Хаягдсан бүсгүйн сэтгэгдэл “Учрах л байж….”

Сайн байцгаана уу?  Би анх удаагаа хүнтэй үерхэж үзээд тэгээл салсан, тэгээд яагаад ингэв гэдгийг бодож байгаад бичсэн сэтгэгдлээ ямарч засваргүй гоё ганган үгсгүйгээр байгаар нь оруулмаар санагдлаа. Та бүхнийг санал зөвлөгөө, шүүмжлэл, бас урам хайрлах үгсийг бичнэ гэдэгт найдаж байна, за ингээд эхлий. Ийм л зүйлийг дөнгөж сая бичиж суулаа.

“Чи бид 2 зүгээр л учрах л байсан, гэхдээ хамт байх хүмүүс биш юм шиг байна.

Энэ нь надад бас чамд маш их зүйлийг ойлгуулж байх шиг байна, надад бол тийм л байна, чамд ч бас тийм байгаа байх гэж бодож байна, чи зөндөө л олон хүнтэй байж үзлээ, тэгэд эцэст нь тэр дундаас чи яах ёстой ямар хүнтэй амьдрах ёстойгоо маш сайн ойлгосон байх, тэгээд бас чамд болон чи хайртай хүнтэйгээ.

Чи эргэлзэж байсан болохоор надтай хэсэг байж үзий гэж бодсон

тэгээд үзсэн, чи сайхан байлгах гэж хичэсэн, гэхдээ чи надад хайртай биш зүгээр л дотно санагдаж байсан.

Магадгүй би хэрэв хичээсэн бол чи бид 2 хайр сэтгэлгүй ч гэсэн сайхан байх эхлэлийг тавих байсан байх.

Би өөрийнхөө тухай бодлоо л доо өнгөрсөн үеэ, одоо байгаагаа, тэгээд харахаар өнгөрсөн хугацаанд миний амьдарч байсан хэвшил надад ямарч үр шимээ өгсөнгүй, харин ч бүр гандаж хатаж байна.

Тэгэхээр би хэсэг хугацаанд ганцаараа байж, юу хийх ёстойгоо маш  сайн бодох, бодлоо үйлдэл болгож үр шимийг нь харах ёстой гэдгийгээ  ухаарч байна.

Би чамаас бодоод байсан чинь их юм сурчээ. Өмнө нь би зүгээр л боддог байж.

Бодлоо яаж хэрэгжүүлэх, үр шимийг нь хүртэх ямарч үйлдлийг хийдгүй байж.

Зүгээр л гоншигнож суудаг байж энийг чи ч бэлхэнээ харсан.

Би чамтай хамт байхдаа зөндөө сайхан зүйлийг боддог байсан, төсөөлдөг байсан, бараг л насан туршдаа хамт байх юмшиг боддог байлаа, хэхэ…

Гэхдээ би тэрний тулд яах ёстой үйлдлээ хийгээгүй, үүнээс болж чамд ч залхуутай уйтгартай байдал бий болсон.

Надад бүх зүйл анх удаа байсан болохоор туршлага дутсан ч хэрэв би жаахан л хичээж сэтгэл  гаргасан бол…

Жишээ нь би хамгийн инээдтэй нь сексийн хувьд ярийлдаа, секс ямар байвал гоё байх уу, би өөрөө яаж таашаал авах уу, чамд бас яавал сайхан байлгах уу мэддэггүй тэгээл ухаандаа чамайг надад бага багаар зааж өгнө байх гэж л боддог байлаа хэхэ шал тэнэгийн, одоо бодсон чинь…

Би бас ичээд байдаг байсан л даа, тэгээд бас чамайг өвтгөчих болуу яах бол гээл эв хавгүй шүүдээ.

Сүүлдээ порно үзлээ, тэгээд тэрэн шиг  хийж үзхиймсан гэж бодсон ч чамд ингэж хийе тэгий ингий гэж хэлж чаддагүй байсан.

Тэрнээс биш би бас бүр нэг тийм модон хүн биш шүүдээ, гэхдээ л тэрийгээ яагаад ч юм ил гаргаж чаддагүй байсан.

Тээл энд тэндээс юм уншлаа, сексийг үед ичих ёсгүй, санаачлагатай байх хэрэгтэй гээл бүгдийг маш сайн ойлгоод байгаа мөртлөө л бас л хийж үзий гэж оролдоогүй.

Тэгээл чи ч бас чин сэтгэлэсэ хүссэндээ биш эр хүн л юм хойно секс хийх хэрэгтэй байсан, чи бид 2 танилцаад удаагүй байхдаа л арай нэг сайхан байсан байх, харин сүүлдээ би ч идэвхи байхгүй, чамд ч хүсэл байхгүй болж, зүгээр л нэг хийсэн гэхэд ч одоо хаашайн тэгсгээл өнгөрөөж эхэлсэн дээ.

Гэтэл миний хувьд дотроо хүсээд байдаг гаргаж чаддагүй л байсан, надад ч бас сүүлдээ ямарч сонирхолгүй өө нөгөө л нэг ардаас ганц удаа гэдэг шиг юм болсондоо…

Аргагүйшд, би хичээхгүй байсан болохоор чамд ямар сонирхол байх уу дээ,харин яаж ардаас ганцийгаа хааяад нэг хийчдэг байсан, гэтэл би гэдэг хүн үлгэрийн юм бодоол чамаар заалгах гээл хүлээгээд сууж байлаа шүүдээ.

Сайн болохыг хүсдэг л байлаа даа хөөрхий, ямар сайн болох гэж байгаа нь энэ гээд залуустай уулзаад унтаад явалтай ч биш, за сексийн хувьд гэвэл нэг иймэрхүү л байждээ, эргэн харахад

ингээл ер нь бүх зүйлийг зүгээр л бодсоор л байсан, юу ч хийгээгүй байж л бодол маань биелсэнгүй гэж сэтгэлэр унаж, уурлааал, уурласандаа уугаал, хамгийн эхлээд өөрөө л зүгээр ахиж дэвшиж шат ахих байтал хаа байсан улстөр нийгмийн асуудалд хүртэл бухимдаал, ямарч нөлөөлөл үзүүлж чадку байж, дэндүү макро түвшний юманд бухимдаж ёстой нэг солиорч өгч байжээ.

Одоо харин сэтгэл нээх сайхан болоод явчлаа, хэцүү байгаад байсан

2-уулаа уулзахгүй байж байгаад 2 эсвэл 3 жилийн дараа л уулзий.

Энэ хугацаанд би ямарч байсан том өөрчлөлтийг өөртөө хийх болно.

Чи ч бас өөр болсон байна байх, чи мундаг залуу л даа, тэгэхээр чаджил таараа.

Өөртэйгөө адилхан хөөрхөн бандайсан эгдүүтэй охинтой болоорой.

Харин архи тамхиа хаяж, за хаядгүймаа гэхэд багасгах хэрэгтэй шүү, за тээд угаасаа хайртай хүнтэйгээ байхад бүх зүйл сайхан болно доо. Бүх зуйлд чин сэтгэлээсээ хандаж, тэрнээсээ гоё кайф авч, жаргалтай байж чадна.

Нээх удахгүй аав болох юм шиг санагдаад байхын…

Эцэст нь хэлэхэд  ингээд салж байгаа ч чи миний амьдралын туршид хэзээ ч мартагдахааргүй  тийм л хүн байх болно.

2-3 жилийн дараа уулзчаад сексдээ жигтэйхэн сайн болсон чамайг хүсээд байж ч мэдийшүү, ккк за энэ наргиа байлаа.

Гэхдээ л  тийм л чухал хүн байлаа даа. Чамаас болж зөндөө юмыг ухарлаа.

Одоо харин урагшлаад байна шүү, алдсан биш харин ч боломжийг олж харж байх шиг байна

Надад сайхан байна аа. Би өөрийгөө бүрэн шинэчлэнээ…

17 Comments

  1. abcdef says:

    галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг пост вэ энэ

  2. Энхмаа says:

    Чи яаг над шиг юмаа. Би ба яг иймэрхүү зүйл бичиж байсан. Алдаагаа хайгаал, юун дээр алдсан юм бол гээл, Их сонин юмаа. Би энийг яюуулсын болуу ч гэж бодлоо, Надтай адилхан бодол сэтгэлтэй хүн байдаг гэж бодохоор сайхан байна. Бас чамд амжилт хүсье.

  3. adiya6767 says:

    hohin gichii naraa

  4. uyanga says:

    Bi yag Tseegii shig bdald bgaa. Hetsuu l bn. tseejin deer neg yum daraad./ solongos kinon deer tseejee balbaad bdag yag tegmeer sanagddag yum bilee:)/ bur tsaanaa setgelin neg muhartaa hureed irchih yum shig sanagdaad huleegeed…. eruul saruul uhaanaar bodhoor salsan n zuv bolovch zurh min uvduud bn. mash ih uvduj bn

  5. Anonymous says:

    чи 2-3 жилийн дараа наад залуугаа голно доо. тэнэг жижиг боовтой эрчүүд сексийн асуудлаа эмэгтэй лүүгээ чихдийн. би яг мэдэж байна. миний жаахандаа үерхдэг байсан залуу яг тийм байсан. одоо бодохнэээ, тэр залуу өөрөө асуудалтай байсан байна лээ. тэгээд ч эр хүний шинжгүй хэтэрхий эмзэг залуу юм бишүү. гай гай ийм хүний аашийг олох гэж зүдэрч байснаас болисон нь дээр.

  6. Tseegii says:

    Buh zuil une tsenegui teneg bolj bn daa ichih aih gej bhgui bolsoon guilgachin tsarailaad uulzay geed guina, hariulahguig ni medeed bgaa hernee hooson goridlogo teesen msguud bicheel.. Ingej l amidraldaa anh udaa shaldaa buulaadaa, novsh gej..udahgui zamharch alga boloosoi ter eruul saruul oyun uhaan taivan amidralruugaa bi mash ih yaarch bn..

  7. Tseegii says:

    Buh zuil une tsenegui teneg bolj bn daa ichih aih gej bhgui bolsoon guilgachin tsarailaad uulzay geed guina, hariulahguig ni medeed bgaa hernee hooson goridlogo teesen msguud bicheel.. Ingej l amidraldaa anh udaa shaldaa buulaadaa, novsh gej..udahgui zamharch alga boloosoi ter eruul saruul oyun uhaan taivan amidralruugaa bi mash ih yaarch bn..

  8. Tseegii says:

    Uu haa saigui l iim yum bolj bh shig bn. Naad davaag chini davah geed zuderch bn. Sansnii zorgoor martchij bolohgui hitsuu, shanalgaatai yumaa. Uhamsar zurh setgel 2 buun dain kk hereg alga. Buh zuil bolood l ungurdug geed tsag hugatsaand buh zuiliig daatgahaas ternees huchleed ch bolohgui bn. Tarhi tolgoind uur bodol orj irehgui, hamt bsan yariltsaj bsan sanaanaas ogt garahgui haragdaj sonsogdood .. Haayaadaa barag uuriin uhaanaa aldaad.. Joloo bariad zam deer yavj bgaagaa marttsan huzuuruu huiten us urshad say neg uilj bgaagaa medeed uhaan orno.. Shunu noir hurehgui .. Hool und ajil bugd hereggui met.. Yu ch taalagdahgui buh zuild setgel dunduur …. Iim nuhtsul baidlaas garah geed chadahgui tsag hugatsaand naidaj suugaad daa. 

  9. zoloo says:

    … nuuj xaalgu ingej bichex bas l zorigtoma

  10. tika says:

    elgemsyy guiag hoorhii anhaarlaas holduulahgyimaa hehe

  11. elgemsvv gej says:

    ene elgemsvv gj bainga hudlaa zuwluguu ugsun hvn bnaaa hahahahahh

  12. Балиар Балдан says:

    Хүн бүхэнд харамгүй зөвлөгөө өгдөг Эрэнгүй элгэмсүү анддаа зөвлөхөд болио, ингэж шаргуу хөдөлмөрлөөд дэмий ш тээ 

  13. ame says:

    ENE HAIR GED BGA HUMUSIG GAIHAD BH YMAA.TER HAIRTAI N UCHIRCH UZEH YMSAAN.TSAG HUGATSAA YMARCH ZUILIG MARTUULAH HUCHTEI. NAAD ZALUUG CHINI CH GESEN MARTUULAH BHAA.ILUU SAIHANTAI N UCHRAH GEJ SALJ BNA GEJ BOD

  14. garaa says:

    az jargal husie

  15. saruul says:

    ongorson yum ongorsnooroo odoo mart

  16. :::--Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ--:: says:

    —УНАХ НЭГ ӨДӨР БАЙХАД СЭРГЭХ АЗ ЖАРГАЛААР БЯЛХАХ ӨДӨР АЯАНДАА ИРНЭ ӨӨДРӨГ БАЙ АНД МИНь..НЭГ Л ӨДӨР ЧАМАЙГ ГЭСЭН ХАРАМГҮЙ СЭТГЭЛТЭНТЭЙ ЧИ УЧРАХ БОЛНО!

  17. :::--Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ--:: says:

    –УНАХ НЭГ ӨДӨР БАЙХАД СЭРГЭХ АЗ ЖАРГАЛААР БЯЛХАХ ӨДӨР АЯАНДАА ИРНЭ ӨӨДРӨГ БАЙ АНД МИНь..НЭГ Л ӨДӨР ЧАМАЙГ ГЭСЭН ХАРАМГҮЙ СЭТГЭЛТЭНТЭЙ ЧИ УЧРАХ БОЛНО!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.