Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!

Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд доройтов. Үүний улмаас одоо цагт хэн байснаа хэн болоод байгаагаа ч мэдэхгүй байж архинд хөлчүүрч согтохоороо БИ Чингисийн Монгол хэмээн агсамнагч эр хүний хагас залуус олширов!

Хүний эрх, эрх чөлөө, Ардчилал хэмээн шүлсээ үсэргэн эхнэр хүүхэд, ээж аав, анд нөхөд гэр бүлийнхээ аз жаргалыг булаагч согтуу Монгол эрчүүд зодоон, хүүхэн, мөнгө, архинаас өөр ярих сэдэвгүй болж хүн муулж, хов ярьсан арчаагүй өөдгүй новшнууд болж хувирав.

Архинд донтож ухаан санаагаа доройтуулснаар олон Монгол эр хүний үнэлэмж буурч гэр бүлгүй, ажилгүй, архичин, арчаагүй, амьдралгүй, ёс суртахуунгүй, ухамсаргүй болж байна.

Үнэхээр л өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй боллоо.

Нүүдлийн соёл иргэншил болон Монгол үндэстний уламжлалт сэтгэхүйн онцлог, ардын сургааль, зүйр цэцэн үгс, сахилга бат, уламжлалт соёлтой өтгөс буурлууд, эцэг эхчүүд нь жинхэнэ эх орон, гэр бүлдээ эзэн болсон эрчүүдийг бэлдэж байжээ.

Тэгвэл одоо Жинхэнэ Монгол эр хүний тухай номын хуудаснаас хайж, түүхийн гүнээс түүж цуглуулах хэрэгтэй болов. Монголчуудын бахархал болсон олон бөхчүүд ч хүртэл сүг болсон байнам.

Энэхүү нийтлэлийг Монгол эрчүүд минь уншиж үзээд өөрийгөө засаж, үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлээсэй хэмээн хүснэм.
Эмэгтэйчүүд маань ч гэсэн эрчүүддээ Эр ХҮН болох нөхцлийг олгож ойлгож, итгэж дэмжээсэй хэмээн хүснэм!
Үр хүүхдэдээ үлгэрлэн сургаасай хэмээн хүснэм! Ядаж жаахан ч болов санаа аваасай хэмээн хүснэм!
Бид гал шиг халуун сэтгэлтэй, ус шиг тунгалаг бодолтой хүний дээд хөх толбот Монголчууд шүү дээ!

Ингээд жинхэнэ Монгол эр хүний шинжийг өгүүлсү!

Монгол эр хүн зорилготой амьдарч, бие дааж шийдвэр гаргаж нэртэй төртэй амьдарч чаддаг. Энэ нь нүүдлийн соёл иргэншлийн үр дүнд Монгол эр хүнийг бие хүн болгож төлөвшүүлсэн суурь гайхамшигт Шинж чанар юм.
Шийдвэр гаргасан хойноо түүнээс гарч болох ямарваа эрсдлийг дааж хариуцаж чадах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Энэ нь ухаан, амьдралын туршлага, сүүхээ, ажилч хөдөлмөрч зан, эрүүл мэндтэй холбоотой.

Жинхэнэ Монгол эр хүн бол үр хүүхдэдээ үлгэр дууриалал болж хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжил боловсролд анхаарч гэр бүлдээ хайр халамж тавьж, амьжиргаанд хэрэгтэй зүйлсийг мэдэрч гүйцээж байх чадалтай байх нь нэр төрийн асуудал хэмээн үздэг.
Сайн явах санааных, Санаж явбал бүтнэ гэдэг.

Элдэв сул үггүй, хэлье гэснээ бодолтой, шулуунхан, шударга, товчхон хэлчихдэг, алсын хараатай, зориг тэнхээтэй, алив зүйлийг бусадтай ярилцахдаа дөвийлгөн хөөргөх, хэт тойруулж ярих, давслах, өөрийгөө хэт магтах, хов жив хөөцөлдөх, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх, бусдын хор шар малтах зэргийг цээрлэн хичээдэг чанар бол жинхэнэ Монгол эр хүний давуу тал юм.

Үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүд болон бусдын жижиг алдаа дутагдлыг үл тоох уужуу тайван амгалан эрчүүд зөвхөн Монголд л байсан байна. Нойронд сэргэг байж ирээдүйн амьдралаа төлөвлөж чаддаг, цэвэр цэмцгэр, эрүүл мэнддээ анхааралтай, бусдад халамжтай нөмөр нөөлөгтэй, өөрийн зовлон уйтгар гунигаа бусдаас нууж аль болох бие даан хүндрэлээс гарах гарцыг олж шийдвэрлэх нь жинхэнэ Монгол эр хүний шилдэг шинж чанар юм.

Бусдын хов үг, зусар муу ятгалганд орохгүй, өөрийн үзэл санаа амьдралын чиг шугамдаа үнэнч байх нь жинхэнэ Монгол эр хүний сэтгэлзүйн дархлаа, эр хүний ноён нуруутай холбоотой.

Ах захтай, өтгөс буурлыг хүндэлж үгийг нь сонсож, түүх соёл, удам угсаагаа мэдэрч цаг үетэйгээ шударгаар зохицож амьдарах чадвар бол Монгол эр хүний шинж өвөрмөц чанар билээ.

Монгол эр хүн уул мэт сууж, тал мэт хэвтэж, салхи мэт явж, зөв хувцаслаж, нуруу цэх, хараа дээгүүр байж шударга ёс, зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэж хүрдэг нь зориг зүрх, хүч чадал, эрүүл бие өвөрмөц сэтгэлгээтэй шууд холбоотой.

Эр хүн алдаж эрэг нурдаг гэдэг. Жинхэнэ Монгол эр хүн алдаа хийснээ мэдэрч ойлгосноос эхлэн засан залруулж, уучлалт гуйж, түүндээ таарсан шийтгэл хариуцлагыг үүрээд гарч чадах чадвартай байдгаараа онцгой.

Жинхэнэ Монгол эр хүн нь хүний итгэл дааж, хүнийг сэтгэл санаагаар болон эдээр дэмжиж, тусалсан шиг тусладаг. Бусдаас тусламж авч хариу тус хүргэж чаддаг. Хүний үг сонсож чаддаг, хүлээцтэй даруу шинж нь эх түүхийн хуудасанд эгэл баатруудтайгаа мөнхөрч байна.
Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ…

Жинхэнэ Монгол эр хүн бол хүн ялгаж харьцдаггүй, өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байж чаддаг түүнийхээ төлөө тэмцэж зүтгэж чаддаг. Анд нөхдөө зөв таньж нөхөрлөсөн шиг нөхөрлөж чаддаг.
Анд нөхдөөрөө хүрээлүүлж бусдын хүндлэлийг олдог. Бусдыг өөлж гоочлохыг үзэн ядаж аль болох дэмжиж хамтарч их үйлийг нугалдаг.
Дэм дэмэндээ дээс эрчиндээ…

Монгол эрчүүд хүнтэй танилцахдаа бүтэн нэрээ хэлж хүнийг бүтэн нэрээр нь дууддаг уламжлал бий. Нэр хугарахаар яс хугар хэмээн нэрээн хичээдэг.Өөрийгөө дорд үзэх, өөртөө үл итгэх үзэлгүй байж бусдаас ирсэн доромжлол, өдөөн хатгалаганд таарсан хариуг барьж чаддаг.

Хуурч мэхлэх, зусардаж зальдах, шалиглан завхайрах, байнгад архидан согтуурах, гүтгэн доромжлох, ихэрхэж баярхах, эрх мэдлээр далайлгах, эмэгтэй хүнд хүчийг үзүүлэх, айж урвах, хулгай дээрэм хийх, хүн муулах зэрэг нь адгийн эрийн шинж хэмээн Монгол эрчүүд цээрлэж байжээ.
Ноён урваач нохой шарваач. Эрийн муу эмд…

Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хүний онцлог шинж гэсэн сайхан үгнүүдээр халхавч хийж өөрсдийгөө өмөөрч дутагдалтайгаа эвлэрч байхаар одооноос зоригтой шударга байж өөрсдийгөө өөрчлөе Эрчүүдээ!
Одоо… эсвэл хэзээ ч Үгүй!!!

Эрүүл, Зоригтой, Тэвчээртэй, Чадалтай, Оюунлаг, Хүнлэг, эх оронч байхыг хичээж
Эзэн Чингис хаан, тулгар төр тусгаар тогтнол Монгол улс, Монгол үндэстнээрээ омогшиж амьдарцгаая Эрчүүдээ!

Монгол бүсгүйн хайрыг татсан хайрлахгүй байхын аргагүй, гэр бүл эх орон, улс үндэстэндээ хүндтэй Жинхэнэ Монгол эр хүн байх нь зөвхөн таниас л хамаарна!
Амжилт хүсье! Мөнх тэнгэр ивээх болтуухай!

С.Батаа

Эх сурвалж: “http://undestnii-uzel.blogspot.com”

22 Comments

  1. Enkhmanlai says:

    Мэдээ уншиж байгаад санамсаргүй С.Батаа гуайн нийтлэлийг уншлаа, ихэд таалагдлаа. Өөр блогт бичсэн бол авууштай зүйл их л байна. chertyonok гуайн шүүмжлэлүүд санаанд огт нийцсэнгүй. Яагаад улс орны ТЭН хагас нь ядуу байна? Яагаад бид Япон улс шиг, ядаж Өмнөд Солонгос улс шиг хөгжилтэй, хөрөнгөтэй биш юм бэ? гэх асуултууд нь Монголоор түүн шиг бодолтой хүмүүс олширсон болохоор л гэж хэлмээр байна. / Дотроо нэгийг тунгаана биз /

  2. eregchin says:

    chertyonok tanai huuhduud chn oliggui ymnuud baidag bolohoor chi iim sonin zantai ymuuda esvel chi jijighen beleg erhtendee gutarj yavdag bolohoor ter uu? ehner chn araar tavidag bolohoor ter uu? chamd lav naiz gechiheer hun baihgui baihaa uldsen amidralaa jijighen beleg erhtenteigee hamt horwoo eortsontsiig shuumjleed duusgadaa huurhii

  3. Zochin says:

    Chertyonok-д ТА чинь эрдэм чадал нь хэтийдсэн эгэлгүй нэгэн байжээ. Мунхагийн ухаан хожуу гэж.
    Өөртэй чинь дахиж үг хэлэлцэхгүйээ уучлаарай.

    Үл мэдэгч мунхаг, ухаангүй хүнд сургаал хэрэггүй.Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй.Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургаал хэрэггүй.

    ЦААСАН ШУВУУНЫ СУРГААЛИАС иш татав

  4. Chertyonok says:

    Заа, Baagii гуай, ядаж бусдыг хүндлэх үүднээс галигаар бус кириллээр бич л дээ. Тийм л сүрхий Монголоо гэж цээжээ балбаж байгаа юм бол…. Ахиад л түүх, ёоох, залуу хүн байж ирээдүй рүүгээ харцаа хандуулна уу, амьдрал улам бүрэг болоод байна, урдаас нөгөө л Pax Mongolica яриад байх юм. Заза, чи тэр жалгандаа сууж л бай, юү сайхан дур сайхан.

  5. Damdin says:

     Hotod sagsnii talvai, kotok bitgii hel bosoo turnik hatgah garzargui , utaan dund, hari soyold uussan hevlel medeelleer bumbugduulj, hollywood kino uzej, nom unshihgui usch bna. Emee uvuu nariinh ug nuluulul bagatai orchind ni zohitsohgui boltson yum bish uu. Ene chini eruul agaart, ekologiin tsever buteegdhuun hereglej, todorhoi hureend amidrahaas shaal uur.  Hussen huseegui niiteeree shiidver gargaj, hamtarch negden niitiin hariutslaga busdiin umnuus hariutslaga uurdeg system ruu orohgui bol busad uls shig huchirhegjij chadahgui biz dee? Manaid heden zuun jiliin tuuhtei club, holvoo, yamar neg buleg bna uu? Manjuud 120 jil orchim nariin bodlogoo ue damjuulan heregjuulj baij Mongoliig tuva buriadaas busdiig ni ezlen avsan. Harin manjaar gants uguulver helj chadahgui hujaa nar bodlogiig urgeljluulj bna. Niitleg baigaa ni 1 hun dangaar ail geriig avch yavah hemjeenii ch orlog olohod hetsuu niigemd 1 hun buh yumiig daana gedeg hundhen baihaa enenees bolj harid booliin hudulmur erhelj baigaa ch ger bulgui yum uu ger bul ni nuran unasaar bna.  

  6. Unench says:

    Nadad hunii ug daahgui urvulchchiguud baidag l muu zan baidag busdaar bol end bichsen shinjuud bii shuu

  7. Baagii says:

    Chertyonok-t Ih Mongol shig ezent tom guren delhiin tuuhend hezee ch baigaagui, Chingiss haan shig hoichoo ueyee beldej 500 orchim jil huchirheg heveeree baih suuriig ni tavisan suut janjin haana ch toroogui um. 3 tasravch gurniin daitaigaa baisan tiimuu.. Busad uls ornuud tuuhiin huvid heleh ug bhgui. Er ni jalgiin uzelhguigeer delhiin uzeliig yarina gevel tuun shig hudlaa zuil bhgui shuu.. Alivaa uls undesten tuuh soyoloorooo baharhaj irsen. C. Bataa zaluusiig er hunii judagatai, alsiin haraatai, yos juramtai, hani ijiltei halamjtai, uls eh orondoo tushigtei baitsgaaya l gej urialsan bna…end yuu ni buruu bna? Cham shig hudlaa shuumjleed suugaagui l bna. Etsest ni helehed guih nohoin urduur guihgui nohoi saad gej ug bdagiin.

  8. Chertyonok says:

    Зочинд: сонгодог зохиол гээд цааш нь уншваа… достоевский, Пушкин, Мар Твейн, Дж. Р. Р. Толкиен, ядаж Мэри Шелли, Агата Кристи, Чосер эсвэл Гёте хэмээх зохиолчдын нэрс гарах байх гэж горьдсон чинь ёстой мэл гайхав. Манай бахархал болсон, өвөг дээдсийн бичсэн зохиолууд мөн л дөө, гэхдээ дэлхийн хэмжээнд сонгодог гэж хүлээн зөвшөөрөгдсөн болов уу? 
    Ахиад л толгой нь эргэсэн нэг нөхөр….

  9. Zochin says:

    Chertyonok gej shuumjlegch boloh sanaatai nudee chileej garaa etseej suugaa yum baih da hehe. Naizaa unshisan nomnii chin too arai tsuuhun yum bish uu esvel zuv nomoo olj unshij amjaagui yavaa yum uu. SONGODOG zohiol unshij bai teriig chin SONGODOG tolgoi zohioson baidagiin. ene hun GESER, JANGAR, OYUNTULHUUR, TSAASAN SHUVUUNI SURGAAL geh met deer gardag zuuliig l uuriin ugeer tailbarlah gej hicheesen bn shde. Chertyonok-iin derged olood unshaad oilgood tailbarlachihdag hoosongui l tolgoi bn.

    Эмний жорийг унших төдийд 
    Эмгэг өвчин арилдаг билүү

    Хүн бүр өөр өөрсдөндөө хэрэгжүүлэх л хэрэгтэй байгаа юм даа.

  10. Naiz says:

    Hervee bi huu ohin 2toi baigaad negd ni l bolovsrol olgoh bolomjtoi baina gej uzvel huugee l surguulid surgana!!!! Iim shiidver gargaj chaddaagui hovguudiin bolovsroliig orhigduulsnaas bolj Mongol erchuud doroitchihood baigaa yum Ene hamgiin chuhal shuu HOVGUUDIINHEE BOLOVSROLD YUNAAS TURUUND ANHAARAL TAVI HUMUUSEE!!!! Bi ooroo 30 garsan emegtei erdem nomiin mor hooj zavgui yavsaar baigaad nohorgui hotsorson. ueiin bolovsroltoi saihan erchuud bugd borlogdson jaahan buduuleg bolhiud ni uldsen tednees songolt hiih hetsuu yamar ch argagui bolchihood hari er tushiheer shiidsen, saihan Mongol zaluu oldoogui huvi zayandaa zarimdaa gomdoh l yum

  11. Muugii says:

    minii bodloor bitgii mongol er hunii shinj ntr gej bichij yarj bgaasai gej husch bn. Mongol er gunduugui ntr gej yardaga bolih heregtei sh dee. Orchin uyein zaluuchuud medlegtei uhaantai bolovson sportlog bolson. Bid ch gesen emegteichuudees huv ilu goo saixani medremjtei sanhuugiin tootsootoi. Harin uunii orond mongol omogshiliin tuhai zaluuchuudad zow oilgolt ogoosoi. Bid mongol omogshil geech zuiltei baijiij mongolo avch uldeh ym shig sanagdahiin

  12. Humuusee tuslaach gsn hund says:

    Jiremsenii uyed muuguntsuriig emchildeg,yaaraltai emchid uzuulj emchilgee hiilge tegehgui bol huuhded muugaar nuluulnu.

  13. Gal says:

    Emegteichuud uursduu iim erchuudtei bolgoj bgaagaa uhaardagui uhaan muutai humuus shude! Uuriinhu huug erhiin balai bolgoj usguj tegej ussun nuhur chine uuj bgaag meddegui urt ustei uhaan muutai Mongol emegteichuud….

  14. lmao says:

    eedee ene diilenh mgl erchuud aimar bolson, gudamjaar ch zugeer yawj bolhgui aimshigtai buduuleg bolson bn bilee

  15. Chertyonok says:

    Baagii гуай, ядаж С. Батаа шиг юм бичээч, миний үзэл бодлыг шүүмжлээч, хэх.
    Хараал урсгахаас өөр юмгүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг дүмбийж суухгүй байхыг уриалья чамд. Нүдэн балай чихэн дүлий байснаас алдаа оноотой ч гэсэн өөрийнхөө үзэл бодлоо л илэрхийлж энэ нийтлэлийг шүүмжилсэн л гэж хэлье.

  16. humuusee helj tuslaach says:

    ehner bid 2 gadaadad baidag tegeed huuhedtei boloh geed suuliin ued hamgaalaltgui hiij bn l daa tegsen chin 2ulaa moogontsordson bn jiremsen bolson bol emchiluulj boloh bolovuu humuusee helj tuslaach

  17. Baagii says:

    “Хуурч мэхлэх, зусардаж зальдах, шалиглан завхайрах, байнгад архидан согтуурах…”
    Cekc.mn-nii niit niitleliin 99% ni enuuntei holbootoi bh shuu!

  18. Baagii says:

    Chertyonok odoo yun heruulch durak ve? Um unshsan uhaantai um bol heregteig ni avaad heregguig ni hayaj suraach…huuhen shig shalchignaad bhiin

  19. Chertyonok says:

    1. “…хэн болоод байгаагаа ч мэдэхгүй байж архинд хөлчүүрч согтохоороо БИ Чингисийн Монгол хэмээн агсамнагч эр хүний хагас залуус олширов!” тэгснээ “…Эзэн Чингис хаан, тулгар төр тусгаар тогтнол Монгол улс, Монгол үндэстнээрээ омогшиж амьдарцгаая Эрчүүдээ!” гэнээ. Хуурай агсам шиг санагдчихлаа. Монголчууд бид түүхээрээ хэт бардамнаж байна, ирээдүй рүү харж амьдарсан нь дээр байх. Грек хүн би Агуу Александрын үр удам, франц хүн би Наполеон эзэн хаанаараа бахархдаг, герман хүн би Гитлерийн герман гэж хэзээ ч хэлэхгүй.
    2. “Ардчилал хэмээн шүлсээ үсэргэн”. Ууучлаарай, муу ч сайн ч, тэр ардчилал биднүүст үг хэлэх, өөрийн бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлэх боломжийг авчирсан шүү. Чи над шиг захиргаадалтын үед амьдарч үзээгүй юм байна.  Чингис байтугай, Цагаан сар тэмдэглэх хориотой байсан, дүү минь.
    3. “Нүүдлийн соёл иргэншил болон Монгол үндэстний уламжлалт сэтгэхүйн онцлог, ардын сургааль, зүйр цэцэн үгс, сахилга бат, уламжлалт соёлтой өтгөс буурлууд, эцэг эхчүүд нь жинхэнэ эх орон, гэр бүлдээ эзэн болсон эрчүүдийг бэлдэж байжээ.”Гудамжинд гараад нүүдэлчин хүн машинаа яаж жолоодож байгаа, бусдыг болон замын хөдөлгөөний дүрмийг хэрхэн хүндлэж байгааг хар. Энэ бол наад захын жишээ. “Би жинхэнэ монгол, ЗЭРЛЭГ танхай хөдөөний хүн” гэж хэлмээр….
    4. “… хүний дээд хөх толбот Монголчууд шүү дээ!”. Чиний үзэл бодлоос шовинизм гэх аймаар өвчин үнэртэж байна, залуу. Хэрвээ бид тийм л тэнгэрээс заяатай, дээд зиндааных юм бол ягаад улс орны ТЭН хагас нь ядуу байна? Яагаад бид Япон улс шиг, ядаж Өмнөд Солонгос улс шиг хөгжилтэй, хөрөнгөтэй биш юм бэ? Битгий хий хоосон юм тунхаглаад бай, эхлээд орчноо анзаараад дүгнэлт гарга. Юм үз, гэгээр, түүхийгээрээ байна чи.
    5. “Монгол эр хүн зорилготой амьдарч, бие дааж шийдвэр гаргаж нэртэй төртэй амьдарч чаддаг.” Монгол эмэгтэй чаддагүй юм уу? Шовинист дээрээ бас сексист үзэлтэй, айн? Аль нэг албан байгуулага руу ороод үз, боловсон хүчний 60-70 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Тэд улс орныг хөдөлгөж байгаа маш том хүчин зүйлс шүү.
    6. “Энэ нь нүүдлийн соёл иргэншлийн үр дүнд Монгол эр хүнийг бие хүн болгож төлөвшүүлсэн суурь гайхамшигт Шинж чанар юм.” Балар эрт цагт бол наад чинь гайхамшигт шинж чанар байсан байх оо, гэвч гэрэл байгаа үед сүүдэр гэж юм бий. Нүүдлийн соёл иргэншлийн үр дүнд Монгол ХҮН амиа хичээсэн, зөвхөн өөрийн зөв гэж үздэг, зожиг, эгоист хүн болсныг ойлгож байна уу? Хүнтэй хамтраад юм хийж үз л дээ, мөнгө төгрөг дээрээ заавал маргаан үүснэ. Тамын тогооны үлгэр бол үлгэр биш, гашуун анхааруулга мөнөөс мөн.
    7. ” Элдэв сул үггүй, хэлье гэснээ бодолтой, шулуунхан, шударга, товчхон хэлчихдэг, алсын хараатай, зориг тэнхээтэй, алив зүйлийг бусадтай ярилцахдаа дөвийлгөн хөөргөх… хов жив хөөцөлдөх, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх…” Бла бла бла… Сонин уншдаг уу? Тэнд Монгол “жинхэнэ” эрчүүдийн “ярилцлага” дүүрэн байгаа. Нэг ч үгэнд нь би итгэхгүй байгаа. Храин чи итгэж байна уу? Бас тэр хөдөлгөөнүүдийг хар.
    8. ” Үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүд болон бусдын жижиг алдаа дутагдлыг үл тоох уужуу тайван амгалан эрчүүд зөвхөн Монголд л байсан байна.”  1-р зүйлийг ахиж уншина уу. Бусад орны хүмүүс тийм биш юм уу? Яахав, нөгөө талаараа бас “сүх далайтал үхэр амар” гэж үг байдаг, байдаг.
    9. ” зөв хувцаслаж”… С. Жавхлан санагдчихлаа. Хаха, чиний шүтээн?
    10.  ” Эрүүл, Зоригтой, Тэвчээртэй, Чадалтай, Оюунлаг, Хүнлэг, эх оронч байхыг хичээж…” энэ өгүүлбэрийн эхний хэсгийг 100 хувь дэмжиж байна, харин тус өгүүлбэрийн төгсгөл чинь буцаад л тэр чигээрээ шовинизм.
    Би монгол эрэгтэй, гэвч чиний үзэл бодол чинь үнэхээр таалагдахгүй байна. Цаг хугацаатайгаа хамт алхаж сур, бяцхан шовинист, сексист минь. Чам шиг ХИЙ ХООСОН эх оронч юмнууд бүү олшроосой…

  20. sony says:

    яасан ч их юм бэ дээ.  наад үгээ тэр 76 ухна даа л очиж хэл гэмээр юм байна. амин хувийн эрх ашгаа бүхнээс дээгүүрт тавьж, газар шороо эрдэнэс баялгаа гадаадынханд найр тавин өгч, ард түмнээ нохойноос ч доор амьдруулахыг шууд санаатайгаар буюу санамсаргүйгээр хүсэмжлэгч 76 ухна дээр нэмэх нь төрийн өндөр албан тушаалтнуудад хэлбэл таарна. хор найруулж, хутган үймүүлж, урваж шарван аль заваан бүхнийг бидний нүдэн дээр хийж, одоо бүүр цагаандаа гарчихсан байхад бид тийм л байх ёстой юм шиг нүдэн балай чихэн дүлий байгаад байдаг нь ёстой хохь л байдаг байх даа.

  21. unen says:

    taaalagdsan bol like

  22. unen says:

    unen shtee sda gj bi er l dee gehdeel bs ara denduu bga shte mongol erchuud bol

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.