Та хоёр aз жаргалтай гэр бүл мөн үү?

1. Амралтын өдөр өглөөний цайгаа хэзээ хаана уудаг вэ?
а.
 Голдуу, ганцаараа бид зэрэг босох тохиолдол ховор байдаг юм
б. Орондоо кофе ууна
в. Хэрвээ боломжтой бол хамт уудаг

2. Хэрэв таны гэр бүлийн амьдралыг кино гэж үзвэл ямар нэр өгвөл зохимжтой вэ?
а.
 Эцэс төгсгөлгүй зовлон
б. Тэнгэрийн хишиг
в. Тэсвэр хатуужлын шалгуур

3. Хэрвээ сэтгэл чинь хувирвал та хэрхэн шийдэх вэ?
а.
 Яагаад болохгүй гэж, бид аль хэдийн бэлгийн харилцааг мартсан юм чинь
б. Тийм юм хэзээ ч тохиолдохгүй
в .Азаар надад ийм юм хэзээ ч тохиолдохгүй, гэхдээ би үүнийг төсөөлж л байна.

4. Хэрвээ бүх үйл явдал дахин эхлэх болбол та хоёр урьдынх шигээ хосууд байж чадах уу?
а. 
Чадах байх аа. Алдаанаасаа суралцдаг гэдэг шүү дээ.
б. Мэдээж, чадалгүй яах вэ.
в. Бидний харилцаанд ямар нэг тааламжгүй юм тохиолдохгүй л бол чадна.

5. Нөхөр чинь сэтгэлээ буруулбал та өршөөх үү?
а.
 Үнэнийг хэлэхэд би үүнийг нь эс тооно.
б. Яасан ч тэвчихгүй байх
в. Хэлэхэд хэцүү л байна, гэхдээ бүхнийг эхнээс нь эхэлж болно.

6. Та гэр бүлийнхээ амьдралын талаар танилуудтайгаа зөвлөдөг үү?
а.
 Зөвлөдөг, ярих хэрэг зайлшгүй гардаг.
б. Үгүй, тийм асуудал гардаггүй.
в. Ховорхон, бүхнийг бид хоёр хоорондоо ойлголцдог.

7. Хурим хийсэн өдрөө тэмдэглэдэг үү?
а.
 Сайн санахгүй байна.
б. Бид үргэлж тэмдэглэдэг.
в. Урьд нь тэмдэглэдэг байсан, одоо үгүй.

8. Танд ээлжийн амралтаа ганцаараа өнгөрүүлмээр санагддаг уу?
а.
 Энэ бол миний мөрөөдөл.
б. Хэзээ ч үгүй.
в. Хүсдэг, гэвч хүслээр болдоггүй юм.

9. Ямар асуудал танд оньсого мэт нууц байдаг вэ?
а. 
Намайг аз жаргалтай байгаад тэр инээмсэглэх болов уу?
б. Бид одоогийнхоосоо илүү аз жаргалтай байж чадах болов уу?
в. Өнгөрсөн жилүүдэд бид аз жаргалыг олж чадаж уу, цаашид бие биенээ ойлгох болов уу?

10. Та гэр бүлийнхээ хамгийн сүүлчийн хэрүүл маргааныг санаж байна уу?
а. 
Байнга хэрүүл маргаантай байдаг болохоор санахгүй байна.
б. Аль хэдийн болоод өнгөрсөн, гэхдээ шал дэмий зүйлээс болсныг тод санаж байна.
в. Мэдээж, бид хамтдаа түүнийг чинь шүүн тунгаасан шүү дээ.

11. Хэнийх нь үг таны сэтгэлд үлдэж вэ?
а.
 Хэрвээ эхнэр нөхөр хоёр тусдаа амьдардаг бол сайхан гэр бүл олон байхсан.
б. Сайхан гэр бүл эв найрамдалтай байхыг л эрмэлздэг.
в. Гэр бүл гэдэг бол бүхэл бүтэн шинжлэх ухаан юм.

12. Та хайр дурлалтай үргэлж учирдаг уу?
а. 
Түүнийг аль хэдийн мартсан
б. Үргэлж, хамгийн сүүлд гэхэд өчигдөр орой
в. Хааяа

13. Та хоёрт нийтлэг сонирхол бий юу?
а. 
Бараг үгүй.
б. Бид бүхнийг голдуу хамтарч хийдэг.
в. Урьд нь байсан юм, одоо ч тус тусдаа.

14. Хэрүүл маргаан чинь зодооноор төгсдөг үү?
а.
 Харамсалтай нь тийм.
б. Хэзээ ч үгүй.
в. Зодчихмоор санагдавч би эцсийн мөчид биеэ барьдаг.

15. Гэр бүлийн чинь хүн оройтвол яах вэ?
а.
 Юм бодохгүй.
б. Сэтгэл зовж, бухимдаж, байн байн цагаа харна.
в. Ажил явдал гарвал утасдаарай гэж гуйна.

16. Нэлээд хурц хэрүүл маргааны дараа та хоёр хэр удаан дуугүй байдаг вэ?
а. Хэдэн өдөр хэн нь ч ам нээдэггүй.
б. 5 минут тэсдэггүй.
в. Хэрүүл маргаан минь эв зүйгээр төгсдөг.

Дүгнэлт:
“А” олон байвал:

Гэр бүл чинь уйтгартай. Хэн хэн нь өөрийн гэсэн замаараа явцгааж, итгэл найдвар, хайр сэтгэл, хамтын төлөвлөгөөгөө бүрмөсөн умартжээ. Та хоёр хэсэг хугацаанд тусдаа амьдарсан ч болох юм. Харин тусдаа байх хугацаагаа л хамтдаа зөвшилцөж тохирох хэрэгтэй. Энэ бол гэр бүлээ аврах сүүлчийн боломж гэдгийг хэн хэн нь сайн санаж ав.

“Б” олон байвал:

Та хоёр бие биендээ ухаангүй хайртай, эелдэг найрсаг ханддаг. Танай гэр бүл бол энэ дэлхий дээрх диваажин. Гэвч болгоомжлох нэг зүйл байна. Хэрвээ хоосон бодолд хэтэрхий автаж нүгэлт ертөнцийн явдлыг үл хайхарвал нүүрлэх аюул асар их. Түгшүүрийн харанга дэлдэх чимээ ямагт сонсогдож байдаг юм. Бодит байдлыг бага ч атугай мэдрэх нь та нарт саад болохгүй.

“В” олон байвал:
Аюулын улаан гэрэл, урьдчилан сануулж буй шар гэрэл хоёр зэрэг асаж, та хоёрт дохио өгч байна. Гэвч бүх зүйл хараахан өнгөрөөгүй байна. Та эхнэр байхын тулд суралцах хэрэгтэй.

/Хань/

4 Comments

  1. Mgl busgui says:

    Б bna.taarchina. Nogoo hoerig unshaad estoi gaihlaa.

  2. Mgl busgui says:

    Unen test bna 

  3. Anonymous says:

    Buh hariult B bna.

  4. uugii says:

      энэ одоо хэний зохиосон тэст бэ асуулт н яамар тэнэг юм бэ хариултууд н бүр тэнэг юмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.