Аав ээждээ гомдоод уйлж л сууна…

150968672

Би 26 настай, нөхөртэй, 1 охинтой, удагүй 2 дахь хүүхдээ тэвэрч авах гээд хүлээж байна даа. Гэхдээ өөрийнхөө тухай биш аав ээжийнхээ талаар бичих гэсэн юм. Аав маань бага дүүг төрснөөс хойш архи уух нь ихэссээр одоо ганцаараа уудаг болсон. Ээж маань хөдөө гадаа их явдаг ажилтай, тэгээд л байхгүй хойгуур нь тувтан согтуу, нөгөө муу дүү маань их зутардаг болохоор заримдаа би боломжоороо хажуудаа байлгадаг. Гэхдээ хадмындаа амьдардаг надад тэр болгон дүүгээ авчраад тойглоод байх хэцүү байдаг. Анх манай аав ээж шиг сайхан хос байдаггүй л байсан. Гэтэл одоо үр хүүхдүүд нь хэрүүл уруулгүй амьдарч байхад аав ээж хоёр маань байнгын хэрүүлтэй, зодоон цохионтой. Хардалт сэрдэлттэй, архи уудаг хүний амнаас ямар олигтой үг гарахав. Байнга л янхан банзал гэж дууддаг гэсэн. Одоо ээж маань гэрээсээ яваад 2 сар болж байна аав бас л согтуу. Ээж болохоор одоо би очихгүй гэж утсаар ярих юм.Би бүр цөхрөнгөө барж байна. Хүмүүсээс  ч ичиж байна.

Аль аль нь өөрсөддөө буруу өгөхгүй бие биенийгээ чичлээд байх юм. Ээжийг та наад хөдөө гадаа явдаг ажлаа болиод гэртээ байж нөхрөө охиноо халамжлаад амьдарвал яасан юм бэ? Уулын чоныг хүртэл сургаад болоод байхад 30 жил ханилсан нөхрөө засаад авч болноштээ гэхээр үгүй ээ, наад хүн чинь засрахгүй, одоо хангалттай гээд гэдийгээд, аав нь болохоор танай ээж чинь халамжгүй, анхааралгүй, өөр хүнтэй болсон болохоор би ингээд архи уугаад байна гэх. Анх ээжийн талд орж муу аав руугаа их дайрдаг, доромжилдог байлаа. Одоо уурлая гэвч уур минь дууссан юм байлгүй, бүр цөхөрч байна. Дүү маань байхгүй байсан бол хамаа алга гээд хаяхсан.

Гэвч орой болохоор дүү маань залгаад л аав согтуу, гэр хүйтэн, галаа түлж чадахгүй байна гээд уйлах юм. Хүний эцэг эх үр хүүхэддээ үлгэр дууриал үзүүлж, амьдралд нь тус нэмэр болоод явдаг байтал ямар одонд төрсөн гэхээрээ би одоо болтол гэр оронлуугаа цалингаасаа илүүчилж хоол унд, хамаг юмыг нь бэлдэлцэж өгөх ёстойн болоо. Нөхөр маань өөрөө архи уудаггүй, тайван хүн болохоор энэ байдлыг ойлгохгүй байгаа. Нөхрөөсөө ч хадмуудаасаа ч үнэхээр ичиж байна. Үр хүүхэдгүй байсан бол амиа хорлочихмоор л санагдах юм. Аавыг архи уулгахгүй гэсэндээ гэртээ харьж хэд хоносон. Гэтэл охин маань ханиад хүрээд буцаад нөхрийндөө ирсэн. Одоо нөхөр маань дахиж битгий яв гэсэн. Яахаа ч мэдэхгүй нь. Аав ээждээ гомдоод уйлж л сууна. Яаж аавыгаа архинаас гаргах вэ? Яавал буцаад сайхан гэр бүл болох вэ?

22 Comments

  1. gerel says:

    eejteigee sain yaria

  2. гэр орныхоо асуудлыг нөхөр хадмуудтайгаа бага зөвдөж бай, тэр гэртээ хааяа харьж дүү аав хоёроо харж хандах бол байх л зүйл, тийм юмнаас хадмуудаасаа санаа зовоно гэдэг бол болохгүй шүү дээ. гэр бүлд чинь асуудал байсан ч хадмуудын талд гэр бүлээ муулж огт болохгүй шүү. чиний аав ээж дүү гурав бол чиний өмөг түшиг , чамайг хадмуудтайгаа муудах юм уу үл ойлголцол гарахад чиний л талд зогсох хүмүүс учраас чи тэдэндээ хадмуудын чинь өмнө нүүр бүтэн зогсох нүүр үлдээж бай. хожим чамд л хэрэгтэй шүү, битгий мартаарай

  3. Sara says:

    Joohon ohinoo hayad yaj setgel amar yvdag bainaa eej chin. Chi eejdee hel zagna.yvbal ohinoo av bi dahin tegj chadahgui gej.aav chin ch odoo yay gehev bi duud chin l sanaa zovj baina.

  4. baagii says:

    aa niigemlegt hand tend asuudliig chin shiidej chadna

  5. zul says:

    sain u.egch ni arhinii amidral yamar hetsuu baidagiig sain medne.yah ch uchiraa olohgui hetsuu shuu.egch ni chamaas hetsuu baidald bga.setgelee ongoitol yariltsmaar bwal yarij bolno shuu.

  6. ochir says:

    аавын чинь архи уух ээжид чинь хамаагүй ээ хөөрхий, аав чинь шалтаг гаргаж уух дуртай нөхөр ба. Одд нас өндөр болсон хүнийг архинаас гаргана гэдэг туйлын хэцүү шүү. сүүлийн үед хүмүүс архи уудаг хүнд маш их хүндээр бие засуулдаг эм уулгаж байгаа гэнэ шүү. архиа уугаад уугаад ирсний өглөө тэр эмийг сэмээрхэн уулгачих. өндөржингөө хүндэрдэг гэсэн. Тэгэхээр нөгөө хүн за одоо болье гэж боддог гэсэн. За тэгэж байгаад хэд хоногийн дараа яадаг юм ахиад ууж үзье гэж бодоод ууна. Тэгэхээр нь ахиад өгчих. Нөгөө хүн за болье би барахаа больсон ба гэж бодно. Хүмүүсийн яриагаар шар хадны эмнэлэгт эм байдаг гэсэн байх шүү. Хүнээс дуулснаа хэлэв.

  7. fggkjkll says:

    tuunees gadna muu humuus ch huuhed hiideg. holildson horwoo

  8. fggkjkll says:

    tegvel ta nar ter haluun dulaan uur amisgaliin ezniig hairladaggui zai ogdoggui bolood hzb gediine. emegtei hun ingej oorguigeer n ted ger bul bish gedgiig bolohgui oilgohgui yumnuudad haruulj bh heregtei. eejguigeer hun amidrah hetsuu. otolj ovgorood uheh dohson ch eejiinh n dur zuudend orj irdeg gedeg yum daa. aaviinh n bish. eejiinh n dur. torsnoos uihtlee l eej n bhgui ,ooroo higshirson ch uyatai bdag. yaruu nairagchid hurtel bichdeg dee.

  9. amidral says:

    MONGOLD MONGO OLJ L BVAL UR KHUUHED GER BUL KHALUUN DULAAN UUR AMISGAL KHAIR KHALAMJ BUGDIIG ORHIGDUULAAD L KHAYAKH YUM.TEGEED L AMIDRAKH GEJ BNA GEED L MONGOND BURUU OGNO.ZAAVAL KHODOO YAVJ AJILLAVALN YADg yum boll ur khuukhed ger bulee bodood hajuud ni baij boldoggui yum baikh daa.

    MANAI EEJ BAS L IIM BSAN BI KHERUUL TEMZEL KHIIJ BGAAD NI AAVIIG BURUUTGAJ BSAN.ERGEED KHARAKHAD AAV TUMEN ZOV BNA LEE.EMEGTEI KHUN GER BULD KHALUUN DULAAN UUR AMISGAL TAV TUKH BII BOLGOKHOD IKH UUREGTEI YUM BILEE.

  10. 4eshig says:

    salbal salaad yumaa huuhdee huvaagaad av geech.

  11. Monroe says:

    hariya diirgiinhee tsagdaad urgudul ogood bariwchluulchih. maanti ruu yawuuldag uym bnlee. dood tal n 3 sar tegeed 6 sar bdgiin bnlee. dusal arhi ch odohgui. daramtluulaad huwtsas hunaraa bulaalgaad ajil hiigeed chumuujeed irne. bagonii achaa buulgadag barikga deer ajilluuldag gesen. ircheed arhi uugaad bwal dahiad yawulchih. neleen hund yahaa aldsan agsam sogtuu tawidag humuusiig hucheer awch yawdiin bnlee. agsam tawidaggui bol tanidag tsagdaa gereg boloh bhdaa. eswel aminchlaad unenee heleed uulzwal yadiin e?. er n tegeed arhichin hun uhej l arhinaas garnadaa. manaid bas neg arhichin bj l bn. yahaa medehee bailaa

  12. help says:

    нэг зүйл миний санааг зовоогод удаж байна би анх хүнтэй унтаад огт таашаал аваагүй мэдрэмж ч аваагүй уг нь би аймар хүсэлтэй л дээ гэхдээ ерөөсөө тавихгүй юм бараг дунджаар 25:1 удаа л тавьж байсан байх би яаах вээ эрэгтэй л дээ одоо 19тэ хүмүүсээ туслаач бббб

  13. Чи хэн бэ? says:

    Ямар сонин ээж аав хоёр вэ? Ээж чинь өөрөөсөө унасан хүүхдээ ямар ч тохиолдолд чирээд явмаар юм.  Аавууд ууж л байдаг. Угийн тийм хачин болохоороо. Эээж чинь л өөр хүнтэй болсон нь бараг үнэн байх дөө. Миний бодлоор ямар ч эцэг эх үр хүүхдээ бодож амьдармаар юм. Ухаан муутай л хүмүүс байна даа. Яагаад одоо болтол тусдаа гараагүй байгаа юм. Хэдий болтол хадмынд амьдрах юм. Хурдан тусдаа гараад дүүгээ өөр дээрээ авахгүй юу даа. Дүү чинь ингэхэд хэдэн настай юм. Том болсон бол гэр орноо өөрийнхөө хэмжээнд арчлаад баймаар юм

  14. zizi says:

    hadmuudiinhaa umnu l icheed bgaa bolohoos uneheer ger bul chin yu bolj bna gej bodohgui bgaa yumaadaa..eejiin chin zuv shdee hezee eej ch bai hen ch neg l amidarna..neg udur ch bolov setgel amar baihiig hen ch bodno..er n amia bodson archaagui hjn l arhichin boldog yum shdee..arhi uuna bainga sogtuu aavd chin zovj baina uu jargaj baina uu hamaagui l bhgui yu..duu chin hedtei vee..uuruu galaa tuleed amindaa archaatai l baih heregtei dee..ger horoolold aav eejiigee ezhuid galaa tuleed hooloo hiigeed zarim n duugee haraad baij baidag jaahan huuhduud zunduu baidag..hadmuudiinhaa umnu ichij uuriiguu zovooj baihaar amar taivan turuhuu bodooch..

  15. bi says:

    Hezuu yum taj ch bodson gadminda bdag hun duugee avchrana gedrg utgagui shdee.hurdan tusfa garad l duugee avchirdaa

  16. zaluu says:

    eej chin ni ynhan ym bna sh dee ymar oligtoi eh hun munhiin sogtu huntei duugii chin hayad yvah ve dee huntei bolson gedeg ch unen bh 

  17. Tessy says:

    Etsgiin chin 100% buruu, iim bolovsroltoi arhichid heden myangan vr hvvhed hani ijliinhee setgel zvig evdej hemjchij amidrald itgelgvi negen bolgodog boloo. Dvvgee uur deere avah yumu bolomjgvi bol eejdee odoogin baidal yamar hetsvv bgaag mash sain oilguulj helj guij dvvge ugch yavuulaa. Huurhii eej chin arhichin hvntei bsaar tamlagdaj duusaad odoo hvvhdvvd n aaviiga harag geed shantarsan bna. Eej chin ch gsn hvnii l ohin shvvdee, udii nasand n ingej zovooj bdg aav chin uhaangvi yum. Eejige uurteige dvvteigee l avaad yav, aav chin chamd diildehgvi, eejid chin ch diildehgvin bna, dvv chin heden jiliin dara tataj avah oroldlogo hiivel yaadgiin bgaan. eregtei hvvhedgvi ailiin aav nar ingej muuhai heden emegtei hvniig dramtaldag yumshig bgaan.

  18. nemj helehed says:

    dyygee avaad yldseniig orhi chi iim baidaltai udval salalt bn

  19. zvrh says:

    eej chn aawas chn salj bga bol tsaana hvnt l gsn vg shd huurhii dvv chn uruwdult ym
    eej chn ch hatu hvn ym aa hvvhde tgl arhichin etsegt n hayj l bdag
    dvvge l awchihwal eej aaw 2 chn yasan n chamd ymar hama bhaw
    uuriinhuu amidraliig bodson n deer shd

  20. blow says:

    Ээж чинь явах мереерее дуугий чинь аваад л явна баз. Архичин хунтэй дууг чинь улдээдэг нь яаж байгаан болоо. Ээжтэйгээ огт холбоо битгий барь. Залгахаар нь тасал мэссэж ньд хариу буу бич. Чамаас ямар байна гэж мэдчээд санаа амар яваад байх юм. Дуугээ чи бараг тэжээж байна.  Тэгэхээр дуудээ бас ойлгуул. Огт ээжтэй холбоо битгий барь. Залгавал тасла мэссэж битгтй бич гэж хэл. Тэгвэл нэг санаа зовж хэн ч холбоогуй яагаа бол гээд гайхаад ямар ч байсан хурээд ирнэ. Дундуур нь чи юмуу дуу чинь нэг л утасдвал тактикын алдаа ээж авгай цаашаа тоохгуй яваад л байна.

    Еерийнхее ар гэрийн асуудлаа нехертее ойлгуулах ч хэрэггуй нэмж тевег болох ч хэрэггуй. Хуухдээ ханиад хургэн байж тэнд байхгуй шуу. Чиний гэр бул тусдаа аль хэдийн болчихсон. 

    Дуу чинь хэдтэй юм бэ жоохон бол эвий дээ. Би гэр хороололд огт осоогуй зевхен зундаа лагер гардаг байсан гэхэд 6р ангидаа галаа асаагаад зуухан дээр будаатай хуурга хийчихдэг байлаа. Дуу чинь гэр хороололд ессен  6р ангиас дээш бол уйлаад байх юу
     байсын ажил хийж сураагуй ээжээрээ хамаг юмаа хийлгээд зараад сурцан л баагий байна даг. 6р анги тэрнээс дээш бол дуугээ загна. Ажил хийлгэж сурга. Галыг нь еереер нь тулуул галгуй гээд уйлаад сууж байдаг. Хоолыг нь еереер нь хийлгэж сурга. Амьдралд бас нэг нялцгай юм бэлдэж байгаан.

    Ээжтэйгээ холбоо таслахын емне хатуу ярь. Гэрээс явж болноо дууг аваад яв. Угуй бол би дууг хуухэд асрах газар еглее гэж хэл. Хуухэд асрах газар егчеед таны ажын газар найз нехеддээр явж очоод тэр асрах газар терсен хуухдээ хаячаад зугаалж явна гэж шивш гийг нь дэлгэнэ гэж хэл. Ер нь яг хийгээрэй. Хуухдээ хаячаад галзуу юм шиг очихгуй гээд гэр ьул нялх хуухэдтэй охиноо зовоогоод байдаг. Чи еерее бас юун нялцгар юм. Терсен герруугээ хуухэд авч гуйхгуй шуу. Охиноо архичин евген ямар байдгыг харуулж зааж егч есгех гээ юу

  21. Zochin says:

    Teglee geed chi ar geriinhee asuudliig hadmuud bolon nuhurtuu helj yarih hereggui sh de. Yu ch bolj bsan nuugaad ayataihan zohitsuulj sur. Tend bolj bgaa yavdliig chi l helehgui bol hen medehiin. 

  22. зочин says:

    Би чиний оронд байсан бол гэрийнхнээсээ ичиж байна энэ тэр гэхгүй байсан. миний гэр бүл дотроо хичнээн асуудалтай байсан ч өмхийгөө зуугаад нөхөртэйгөө зөвдөх ч гүй, нөхөр хадмуудаасаа ичих ээ хэ хэ. эцсийн эцэст байна аа чиний төрсөн аав дүү ээж чинь л чамайг хэрвээ хадам нөхөртэйгээ хэрвээ санаа нийлэхгүй асуудал хожим гарвал чиний талд л зогсох хүмүүс, чи одоо гэр бүлээсээ ичисхийж байна аа гэдэг чинь өөрийнхөө ар талд зогсох хүмүүсийн хадам нөхрийнхөө өмнө доош нь хийж байна гэсэн үг. аав ээжийн чинь хувьд яахав хэцүү л юм үр хүүхэд нь болсон хүмүүс яалтай ч билээ дээ хэцүү байлгүй яахав . гэхдээ цуцалтгүйгээр ээж аавдаа аль болох эвлэх талаас нь ярьж хэлсээр л бай, хэзээ нэгэн цагт зөөлрөх л байлгүй дээ тэдний харьцаа. дүүдээн бол сайн халамж тавих хэрэгтэй, ер нь өөр дээрээ ч авьчирсан яах вэ дээ. яадын гэхдээ хүн хүний амьдралын орчин өөр байх л даа, би л бол нөхөрийг гарцаагүй байдалд хийж байгаад л дүүгээ хажуудаа авчирч халамжлана а. нөхөр зөвшөөрөхгүй гэсэн асуудал байх ёсгүй. надад хайртай л бол зөвшөөрч л таараа. төрсөн дүүгээ гэртээ авчирч амьдарч байгаагийнхаа төлөө хадам нөхрөөсөө эвгүйцэнэ ч харин байхгүй шүү. энэ миний бодол байлаа хэрэгтэй гэж санаснаа авна биз э.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.