Салах уу? Бодож үзэх үү? /2/

Сайн байна уу Залуусаа, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоогоос жилийн өмнө “Салах уу? Бодож үзэх үү?” гэсэн нийтлэлийг бичиж байсан юм. Юуны өмнө, Сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Чин сэтгэлийн зөвөлгөө өгсөн та нартаа үнэхээр дахин баярлалаа. Энэ бүх зовлонгоо би хэнтэй ч хуваалцаагүй, найз нөхөддөө ч ам нээгээгүй тул та бүхний сэтгэгдэл, зөвөлгөө үнэтэй байсан юм шүү.

Сэтгэгдэл дотор юу болсон тухай эргээд бичээрэй гэсэн хүсэлт байсан, мөн та бүхнийгээ хүндлээд, над шиг бас хэн нэг нь сургамж аваасай гэж бодсондоо ингээд бичиж сууна. Би энэ бүгдийг даван гарч чадсан, эргээд амьдрах итгэл тэнхээтэй болсон. Гэхдээ энэ бүхэн зөвхөн ганцхан надаас шалтгаалаагүй. Би ч энэ бүхнийг даван гарахын тулд бүгдийг хийсэн, нөхөр ч бас хичээсэн. Мэдээж ганцаараа чадахгүй шүү дээ.

Сэтгэгдэл үлдээсэн Batuchral Od Gyalbaa GG zzzz tuka otgoo нартаа маш их баярлалаа. Хэн нэгнээ сэтгэл санаа тогтворгүй гандаж явахад урмын үг, гэрэл гэгээтэй бүтэлтэй зүйл хэлэх нь ухаалагаар бодож үзэхэд их хэрэгтэй юм байна шүү хүмүүсээ.

Өмнөх нийтлэлдээ дурдсан шиг бид 2 хайр, үерхэл, амьдрал 19 настайгаас эхэлж энэ амьдралыг бүтээх гэж үнэхээр хэн хэн нь зүтгэж, жаргал зовлонг хамтдаа туулж ирсэн. Хамтын амьдралаа үерхээд 5 жилийн дараа 24 наснаасаа эхлүүлсэн. Өмнөх нийтлэлд энэ амьдралыг босгоход би багагүй ачааг нуруундаа үүрсэн гэж бичсэн боловч бүгдийг би босгосон тэр хүн ямар ч нэмэргүй тэжээлгээд хэвтэж байсан гэж хэлээгүй юм шүү. Нөхрөө хувийн компани босгож бизнес хийхэд нь тус дэм болж ирсэн гэж бичсэнээс би компани босгож бэлэглэсэн бүгд миний хийсэн гавъяа гэж бас онгироогүй юм шүү. Бид хамтдаа энэ бүгдийг босгож, хамтдаа зүтгэж өнөөдрийн амжилтанд хүрсэн, нөхрөө амжилтанд хүрэхэд нь багагүй нөлөөлж чадсан л гэдгээ хэлэх гэснээс би мундаг, нөхөр арчаагүй гэж хэлсэн юм биш. Харин би боловсролын хувьд нөхрөөсөө хамаагүй өндөр л дөө. За энэ ч нэг их чухал биш байх.

Өөрөөр хэлбэл, тэр нэг өдрийг хүртэл бүх юм үнэхээр сайхан аз жаргалтай байсан юм Аз жаргалын нэг түлхүүр нь бид жаргал зовлон, үхэл хагацал, амжилт бэрхшээлийн өмнө хамтдаа байж хамтдаа зүтгэж 2 биенээ түшин бүхнийг тэгээс эхлэн өөрсдийн хүчээр босгосонд байгаа болов уу гэж боддог юм. Амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун өөдрөг амьдарч, хийж бүтээхийн төлөө л явж ирсэн. Ганцхан хууран мэхлэлт гэдэг зүйл миний амьдралыг түнэр харанхуй руу чирсэн. Зөндөө шаналсан, нөхрөө хэзээ ч уучилж чадахгүй гэж бодож үзэн ядаж үнэхээр хэцүүхэн өдөр хоногийг өнгөрөөсөн. Би өөрөө сайн эцэг эхийн буянаар зовлон гуниг гэж мэдэхгүй амьдралыг дандаа цагаанаар харж сайн сайхан бүхнээр хүрээлүүлж өссөн болоод үүнийг хүндээр тусгаад байгаа юм бол уу гэж боддог байсан. Гэхдээ нөхөртөө дэндүү их итгэж дэндүү их хайрлаж байсан, ганцхан түүнд л үнэнч явж, хайраа ариухан гэдэгт дэндүү итгэдэг байсан болохоор үнэхээр даван гарах хүнд байлаа. Юу дутагдсан гэж энэ вэ, жаргал даахгүйн зовлон юм даа гэж бодоод өөрийн эрхгүй нөхөртөө гомдож нулмис хар аяндаа урсаад ирдэг байлаа.

Анх мэдээд түүн рүү муу муухай үг хэлж уурлаж хашгирсан, гэхдээ дахиж уурлаж хэрэлдээгүй орхисон. 2 дахь удаагаа “Хайрласан хайр, итгэсэн итгэлийг минь дааж чадсангүй, хайр итгэлийг минь дааж чадаагүй юм гэхэд үр хүүхдээ бодох ухаангүй хүнээр би яахав дээ, чи одоо ингээд миний амьдралаас яв даа” л гэсэн, өөр юм хэлээгүй, хэрэлдэж хашгирч уйлаад ч яах юм билээ биеэ үнэхээр барисан. Би чамайг инээгээд явуулж чаднаа зүгээр л миний амьдралаас яваад өг гээд өөр юм хэлэхгүй хагас жил хүйтэн хөндий хандлаа. Нөхөр надаас салахгүй байхыг, хүүхдээ бодъё гээд зөндөө л уучлалт гуйсан, насаараа хийсэн нүгэлдээ харамсаж шаардлагатай бол чиний өмнө сөхөрч амьдаръя, миний яаж зовох хамаагүй та 2-ын төлөө үлдсэн амьдралаа зориулъя гэж гуйсан. Юм бүхэн дээр их л хичээж сэтгэлийг минь засах гэж байгаа нь үнэхээр их анзаарагддаг.
Ингээд би ч бодож үзлээ. Хэлсэн үг, хийж байгаа үйлдэлд нь цаг зуур сэтгэл хөдөлсөнийх биш шүү. Ер нь амьдрал гэж юу юм бэ гэдгийг л бодож үзэхийг хичээсэн.

Ингээд нуршаад байлгүй энэ бүхэн амьдрал намайг сорисон том сорилт байжээ гэж бодоод, энэ бүхнийг мартаж, ганц олдох амьдралдаа амьдарсан шиг амьдаръя гэж бодлоо. Сэвгүй нандин сэтгэлийг минь сэвтээсэн “хууралт” ч, тэрнээс сайхан юм миний амьдралд өчнөөн байгааг олж харлаа. Нөхөр уг нь Хүүхэддээ үнэхээр хайртай халамжтай эцэг.  Тиймээс хүүхдээ инээд баяр гэрэл гэгээ хайраар дүүрэн яг л миний хүүхэд нас шиг жаргалтай хором бүрийг өнгөрөөгөөсэй гэж хүслээ.

Нөхрөөсөө өшөө авна гээд хэн нэгэнтэй нууц амрагийн холбоотой болж чадахгүй ээ би, цаг зуурын жаргалаас жаргал амсаж чадахгүй гэдгээ би мэднэ. Харин ч эсрэгээрээ өөрийгөө үзэн ядах зовлон нэмэгдэх байх. Бас нэг анзаарсан зүйл бол, болж бүтэж яваа нэгэндээ атаархаж хүний юманд шунадаг хүмүүс их болжээ. Амар хялбараар мөнгөтэй гэж бодсон хүнээс ямар ч үнээр хамаагүй, өөрийгөө доош нь хийж, худалдахад буцахгүй 5хан цаас салгачих гэсэн бодолтой хүмүүс бас байна. Нөгөө нууц амраг хөгшин хүүхэнд ч бас учир их байна аа.

Энэ бүгдээс гарах гарц бол бид нэг хэсэгтэээ Монголоос явсан, одоо хүний нутагт ирээд 5 сар болж байна. зүгээр л хүний хэл ам атаа жөтөөнөөс түр холдох гэсэн юм. Монголоо муухай гэж дайжсан даа биш шүү. Хэсэгхэн зуур илүү өөрийгөө нөхрөө боловсруулаад хайртай эх орон Монголдоо очиж ихийг хийж бүтээнээ.

Үнэн худлыг мэдэхгүй, сөхөхийг ч үнэндээ хүсэхгүй боловч хүүхдээ төрүүлээд би хотын утаанаас дайжаад хүүгээ аваад 4 сар гадагшаа явсан, тэр үед нөхөр анх тэр эгч хүүхэнтэйгээ уулзсан байсан, дараа нь эргэж ирээд хүүгээ 2 нас гарантай байхад нөхөр хүү 2оо орхиод  ажлаар гадаадад бас л 1 жил болсон, харьж ирээд энэ бүхнийг мэдсэн юм. 1 жил огт нөхөр хүүхэдтэйгээ уулзаагүй биш нөхөр хүү хоёр байн байн л ирж очоостой байсан л даа уг нь. Нөхөр тэр хүүхэнтэйгээ хэдхэн удаа уулзсан гэдэг, хэдхэн удаа уулзсан уу 3 жил явалдсан уу мэдэхгүй юм. Энэ бүхнээс юу хэлэх гэсэн юм бэ гэвэл, та бүхний сэтгэгдэл зөвөлгөө надад их зүйлийг бодогдуулж эцсийн шийдвэрт минь бас нөлөөлсөн юм шүү л гэдгийг хэлэх гэсэн юм. Нээрэн л анхны минь аз жаргалтай амьдралаас илүү гарах амьдрал гэж үгүй байх аа. Миний амьдралд хууралтаас өөр асуудал үнэхээр байхгүй, бусад зүйл дээр үнэхээр сэтгэл хангалуун амьдардаг. Намайг хуурч араар тавьсан л болохоос (үүнийг нь зөвтгөж байгаа юм биш), халамж хайраар хэзээ ч дутаагаагүй, архи дарсны зовлон, хэрүүл уруул, зодоон нүдээн гэж мэдэхгүй, өмсөж зүүх идэх уухаар дутаагүй, ийм л амьдрал уг нь. Яагаад нэг хүүхэн, тэр тусмаа өчнөөн эгч хүүхэн амьдралд ороод ирэв дээ л гэж бодох юм.

Үнэхээр сэвгүй сайхан амьдралдаа сэв суулгаснаа нөхөр мэдэж харамсаж байгаа гэсэн. Үлдсэн амьдралдаа хором бүхнийг намайг хайрласан хайраа мэдрүүлж, амьдралынхаа төлөө өөрийг нь уучилсан хань, үр хүүхдийнхээ төлөө яаж амьдарч яаж зүтгэхийг минь хараач гэж гуйсан, тэр үнэхээр харамсаж бас үнэхээр хичээж байгаа. Тийм болохоор сэтгэл санаа нилээд тайвширч 1 хан олдох амьдралаа утга учиртай сайн сайхан байлгахын төлөө, үр хүүхдийнхээ төлөө сайн сайханыг олж харж бас амталж амьдаръя л гэж шийдлээ.

Цаг зуурын жаргал, ахархан бодол, мөнгөнд дурлах шуналаасаа болж бусдын жаргалтай  амьдралд бүү хар толбо дусаагаач ээ, хэзээ нэг цагт бусдын нулмисаар жаргах гэсэн түрхэн зуурын ахархан бодол чинь цаашдын амьдрал ажил үйлсэд чинь нөлөөлнө шүү дээ гэж айл гэр хутган үймүүлэгчдэд хэлэх гэсэн юм. Хэзээд хүний 2 дахь ч байж, хүний нүднээс нуугдан байж амтлах гэсэн хоромхон зуурын жаргал чинь үнэхээр жаргал болж чадаж байна уу тэгээд?

28 Comments

  1. narhan says:

    Manai nuhur bas uur huuhentei yavj bgaad barigdaj bsan. bi uuchilsan bolovch ted salaagui bgaa gedgiig 3 jiliin daraa saya l medlee. 3 jiliin umnuh gomdol maani garaagui bhad zuuraldsan heveeree bsan gej bodohoor l gomdoj ch chadahgui sonin bolchihdog um b. Getel bi nuhurtuu hairtai heveer.

  2. tugs says:

    nadad tohioldson asuudaltai adilhan yum bna, uuchlahad tsag hugatsaa bolon unguruulsen amidraliin amt hamgiin chuhal yum bilee.

  3. Enerel says:

    AMJILT HUSEY ZOW BODJEE GEHDE IHENH EMEGTEICHUUD INGEJ BDOOD UUCHLAAD L UNGURDUG TANII HUVID TANAI NUHUR UHAANTAI YUM BN DAHIJ TIIM ALDAA GARGAHGUI L BOL BOLOH BH.ENE TALIIG TA UURTUU EYRGEER ASHIGLAJ AMIDRARAAI NADAD BAS IIM YUM TOHIOLDOJ BSAN MARTAJ CHADHGUI L DEE!!! ZUGEER L TER TUHAI BODOL ORJ IRENGUUT MARTHIIG HICHEEDEG.YAGAD NUHRUUD IHENHDEE HUGSHIN AVGAI NARTAA OROOTSOLDGIIN BOLDOO MINI AMIDRALD BAS L 5 NASAAR EGCH NUHURGUI EMEGTEI ORJ IRSEN…AYANDAA TA OILGONOO ENE YAVDAL TANII NUDIIG NEESEN YUM SHG L BNO AMIDRALIIG TA ARAI OROOR HARNA BAS TA CH JARGAH ERHTEI GEDGIIG OILGONGOO

  4. Anonymous says:

    nadad ch iim yavdal tohioldoj baisan. minii huvid 20hon nasnaasaa 40 hurtlee buteesen 20 jiliin amidral maani yumdaa. salchihya gehed gomdoltoi baisan l daa. huuhduud tom bolchihson bolohoor huuhdee bodoj uuchilsan gej hudlaa heleegyu, ene udaa l uuchilya gej tohirson. gehdee l burmusun martana gej baidaggyu, zarimdaa bi zuv shiidsen boluu gej boddog yum. nuhur maani bol martchihsan yum shig bgaan. bodood baihad iimerhuu tohioldold ehner hun nuhurgyu emegtein husleer salj ugch bolohgyu yum shig baigaan. erchuudiin huvid ihenh n tur zuuriin setgel huurul baidag, setgel huurul n daragdahaar adilhan 2 emegtei gedgiig oilgodog yum shig baigaan. ehner hun yarch sallaa geed nyalh huuhedtei bol zovno. medeej uneheer hair setgeltei bolchihson bol yavuulah l zuv baih.

  5. gg says:

    chi zov shiidjee. saadiig toirch bish davj garah zamiig songoson baina. Harin setgeld chini baigaa hooson nuh ter chigeeree hotsordog. Nohorteigoo uridiinh shigee gal haluunaar sex hiij chadahgui nudend haragdaastai jargaltai momentod genet bodogdoj gunig toruuleed l bdag yum .Harin chi ooroo hariugaa avna ene ter gej teneg alham hiigeegui chini zov baina. Huurtsan hund hediigeer shanalj hetsuu baih ch gesen huursan hun ni iluu ih shanalj ooriigoo dotroo zemlej baigaa.
    Amidral taivan setgel duuren boloh uyed ingeed neg hetsuu uye davaad garaad irlee dee gej setgel amrah uye baidag yum. Itgej chadahgui harddag baisan bol oorchlogdood l… Neg aldaagaa davtahgui bailgui dee gej itgedeg.
    Tiim uyed ooriin hemjeendee controloo bitgii aldaarai gej zovloy doo. Ene ni hardaad tsagdaad bai gesen ug bish l dee. Yoronhiidoo ooriin gesen itgeltei baidaldaa battai baih heregtei. Dahiad chamaig huurchihsan bhiig chi husehgui baigaa biz dee. Odoo bol chi omnoh shigee genen baij aldahgui, sejigtei baidliig omnoh turshlagaaraa medne shuu dee.
    Amjilt husye busgui mini amidralaasaa nohroosoo ooriin hussenee / Hair, hundlel, halamj geed l / avch setgel duuren amidraarai.

  6. zochin says:

    humuus bie bieneesee hol bh tusam setgel n holdog yum bna lee.

  7. Khulan says:

    ЯГ Ш ТАЙ ӨӨРИЙГӨӨ ЮУ ГЭЖ БОДООД БАЙГААН ХҮҮХДЭЭ БОДООД АМЬДРАНА ГЭЖ БАЙДАГҮЙ Л ЮМ ӨӨРИЙГӨӨ БОДООД АМЬДАРСАН ЮМ БИШ ҮҮ ӨӨРӨӨ ХАЙРТАЙ Л БАЙХГҮЙ ЮУ ТЭГЭЭД УУЧИЛСАН ЮМ БОЛ САР ЖИЛЭЭР ХҮНД ОНЦГҮЙ ЗАГНУУЛ ХЭНД Ч ХЭЗҮҮ Ш ТЭЙ ЕР НЬ 100% САЙХАН АМЬДРАЛ ХАА БАЙГААН УЙДААД Л ӨӨР ХҮНТЭЙ БОЛОХГҮЙ ЮУ ДАА ӨӨРӨӨСӨӨ БУРУУГАА БАС ХАЙЖ ҮЗЭЭРЭЙ

  8. zgr l. says:

    avgai nar sexde turshlagat bdg yum blgud ynhan huuhnuud bol hunii tolgoig aimar erguuldg bhda

  9. lady says:

    Asuudliug sain zohitsuuljee. gehdee ingej ih magtaal hurtej gaviyag oortoo huleeh hreggui dee  sexiin amidraldaa iluu sanaa tavih heregtei shu. idevhigui neg heviin sexees chini bolj nuhor ch ini oor huuhentei uchirsan baih gj bodoj bna. 

  10. yanhan huuhen buruutai yu?!! yanhan avsan erchuud buruutai yu!!! says:
  11. Zz says:

    Би 1 ыг нь уншиж байсан юм  Гэхдээ сая дахиад хайж олж уншлаа Чи ухаалаг шийдвэр гаргажээ Амжилт 
    Нээрээ энэ нийтлэлийн 1 нь Гэр бул доторх нууц амраг гэсэн хэсгийн 22 хуудаст бна лээ

  12. bayraa83 says:

    ee burhan min ymar uhaalag emegtei we. buh busguichuud iim uhaalag bdag bol ymar goe we… ehniihiig olj unshmaar bna

  13. sanal 1 says:

    Nadad yg odo iim yvdal tohioldood bn. Bid 2 uneher buhnig tuulj 7 jil bolod huurhun ohintoi bolson. Manai nuhur ch huviin biznes erhelj amjillttai baigaa daanch uchuuhen bodoltoi mungunii tuluu gsn uchuuhen bodoltoi em huni une tseniig ulanda gishsesen ymnudas bolj odo mini ohin nasara aaviin hairiig medrehgui unchin hotsrohod hureed bn bi odo yaha ch mdkuie shanalj suuna

  14. Anonymous says:

    chi uhaalag emegtei bn.staashdiin amidrald tani az jargal husiye.

  15. ASDFGH says:

    IH L GOE BICHIJ NEG SHUNIIN SETGEL HUDLUL CH BISH NELEEN HEDEN JIL SETGEL HUDLULD AVTJEE GEJ OILGOLOO TANAI NUHURIIG TER OLON SHUNU EHNER HVVHDEE BODIEO GEHEESE ILVVTEI YAJ BARIGDAHGUI BAIH VE GEJ BODSON BGAA DAA GOL NI BARIGDCHIHAJ NAAD NEG BOOVON TOLGOITOI YUMAA AVCH VLDEJ BGAA YUM BOL UHAANTAI DOTOROO BODOLTOI BGAARAI DAA L GEJ ZAHIYA URD ZVGT ALTAN ULS BII GEDGIIG BITGII MART GEDEG SHIG ENE CH EVGUI GARDAA GEJ BODOJ YAV TER NI DEER

  16. Anonymous says:

    хэт их жаргалын дунд хэсэг зовлон амттай. Уучилсан бол уучилсан шиг уучил. зөвхөн хүүхдээбодоод уучлана гэсэн юм битгий ярь. Ингэж уучилсан дор сайханаар явуулчихсан нь дээр.

  17. Toogii says:

    Ymar mundag huleetstei uhaalag busgui ve. Cham shig uhaalag yaldam busgui ymarch berhsheeliig davan garch uuriiguu bolon uruuliig jargaaj chaddag yum Cham shig busguig hairlahiin arga baihgui yum be Nuhur chin chamaig songoson chamd hairtai gedegt itge Iim tengerleg busguin umnu ter nu a yu yum be huurhii tiimerhuu niigmiin shaaruudiig buu too haya Harin ch iluu saihan amidar chi chadna busgui mine Amjilt 

  18. EternoS says:

    hi ene saitiin gishuuddee ene udriin mend hurgei.ene niitleliig unshaad ih setgeld taalagdlaa bi MONGOL BVSGVICHVVDIIN HATAN UHAANIIG VNEHEER HVNDELJ HAIRALDAG shvv.svvliin ved bvr vneheer saihan biee awch ywaj bgaa ni haragddag ym.Manai tsenher garig deer hamgiin saihan bvsgvichvvdtei ulsiig nerle gewel bi minii eh oron l gj helne unuuduur gaduur alhhaar barag hvzvv goyodoh gd bna tgd l bodoldoo.Emegteichvvddee amjilt hvsei.

  19. MOON says:

    ямар их юм бичсийн бэ залхуу хүрчлээ.

  20. bayaraa says:

    Хүлээцтэй, ухаантай бүсгүй минь чамд болон танай гэрийнхэнд аз жаргал сайн сайхныг хүсье

  21. ЮМИ says:

    маш сайхан юмыг эргэцүүлж ухаардаг бүсгүй байна.. миниЙ БОДОХОД ЯМАР ЧХҮН АМЬДРАЛД АЛДСАН Ч АЛДААГАА БҮҮ ДАВТААСАЙ ГЭЖ БОДОХ ЮМ. АМЬДРАЛ УРТ ШҮҮ.
    ХЭН НЭГЭНДЭЭ ГОМДООД АМЬДРАЛАА ҮРЭН ТАРАН БҮҮ ХИЙГЭЭСЭЙ. ХАРИН ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ТОГТООН БАРИХ ХЭЦҮҮ АСУУДАЛ ШҮҮ. АЛДУУРСАН СЭТГЭЛ ГЭДЭГ ТОГТООН БАРИХАД МАШ ХЭЦҮҮ БАЙХАА. ХЭН НЭГЭНД СЭТГЭЛ АЛДУУРЧ БАЙГААГҮЙ Ч ХЭРЭВ ЭР НӨХӨР ЧИНЬ СЭТГЭЛ ХЭН НЭГЭНД АЛДУУРСАН ҮЕД СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ БАЙЖ АМЬДРАЛ ДУУСААГҮЙ ГЭЖ БОДОН ЦААШ НЬ УТГА УЧИРТАЙ АМЬДАРЧ ЧАДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ МАШ ИХ БИШИРЧ БАЙНА.
    ХАРИН ТҮР ЗУУРЫН ЮМ УУ ҮРГЭЛЖ ХҮНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ АРААР ТАВЬЖ БАЙДАГ ХҮМҮҮСИЙГ ТЭНГЭР ШИЙТГЭЖ Л ТААРАА

  22. dashka says:

    Good luck

  23. HiHiHi-Zaluu says:

    “…” Энэ ямар тэнэг эргүү новш вэ? Тэнэг зэвүүн гар минь яагаад буугаад өгчихөж болохгүй байгаа юм. Өөрийгөө юу гэж бодсон юм, мөнгөөр бие үнэлэгч юм уу, хаашаа юм. Чамд хэлэх муу үг алга. Арайчдээ. Өөрийгөө өмөөрөөд байхдаа яадаг юм. Нэгэнт чи сонгогдоогүй, нөхөр нь чамайг биш эхнэр ээ, гэр бүлээ сонгосон байна.
    Би эхнэртэй, гэр бүлтэй. Миний амьдрал бас дардан байгаагүй. Миний эхнэр надаас салы гээд би одоогын эхнэртэйгээ танилцаад дурлаад сайхан аз жаргалтай байхад хуучин найз минь эргээд нийлий гэсэн энэ үед би эхнэрээ буюу сүүлийн бүсгүйг сонгосон. Учир нь би үнэхээр түүнд хайртай.
    Харин “…” чи бол сонгогдоогүй, чамайг сонгоогүй шалтгаан нь чи түүний хувьд хэн ч биш учираас. Сайн бодоод орхиод урагшаа хараад… сайн ханьтай болоорой.

    Нийтлэл бичсэн бүсгүйн хувьд үнэхээр ухаалаг шийдвэр гаргаж ээ. Баяр хүргье. Чиний бичсэн зүйлийг уншаад үнэхээр сэтгэл хөдлөлөө.
    Ийм сургамжтай зүйл бичсэнд тань баярлалаа.
    Гэргийгээ илүү их хайрлах болно оо.
    Баярлалаа

  24. Er Hun says:

    Umhii alaa hudaldsan Cham shig hugshin yanhanuud uhej horvoo tseverleh heregtei shdee

  25. Er Hun says:

    Chi zuv shiidver gargajee Uhaalag zuv bodoltoi chadaltai saihan mgl busgui mine. Iim busguig gomdoosondoo nuhur chin medeej haramsaj bgaa bas chamd nuhur chin uneheer hairtai yum Er hun yahav neg aldaa biz Chamd az jargal husye chi ugaasaa l chadna. 
    Harin 2 dahi setgegdel g bichsen gichii odoo yu ve Hunii nuhur tsaraichilj haltar tsaas goridson shalihgui hyamdhan shalig avgai baina Uuruu huurhii chinii zindaand hezee ch hurch chadahgui Cham shig hairuulj chadahguidee ataarhaj uheh gej bs shd yanhan chin Odoo ch gsn nuhur chin holbootoi bgaa ch gh shig ataarhaj uheh ni ee huurhii Iimerhuu zuv hugshirch chadahgui baliar buzar avgai nar horvoo buzarlaad hund Gai bolood yavj bgaan Bi ch gesen ehneree neg udaa huursan odoo tuuniigee dahin gomdoohgui hairlaj jargaanaa Esest ni setgegdel uldeesen hugshin yanhand dahij helehed Cham shig uruvdmuur hyamdhan huuhnuud erchuud bidnii zugaag gargan ashigluulahaas tsaashgui ger buliin az jargal medelgui nasiig barj nugeliig huraagaad chamaas uhaantai neg ni ene niitlel bichsen busgui shig amidralaa bosgood nuhruu uhaaruulaad iluu ih hairiig amtalj nasan turshdaa jargadag yum daa hu chamd helehed Araar tavilt g davaad garsan ger bul iluu bat buh boldog gedgiig unsh Hund ataarhaj hunii amidrald shunaj hunii nuhur tsarachilj umhii alaa

  26. ... says:

    Nuhur chini odoo ch gesen holbootoi l baigaa ter hyyhentei, uchir n gevel nadad bas iim yavdal tohioldood chinii dyrsleed baigaachlan hugshin hyyhen n bi bolj taarch baigaan, ehnertei ter zaluu maani odoo hyrtel holbootoi baidag, ehnertee medej holbooguil gej helne shyy dee, chi hichneen hol yavaad ene asuudalaas holdoj chadahgyi dee ynendee. Nuhuruu bolovsroltoi bolgoj bga bol byr ch aldaj bn daa, chinii tsulamjtai hamag yumandaa hyreed hezee ch ahij hyntei yavaldahad belen, eregtei hyn yalanguya zasrahgyi….yaahav gegelegeer harah gej oroldood, nuguu hyyhenee dooshoo chihsen bish, harin ch nuhurtuu ashigluulaad bgaam bn …

  27. sarnai says:

    za ter ch ynen shyy bi 1iimerhyy yumtai holbogdoj bsan nuhruu uuchilsan nad barigadaagyi ch bi medne nuhur maani nam daraad heleegyi,bi heryyl ih uddug bsan,syyldee arai deer bolson odoo bol honi shyy dee,bi geree l ceverledeg busad byh yum nuhur maani hdeg,ecsiin ecest hair gedeg hychtei zyil shyy dee,amjilt hysie

  28. zuwlugch says:

    vnen shvv naizaa ail ger vimvvlj bga hvn bvrt surgamj boloh ym bichsen bna a amjit hvsii tanai ger bvld

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.