Дурлалын хөнөөгч есөн нүгэл хилэнц

Чиний найз чинь чамд хичнээн хайртай байлаа ч ямар ч хөвгүүн уучилж чаддаггүй хэд хэдэн муу зан авир охидод байдаг. Иймээс нэг л сайхан өдөр хайр дурлал чинь бүү хаян одоосой гэж хүсэхийн ялдамд хөвгүүдийг зугтахаас аргагүй байдалд хүргэдэг тэрхүү нүгэл хилэнцүүдээс танилцуулъя! 

1. Yнэнч бус чанар

Энд онцгой тайлбар хэрэггүй биз дээ? Чи өөрийг нь хайрлахын хажуугаар Эркатай явалдаад байна гэсэн санаатай Болд хэзээ ч эвлэрэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Yүний сацуу чиний хууралтын шаналгаа тэсвэрлэхийн аргагүй байгаа юм биш, харин хөвгүүн чинь харьцуулалтаас л ухаан алдталаа айж байгаа. Тийм шүү! Өрсөлдөгч нь илүү гоё үнсэлцдэг гэсэн бодол найз хөвгүүний чинь урмыг ёстой нэг хугалах шиг болно гээд бод доо. Ийм цохилтоос гарах түүнд тун ч амаргүй. Тэгэхээр хууралтыг чинь уучилна гэж үү…

2. Чалчаа зан

Чамайг бүтэн цаг утаснаас дүүжлээстэй байна гэж найз чинь боддог болов уу? Эсхүл чи уулзахаараа түүнд бодох зав ч өгөхгүй чалчаад байдаг уу? Ямар ч эр хүйстэн өөрт нь хэт үг дуу цөөтэй эмэгтэй таарлаа гэж хаа ч хэзээ ч гомдоллож байгаагүйг санаж яв! Яагаад гэвэл тэр үгэн буудлага бол юуны өмнө хөнгөмсөгийн шинж гэж төсөөлдөг. Хэн хөнгөмсөг охинд байцаагдаж хажууд нь хамт байгаад байхыг хүсэх юм бэ? Тийм охин нууц хадгалж ч чадахгүйн дээр тэнэг үйлдэлд амар өртдөг.

3. Эрх, эрхэмсэг зан

Эрх танхилхан хүүхэлдэй мэт байвал хөвгүүд унаж тусна гэж охид яагаад ч юм бэ боддог. Эрүүл ухаантай ямар ч хөвгүүн найз охин нь таль туль гэж хэлээ зажлан ярих, жүжиглэн эрхлэхийг тэвчиж чаддаггүйг санагтун. Учир утгагүй маяглах нь өөрийн хязгаарлагдмал байдлаа далдлахаас өөр юуг ч илтгэж чаддаггүй. Маяглахыг ердийн энхрий сээтэгнэлттэй бас хутгаж болохгүй шүү. Хөвгүүнтэйгээ хөөрхөн сээтэгнэж нүднийхээ донжтой харцаар гижигдэн толгойг нь эргүүлэх хориотой юм биш ээ. Энэ бол чиний эрх сэтгэлд алдарсан хөвгүүн чинь чиний бүх хүслийг гүйцэлдүүлж байвал сайн хэрэг. Тэгэхдээ ихэнх эрчүүд амьдрал дээр ч тайзан дээр ч бар мэт байхыг хүсч явдаг гэдгийг бүү март!

4. Цухалдуу зан

Энэ талаар хөвгүүд байнга гомдоллодог. Хайртай охин нь аль эртнээс үзэн яддаг байсан мэт аашлаад байхаар нь л тэр шүү дээ. Тэсрэх мэт уурлан хашгичиж, бүдүүлгээр загнаж хараах гээд л… Сарын тэмдгийн өмнө ингэж цухалдвал бие махбодь хямарсных гээд ойлгож болно. Хөвгүүн чинь бүхий л талаар уцаар хөдөлгөөд байна гэж чи гэнэт ойлговол, тэр чамд үнэхээр хэрэгтэй юу, түүнд гарцаагүй хайртай юу? гэдгээ тунгаах шаардлагатай. Хэрэв дурласан бол түүний яаж явж, ярьж, инээж… байгаад уцаарлах хэрэг байна уу? Ерөөс юм л бол уцаарлах эх ундарга гаргаж ирээд байна гэдэг тун ч онцгүй. Эцсийн эцэст чи өөрийгөө л хөнөөж буй хэрэг бөгөөд чиний организмд хор учруулахуйц түрэмгий авир хуримтлагдсаар байгаа юм байна гэсэн үг. Иймээс нэг бол үерхэлтэй чинь холбоотой төвөгтэй асуудлуудаас хагац. Нэг бол уцаар хөдөлгөөд буй тэр хөвгүүнээсээ холд гэж л чамд л зөвлөе.

5. Бүдүүлэг авир

Чиний сонгосон хөвгүүн хэдий хатуу ч гэсэн хажуудаа уян зөөлөн, сул доройхон охин байгаасай л гэж хүсдэг. Гудамжны тэнүүлч авгай шиг учир зүггүй харааж загнадаг охин инээд хүргэх юм уу бүдүүлэг хөлчүү эрчүүдийн нийллэг лугаа эргэлзээ төрүүлдэг тул тийм охинд хэн сээтэн хаяж явалдахыг хүсэх билээ. Иймээс эрхэм охин та хөвгүүнийхээ хажууд элдэв бүдүүлэг үг, хараал бүү цухуйлга. Дууны өнгө аялгаа ч бодолц. Ер нь чиний тухай түүний сайхан санаа бодлыг хоромхон агшинд хоёр гуравхан үгээр шархлуулж болно. Харин дараа нь түүний аль эрт мөрөөдөж явсан үлгэрийн охиныг дахин сэргээх тухай зорилт бараг биелэгдэхгүйд хүрнэ.

6. Сониуч зан

Хөвгүүнийхээ бүхий л ярианд хошуу дүрэхийг өөрийн үүргээ гэж бүү бод. Хэрэв чи найзынхаа тухай бүхнийг мэдэхгүй байна гээд тайвшрахгүй байгаа бол чамд ч мөн асуудал байгаа гэсэн үг. Яагаад гэвэл ямар нэг зүйлийн тухай бүхнийг мэдэхгүй бололцоогүй болохоор эрт, орой хэзээ нэгтээ уцаар чинь хөдлөж л таарна. Ерөнхийдөө өөрөөс нь хувалз мэт мэдээлэл сорох гээд байгаа охид эсрэг хүйстэндээ ерөөс таалагддаггүй.

7. Цэвдэг зан

Чи найз хөвгүүнтэй танилцсаныхаа дараахан нүд рүү нь ширтэж сууснаа түүнийг дахин бий болгож, хүмүүжүүлэх хэрэгтэй юм гэж бодож шийдэж үзсэн үү? Тэгээд хошуугаа цорвойлгож суугаад, хайхрахгүй байгаа мэт дүр үзүүлээд л… Чамайг ингэж учир битүүлэг, хөндийдүү харьцаад байхаар хайрлахаа больчихсон юм болов уу гээд хөвгүүн чинь уурлаж эхэлнэ. Ялангуяа чамайг хүмүүжүүлэх гээд зүтгээд байхаар… Бодоожийн хэн ч өрөөлийн гарын тоглоом болохыг хүсэх билээ. Дараачийн удаа чиний энэ хайхрамжгүй дүр эсгэсэн тоглоом түүнийг ердөө л уурлуулахад хүргэнэ. Хөвгүүнийхээ сэтгэхүйд ийм маягаар нөлөөлөхөөс бүрэн татгалзаж чадахгүй ахул түүн рүү ховорхон очихыг хичээ.

8. Худалч зан

Хэрэв хэн нэг охин үнэн, зөвхөн нүцгэн үнэнийг л яриад байвал үүнийг онцгой сайн чанар гэж үзэж болох уу? Хөвгүүдтэй зөвөөр сээтэгнэх таалагддаг. Харин бяцхан давсгүй сээтэгнэлт гэж байдаггүй. Yг яриагаа чимэж болно. Гагцхүү илэн далангүй худал ярьж л болохгүй гэдгийг санагтун. Найз чинь ямар ч байсан учрыг олоод мэдчихнэ. Чи маш эвгүй байдалд орноо доо. Худал ярьснаас чи өөрийгөө л хавханд хийж буй нь тэр.

9. Бахардуу зан

Энэхүү тааламжгүй үгийг охидын бэлэн зэлэн нулимстай зүйрлэх нь бий. Охин чи эм хүйстний хувьд аль нэг таагүй явдлын өмнө өөрийгөө хамгаалалтгүй мэт мэдрэх нь муу юм биш ээ. Чиний нулимс гарцаагүй үнэн бол хайртай хөвгүүн чинь чамайг хамгаалж туслахад бэлэн байх нь мэдээж. Гэвч нулимсаа тухайн байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх хөшүүрэг болгон хувиргавал утгагүй юм. Энэ нь ердөө өрөөлийг уурлуулахаас өөрцгүй. Чангаар цурхиран уйлснаар түүнд буруутай мэт сэтгэгдэл төрүүлж болно. Гэвч… Ямар ч хөвгүүн өөрийгөө удтал буруутай гэж хүлээн зөвшөөрч явахыг хүсдэггүй гэдгийг санаж яв. Хэрэв ийм ачааллаас нь чи түүнийг салгахыг хүсэхгүй байна гэж ойлговол чамаас бушуухан холдох нь дээр л гэж шийдэхэд хүрнэ. Чи ийм салалтыг хүсч байна уу? Тийм бол сэтгэлдээ чимээгүйхэн л мэгшээрэй.

6 Comments

  1. mb says:

    xaxa love hate yu yariad bgaan be eregtei hun hairtai huneel aldkun tuld asuuj shalgaaj heregt durlaj etseg shig zaaj zowoldog bolhoos huuhenshig tegej shalchignaj yawah goy bdag gj bodoo yu bidnart chi ooroo emegtei yumshig bna te…eregtei hund hairtai hun n hamgiin nandin erdene bdiin tiim boloodl bid ta nart anhaaral halamj tawidagiin…engej handasnaaraa ta naraas daraan yashigtain towogtoin gj hariult sonsdog bid tanarin toloo boolshigchinl helsniin hiij ogool berd shig hussen bolgoniin bieluuleh gj oroldoj bdag…eregtei hunch gesen hunshdee bool bish berd bish bidch bas ta nar shig hun mah tsusnaas burdsen hun bidend setgel gj bi bidnar yamar chuluu tomroor hiigdsen bish bidendch bas zurh setgel gj bi shuu huuhnuudee ohiduudaa…ta nar bidnees namaig hair gj guigaague bid meden bid harin hairlaj bgaagiinhaa hariud 1han hair bish bas halamj enhriileliig hurtmeer bna!!!

  2. utgagun says:

    zarim ni shaaal utgagu bhiimaaa

  3. love-hate says:

    emegtei bas eregtei ch hun iim bj bolii sht teheer 2land ni l taarsan zovlogoo bna eregtei hun hudalch baharduu ongiroo bas etseg shig zaaj surgah geed bdag heregt durlaj hamag yum shalgaad bdag iim erchuuded durtai emegtei gj haa bna yg adil

  4. google says:

    Hi all. nadad bas neg asuult bna aa. bi 26, ehner 24 tai. bi olon huuhentei untaad taashaalaa avii gevel chadna tsarai zus bie haa ban. gehdee bi ehnereesee l saihan tashaal avch hairaar sex himeer bna. gevch oirdoo ehner maani zaaval porno uzej bj teged garaaraa oortoo heluugee oroldoj tavidag bolson. bi zuger l barag haraad suuj bgad taashaalaa avsaniih ni daraa husel ni hanatsan bhad ni hiideg. uunii oorchilmoor bna. huuhnuudee. yaah vee. minii erhten dundaj jijig bish. golni ehner maani gadaadad 4sar bolohdee ooriigoo tegej hangaad surchij. teriigee odoo orhij chadku nadtai hamt bhadaa hurtel hiideg bolchij. bi uulni ooriigoo sexdee sain gej boddog gehdee garhangalagguigeer emegtei huniig yaaj taviulah ve??? bi bas oir oirhon hiih durtai daanch ehneriinhee asuudlaas bolood chaddagguie. manii msgert orj ired setgel sanaagaa huvaaltsaj emegtei hunii talaar meduuleh bolomjtoi emegtei bval add higerei. Pls “hourglas_n@yahoo.com”

  5. ... says:

    ene zovhon osvor nasnii ohidod ch bish bvh teneg emegtei hvnd tohirson zovlogoo bn. end bga bvh teneg zan ndd bdg vnen

  6. hoso says:

    shal blaen

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.