Амьдрал өөрөө гоё юм шүү…

Сайн байцгаан уу намайг Жаргал гэдэг 28 настай жирийн монгол бүсгүй. Бусдын адил сургууль төгсч ажиллаж амьдарч байна. Манай охид яагаад ингэж тэгж зовж амьдрах ёстой гэж, амьдрал өөрөө их гоё юм шүү дээ. Амьдралаа ямар болгох ны та нарын өөрсдийн л мэдэх зүйл . Намайг 16-тай  байхад аав ээж 2 маань бурхан болж би 2 дүүтэйгээ ах нарынхаа гар дээр өссөн. Би эхээсээ 8-уулаа ах эгч нар маань жирийн дундаж амьдралаар аьдардаг хүмүүс. Миний бага ах дүү бид 3-ын төлөө хүнтэй суулгүй их удсан бид 3-0г сургууль төгсгөж ажил мэргэжилтэй болгосон миний хайрлаж явах ачтан. Би 10 ангиа төгсөөд оюутан болоод төмөр замын сургуульд сурсан, сургуулиа төгсөөд хувийн компанид ажилд орсон одоо бол хэнээс дутахгүй амьдарч байна. Миний бага дүү анагаахд сурч байна. Энэ л миний жаргал  би дүү болон ах нараараа бахархдаг. Надад зовж байсан үе бий.

Ээж аавгүй хорвоо хүнд дэндүү хатуу ханддаг юм байна лээ, би арван жилд байхдаа ангийнхаа нэг бандитай үерхдэг байлаа. Оюутан боллоо 4 жил сайхан үерхсэн тэдний аав ээж ны надад их сайн  байсан миний охин гээд л гүйгээд байдаг байлаа. Бүр бэр хүртэл гуйгаад намайг гэртээ аваачисан тэгэхэд би 21-тэй байсан. Ээж аав хоёроосоо салаад их гуниж гундаж явахад миний найз залуу надад их түшиг болсон. Би тэрэндээ хайртай би 20 настай байхдаа анх түүнтэйгээ унтаж байсан түүнээс хойш эцэг эх ны ч мэддэг болсон тэгээд л гэрт очисон. Гэвч тэр жаргал удаагүй бүтэн 4 жилийн үерхэл маань нэг л өдөр дууссан юм. Би оюутан байсан болохоор давхар ажил хийж мөнгө олдог байлаа. Гэтэл манай хүн энд маань дургүй байсан. Тэр маань өөрөө ч бас оюутан байсан. Гэхдээ тэрэнд ээж аав ны байсан шүү дээ надад бол байхгүй үргэлж тэдний аав ээж хоёроос аваад байхыг хүсээгүй удалгүй тэдний ээж аав хоёр ны намайг хүүхэд гарга гэсэн гэвч миний урд том зорилго  байсан.

Гэхдээ би хүүхэдтэй болбол гаргана гэж бодож байсан ч  чадаагүй. Эцэг эх хоёр нь өдөр болгон хүүхдийн тухай ярина би бүр сүүлдээ дэсэхээ байгаад эмнэлэгт очиж үзүүлсэн бүтэн 2 жил болоход хүүхэд олсонгүй гэж хэлсэн гэтэл би эрүүл эмч намайг хүүхэдтэй болно л гэсэн харин нөхрөө авчирч үзүүл гэсэн тэгээд түүнтэйгээ ярилцсан гэвч тэр маань уурлаад бөөн юм болсон. Сар гаран гуйж байж аваачиж үзүүлсэн  эмч тэрэнд чи үргүй юм байна эмчилгээ хийлгэ гэсэн. Гэтэл тэр намайг энэ бүхэндээ буруутгаж эхэлсэн сүүлдээ надад гар хүрч зоддог боллоо.

Би  хичээлдээ явхаас  ичиж байсан нэг бус удаа хөх эрээн нүүртэй сургууль дээрээ очиж байсан. Ах нартаа хэлэхээс айж байсан манай ах нар бүгд цэрэгт явсан бие бялдар сайтай нэг гэм ны уурлахаараа их аймаар мөчийг нь хуга зохино гээд дайрчихдаг тийм хүмүүс. Хамгийн сүүлд намайг ажил дээрээ байхад маань ирж зодсон түүнээс хойш би тэр амьдралыг нэг мөсөн дуусгахаар шийдсэн. Хамт ажилдаг хүмүүс маань намайг ямар их тэвчээртэй юм наадхаа цагдаад өг энэ тэр гээд л бөөн л юм болдог байсан. Гэхдээ би тэрэнд дэндүү их хайртай ах нартаа ч хэлээгүй. Намайг эцэг эхгүй харж хамгаалах хүнгүй гэж боддог байсан юм шиг санагддаг. Би тэрнээс салахад ээж аав хоёр ны намайг явуулахгүй гэж их гуйсан гэхдээ болохгүй юм болддогүй юм.

Би зүгээр л хэн нэгнээс нөмөр хайж байсан тэр үед тэр намайг ойлгодог хайрладаг юм шиг санагддаг байж. Тэрнээс салсанаас хойш өөр эр хүнтэй уулзаж байсангүй зөвхөн 2 дүүгийнхээ төлөө амьдарсан. Эр хүнд ойр байхыг хүсхээ больсон. Миний амьдрал зовлонгоор эхэлсэн ч одоо би жаргалтай байна. Яагаад гэвэл би нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олоод авчихсан өөрийн гэсэн орох оронтой унах машинтай 2 дүүгээ хүний дайтай хүн болгосон. Надад зовлон жаргалаа хуваалцах найз нөхөд байна. Хамгийн гол ны хүн хатуужилтай байж энэ амьдралыг  сөрж амьдрах ёстой юм шүү. Амьдралаас аж жаргалыг хайж олох хэрэгтэй. Би залуу байна шүү дээ хийх зүйл их байна. Амьдралд аж жаргалтай мөчүүд ны их байгаасай…

10 Comments

  1. oogii says:

    mgl zaluu-d. chamtai taarsan busgui chinii numur tushigt jargaj yavag. uhaalag bichleg uldeesend niitlelchiin umnuus bayarlalaa

  2. Joise says:

    Goodluck ….

  3. busgui hun says:

    sain b,na. ter zaluugaasaa salsan ni bolson um. Suugaad huuhdiig ni gargachihaad zoduulaad zovj yvahaar salsan chine bolson gej bodoj b,na. Odoo minii n,z uuriinhuu amidraliig bodoh heregtei shuu. Duu nar chine bie daasan dajgui b,h. Bas duu duu geed tuushraad uuriiguu 2 tavij bolohgui. urid ni manai n,z ohin bas aavgui bas 2 duutei. Ter 2inhoo tuluu geseer b,gaad ih bolomjuudiig aldsan shuu. za amjilt husie.

  4. Zohiolch, shvlegch says:

    TSaash ni vrgeljlvvleed bicheerei.Hvvhedtei bolson uu

  5. Зочин says:

    залуу бүсгүйчүүд алдаж эндсэн хэн ч бай сурж ав суралц. хүн зовлон даадаг жаргал даадаггүй гэж үнэн үг шүү.

  6. sain bnauu Ueiin naiz min chamaar baharhaj bna says:

    Nadtai chatsuu yum bna amjilt husie bi ch nuhurt garaagui l bna odoo bur harsan hun bur l yagaad huntei suudguin ene ter geed hetsuu yumaa Bi bolhoor eneniig yarmaargui l bdag Unshwal chi nadad auwulguu ugch chadah yum shig sanagdlaa Za tegeed amjilt naizaa

  7. cleopatra says:

    Mundag busgui yum.Zlauu busguichuud bugd iim bgaasai.Zorimog, zorilgotoi,oortoo itgeltei!

  8. misheel says:

    ta ystoi mundag yumaa baharhchlaa bi 2 duutei ailiin tom yg tani shig bolmoor bn hicheenee .

  9. mgl zaluu says:

    nuruugaar shuud khuit daaj bna. khetsuu yumaa busgui khun bh.
    mani met ni khairlaj tushij yavah yumsan daa

  10. h says:

    Сайхан гэгээлэг бүсгүй байна. Чамд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.