Тэрний өөрийнх нь доромжлолыг тэвчиж чадах ч гэрийхнийг нь үнэхээр чадахгүй юм…

139285279

Сайн байна уу та нарт энэ өдрийн мэнд хүргэе. Би өөрт тохиолдсон нэгэн зүйлд зөвлөгөө авах гэсэн юмаа. Би нэгэн төрийн байгууллагад ажилладаг. Нөхөртэйгөө суугаад 7 жил болж байна бид 1 хөөрхөн охинтой. Анх бид 2-г сууханд ч одоо ч тэр хадмууд нэг ширхэг аяга ч өгөөгүй харин бид одоо байгууллагаас өгсөн 1 өрөө байртай бас машин авсан дутах юмгүй сайхан амьдарч байсан. Хамгийн гол нь бид 2-г суухад манай нөхрийн төрсөн эгч нь суулгахгүй салгана гэж их гүйдэг байж байгаад яаж ч чадалгүй суулагасан юм.

Манай нөхөр намайг аймаар харддаг, зоддог, хэл амаар ч гэсэн их доромжилдог, араар ч тавьдаг уухаараа тавьтаргүй, хүүхэмсэг залуу л даа гэхдээ би тухайн үед нь гомддог боловч удалгүй уучлал гуйхаар нь мартчихдаг юм. Бид 3 анх хөдөөнөөс төв газар луу орж ирээд юу юу ч байхгүй хөлсний байранд хөлсийг нь төлж чадахгүй ч үе гараад хэцүү байх үедээ 1 удаа мөнгө гуйж үзэхэд юун мөнгө байхгүй гээд өгөөгүй. Баяр ёслол болоход нэг ч утсаар сайн уу гэж асууж байгаагүй манай хүнийг мэндийг нь мэдэж ярихаар хэн бэ гэж ирээд танихгүй царайлаад тэгээд ярихаараа өөрөөс нь бусадтай нь байнга холбоотой байдгаа ярьдаг. Ээж аав нь тэр үед хөдөө байдаг байсан төв орж ирэхээрээ ч ярьдаггүй энэ бүхэн нь эхэндээ надад их сонин байдаг байсан бас хоорондоо ярихаараа дүүгээ /манай нөхрийг/ байнга муулна гэтэл өнгөрсөн жил манай хүн цэргийн ажиллагаагаар 6 сар яваад ирэхэд гэрийхэн нь 5 мин тутам утасдаад одоо яг юу хийж байна гэж ирээд хүүдээ, дүүдээ жигтэйхан хайртай хүмүүс болчихсон.

6 сар болох хугацаанд нь охин минь өвдөөд яах учраа олохгүй түргэн дуудаад өдөрт нь ээжид нь хэлээд ачаар нь охиноо харуултал 1 өдөр хараад л дахиж орж ирээгүй. Гэтэл миний охин тарианд орчихсон өдөржин харах хүнгүй ганцаараа хажуу айлын эгчээр тариа хийлгээд уйлаад л орой ажлаасаа ирэхэд ээжээ би жоохон л уйлсан айгаагүй гээд байж байдаг байсан. Миний охин 4 настай. Тэгсэн хэрнээ эдгээд ирэхээр нь ачаа явуулаад Н эмээ нь дуудаж байна гэнэ гээд байхаар нь би нөхрөө иртэл тэмдэглэлт баяраар л ёс төдий дагуулж ороод бусад үед нэг ч оруулаагүй. Тэгээд манай нөхөр ирэхэд намайг хэлэхээс өмнө гэсэн шиг баахан үнэн худал нь мэдэгдэхгүй хов яриад явуулчихсан байсан. Ер нь бид 2-н амьдралд тэрний гэрийхэн ээж аав ах эгч нар нь орж ирж худлаа хов зөөж байнга хэрэлдүүлэнэ.

Одоо ээж аав нь энд нүүгээд ирсэн чинь бүр хэцүү бид 2 муудалцахад манай хүн хамаг юмаа хамж аваад ээж аав руугаа явчихсан. Гэтэл ээж нь намайг тэр муу хүүхэн миний хүүг хөөж явуулсан байна гэж ярьж байна гэнэ үнэндээ хүү нь өөрөө л хувцсаа аваад явчихсан. Бидний амьдралд хэрүүл тарьж байгаа юмнууд нь ямар ч үндэслэлгүй. Эгч нь Чойрт байдаг мөртлөө манай энд ирээд явахаараа хүмүүстэй баахан хов ярьж архидаж байгаад яваад нөгөө 2 эгчтэй нь нийлж муулж байгаад очоод л утсаар танай авгай чинь манайхныг ингэж ярьж байна тэгж байна гээд үнэхээр хэцүү тэр бүрт нь манай нөхөр итгээд чи тэгсэн юмуу ингэсэн юмуу гээд бөөн хэрүүл. Би бүр янз янзаар хэлж үзсэн боловч тэр ер ойлгохгүй юм. /Танайхан худлаа хэлж байна. Би тэгээгүй чи надтай насаараа амьдрана биздээ яагаад танайхан ингэдэг юм гэх мэтчилэн/

Энэ бүхнээс болоод би тэвчихээ байж одоо бид 2 салж байна гэвч би охиноо бодоод бас нөхөртөө хайртай бололтой тэрэнгүй байна гэхээр хэцүү байна. Үргэлж үгүйлээд. Эргэж нийлье манай аав ээжийн гэрт хэд хоноё гэхээр нь очсон чинь эгч нар нь яриад ямар нүүрээрээ ирж байгаа юм, салга гэх мэтчилэн ярьсан. Би ээж дүү нартай л даа тэд минь хол байдаг. Миний амьдралд ч ордоггүй. Нөхөртэйгөө муудалцсан тохиолдолд очих хүнгүй ярих ч хүнгүй хэцүү байдаг. Би ажилгүй биш мэргэжилтэй, мэргэжилээрээ нөхрөөсөө дээгүүр албан тушаалтай. Бас амьдралаа сайн сайхан байлгахын төлөө охиноо эцэгтэй нь байлгах, өөрөө нөхөртэйгөө байхын тулд чадах бүхнээ хийх гэж зүтгэдэг гэтэл энэ бүхэн үнэхээр хэцүү байна салж чадахгүй ч юм шиг тэгсэн хэрнээ тэдний ээж аав эгч нарыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй нь яасан нь дээр вэ?

Тэрний өөрийнх нь доромжлолыг тэвчиж чадах ч гэрийхнийг нь үнэхээр чадахгүй юм. Хэтэрхий их юм бодохоор бараг солиорох шахах юм надад туслаач…

13 Comments

  1. zaluu says:

    Eooooo yun baahan heruul unshchihvaaa. Turiin baiguulgad iimerhuu yumnuud ajilaad nuhruusuu deeguur alban tushaal deer bhaar bid yana daa

  2. haha says:

    hadmuudaa bitgii chi muu huts gej hel za yu joohon zorigtoi bldaa uuriiguu bolon huuhdee awaad yawah chadaltai bol uhsenee hiigeed naana bgaad bdgiin be eswel sexdeh hungui bolchno ged aigaad bgan yum hahahaha………..

  3. bbb says:

    ийм балай хэл амнаас хурдан холдож санаа амраач… ядаж байхад нөхөр гуай зоддог ч гэнэ үү..

  4. sarnai says:

    salaad yz ahij hyyhedtei bolov gar hyrdeg bol salsan ni deer,ohin chin bie muutai boldog yum yrgelj aidas dund hyyhed tomrohooro zyrh geed uudtei hymyyjiltei boldoggyi yum bna lee minii amidralaar lav batlagdsan odoo bol nad shig zuv alham hiisen hyn alga

  5. demid says:

    ene amidral neg l oldoh amidral…ur huuhdee az jargaltai heruulgvi amar taiwon orchind eruul saruul usguj humuujuuleh yostoi…ternees zaawal tursun aaw eejtei ni hamt bailgah geed zowood bj bolohgvi…muu ch gesen etsegtei ni bailgah gej geed l humuus heldeg…muu etsegee ur huuhed ni jigshij usnu vv gehees aaw mini gej hundelj hairlaad bhgvi l bolow u gej boddii shde bi law

  6. Lady says:

    Hutgan uimuulegch hadam egch nar bugd uheesei. Uursdiinh ni hadamuud ingj zovoodog bolohoor chamaar  zugaagaa gargadag bz. Ene humuus sonin yumaa uamarch buruugui bj hadamiin darant amsch zovj yavaa humuus zunduu l bdg shd.Teneg huug ni teneg egch nartai huuguud zailuul. Uhsnii chin hair zoduulj doromjluulchaad. Bitgii iim archaagui baildaa. Busee changalaad sal.

  7. dfasdaff... says:

    Ямар ч өө сэвгүй хүн шг л бичиж. Харин нөхөр бол авах юмгүй, нөхрийн тал бол авах юмгүй. Ийм байхад сал л гэж хэлнэ биздээ. өөр үг орж ирэхгүй л бна доо төрийн албаны нөхрөөсөө албан тушаал дээгүүр ер нь бол бүх талаараа илүү ч ганц охиноо л бодож доошоо ордог өөрөөр бол доошоогоо хэзээ ч яаж ч орохгүй л хүн юм биздээ. Салсан дээрдээ ийм нөхөр, ийм ар талтай хүнтэй явахгүй ээ.

  8. tg says:

    чи ямар алдаа дутагдалтай хүн бээ ингэхэд

  9. зочин says:

    Нехреесее албан тушаал дээгуур гэх чи л ийм хумууст доромжлуулан байж буцаж очоод байхад бусад нехреесее доогуур ер нь ажил терелгуй хуухнууд зодуулж бариад л уучилсан гэж тэнэгтээд л балбуулаад л амьдарах нь аргагуй юм дее

  10. Zochin says:

    Hayaad vzeech dee maliin huuhen min. Chi ajiltai, tslin mungutei yum bol gantsaaraa ch gesen saihan amidarch chadna gedgee haruulaach. Archaagvi huuhen be, uuriiguu tiim novshnuudaar doromjluulaad suuj bdag. Yavahaar ni araas ni bitgii och l do, chi. 

  11. ner says:

    Het neg talaas n bichsen uchir zuvluguu uguxud xetsuu l um

  12. oko says:

    shuud haya uur songolt bhgui. esvel tednii taliin gaigui uhaantai geheer holiin hamaatand ni buh uchraa heleed neg ter humuust oilguul hamgiin gol ni tednii hundeldeg tegvel uurchlugduj magadgui ternees bish uurchlugdujgui de

  13. zul says:

    салсан нь дээрээ наадуул чинь энэ байдлаараа болино гэж байхгүй ийм нөхөртэй чи насаараа зууралдана гэхэд аймар байгаа биз дээ  юун нөхөрийн доромжлол тэвчих вэ хөөе салаад өөр сайн хүнтэй суу 3 сая гару хүн амын 1,5 сая гауй нь эрэгтэй байлаа гэж бодий тэр дунд хайрлах хүн чинь байгаа тэгээд ч энд сэтгэгдэл бичсэн бүх хүмүүс л угаасаа салаа л гэж хэлнэ өөрөө сайн бодоод үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.