Хэрэв та хэн нэгэнд хайртай болсон бол…

– Түүнийхээ хажууд байхдаа хязгааргүй ихээр аз жаргалтай байдаг.
– Айх аюулгүй, тайван амгалан байдлыг мэдэрдэг.
– Сэтгэл зүрх нууцхан догдолно.

– Өөртөө ихэд анхаарал тавих болно. Тухайлбал: хувцаслалт, гадаад төрх, гоо сайхандаа гэх мэт.
– Түүнийхээ дэргэд байхдаа биеэ барих ч юм уу бага зэрэг ичингүйрнэ.
– Үг хэл, үйл хөдлөлөө ихэд цэгнэнэ.

– Хамтдаа байхдаа өөртөө бус түүнд тав тухтай, сайхан байвал болоо гэж бодно.
– Ганцаараа байсан үедээ түүнийхээ тухай бодож санагалзана.
– Хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхнээ дурсан санаж, сэтгэлийн баяр баясгаланг эдэлж, сэтгэлдээ инээмсэглэнэ.

– Гомдож, уурласан үедээ уянгын дуу сонсож тайвшрахыг хичээнэ.
– Түүний утасдахыг нь хүлээж, дуу хоолойг нь сонсохыг ихэд хүсэх болно.
– Сэтгэл зүрхээ харамгүй зориулж, урьд нь хийж байгаагүй зүйлээ хүртэл хийхийн тулд их зориг гаргадаг.

– Эсрэг хүйсийнх нь хүн сээтэн хаях ч юм уу аль эсвэл хамаагүй харьцахад нь дургүй тань хүрнэ.
– Өөр хэнийх ч биш зөвхөн минийх л байх ёстой хэмээн үзэж, битүүхэн өмчирхөг үзэл гаргаж хардах, харамлах сэтгэл төрөх болно.
– Хол явах ч юм уу аль эсвэл удаан хугацаагаар уулзаагүй бол ихэд санаж, хүлээхийн зовлонг мэдрэх шиг болж, тэвчээр алдагдаж эхэлдэг.

– Өгсөн бэлгийг нь нандигнан хадгалж, үргэлж нүдэндээ харагдахаар газар ил тавих ч юм уу аль эсвэл биедээ байнга авч явдаг болох жишээтэй.

/Хань/

7 Comments

  1. hot girl says:

    хайртайгаа учрах юм сан. Чи хаана явна вэ? Яг ингэж өөрийгөө биш хүнийг хайрлахын сайхныг мэдэрмэр байна.

  2. sappire says:

    бүгд таарч байна. би чамд хайртай байжээ. одоо ч бас

  3. mr.batmunh says:

    Хүний нутагт чамайгаа санаж үгүйлхийн дээд болж байна хайр минэ . Санахийн зовлон их иум 🙁 . Дүрийг чин хархаар очоод тэүвэрмээр болох иум дууг чин сонхоор бутсаад харимаар болох иум даанч хайр н хуний нутагт ирээдүйн хамтийн амидарлийнхаа толоо чиноо толоо энэ зовлонд тэсээд амжилттай сураад ирнээ хайраа. Б+Б=Хайр

  4. sarnai says:

    би хайрдаа аймар хайртай маш их санаж байна ургэлж чамайгаа хайрланаааа намайг хуухэд шиг эрхлүүлж 100 тогрогтэй хоосон байхад намайг чихэр авч идэхүү гэж асууж байсан тсалингаа аваад баярлахдаа надад тор дуурэн юмтай ирж бсан тэр сайхан дурсамжууд мини унэхээр сайхан юм аа тэр уэдээ мэддэггүй байж жигууртэйсэн бол дуулэхсэн далавчтай бол нисэхсэн чам руугаа

  5. XyL@N says:

    угаса тэгэх н мэдээж шд

  6. Irilash! says:

    хаха

  7. sook says:

    гачин юм бичхийма , т1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.