илүүд үздэг байх гэж бодогдоно. Гэтэл манай улсад амьдарч байгаа нь тийм биш. Харуулаа элбэж зодсон, бичиг баримтыг нь олоод аваачиж өгсөн хүнийг зодож гэмтээсэн, шаардлага тавьсан цагдаагийн ажилтанд халдсан гээд тэд хэтэрхий “танхил” бас танхай.

Монголд уг нь хууль гэж бий. Харамсалтай нь энд, тэндээ том, том “цоорхой”-той. Түүгээр нь харийнхан шургалдаг, тэр “цоорхой”-г зааж өгч, түүгээр гадаадынхныг “мөлхүүлдэг” Монгол хүн ч олширсон.

Холбогдох албаныхны ярьж байгаагаар барилгын компани ажилчнаа өөрөө авчирсан бол гүйцэтгэгч, бусдаар зуучлуулж авсан бол захиалагчийн статустай болдог байна. Компаниуд голдуу захиалж авдаг. Гүйцэтгэгч нь оруулж ирсэн ажилчдаа бүртгүүлж, хугацаанд нь буцаах учиртай. Гэтэл сарын визтэй хятад ажилчид хугацаандаа буцах нь ховор. Ийм үед хариуцлагыг гүйцэтгэгч хүлээдэг учраас ажилчдаа захиалж авах нь хариуцлагаас бултах нэг арга болдог байна. Монгол руу ажилчин гаргахдаа хуулийн энэ цоорхойг хятадууд овжин ашиглах болжээ.

Манайхан БНСУ-д очиж ажиллахыг хүсдэг шиг Монголд ирж ажиллахыг мөрөөддөг хятад хүн олон. Наашаа ажилчин гаргасан хүмүүс хилийн цаана үлддэг учраас манай хуулийнхан тэдэнд хариуцлага тооцох эзэнгүй хоцордог. Барилгын компаниуд ийм хүмүүсээс ажилчнаа аваад дараа нь “Манайх захиалагч” гээд хариуцлагаас бултчихна. Манай компаниуд хүнийг хямд хөлсөөр ажиллуулж л байвал улсын хууль, тогтоомжийг зөрчиж байгаа эсэх нь огт хамаагүй. Ийм байдлаар Монголчууд өөрсдөө хуулиа зөрчөөд байхад харийнхан даврах нь аргагүй.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба нэг сарын визтэй ирж байгаа хүмүүсийг бус үүнээс дээш хугацаагаар, хуулийн дагуу амьдрах иргэдийг л дансалдаг. Тус албанаас авсан мэдээгээр одоо манай улсад гадаадын 24 мянга орчим иргэн хууль ёсоор амьдарч байна. Үүний 11330 нь өмнөд хөршөөс зочилжээ. Насанд хүрсэн 1000 гаруй хүн, 113 хүүхэд байнга оршин суугчийн бүртгэлтэй.

Бүртгэлтэй гадаадын иргэд Монголд үйл ажиллагаа явуулж буй, өөрийн улсын хөрөнгө оруулалттай компанидаа ажилладаг. Тэдний олонхи нь уул уурхайн салбарынхан. Улаанбаатарын араас Орхон, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Дорноговь аймагт зөвшөөрөлтэй иргэд хамгийн олон байгаа нь ч үүнийг нотолно. Үүний цаана 700 мянга шахам хүн хууль бусаар амьдарч байна. Тэднийг нэг бүрчлэн бүртгэж чаддаг байгууллага байхгүй. “Харууд-”ыг урьж залсан эзэд нь тийм боломж олгодоггүй. Гуравдугаар сараас эхэлсэн хөнжил пүүгээгээ үүрсэн ажилчдын цуваа одоо ч тасраагүй байна.

Цагаачлалын албатай болох уу?

Урд хөршөөс ажилчин залах дуртай Монголын компаниуд ч тэдэнд хараа хяналт тавьдаггүй. Энэ байдал нь харийнхныг манай хуулийг уландаа гишгэн дураараа дургих боломж олгож байна. Хууль зөрчиж байгааг нь харсаар байж нуун дарагдуулдаг хүмүүс ч цөөнгүй. Тэдний дотор Монголын томоохон компаниуд ч нэр дурдагддаг ажээ.

Шуудхан хэлэхэд удаа дараа зөрчил гаргасан ийм компаниудын үйл ажиллагааг зогсоож чадах эрх мэдэлтэн, хууль сахиулагчдад тийм эрх мэдэл олгох чангахан хууль хэрэгтэй болжээ.

Гадаадын баян компаниудад торгуулийн нэг сая төгрөг юу ч биш. Нэг сая төгрөг төлөөд л Монголын хуулийг зөрчиж, дураар дургих эрх олж авч байгаагаас ялгаагүй. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль өнөөгийн шаардлагыг хангахаа байсан. Энэ хуулийг гадаадын иргэд харьяатын асуудал өнөөдрийн төвшинд хүртлээ хөгжөөгүй 1994 онд баталж, даган мөрдөж эхэлжээ. Иймээс холбогдох байгууллагаас уг хуулийг шинэчлэн найруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд танилцуулаад байгаа гэнэ.

Хуулийн шинэчилсэн төсөлд Монгол Улсад Цагаачлалын алба байгуулахаар тусгаж, уг албаны эрх, үүргийг тодорхойлж өгчээ. Мөн хууль зөрчсөн хүмүүст хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгосон байна.

Гадаадын иргэдийн оршин сууж буй орон нутгийн удирдлагад ихээхэн үүрэг, хариуцлага ногдуулсан нь тун сайшаалтай хэрэг ажээ. Гэхдээ л хэлэх үг бий. Монголд ажиллахаар ирсэн хятадууд Монгол Улсын нутаг дэвсгэрт хуульгүй юм шиг л амьдарч байна. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлм өрийн хууль, Засгийн газрын 2001 оны 139 дүгээр тогтоолын хавсралт Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам, 72 дугаар тогтоолын хавсралт Гадаадын иргэдийг Монгол Улсаас албадан гаргах журам гээд олон хууль, журам байсаар атал хөнжил үүрч, хүрз барьсан өвөрлөгч эрсийн цувааг таслан зогсоож хүчирдэггүй нь хачирхалтай.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон гадаадын иргэдийн тоог харахад жилээс жилд өсчээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ өсч, гадаадын орнуудаас Монголд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн. Хажуугаар нь зөвшөөрөлгүй, жуулчны визээр зочилж ирээд Монголд буудаллаж, зуны гурван сар уул хэц, ухаа толгодоор хэсүүчлэн өвс ургамал түүж, химийн бодис хэрэглэн алт олборлож, баахан газар ухаж, тоосго өрж байгаад хүйтрэхээр буцаад явдаг хөнжил үүрсэн ажилчид олон. Ийм хүн хэд байдгийг хэн ч мэдэхгүй.

Хөдөөгөөр нэг “ямаачин” Хятадууд

Хилээр орж ирсэн хүмүүс хугацаандаа буцаж гардаггүйг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба, Хил хамгаалах ерөнхий газрынхан ярьдаг. Товчхон хэлэхэд Монголд “шингээд” л үлдчихдэг.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд “МИ-8” нисдэг тэрэг осолдоход түүнийг хайж явсан эрлийн багийнхан айлийн эзгүй өвөлжөөг эзэгнэсэн олон хятадтай алхам бүртээ тааралдаж байсан гэдэг. Мөн хөдөөгүүр тариа ногоо эрхэлдэг хятадууд олон байсан бол одоо малчин, “ямаачин” хятадууд ч элбэг болжээ.

Гэтэл Монгол залуус ажилгүй, анхиагүй, архичингаараа дуудуулан гудамжинд лааз өшигчиж яваа нь эмгэнэлтэй. Санаагаар болдог бол хятадуудыг нутаг буцаагаад сурсан юмгүй байж шал дэмий дээд мэргэжилийн диплом өвөртлөн мэргэжлийн ажил олдохгүй байна гэж гиюүрч яваа залуусыг ажиллуулмаар. Зааж сургаад зохион байгуулалтад оруулаад, өгдөг цалинг нь өгөх юм бол Монгол залууст маань хийж чадахгүй зүйл баймааргүй.

Хятадууд бөөрөлхүү. Тэд давраад Монголын төрийн цагдааг хүртэл бүлгээрээ нүдсэн. 1960-аад онд Монголд ажиллаж байсан хятадууд байнга л жагсаал цуглаан хийж үймээн самуун өдүүлээд болохоо байж. Бүр зарим нь хүрз зээтүүгээ ирлэн зэвсэгт бослогод нууцаар бэлдэж байсан гэдэг. Иймээс тэр үеийн нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал “Энэ чинь юу болж байна, хятад ажилчид уу, хятадын арми уу” хэмээн дуу алдаж тэднийг эх оронд нь буцаах ажлыг хэд хэдэн удаа зохион байгуулсан гэдэг. Өнөөдөр ч гэсэн ялгаагүй нөхцөл байдал иймдээ тулчихаад байгаа юм биш үү.

Ц.Мөнх
Эх сурвалж: “Зууны мэдээ”

20 Comments

  1. Шороотын Цэвээн says:

    Мангар тэнэг Монголын төр эх оронч Мөнхбаярыгаа шоронд хийлээ Бээжингээс ирсэн түшмэл яг ингэх байсан Авилгач худалч Баярцогт Америк өвгөн эмгэн 2 оос 17 тэрбум төгрөгөөр зөвлөгөө авч байна Монголын амьдралыг мэдэхгүй эргүү Америк өвгөн эмгэн 2 яг зөвлөж харагдаач “Наадуулыгаа сайн бүсийг нь чангалж өлсгө Өлсгөлөн хүн талхаа бодохоос эрх чөлөө эх орноо бодохгүй Заримыг нь шоронд хий ал “”МАЙ цавчааны таг 8 н тэрбумаа ав Баярцогтоо сайн хужаагийн хүү минь ” гэж духыг нь илээд кофе чанаж өгөх байхдаа Авилгачин нэр хүндгүй ухнуудыг төрөөс зайлуулая Сонгуулиар хийгээд өгөе

  2. BIshop says:

    хммм хужаа нар далд бодлогоороо монголийг мин эзлэнэ гжээвэл битий шаа хэзээч чадку _|_

  3. Хилэгнэл says:

    энэ новшын 76 мангуу ямааг өмхий жунгаанууд нь туугаад нутагтаа боодог хийнүү чанж идэнүү хамаа алга Болохгүй бол МОНГОЛЧУУДАА их хурлын 76 мангуу ямааг өмхий жунгаануудтай нь цагаан хэрэмийг нь давуулъяаа Цагаан хэрэмнээс наашхи нутгаач авъя

  4. we are one says:

    худлаа унэн чанартай чанаргуй их сургуулъд орох гэж улайрсан,элсээд эндэлгүй нэг юм төгссөн нэртэй хумуус яг юу хийж байнаа? дээрх хуний хэлдэг шиг барилагчин засварчин ,цэвэрлэгч,тогооч,техникийн мэргэжилтэнгүүд монголийн нийгэмд эрс дутагдаж байна шдээ. хун бур уг холбож усэг нийлуулэж цахим сулжээгээр холбогдож цалин авдаг байх ёсгуй биздээ.нийгмийг төлөвшүүлэхэд сууриа эхлээд бат бөх суурилуулах хэрэгтэй шиг санагдахийн.

  5. hetsyy yum says:

    Улсаас энэ хүн амын тоо этр дээрээ жаахан анхаарах юмсан монгол улс хэр их хүн амтай билээ гаднаас орж ирэх ажилчидын тоон дээр хяналт тавих хэрэгтэй.Тэгээд ер нь монголчууд гэж бас хэцүүхэн хүмүүс бүгд их дээд сургуульд орох гэж улайраад л биеийн жаргалыг хөөсөн эд хөрөнгөд хэтэрхий дуртай болцон.Уул нь барилгын коллежэд ороод өрлөгчин тодоод засал чимэглэл зэрэг мэргэжилээр сураад байвал энэ ажилууд чинь цалин сайтай дээрээс нь ингээд гадныханд ажилын байра алдчихгүй.Манж улсыг хятадууд та нар бол дээд язгуурт бид энэ хар бор ажилыг хийе гэж хошгоруулж байгаад л улсыг мөхүүлсэн.Тухайн үед манж хүнд хэр баргын ажил олдохгүй ингэж тэгж явсаар нэг мэдсэн манж хүмүүс ядуурал,завхайралд автаад л хятдад уусчихсан.Түүх ярихаар наа чинь өнгөрсөн тэр үедээ байсан юм байгааз одоо бол тийм юм байхгүй гээд л том том яриад л.Өнгөрсөн түүхэд чинь бас алдаа гэж юм байдийн хүн алдаанаас суралцдаг гэдэг тэр алдаанаасаа сурмаар л байнашдээ хүмүүсэээ.

  6. omg says:

    хужаа яамаа 2 г даврааж болохгүй

  7. delhii says:

    manaihan tegeed nuutsaar alaad bulaad bj boldogui uymuu.oorsdiinhoo huniig alaad bdag bzdee.omhii hujaa nariig alaad naashaa irhees zurh ni salgaldag bolgood ogvol taarna.

  8. Н says:

    Хэр цалин авдаг юм бол доо. Монголд ажилгүй байгаа хүмүүс олон шүү дээ. Хужаа нарын авдаг цалинг аваад хийдэг ажлыг хийж болдоггүй юмуу?

  9. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ** says:

    Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
    Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
    Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
    Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна

    Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
    Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
    Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
    Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй

    Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
    Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
    Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
    Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй

    Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
    Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
    Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
    Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи
    Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
    Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй

  10. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ** says:

    ӨМХИЙРСӨН ХУВХАЙ БУЛАЙНУУД!!!!!!!

  11. Ramiraz Sanchez says:

    Odoo yahav dee. Bid nar oorsdoo hiij chadahgui yum chine!!!

  12. Alpha910 says:

    Админаа энэ ханзаар бичсэнийг устгадаа. Хэдэн зурас харсан дургүй хүрчлээ бна

  13. Aagii says:

    Ene ch uneheer asuudal shu!

  14. boris says:

    700.000 хужаа нар чин хун ум чин энд тэнд нууцаар сэксдэж байгаа тэр чигээрээ 1 хужаа монголийн эрлийз хуухэд мэндэлж байгаа гээд боддоо!

    Юуний чин 10 жил ! 5 хан жилийн дотор уусах ум бишуу ?

    Эртнээс Хужаа хэл сурийдаа Ирээдүйн хадамууд маани хужаа байх ни гарцаагуй болчлоо.

  15. 你好 says:

    你们好。你们等一会儿。过一会我们都过去。

  16. heyhoney says:

    hujaa nart durgui yasnaasaa tsusnaasaa

  17. Санал нэг байнаа, says:

    Маш зөв, Бид нар удахгүй Хятадын нэг муж болноо, 10жилийн дараа Өвөрмонгол Төвд Шинжаан уйгар шиг л уусана даа хөө,Хамгийн гол нь бидний сонгосон л нөгөө үе үеийн 76 болон түүний гар хөл нар л Улсаа худалдаж уусгаж Бээжинд очиж шагналаа авч байгаам даа,Муу олигрхи нарыг шоронд нь хийвэл таарна,

  18. WARWAR says:

    хөдөөгүүр их явдаг хүмүүс бол мэднэ дээ сүүлийн 5н жилд монгол байхгүй болсон ш дээ уурхай дээр хэчнээн ч хужаа байдийн хаана ни ч амидраад байдаг юм бүү мэд ээ хотод суучаал худлаа коммэнт бичэх хөдөөгүүр их явдаг байдлийг н мэддэг хүн бичих 2 тэнгэр газар шг ялгаатай

  19. WARWAR says:

    амри ш дээ шууд арми ажилчидийн арми 1тэсрэвэл шууд манийхаа хоолойг хэрчээд босоод ирэх арми дорнод сүхбаатар ховд өмнөгөви.т язагнаж байна даа уурхайн зам дагаад хятадийн хүүхдүүд төрж байна ядаж байхад монгол хүүхнүүд энгэр н сул байх юм даа

  20. mongol zurh says:

    ёоо новш энэ xятадууд арай л дэндэнээ яг яавал дээр вэ ? хүмүүс сэтгэгдэлээ бичээч гуйя дээрх нь суудалаа олохгүй бол доорх нь гуйдэлээ олохгуй гэж нээрээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.