Аав болоход бэлтгэлтэй байх хэрэгтэй

Залуу хосууд маань гэрлэснийхээ дараа үр удмаа үлдээх нь амьдралын жам ёсны асуудал юм. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх нь байгалиас түүнд оноосон үүрэг. Харин эцэг болох нь мөн л эр хүний хүлээх ёстой үүрэг мөн эрт үеэс л эмэгтэй хүн, мэдэрч эхэлснээр болон ирээдүйн хүүхдийн эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээж улмаар ухаангүй хайртай болдог.

Харин ирээдүйн эцэг маань эхнэрийнхээ гэдсийг гараараа зөөлөн гэгч нь илж суухдаа төрөөгүй байгаа хүүхдийнхээ талаар бодож, ойлгохыг хичээж, заримдаа энэ бүхний учрыг олж мэдрэх нь хэцүү байдаг аж.

Иймд эр хүний зүгээс бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Тухайлбал:
– Жирэмсний эхний үед ураг бүрэлдэн тогтох үеэс эхэлж эхнэрийнхээ тав тухтай байдлыг хангаж өгөх үүднээс анхаарал халамж тавих нь зүйтэй. Ингэснээрээ хэвлий дэх хүүхэд болон ирээдүйн эцэг хоёрын хооронд нягт харилцаа тогтох болно.

– Эцэг болох хүн ирээдүйн хүүхэдтэйгээ зайлшгүй идэвхтэй харьцах ёстой. Учир нь жирэмсний 16 долоо хоногтойд ураг хоолойны өнгийг ялгадаг бөгөөд төрснийхөө дараагаар эцэг эхийнхээ дууг андахгүй мэддэг бөгөөд төрснийхөө дараагаар эцэг эхийнхээ дууг андахгүй мэддэг гэнэ шүү.

– Нэн ялангуяа нялх хүүхэд хэвлийд байхдаа эцэг нь зөөлөн гар хүрэх болон илэхэд их дуртай байдаг аж.

– Хайртыгаа төрөхийн өмнөх сургалтанд явахад нь хамт эртнээс болох үйл бэлдэж, туслах явж суулцаж, ирээдүйд явдалд нь зүйтэй.

– Түүнчлэн төрөх үед нь хайртынхаа хажууд байснаараа амьдралынх нь хувьд дахин давтагдашгүй, сэтгэлд тод үлдэх агшин байх болно.

– Ирээдүйн хүүхдээ угтаж авахдаа эерэг сэтгэл хөдлөлөөр өөрийгөө цэнэглэж, баяр хөөртэй, тайван байх нь чухал юм.

/Хань/

4 Comments

  1. Muugii says:

    Yaaj ilbel zuw be? udahgui ilj ehleh heregte yum bn. Zaaj uguuch?

  2. baldag says:

    илэхдээ зөв илээрэй баахан буруу зөв эргүүлж илээд хүйг нь ороочиховоо надаа тийм юм тохиолдсон шүү

  3. sha says:

    үнэн шүү залуусаа.

  4. Боломж says:

    ХЭХЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.