Бид яагаад бэлгийн сэтгэл ханамж авч чаддаггүй вэ?

Хүмүүс бид өөрийгөө болоод бусдын сэтгэл зүрхийг хуурсаар байгаад бүр “цайчихсан” гэж хэлбэл арай хатуудахгүй л байх. Яахав, хүн өөрийгөө, өрөөлийг хуурч болно оо, харин биеэ хуурах тийм ч амаргүй.

Та ямар нэг шалтаг тоочин, миний бие ийм, тийм тогтолцоотой болчихсон, тийм ч юманд зохицоогүй гэх мэт дураараа ярьж болно. Харин таныг эмнэлэгийн үзлэгт оруулах л юм бол бие чинь үнэнийг нууж чадахгүй нь лавтай.

Та хичнээн няцааж, үгүйсгэж байсан ч таны биеийн байдлаар сэтгэл чинь гонсойсон, гутарсан, үймэрсэн, бухимдсан эсэхийг төвөггүй мэдэж болдог.

Энэ нь мөн л секст хамаатай зүйл. Бэлгийн дур хүсэл, ханамж, таашаал гэдэг нь тодорхой тооны гадны шалтгаан, нөхцөл байдлаас үүдэлтэй хариу үйлдэл юм. Хэрэв эдгээр шалтгаан, нөхцлүүд байхгүй, нэг бол зохиомлоор бий болсон нөхцөлд хүний сексийн хариу үйлдэл мөн адил байх болно.

Энэ утгаараа секс нь та хоёрын харилцаа ямар байгааг хэлж өгдөг нэг ёсны барометр юм. Гэхдээ, унтарч, бөхсөн сексийн сэрэл мэдрэмжийг сэргээх боломжгүй гэж хэлэх гээгүй юм шүү.

Ханьтайгаа орон дотроо янз бүрийн зүйл бодож олох тухай танд зааж сургах номнууд бишгүй байдаг л даа. Дээр нь гэр бүлээс гадуур харьцаа тогтоогоод үзэхийг зөвлөдөг бүтээлүүдийг ч нэрлэх хэрэгтэй.

Арга ядсан үед та ийм зохиомол байдлаар өөрийнхөө бэлгийн идэвхжилийг сэргээн аргацааж болно л доо. Гэвч та хэсэг хугацааны дараа гадны нөлөөнд автах (сексийн уран сэтгэмж, тохиолдлын учрал, вибраторууд г.м.) хандлага нэмэгдэж, тэр хэрээр биеийн мэдрэмжээр үүсдэг сексийн дур хүсэл чинь буурахад энэ “мэргэн зөвлөгөө”-нүүд уршигтай нөлөө үзүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, сэрэл мэдрэхүй, дур тачаалыг та хамтрагчаасаа биш, зөвхөн сексээс мэдэрдэг болж байгаа юм.

Хэрэв хосууд бие биенээ хүсэж тэмүүлэх зүйлгүй сексдэж байгаа бол энэ нь гадны ямар нэг нөлөө, шалтгааны улмаас хийгдэж байгаа үйлдэл, ердөө л сексээр наадах гэсэн хүсэл болохоос хайр биш юм.

Хосуудын сексийн харьцаа эхэн үедээ сайхан байдаг боловч яваандаа тэдний хооронд хүндрэл, үл ойлголцол, бие биенээ сонирхох хүсэл нь буурч эхэлнэ. Яагаад? Ихэвчлэн үүнд “сексийн харилцааны таарамжгүй байдал” гэж хүмүүс хариулцгаадаг. Гэтэл шалтгаан нь энэ биш, харин нэгнийх нь сэтгэлд хуримтлагдсан нууцхан гоморхол, харуусал, үл итгэх байдал, сэтгэлийн зовинол, айдас, түгшүүрийн илрэл байдаг.

Хосууд өөрсдийн тулгамдсан асуудлыг илрүүлж, түүнийг хамтдаа шийдэж чадах аваас секстэй холбоотой “ хүндрэл”-үүд аяндаа алга болдог.

Секс бол ээлжээ хүлээн дуншиж байдаг бусад хүндрэл, асуудлуудын өмнөх шинж тэмдэг байдаг учраас бид хамгийн түрүүнд сексийг гол асуудал болгож үзэхгүй байх хэрэгтэй. Харин дараа нь зөвхөн орон дотроо бие биенээ хайрлаж энхрийлэх бус, хором бүр, цаг үргэлжид нэгнийгээ хайрлаж байхыг сурах хэрэгтэй.

Хүсэл тачаал оргилсон гал халуун секс бол жинхэнэ бадрангуй их хүсэл тэмүүлэлтэй хайрыг бий болгох урьдчилсан нөхцөл гэж хэлж болно.

Харин хүсэл тэмүүлэлтэй хайр гэдэг нь хүн заавал биеэр дотносохыг хүлээлгүй цаг үргэлж хайрлаж чадахын нэр билээ. Бардам сэтгэл бол аюултай зүйл.

Хайрын тухай яригдах үед бардам зан зөвхөн зовлон дагуулахаас хэтэрдэггүй. Тэр: “Өөрийг чинь сургахыг хэнд ч бүү зөвшөөр” гэж танд шивэгнэж байдаг. Эсвэл: “Чи энэ хорвоод бүхнээс илүү сексийн тухай мэддэг. Чи бол агуу амраг. Чи өөрийгөө буруутгах ямар ч шалтгаан байхгүй” гэнэ. Бардам сэтгэл таны зорилгодоо хүрэх гэсэн том хүсэлд саад болно. Та өөрийнхөө мэддэг, чаддагаас илүү ихийг таньж мэдэх хүсэлгүй болж, цаашид хөгжиж, боловсрохоо болино. Харин хөгжихөө болино гэдэг нь амьдрал бөхсөнөөс өөрцгүй байдаг.

10 Comments

  1. John says:

    Xolboo bariarai bi tusalj chadax yum shig bn khangal_bat@yahoo.com

  2. John says:

    Bi tusalj chadax yum shig bn xolboo bariarai

  3. Anonymous says:

    hi namg g gdg bi nohortoi neg huuhedtei 24 tei odoo boltol tawij uzeegui nohroosoo oor huntei untaj uzeegui tawij uzmeer bn zowlooch

  4. huland says:

    sain uu yariltsay tsag127@yahoo.com

  5. erkamon says:

    tsag127@yahoo.com add hiigeerei yariltsay

  6. to lili and hulan cekc iin tuhai nom unshaa teged nz boytoigo ter nomon dr bga bvh Vvliig tursh bairlal ene ter gl eswel bogsdvvlsench ydiin ta 2 omnoos harmasjin oorsdoo uchraa. ol harin yaj gedgiig ni nom eswel netes hai says:

    Снуу

  7. lili says:

    Hehe id ntr gelgv helj tuslaach

  8. hulan says:

    bi 23ta tawij uzeegui.  eregte hunees taashaal awch chadku ymshig bn.YAj tawidag boloh we?
    tawidaggu bolhoor sex hiih ch husel turku ym
    yaj tawidag boloh we

  9. САЙН ХАНЬ САЙХАН ХАЙР ДЭЭР ГЭР БҮЛ ТОГТОНО says:

    messenger haygaa uldee deerh busgui.tegheer chin heleed ugie.

  10. lili says:

    hi bi ene siteru ordog bld udagv l de…nda neg asudal bn…bi nzzalutai bi odo 21t nzzalu mn nds 4ah…bid 2ihewchlen hamt bdag… udur bvr l sexddeg gewch bi odog hvrtel tashal awch vzegv nzzalugiha urmig hugalahgv gsnde hudla ginshij tachaddag bi jinhnese tawih gj yu bdgig medermer bn bi yah yostoi bl ndd tuslach

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.