Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд…

Цахим хуудсанд тавигдсан нэгэн нийтлэлийг уншиж байгаад энэхүү захидлыг бичиж, бодлоо та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Сүүлийн үед манай цахим хуудсуудад тавигдсан эмэгтэйчүүдтэй холбоотой нийтлэлээс нэг эвгүй үг салахаа байжээ. Тэр бол “Янхан”. 80-аад гэдэг. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад яагаад эмэгтэй хүнд яагаад цаазаар авах ял оноодоггүйг НҮБ-ийн нэгэн салбар чуулганы үеэр асуухад манай улсыг тухайн үед төлөөлж байсан хүн “Монголчууд бид эмэгтэй хүнийг Эх хүн гэж хүндэтгэдэг. Эх хүнийг хэрхэн хөнөөх билээ?” гэж хариулсан гэдэг.

Харин өнөөдөр тэр хүндэтгэл бухимдал болон хувирч, бүсгүйчүүдээ “Янхан” гэж хараах явдал газар авч эхлээд байх шиг. Мэдээж муу нэртэй бүтэлгүй эмэгтэйчүүд байгаа. Гэвч, Монголын бүх эмэгтэйчүүд “Янхан” болчихсон гэдэг би хэрхэвч итгэхгүй. Энэ үгийг битгийн хэрэглэж байгаач гэж хүсмээр байна.

Эмэгтэйчүүдийн бидний талаар хэлж буй шүүмжлэлд хатуу боловч үнэн зүйл бий. Бид үнэхээр дорой болсон байна. Бид охид, бүсгүйчүүдийг ингэр султай гэж гоморхох боловч энэ бүхэнд бидний оролцоо байгааг мартчихдаг, эргээд бас охидоо сулхан хүмүүжүүлж байгаа тааруухан эцгүүд. Бид үнэхээр ноён нуруутай байж чадвал эмэгтэйчүүд ингэж явна гэж үү? Харийн гуйлгачинг ханхүү гэж төсөөлж, хайран биеэ яарин болтол доор нь талхилуулж байгаа тэр эмэгтэйчүүдийн аавууд юу хийж, юугаа бодож байна аа? Ирээдүйд охинд минь битгий тохиолдоосой гэсэн зүйлийг учирах бүсгүйчүүдээ хийхгүйг хичээж явцгаая л даа.

Эрчүүд бидэнд алдаа байгаа. Энэ алдааг олж харж байгаа шигээ эргээд бас засахад нь бидэнд туслах хүч та нарт байгаа шүү дээ. Ноён зантай гэгдэн гоочлогдож буй эрчүүдийнхээ хатад нь байх ухаан та нарт бий гэж итгэж байна. Эрчүүд биднийг бүсгүй хүний гоо үзэсгэлэнг бүсэлхийнх доод хэсгээр үнэлдэг, арчаагүй, архинд донтсон гэж шүүмжилдэг атлаа яагаад хөвгүүдээ тийм эрэгчин болгон хүмүүжүүлнэ бэ? Эмэгтэйчүүдээ та нар яагаад эрчүүд биднийг өнөөдрөөр л үнэлэхээс биш, маргаашийг маань харж чадахгүй болчихов оо? Эрхээ эдлэх тухай ярихдаа мартдаггүй хүйсийн тэгш байдлыг үүргээ ухамсарлах болохоороо дурсдаггүйн чинь учир юу вэ? Амьдралыг чинь үгүй хийж буй эрийн тухай гоморхон ярьж суухдаа тэр сонголтыг та хийсэн гэдгээ бас санахад гэмгүй байх.

6 Comments

  1. bold says:

    ter NUB d mundag hun ochij taarche minii MONGOLIIN BUH BUSGUICHUUD SAIHAAN.

  2. zochin says:

    saihan bichsen baina.Busguichuudee hairlay.eregtei

  3. naraa says:

    eregtei hun ingej bichij bna gej bodohod bayrlamaar l hereg bna minii huvid ch gesen eregtei hunees bolj degej dervej yavah nasandaa setgeldee tom sharhtai bolson terneesee bolj er hund itgehgui mash udaan gantsaar yavsan harin odoo bol saihan hanitai hoorhon ohintoi odoo huugee toroh odriig huleegeed suuj bna bi azaar eldev asuudalgui(buzarlagdalgui) garch chadsan boloch nadad hangalttai hundeer tussan bi 30dohoj huntei suusan tegheer busad humuust yaj tusah ni oilgomjtoi. gehdee ennees bolj ooriigoo hundlehgui bj bolohgui ohids busguichuudee hairlaj haramlaj yavaarai zaluusaa ta nar tedniigee uneldegguigees bolood hariin humuust olnoor ni aldaad bna shuu!!!!!!!!!!!!!!

  4. МОНГОЛ ХҮҮ says:

    ЭМЭГТЭЙ ХҮНДАНХНААСАА ОЛОН СОНГОЛТ БАЙСАН Л БАЙГАА ХАРИН ТЭРЭН ДОТРООС ШИЛЭЭД АВЧИХ УХААН ДУТСАН ЮМ.ДАРАА НЬ ӨӨРӨӨСӨӨ БИШ МОНГОЛ ЗАЛУУСЫГ НИЙТЭЭР ҮЗЭН ЯДДАГ ТЭГЭЭД ШИНЭ ЗАЛУУ ОХИДЫГ МУНХРУУЛЖ ГАДААД ХҮНИЙ ГУДАС БОЛГОХ ЗАМ ЗАСДАГ.

  5. nar mandana says:

    sain bichigdsen niitlel bn setguulzuin awiyas bn shi chamd

  6. ooo sda gej... says:

    yer ni bol demjij bna.. gexdee eregtei emegtei bair suuri gej baidag. ter daguu xarval ix dunduur ni zolig yumaa. esvel nileen gegeersen negen boltoi. za ter ch yaaxv. gol sanaa ni zuv yum.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.