Мэргэжил амьдралд тийм чухал юм уу хүмүүсээ? /2/

Сайн байна уу? Мэргэжил амьдралд тийм чухал юм уу хүмүүсээ? гэсэн нийтлэл бичиж байсан эмэгтэй байна. Заавал дээд боловсролтой бол амьдрана гэсэн үг биш, гол нь амьдралын ухаантай байх хэрэгтэй гэсэн сэтгэгдэл бичсэн хүмүүстээ баярлалаа. Энэ үгс надад их ухаарал өглөө. Манай найззалууг залхуу юу гэсэн байсан? Үгүй ээ тийм биш, харин ч гэр бүлийнхээ дотор хамгийн их хөдөлгөөнтэй, сэргэлэн нь. Зүгээр суугаад, хэвтээд байхыг нь нэг их харж байсангүй. Зарим хүмүүс асуусан байна л даа. Та 2т боловсролын ялгаа гардаг уу гэж? Боловсрол гэдэг чинь хүний хүмүүжил төлөвшилтэй харьцуулах юм биш гэж би боддын. Яахав үзсэн дуулсан, номын дуу сонсоноороо ч юм уу, гадаад дотоод явснаараа илүү байж болох л юм.

Гэхдээ мянган сайхан сургууль төгссөн, баахан хэрэгтэй хэрэггүй цол гуншин авсан мөртлөө хогын саван хогоо хийж сураагүй, хүнтэй зөв харилцаж чаддаггүй тийм хүмүүс зөндөө л байна. Гэхдээ бүгд биш л дээ. Тэгэхээр би өөрөө хүний боловсролд чухал ач холбогдол өгдөггүй болж таараад байгаан. Амьдралын аз жаргал гэдэг боловсрол, мэргэжилд биш аз жаргалыг бүтээх хүсэл, эрмэлзлэлд байдаг юм уу даа. Зөвлөгөө өгсөн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.

Хүндэтгэсэн Анна.

6 Comments

  1. Оюун says:

    Бүгдээрээ боловсролтой боллоо гээд юу хожиж байгаан монголд. Хэн нь барилга барьж хэн нь малаа хариулж хэн нь хогоо шүүрдэхийн бас хэн нь зүлгээ услах вэ. Манайд өнөөдөр дээд боловсрол гэхээсээ ажилчин ангийн арми дутаад байна шүү дээ. Хятад ажилчид оруулж ирээд бгаан бишүү.

  2. bi says:

    Shinehen deeree sonihon deere l  yavj bgan bizde .bolobsrol hamatai shu.u ..hamgin hamatai

  3. zochin says:

    teged uuruu medej baigaa um bol yugaa hiij asuusan um be. Bolovsroliin yalgaa bol bailgui yahav. baina. Hun uzhen, harsan, medlegeeree uhaan ni teldeg shuu dee. Mergejiliin yalgaa geheesee ger buliin asuusald mergejliin ontslog nuluulj bolno gj bodoj baina daa.

  4. emegtei says:

    Bi baz cham shig bodoltoi bdag.bi ni 2 nuhur solij yavaa busgui.2etsgiin 3huuhedtei.uuriiguu hezeech ingej hunii gazar yavna gej bodsongui.ene buhen bolovsroltoi geh seheeten ger bulees garaltai uhamsargui anhnii nuhuruus buh yum bolson.yaduuch gesen bolovsroltoi etsev eh ni bagsh geed ter hund itgej amidarsan.zodson araar tavisan arhi uusan adgiin shaar  bsan.gadagshaa zugthaas naash salahgui bsan bol hairtai mongol ornoo hayaad zugtsan.odoo bolovsrolguich namaig hairaldag hundeldeg saihan hanitai bolson.ajilsag.gertee bhdaa huuhduudee harchina aygach boltugai ugaachina.chadah yadhaaraa nadad tusalna.yun zodoh muuhai ugch nadad heldgui.ger buliin humuujil ni emegtei huniig ih hundeldeg.hund bolovsroloos iluu ger buliin humuujil ajilsag suiheetei bh hamgiin chuhal yum bna gej oilgoson.hudlaa unen diplom uvurtulsun arhi uuj bar sav hessen pcnii donton hormoin shunaltanguudaas minii nuhur 100huvi iluu.

  5. . says:

    Мэргэжил боловсрол хэрэгтэй байлгүй яахав дээ. мэргэжил боловсролтой ч байх ёстой, амьдралын ухаантай ч байх ёстой. Амьдралын ухаантай хүн боловсролдоо анхаардаг байх ёстой.

  6. tomy says:

    Tegeed amidraliin uhaantai nteigee amidraach dee , medseer baij yugii ni asuusan yum dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.