Төрөлтийн өмнөх үеийн массаж

Жирэмсэн үед иллэг хийлгэх нь таны бие болон хүүхдэд сайн. Эмчилгээний иллэгүүд нь төрөлтийн гэнэтийн өөрчлөлтүүдийн талаар нэг бүрчлэн хэлж зааж өгдөг. АНУ-д дуудлагын сувилагч, эх баригч, хүүхэд сурган хүмүүжүүлэгч гэх мэт сонирхол татсан салбарууд хурдацтай өсөж байна. Иллэгийн эмчилгээ нь оюуны болон байгалийн ядаргааг намдаана.

Мөн булчингууд болон үеүдийн үүргийг сайжруулна. Төрөхийн өмнөх иллэгийн ач холбогдол нь төрөлтийн үеэр ялангуяа эрүүл мэндийг өндөр түвшинд хүргэнэ. Олон бүсгүйчүүд ажил болон зорилгоосоо болоод хүүхэд төрүүлэхийг хойшлуулж байна. Үүнээс болоод тэд жирэмслэлтийн талаар буруу ойлголтуудтай болж асар их баяр баясгаланг үгүй хийж байна. Бусад эрүүл мэндийн халамж хүртэгчдийн дагуу өнөөдрийн жирэмсэн эмэгтэйчүүд эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг дэмжих өөр замуудыг хайж байна.

Төрөлтийн өмнөх үеийн массажны ашиг тусууд
Жирэмсэн үед иллэг хийлгэх нь сайн ба ээж хүүхэд хоёрт өөр өөр сайн талууд байна.  Иллэг нь яг үнэн хэрэгтээ биед байгаа дарамтын даавруудыг багасгадгийг харуулсан судалгааг Miami-ийн их сургуулийн эрдэмтэн Dr.Tiffang хийсэн. Иллэг нь хэвлий доторхи шинэ хүний амьдралыг дэмждэг. Энэ нь ээжид онцгой анхаарлыг өгнө.

Та массаж хийлгэдэг үү
Танд иллэг хийж байгаа эмч танд ямар нэгэн эмгэг хүндрэлүүд байгаа эсэхийг хэлж өгөх болно. Дараах байдлуудад иллэг хийх ёсгүй.

-Чихрийн шинжин
-Халуунтай байх үед
-Огих буюу дотор эвгүйцсэн үед
-Жирэмсний хожуу хордлогийн үед
-Суулгалт
-Цусны даралт ихсэх
-Ер бусын өвдөлттэй үед
-Ямар нэгэн амь насанд хүрэх хортой нөхцөлд
-Жирэмсний эхэн үеийн хордлого
-Гэдэсний өвдөлт

Иллэг хийлгэж болохгүй биеийн хэсэг
-Арьсны тууралт
-Хөхрөлт няцралт
-Шархлаа (үрэвсэл)

Эдгээрээс өөр газар урьдчилсан сэргийлэх арга хэмжээнүүд авах шаардлагагүй.

Tsophospital.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.