Цаазын тавцан буюу охидын үр хөндөлт

Нартад мэндлэхээр яаран өдрөөс өдөрт томорсоор байгаа хэвлий дэх үр тань хэчнээн өхөөрдөм гэж санана.

Эх хэмээх эрхэм алдрыг танд бэлэглэсэн тэр нялх амьтны хорвоод мэндлэх эрхийг хасч, үхэл рүү нь илгээнэ гэдэг хамгийн том нүгэл биш гэж үү.

“Үр хөндүүлэх нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний амь насанд халдаж буй хэрэг” хэмээн Рассель М.Нельсон хэлсэн байдаг. Гэтэл сүүлийн үед үр хөндүүлэх явдал залуужиж, ганцхан жилд насанд хүрээгүй 3000 гаруй охин тээж буй ургаа устгуулах болсон байна. Судалгаанаас үзэхэд нийт үр хөндөлтийн 46 хувь нь анхны тохиолдол, тэдний 16 хувь нь оюутан, 54 хувь нь давтан хийлгэж буй гэжээ.

Сүүлийн хоёр жилд улсын хэмжээнд 30 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлсэн гэсэн статистик байна. Хүн ам цөөнтэй манай улсын хувьд дэндүү их тоо биш гэж үү. Олон улсын байгууллага болон төрөөс хүсээ гүй жирэмслэлтээс сэргийлэх арга хэмжээ авсаар байгаа ч “хүсээгүй хүүхэд” хэмээн хүний амь хөнөөсөөр байна. Тэр тусмаа үр хөндүүлж буй өсвөр насны охид мэргэжилтнүүдийн анхаарлыг татах болов. Өнгөрсөн жил 12 настай таван охин жирэмсэлж, үр хөндүүлж байгаад нэг нь хүүхдийнхээ хамт өөд болсон тухай хэвлэлээр шуугиад л өнгөрсөн. Тэгвэл энэ жил ч 14- 15 насны дөрвөн охин хүсээгүй хүүхдээсээ татгалзсан гэх мэдээлэл байна. Гайхмаар нь 13 настай охид үр хөндүүлэх нь хэвийн үзэгдэл болсон тухай эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Өмнө нь дунд сургуулийн 17-18 настай охид ирдэг байсан бол өдгөө 13-16 насныхан очдог болсон гэх.

Хүүхдийн төлөө төвийн судал гаагаар өсвөр насандаа ээж болсон 3000 хүүхэд бүртгэгджээ. Эдгээрийн зарим нь хүүхдээ төрүүлдэг, харин талаас илүү хувь нь үр хөндүүлдэг байна. Нэг жилд жирэмсэлсэн нийт эмэгтэйчүүдийн 24 хувь нь үр хөндүүлдэг бол үүнээс 52 хувь нь 25-аас доош насных байдаг ажээ. Жирэмслэлт ихэссэн ч үр хөндөлт түүнийг дагаад өсчээ.

Улсын гэх тодотголтой эмнэл гийн эмэгтэйчүүдийн эмч Н (Тэрбээр нэрээ хэлэхийг хүссэнгүй) “18-23 насны эмэгтэйчүүд илүүтэйгээр үр хөндүүлдэг болсон. Бүр 16,17- той охид ч ирдэг. Эдгээр хүүхдийн олонх нь анхныхаа хүүхдийг авахуулдаг. Гам сайн бариагүйгээс болж үргүйдэх өвчтэй болж байна. Үр хөндүүлнэ, хүүхдээ зориудаар зулбуулна гэдэг маш хортой. Таваас зургаан долоо хоногтой байхад нь үр хөндүүлж болно. Үүнээс бага байхад умай цоорох аюултай. Арвандөрвөн долоо хоногоос хэтэрвэл хүүхэд хэт томорсон байдаг тул хориотой. Бүх насны эмэгтэйчүүдийн биед дааврын солилцоо байнга явагдаж байдаг. Жирэмсэн болсны дараа энэ нь бүр эрчимждэг. Үр хөндөнө гэдэг эрчимтэй явагдаж байгаа уг солилцоог хүчээр алдагдуулж байгаа хэрэг. Эм ууж хүүхдээ зулбуулж байгаад цус алдан амиа алдаж болно. Эсвэл эм уусны дараа эхэс нь бүрэн гаралгүй үлдэж ч болно. Мөн үр хөндөх явцад эмчийн буруугаас умай цоорох нь бий. Учир нь, умай гурваас дөрвөн см зузаан байдаг болохоор эмчийн анхаарал өчүүхэн төдий сарнихад цоорох аюултай. Цоорхойг даган хэв лийн хөндий идээлэн улмаар умайг нь авахад хүргэдэг. Үр хөндүүлэх явцад түүнээс гарах үр дагаварыг урьдчилан хэлэх боломжгүй. Сохор азанд найддаг гэсэн үг. Ганц удаа үр хөндүүлээд насан туршдаа үргүй болдог тохиолдол бий. Энэ нь тухайн хүний бие организм, мэс ажилбар хийж байгаа эмчийн ур чадвар, туршлагатай холбоотой. Өдөрт 10 хүн үзэхэд дор хаяж хоёр нь үргүйдэх өвчтэй байдаг” гэлээ.

Түүний ярьж буйгаар эднийд өдөрт хамгийн багадаа 10 хүн үр хөндүүлдэг гэсэн. Нас ахимаг эсвэл үр хөндөлт хийлгэх явцад хүндрэл гарч болзошгүй хүмүүс улсын эмнэлэгт ханддаг байна. Хувийн эмнэлэгт үр хөндүүлээд умайгаа цоолуулсан, эсвэл ураг бүрэн зулбаж чадалгүй эхэс нь үлдсэн гээд олон л шалтгаан хэлж ирдэг аж. Үр хөндүүлэхэд нэг асуудлыг шийдэж болох ч олон асуудлын эхлэл болдог.

Хүний гавьяат эмч Н.Бүлтэн “13-16 насны охид үр хөндүүлэх нь ихэссэн. Тэгэхээр тэд бэлгийн харьцаанд эрт орж байна гэсэн үг. Энэ нь эргээд бэлгийн замын өвчин тусах, цаашлаад үрэвсэлт өвчин эмгэгтэй болох гээд олон сөрөг талтайг тэд ойлгодоггүй. Тиймээс охин хүүхдээ бага гэлтгүй зөв хүмүүжүүлж, охин биеэ хадгалж явахыг захих хэрэгтэй. Одоогийн охид жирэмслэлтийн талаар ямар ч ойлголтгүй нь харагддаг. Жишээ нь “Би хүнтэй унтаагүй хэрнээ жирэмсэн болчихлоо гэж үү” гээд гайхаад байдаг. Гэтэл найз нөхөдтэйгөө төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар нийлж, наргиж цэнгээд архи ууснаас согтоод уначихдаг бололтой. Энэ үед хамт наргисан банди нар нь ашиглачихдаг. Тэгээд өөрөө бэлгийн харьцаанд ороогүй гэж бодоод явтал жирэмсэн болчихсон байх жишээтэй. Энэ нь бэлгийн хүчирхийлэлд өртсөний нэг хэлбэр” гэв. Гэхдээ энэ явдлын шалтгаан гэр бүлийн хүчирхийлэлд байна уу, эсвэл эцэг, эх охидоо хараа хяналтгүй орхисноос болж байна уу гэдгийг тогтооход хэцүү байдаг аж. Хамгийн гол нь охидоос өөрсдөөс нь энэ тухай асуухад хүчирхийлэлд өртсөн, бие давхар болох тухай ойлголтгүй байдаг байна.

Эдгээр судалгааны цаана гэрийнхэндээ хэлэхээс айж, ичсэн охид хүчтэй эм, тан ууж, тариа хийлгэх зэргээр аминд халтай аргаар үр зулбуулдаг бол ид тоглож, наадан, хөвгүүдээс хайрын захидал авах насандаа ээж болсон нь ч цөөнгүй аж.

Одоогийн байдлаар манай улсад төрийн болон хувийн өмчийн 126 эмнэлэг эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс 13 нь үр хөндөх албан ёсны эрхтэй бол үлдсэн нь нууцаар, мөнгөний төлөө хүний амь хөнөөдөг аж. Тиймээс өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлтийн талаар нарийн судалгаа гаргах боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Дээр дурдсан албан ёсны зөвшөөрөлтэй 13 эмнэлэгт жилд 3000 гаруй охид, эмэгтэйчүүд үр хөндүүлдэг гэсэн статистик бий. Үүний цаана өнөөх зөвшөөрөлгүй эмнэлгүүдэд хэчнээн охин үр хөндүүлж буйг мэдэх боломжгүй. Мэргэжилтнүүд өсвөр насны охид жирэмслэх явдал ихэссэн нь гэр бүлийн хараа хяналт сул, бэлгийн эрүүл мэндийн тухай хичээл ерөнхий боловсролын сургуульд бараг ордоггүйтэй холбон тайлбарласан. Нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалах нь ч бий. Мөн өсвөр насныхны бэлгийн бойжилт эрт эхлэх болсон нь шилжилтийн насны томоогүй авир, үздэг кино, интернэтийн орчин, томчуудыг дууриан зугаацах хүсэл зэрэг нь бэлгийн хавьталд эрт орох, замбараагүй амьдралд хэвшихэд нөлөөлдөг гэнэ.

Замбараагүй үр хөндөлтийг таслан зогсоох арга бол дунд ангиас нь нөхөн үржихүйн боловсрол олгох хичээлийг сургалтын хөтөлбөрт түлхүү оруулж, эцэг, эх, асран хамгаалагчид өсвөр насны охиддоо тавих анхаарал, халамжаа сайжруулах нь зүйтэй.

Нөхөн үржихүйн эрүүл мэндэд шаардлагатай жирэмслэлтээс сэргийлэх багаж хэрэгслийг ДЭМБ, НҮБ-ын тусламжаар манай улсад нийлүүлдэг аж. 2009 оноос эхлэн улсын төсөвт 50 сая, дараа нь 80 сая, 2011 онд 150, харин энэ жил 250 сая төгрөгийг үр хөндөлтийн эсрэг зарцуулахаар төлөвлөсөн. Гэсэн ч үр зулбуулах баталгаагүй эм гадуур их хэмжээгээр худалдаж, түүнийг нь юу ч мэдэхгүй охид авч, хэрэглэн амь насаараа хохирсоор байна. Эцэст нь хэлэхэд энэ улсын ирээдүй болсон үрсээ болчимгүй үйлдлийн золиос, бүү болгооч, эхчүүд ээ.

О.Бат-Ундрах
SOURCE: Өнөөдөр

10 Comments

  1. eegii says:

    aimar yumsssss

  2. x girl says:

    bi 19
    nastai bi jiremsen bolood ur hon duulsen

  3. saihan busgui says:

    anh yu ch medehgui balchir ohin huntei gantshan untaad l jitemsen bolson.ih surguuliin 2r kurs.setgelzuin yamar ch beltgelgui.tgd nzuudaaraa uulzaj bgaad avhuulah bolson.zugeer zugerr yaadag chgui geed l orj bsan.odoo harin mash ih gemshij yavdag.setgelees er gardagguie.mash muuhai zuil.ene taliin medleg ih muu bjdee bidnii ued.harin sayhan emegteichudin emnelgt uzuultel pee burhan mine nuden deer hichneen ch hun abortond orchihvoo bur shokond orson.zahiin neg huviin emnelegt l.bi orood 30minut l boslon.barag 4 5aad emegtei otchij bdan.

  4. BABA says:

    TANAR ZVGEER VR HUNDULT HIIJ BGAA BIJLEGIIG VZEH HERGTE

  5. Amidral says:

    Hen negeniig buruutgaj bhaar uursduusuu ehel manaihaan dor burneel anhaaraltai bj ohin urdee sanaa tawibal buh yum sain saihan bolno.

  6. N says:

    eej nar ohiduudaa humuujuulj chadahgui muu bnaa Arai denduu yum. yuun 12, 13 nas we.. ehiinhee uvruus ch garaagui bj huntei untaad yawj bdag ain.  allagig hiilgej bga humuusiig heleh muu ug ch oldohgui ni. hugshin zaluugui teneg malnuud

  7. busgui says:

    bi l huvidaa hervee huuhdee usguhud belen bish bgaa bol avhuulah ni deer gej boddog. amidrald olon l yum tohiolddog yum. 

  8. Monroe says:

    zow zurag tavisan bn . Tenegtej jiremsen bolchood avahuuldag mal huuhnuud harag

  9. Anonymous says:

    uur zurag tavihgui arai denduu uma niitlel bichih gej dotor muuhairchla

  10. TG says:

    ЭЭЭ ТЭР ЗУРАГ НЬ ЯМАР АЙМААР ЮМ БЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.