Жирэмсэн үеийн турш юу идэх вэ?

Жирэмсэн эмэгтэй хоёр дахин их идэх шаардлагатай юу?
Жирэмсэн хүн хоёр хүний хоол идэж, коктель уух нь буруу харин түүнтэй дүйцхээр хэмжээний уураг, амин дэм, эрдэс бодисыг хоолноосоо авах хэрэгтэй. Өдрөөс өдөрт өсөж ургийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд олон орц найрлагатай шинэ хүнс ногоог хэрэглээрэй.

Жирэмсэн үеийн турш хэр их энерги шаарддаг вэ?

1. Эмэгтэй жирэмсэн биш үедээ өдөрт ойролцоогоор 2100 ккал илчлэгтэй
2. Жирэмсэн үедээ ойролцоогоор 2500 ккал илчлэгтэй
3. Хөхүүл үедээ өдөрт ойролцоогоор 3000 ккал илчлэгтэй

Жирэмсэн эмэгтэй ямар найрлагатай хоол идэх вэ?
Сайн зөв хоолны дэглэм сахисан эмэгтэйчүүдийн 95% нь эрүүл мэндээр онц сайн хүүхэд төрүүлдэг гэсэн судалгаа байдаг.

1. Хоол хүнснийхээ 10% -г уурагнаас авдаг. Уургийг ихэвчлэн шинэ загас, мах, өндөг, буурцагнаас авна.
2. Дараагийн 35%-г өөх тосноос авна. Үүнийг ихэвчлэн масло, наранцэцгийн тос, самарнаас авна.
3. Дараагийн 55% -г нүүрс-уснаас авна. Үүнийг ихэвчлэн талх, гоймон, төмс, будаа, шош, үр тарианаас авна.

Уургаар баялаг хоол нь таны хүүхдийн булчингийн хөгжилд чухал үүрэгтэй. Үүнд: өөх багатай мах, вандуй, эрдэнэшиш, өндөг, самар орно.

Амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол нь эрхтэн системийн тогтвортой үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Үүнд: тослоггүй сүү, тараг, төмөр, фолийн хүчил, жүрж, нэрс, аньс, нохойн хошуу, жимснүүд бүх төрлийн навчит байцаанууд байна.

Нүүрс усаар баялаг хоол нь жирэмсэн эмэгтэйн эрхтэн тогтолцооны ачаалал эрс нэмэгдэж алдагдсан илчлэгийг хангах энергийн эх үүсвэр болно. Үүнд: ургамлын тос, маргарин, цөцгийн тос, самар, хар талх, бүхэл үрийн гурил орно.

Жирэмсэн эмэгтэйд ямар витамин, эрдэс бодис хэрэгтэй бэ? Жирэмсэнд шаардлагатай эрдэс бол төмөр, фолийн хүчил.

Фолийн хүчил Фолийн хүчлийг жирэмслэхээсээ өмнөх 3 сар, жирэмсний эхний гурван сарын турш ууж хэрэглэх хэрэгтэй. Энэ нь ургийн мэдрэлийн системийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж төрөлхийн нуруу нугасны гажиг, сэтэрхий уруул, тагнай, дутуу төрөлтөөс сэргийлнэ. Фолийн хүчил нь арвай, шош, үр тариа, ногоон хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, буурцаг, вандуй, будаанд байдаг.

Төмөр

Жирэмсэн эмэгтэйд төмөр их хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь цус төлжихөд чухал үүрэгтэй. Төмөр нь ихэвчлэн хүнсний ногоо тэр дундаа байцаа, гүзээлзгэнэ, үр тарианы талх зэрэгт байна. Төмрийг шимэгдэхэд витамин С чухал үүрэгтэй байдаг тул жүржийн жүүс ууж хэрэглээрэй. Цай болон кофе, гурилан бүтээгдэхүүн төмрийн шимэгдэлтийг сулруулдаг. Төмрийг хэрэглэхэд өтгөн хатах магадлалтай. Өтгөн хаталтаас сэргийлж хүнсний ногоо, үр тарианы бүтээгдэхүүн, амуу тариа, хар чавга, хар чавганы жүүс, өдөрт 2-3 литр ус ууж хэрэглээрэй.

Цайр ба кальци
Энэ эрдэс нь ургийн үр хөврөлийн шүд, мөгөөрс, яс үүсэхэд чухал үүрэгтэй. Эдгээр нь хоол хүнснээс хангалттай олддог.

Жирэмсэн эмэгтэй ямар хоол хүнснээс зайлсхийх вэ?
А витаминаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь ургийн эмбрионд шээсний сүвийн гажиг үүсгэнэ. А витамин агуулсан зүйлийг хаяа хэрэглэж болно. Үүнд: маш их хэмжээний А витамин агуулсан элэг, элэгээр хийсэн бүтээгдэхүүн ордог.

Жирэмсэн үедээ хэр их жин нэмэх вэ?
Хэвийн үедээ 11-12 кг жин нэмэгдэнэ.

Жирэмсэн үеийн жин нэмэгдэлтийг дараах 3 үед хуваана.

Үүнд:
1. Жирэмсэний эхний хагас ба 0-12 долоо хоног хүртэл 1-2 кг нэмэгдэнэ.
2. Жирэмсний дараагийн хагас ба 12-28 долоо хоног хүртэл долоо хоногт 300-400 граммаар нэмэгдэнэ.
3. Сүүлийн 3-р хагас ба 28-40 долоо хоног хүртэл 1-3 кг нэмэгдэнэ

Жирэмсэн үеийн жин хаанаас нэмэгдэх вэ?
Жирэмсэн үед 11-12 кг жин нэмэгдэнэ.

Хүүхдийн жин ойролцоогоор…………………………3.5 кг
Савны хэмжээ ойролцоогоо………………………….. 900 гр
Эхэсийн жин ойролцоогоор……………………………650 гр
Ургийн усны жин ойролцоогоор……………………..800 гр
Эмэгтэйн хөхны томролт ойролцоогоор………….400 гр
Нэмэлт цусны жин ойролцоогоор…………………….1.25 кг
Биеийн шингэн ойролцоогоор………………………….2 кг
Арьсанд үүссэн өөх тос……………………………………2200гр

3 Comments

  1. munkhuluu says:

    my exner jiremsen 2 ixerldee.2uulaa xvv gsn.ixer xvvxdiig yaj xarax ymar amin dem ogox gd ene tal dr medlegtei xvn bwal tuslaach.odoo neg xvvtei tom xvv.2dvv n 2uulaa xvv.tomiigaa bol bvx amin dem beldmel gd bvgdiig xereg lej bsan odoo bol sain mededgvi ee

  2. buurulzgunu says:

    mn yamar aimar targalaa we, idesh uushaa zuw idej uuldaa, jiremsen geed chiheed, baiwal targalanashtee. odoo zuw hoolloh heregteidee, chi doo 2dahi huuhed deere butsaj turtlaa barag 5 n jil shuu. 2dahi turultuusu ehleed huuhnuud barag turaha baichdiin bailee.

  3. nm says:

    yooy bi ehnii huuhed deeree aimaar targalsan, jiremselhees umnu 57 kg bj bgaad 80 garan kg bolood tursun, azaar tursunuus hoish nemj targalaagui jin baga bagaar buursaar bgaad huuchin hevendee orson, odoo dahiad 2 sartai jiremsen targalahgui l bmaar bna. hool hunsendee herendee ih anhaaraad ch nemer alga ym shig bna, yahu tuslaach humuusee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.