Алга болсон хүүхдүүд хаачдаг вэ

Сүүлийн үед хүүхэд алга болсон талаарх зар хаа сайгүй үзэгдэх боллоо. Үнэхээр хүүхдүүд алга болж байна уу, эсвэл худал зүйл үү. Тэдний сураггүй болсон шалтгаан нь юу вэ. Өөрсдөө гэрээсээ дайжиж тэнээд байгаа юм уу, гэмт хэргийн хохирогч болов уу. Өөрийн эрхгүй энэ мэт асуулт толгойд эргэлдэх болов. Нэгэн зарын дагуу утас цохиж Н.Эрдэнэцэцэг гэгч эмэгтэйтэй холбогдлоо.

Түүний хүү өнгөрсөн сарын 17-ны өдөр гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа аж. Н.Эрдэнэцэцэгээс хүүгийнх нь талаар тодруулахад “Миний хүү одоо долоодугаар ангид сурдаг. Гэрээсээ гараад 20 орчим хонож байна. Хаана, юу хийж явааг нь мэдэх арга үнэхээр алга. Амьд байгаасай л гэж найдаж байна. Цагдаагийн газарт мэдэгдсэн боловч эрж хайх талаар тодорхой зүйл хийсэнгүй.

Өмнө нь хэд хоног алга болоод “Тэнгис” кино театрын автомат тоглоомын газар байхыг нь олсон юм. Энэ удаа ч мөн л тоглоом тоглоод явж байгаа болов уу л гэж найдаж байна” гэв. Зарим хүүхэд компьютерийн тоглоом, автомат тоглоом, мөрийтэй тоглоом гэх мэт элдэв зүйлд донтон гэр орноосоо дайжиж гэмт хэрэгт холбогдож байна. Мөн бэлгийн мөлжлөг, хүний наймааны золиос болох тохиолдол ч мэр сэр бий.

Сүүлийн үед хүүхдүүд энэ мэт гэмт хэргийн золиос болсон тохиолдол гарсан эсэх талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Гуахариунаас тодруулахад “Хүүхэд гэмт хэрэгт холбогдож, гэмт хэргийн золиос болсон нэг ч хэрэг гараагүй” гэв. Гэтэл манай улсад бэлгийн мөлжлөг болон хүний наймааны аюул бодитоор нүүрлэчихээд байгааг олон судалгаа харуулдаг.

“Тэнгис” кино театрт байрлах автомат тоглоомын газарт очлоо. Энд тоглоомууд нь 100-1000 төгрөгийн хооронд үнэтэй бөгөөд насны ангилал болон цагийн хязгаар байдаггүй. Биднийг тоглоомын газар ороход олонхи нь бага насны хүүхэд байлаа. Энд үйлчлүүлж байгаа олны дундаас нэг хүү содон харагдав. Хүү “Ах аа, эгч ээ 500 төгрөг өгөөч гэртээ харих гэсэн чинь автобусны мөнгө байдаггүй” хэмээн хүмүүсээс гуйна. Түүнтэй ярилцлаа.

-Чамайг хэн гэдэг вэ. Орой болсон хойно энд юу хийж яваа юм бэ?

-Намайг Ариунболд гэдэг. Энд тоглож байгаад автобусны мөнгөгүй болчихлоо. Хүмүүсээс мөнгө гуйсан чинь өгөхгүй юм. Танд мөнгө байвал өгөөч.

-Чи хэддүгээр ангид сурдаг юм. Аав ээж чинь санаа зовж байгаа гэж бодохгүй байна уу?

-Одоо дөрөвдүгээр анги. Харин тоглож байгаад орой болсныг нь мэдсэнгүй.

Хүүд 500 төгрөг өгөөд явууллаа. Энэ хүү “Тэнгис” кино театрт өдөр бүр ирж хоёр гурван тоглоомон дээр тоглож байгаад явдаг бөгөөд заримдаа хүмүүсээс мөнгө гуйж байдаг гэнэ. Энэ мэтчилэн эцэг эхчүүд анхаарал тавьдаггүйгээс хүүхдүүд нь элдэв зүйлд донтон гуйлга гуйх, цаашлаад хулгай дээрмийн хэрэгт холбогдож буруу замаар будаа тээж явна.

Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын мэргэжилтэн Ж.Ойнбаяраас хүүхдүүд ямар шалтгаанаар алга болж байгаа талаар тодруулсан юм.

-Сүүлийн үед цөөнгүй хүүхэд сураггүй болсон байна. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Манай улсын хэмжээнд нийт хараа хяналтгүй хүүхдүүдийг олж илрүүлэх, хүүхдүүд ямар шалтгааны улмаас гудамжинд гарч байгаа талаарх нөхцөл байдлыг тодруулах судалгааг хийсэн. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 157 хараа хяналтгүй хүүхэд илрүүлж гэр бүлд нь эргүүлэн нэгтгэх ажлыг зохион байгуулсан. Эдгээр хүүхдийн гэрээсээ дайжиж байгаа шалтгааныг нь судалж үзэхэд 120 орчим нь үнэхээр хараа хяналтгүй, үлдсэн 30 орчим нь өөрсдөө гэр орноосоо дайжиж гудамжинд гарсан хүүхдүүд байсан.

-Хүүхдүүд ямар шалтгаанаар гэрээсээ дайжаад байна вэ?

-Эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал халамж тавихгүй, чөлөөт цагаараа юу хийж байгаа, хаашаа явж хэнтэй нөхөрлөж байгааг нь мэддэггүйгээс болж хүүхдүүд буруу зүйлд татагдаж байна. Чөлөөт цагаа өнгөрүүлэх газар цөөн байдгаас компьютерийн тоглоомонд донтох, хулгай дээрэм хийх нь их байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж, цаг гаргадаг байх хэрэгтэй. Ер нь энэ асуудал өнөөдөр нийгмийн эмзэг асуудал болж байна. Уг нь гэр бүл бүр асуудлаа шийдвэрлэчихдэг бол ийм том асуудал болтлоо дэврэхгүй л байсан.

-Хүүхдээ алдчихаад хаана хандаж, хэнээс туслалцаа авахаа мэдэхгүй байгаа олон эцэг эх байна. Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын хувьд эцэг эхчүүдэд яаж тусалж байна вэ?

-Манай байгууллагын зүгээс эцэг эх, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож, хүүхдүүдийг дахин гудамжинд гаргахгүй байхын тулд хичээлд нь явуулах, мэргэжлийн сэтгэл зүйч эцэг эхэд нь зөвлөгөө өгөх гэх мэт ажлыг хийсэн байгаа. Хүүхдийн төлөө ажилладаг олон байгууллагын ажлын үр дүнд хүүхдүүд гэрээсээ оргон зайлах, гудамжинд гарах, гэмт хэрэгт холбогдох нь тодорхой хэмжээгээр багасч байгаа.

-Гэрээсээ дайжсан хүүхдүүд яаж мөнгөтэй болдог юм бол?

-Өсвөр үеийнхний хэрэгцээний судалгааг Хүүхдийн төлөө үндэсний газраас хийсэн. Хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй, эцэг эхтэйгээ хамт өнгөрүүлэх цаг бага байдгаас зөвлөгөө авч чаддаггүй. Тоглоомонд донтсон хүүхдүүд эцэг, эхээсээ мөнгө авна. Хэрвээ мөнгөгүй болвол нэгнээсээ дээрэмдэх, өр зээл тавих гэх мэт буруу аргаар мөнгө олж байна.

-Хүүхэд хүний наймаа гэх мэт гэмт хэргийн золиос болсон тохиолдол хэр гарч байна вэ?

-Хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон талаарх мэдээлэл нь тухайн хүний эрхийн асуудал байдаг учраас олон нийтэд мэдээлэх боломжгүй. Манай байгууллагаас энэ талаар судалгаа хийж байсан. Ер нь бол энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болон гэрчүүд бий.

Н.Санжаасүрэн
Эх сурвалж: “Улс Төрийн Тойм”

5 Comments

  1. chuk says:

    гадагшаа гаргадаг нь үнэн шүү дээ. манай ажил дээр нэг өмгөөлөгч ирж нэг хүүгийн талаар бичүүлсэн юм. нэг хүүг хаа нэгтээгээс олоод юу болсныг нь асуухад намайг хайрцганд хийгээд кантнерт ачих гэж байсан. харин азаар миний цаасан хайрцагны амнь онгойгоод би зугтсан гэж байсан. тэр хүүгээс гадна олон хүүхэд тэр кантнерт ачигдах гэж байсан гэж бичсэн байсан. үнэхээр энэ зүйл бидний нүдэнд харагдахгүй чихэнд сонсогдохгүй байгаа ч ийм зүйл олон байгаа. хүний наймаа гэж киног үзсэн биз дээ. яг тэр кино шиг бүх зүйл нь нарийн уялдаа холбоотой болсон байгаа шүү дээ. монголчуудаа үүнийг ухаарч үр хүүхдээ тэр бүү хэл өөрсдийгөө хүний наймааны золиос болгохгүй хамтдаа нэгдье… 

  2. haha says:

    хужааруу донор болдог гэж ер нь үнэн ч юмуу худлаа ч юмуу аль дээр үеэс л үлгэр домог шиг юм яригддаг л байсан. Олж илрүүлсэн хэрэг энэ тэр гэж юм ер нь байдаг юм уу. Сүнс чөтгөр гэдэгтэй л адилхан юм дөө чааваас

  3. Anonymous says:

    surguuliin huuhduudiin negdsen unaa teregtei bolgovol ydaj enuuger teruugerr heseed bhgui geriihee gadaa buuchihdag bol zgr ymuu. surguulias zuvhun estseg ehiin unaa ymuu avtobusaar l gardag bolgohgui yu.korea kino uzeed l bdg.ydaj tiimerhuu ymnuudiig ni duuraigaad heregjuuldeg boloosoi.unuugiin nuhtsuld hotiin hun am ihsej bair savnii asuudlaas bolood harya horoo duurgiihee bus gazart surguulid yvdag huuhduud olshirch bgaa ni huuhduud hicheelee taraad l harih zamdaa l deeremduuleh hulgailagdah geh met uildeld urtuhud hurged bgaa shuu de. dor hayaj l bolovsroliin yamniihan yuugaa boddog bnaa. dor hayaj l niitiin unaand chihelden konduktort chichluulen ulun zdtei negnii nudend urtuud l yvj bgaa. 

  4. энэрэл says:

    Энэ олон автомат тоглоомын газруудыг хаах хэрэгтэй шдээ.Хүүхдүүдийг тоглуулахдаа насны хязгаар тогтоож бага насны хүүхдүүдийг эцэг эхтэйгээ ирээгүй тохиолдолд оруулахгүй тоглуулахгүй байх хэрэгтэй.Даанч мөнгө олохоо л бодох юм даа энэ хүмүүс. Хараа хяналтгүй хүүхдүүдийг оруулахаа болих нь зөв. Эцэг эх нь ч бас хүүхдээ хаагуур юу хийж явааг тоодоггүй юм бишүү.

  5. Monroe says:

    Hujaa nart hulgailagdaj donor bolj bgaa huuhduudiin talaar bicheechee, Zovhon togloom bish shdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.